Тэнхимийн түүх
АУИС-ийн ректорын 1992 оны 9-р сарын 7-ны өдрийн А/45 тоот тушаалаар Зүрх судасны тэнхим байгуулагдсан түүхтэй. Дараа нь Зүрх судас-ревматологийн тэнхим, Дотрын нэгдсэн тэнхим (2014-2015 он), Дотрын анагаахын 1-р тэнхим (2015-2018 он), Зүрх судлалын тэнхим ( 2018 оны 9-р сараас) гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай тэнхимийн эрхлэгчээр МУ-ын гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор А.Өлзийхутаг агсан, МУ-ын ардын эмч, АШУ-ны доктор, профессор Д.Сэржээ, АУ-ны доктор Б.Бурмаа, АУ-ны доктор Д.Нарантуяа, АУ-ны доктор, профессор Д.Зулгэрэл, АУ-ны доктор, дэд профессор Ө.Цолмон нар ажиллаж ирлээ.
Тэнхимийн эрхэм зорилго
Судалгаанд суурилсан дээд боловсрол ба эрүүл мэндийн чанартай цогц үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн чадварлаг баг байхад оршино.
Тэнхимийн өнөөгийн бүтэц, бүрэлдэхүүн
Нийт 7 багштай. Манай тэнхимийн багшлах бүрэлдэхүүний 71.4% нь анагаах ухааны доктор цолтой, 85.7% нь эмчийн мэргэжлийн зэрэгтэй.
Тэнхимийн өнөөгийн бүрэлдэхүүнээс докторын зэрэг хамгаалсан багш нар:
1. Ө.Цолмон. “Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүст зүрхний ишеми өвчнийг эрт илрүүлэх нь”. ЭМШУИС, 2005 он.
2. Х. Чингэрэл. “Монгол улсын 40-өөс дээш насны хүн амын дундах артерийн даралт ихсэлт ба зүрхний бах өвчний тархалт, зарим эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа”. ЭМШУИС, 2011 он.
3. Б. Бурмаа. “Артерийн гипертензийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зарим асуудал”. АШУҮИС, 2014 он.
4. Ц. Сумъяа. “Титэм судасны хатуурлын үед дархлаа урвал ба эндотелийн үйл ажиллагааны өөрчлөлтийг судалсан дүн”. АШУҮИС, 2017он. 5. В.Бямбасүрэн. “Molecular mechanisms of Endothelial-Mesenchymal Transition in coronary artery stenosis and cardiac fibrosis”. University of Groningen, 2018 он.
Сургалтын үйл ажиллагаа
Төгсөлтийн өмнөх сургалт (АШУҮИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуульд): Оношзүй, Дотрын өвчин судлал, Зүрх судлал, ДЭС, Сонгоны хичээл, Төгсөлтийн сургалт, Магистрын сургалт, Докторын сургалт, Төгсөлтийн дараах сургалт, Дотрын резидентийн сургалтm Зүрх судасны мэргэшүүлэх сургалт
Эмнэл зүйн үйл ажиллагаа
Тэргүүлэх чиглэл: Титэм судасны дотуурх оношилгоо, эмчилгээ
Манай тэнхим АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Зүрх судасны тасгийг хариуцан