Тэнхимийн түүх
МУИС-ийн хүн эмнэлгийн факультетад 1942 оноос анхны эмч нарыг бэлтгэж эхэлсэн цаг үеэс л  Дотрын Анагаах Ухааны суурь хичээлийг зааж  байжээ.  МУИС-ийн ректорын 1944 оны 8 сарын 1-ний өдрийн 33 дугаар тоот тушаалаар Дотрын өвчнийг шинжлэн судлах тэнхим анх байгуулагджээ. Ревматологийн ссалбарын түүхэн хөгжилд Улаанбаатар хотын 3-р клиникийн эмнэлэг болон Улсын Клиникийн Төв эмнэлэг салшгүй холбоотой. Монгол улсын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, Монгол улсын гавьяат эмч, профессор Б.Рагчаа,  Монгол улсын ардын эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, АУ-ны доктор, профессор Ч.Цэрэннадмид болон практикийн эмч нар маань ревматогийн салбарын түүхэнд мөрөө тод үлдээжээ. АШУҮИС-ийн захирлын 2018 оны 8 сарын 11-ны А\111 тоот тушаалаар Ревматологийн бие даасан тэнхим байгуулагдсан. Манай тэнхимийн эрхлэгчээр 2018-2023 онуудад АУ-ны доктор, профессор Д.Зулгэрэл, 2023-2025 онуудад АУ-ы доктор, дэд профессор Х.Чингэрэл нар ажиллаж байлаа.

Сургалтын үйл ажиллагаа
Төгсөлтийн дараах сургалт
Дотрын анагаахын резиденсийн сургалт, Ревматологийн тойролт
Ревматологийн эмчийн төрөлжсөн нарийн мэргэжлээр мэргэшүүлэх нэг жилийн сургалт 
Ревматологийн чиглэлэээр магистр ба докторын сургалт
Хийсэн томоохон ажлууд
2002 он, ЭМШУИС-ийн хичээлийн хөтөлбөрт ревматлогийн хичээлийг оруулсан.
2008 он, ЭМЯ-ны дэргэдэх АУ-ны боловсролын зөвлөлөөр ревматологийн төрөлжсөн нарийн мэргэжлийн хөтөлбөрийг анх батлуулсан.
2010 он, Дотрын эмчийн резидентурын сургалтанд ревматологийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн.
2016 он, Анхны Ревматологийн үндэсний сурах бичиг хэвлэгдсэн.
2017 он, Монгол улсын хэмжээнд мөрдөгдөх “Яс үений үрэвслийн оношилгоо эмчилгээний заавар”, “Ревматоид артритын оношилгоо эмчилгээний заавар”-ыг  тус тус боловсруулж, батлуулсан.
2022 он, тогтолцооны хатуурал, тогтолцооны улаан яршил, тулай өвчин, хайрст үлдийн үений үрэвсэл, спондилит өвчний оношилгоо эмчилгээний заавар”-ыг тус  боловсруулж, батлуулсан.

Тэнхимийн бүтэц бүрэлдэхүүн

Дандий Зулгэрэл
Монгол-Япон эмнэлгийн ревматологийн төвийн зөвлөх эмч, Ревматологийн тэнхимийн ахмад багш
Ажил эрхэлсэн байдал
1990-2023 АШУҮИС-ийн АУС-ийн Ревматологи, зүрх судасны тэнхим
1987-1990 Улаанбаатар хотын Клиникийн төв эмнэлэгт зүрх судасны эмч
1986-1987 СМӨЭУКТЭ-д их эмч
Төгссөн сургууль
2005-2006 Япон, Аичи АУИС, Ревматологийн эмчийн мэргэжил дээшлүүлэх
2000-2003 ОХУ, Эрхүүгийн АУИС, докторант
1996 Өмнөд Солонгос, Йонсей Их сургууль, зүрх судасны төв, зүрх судасны эмч
1990-1992 ОХУ, Санкт-Петербург хот, Эмч нарын мэргэжил дээшлүүлэх институт, дотрын эмчийн ординатур
Сургуульд ажилласан жил: 31 жил
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Аутоиммун шалтгаантай эрхтэн тогтолцооны өвчний эмнэлзүй, амьдралын чанарын үнэлгээ
Зүрхний хэм алдагдлын эмгэг жамын зохицуулалт, эмнэлзүй болон тархалт
Сургалтын үйл ажиллагаа
Төгсөлтийн өмнөх сургалт (АШУҮИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуульд): Оношзүй, дотрын өвчин судлал, ревматологи, сонгоны хичээл, төгсөлтийн дараах сургалтууд (дотрын анагаах судлалын төрөлжсөн эмчийн болон ревматологийн мэргэшүүлэх сургалт), төгсөлтийн сургалт (магистр, доктор)
Хийсэн томоохон ажлууд
2002 он, ЭМШУИС-ийн хичээлийн хөтөлбөрт ревматлогийн хичээлийг оруулсан.
2008 он, ЭМЯ-ны дэргэдэх АУ-ны боловсролын зөвлөлөөр ревматологийн төрөлжсөн нарийн мэргэжлийн хөтөлбөрийг анх батлуулсан.
2010 он, Дотрын эмчийн резидентурын сургалтанд ревматологийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн.
2016 он, Анхны Ревматологийн үндэсний сурах бичиг хэвлэгдсэн.
2017 он, Монгол улсын хэмжээнд мөрдөгдөх “Яс үений үрэвслийн оношилгоо эмчилгээний заавар”, “Ревматоид артритын оношилгоо эмчилгээний заавар”-ыг  тус тус боловсруулж, батлуулсан.
2022 он, “Тогтолцооны хатуурал”, “тогтолцооны улаан яршил”, “тулай”, “хайрст үлдийн үений үрэвсэл”, “барьцалдаат спондилит” өвчнүүдийн оношилгоо, эмчилгээний зааврыг тус тус боловсруулж эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулсан.
2022 он, “Үений үрэвсэл, ялган оношилгоо” ном хэвлэгдсэн
2023 он, Ревматологийн үндэсний сурах бичиг шинэчилсэн 2 дахь хэвлэл хэвлэгдсэн
Эмнэл зүйн үйл ажиллагаа       
Манай тэнхим АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Ревматологийн төвийг хариуцан ажилладаг бөгөөд тэнхимийн эрхлэгч нь төвийн даргын үүргийг гүйцэтгэдэг. Ревматологийн амбулатори, дотрын нэгдсэн тасагт хэвтэн эмчлүүлэх, яс булчингийн хэт авиан шинжилгээ, шүлсний булчирхайн хэт авиан шинжилгээ, хэт авиан хяналт доор хийгдэх ажилбар зэрэг ревматологийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг Монгол-Япон эмнэлгийн ревматологийн 2 үндсэн эмчийн хамт багаараа ард иргэддээ хүргэн ажиллаж байна. эмгэг жамын зохицуулалт, эмнэлзүй болон тархалт

Тэнхимийн өнөөгийн бүтэц, бүрэлдэхүүн
Нийт 3 багштай. Манай тэнхимийн багшлах бүрэлдэхүүний 66.6% нь эмчийн мэргэжлийн зэрэгтэй.

Зоригт Дэвшил
Тэнхимийн эрхлэгч, Ахлах зэргийн эмч
Ажил эрхэлсэн байдал
АШУҮИС-АУС, Ревматологийн тэнхимд багш
Монгол-Япон Сургалтын Эмнэлэгт ревматологич эмч
Төгссөн сургууль
2009 он, Бакалавр – ЭМШУИС
2020 он, Магистр – АШУҮИС
Тэнхимд ажилласан жил
2013 оноос хойш
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Барьцалдаат спондилоартрит Эрхтэн тогтолцооны аутоиммун өвчнүүд

Дарьсүрэн Цолмон
Багш, Ахлах зэрэгтэй
Ажил эрхэлсэн байдал
АШУҮИС-АУС, Ревматологийн тэнхимд багш
Монгол-Япон Сургалтын Эмнэлэгт ревматологич эмч
Төгссөн сургууль
2006 он, Хүний Их Эмч – ЭМШУИС
2012 он, Магистр – Ёкохама Хотын Их Сургууль
Тэнхимд ажилласан жил
2013 оноос хойш
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Яс үе булчингийн хэт авиан оношилгоо, эмчилгээ
Хялгасан судасны дурангийн шинжилгээ

Баярсайхан Алтанзул
Дадлагжигч багш, АУ-ы магистр
Ажил эрхэлсэн байдал
2015-2016 онд “Энх титэм” ӨЭМТөв, Хүний их эмч
2016-2019 онд “Орчлон ОУ-ын сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Эмч
2019-2020 онд АШУҮИС, АУС, сургалтын албанд мэргэжилтэн
2023 оноос  АШУҮИС-АУС, Ревматологийн тэнхимд дадлагжигч багш
2023 оноос Монгол-Япон Сургалтын Эмнэлэгт ревматологич эмч
Төгссөн сургууль
2015 он, Бакалавр, хүний их эмч – АШУҮИС, АУС
2018 он, Эмнэлзүйн магистр – АШУҮИС, Эрдмийн сургууль
2022 он, Үндсэн мэргэжил, дотрын анагаах судлал – АШУҮИС, МДИ
2023 он, Төрөлжсөн мэргэжил, Ревматологич эмч – АШУҮИС, МДИ
Тэнхимд ажилласан жил
2023 оноос хойш
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Яс үе булчингийн хэт авиан оношилгоо, ясны сийрэгжилт
Гишүүнчлэлтэй байгууллага
Гишүүн, Монголын Ревматологийн нийгэмлэг
Залуу гишүүн, APLAR (Ази-Номхон далайн бүс орнуудын Ревматологич эмч нарын холбоо)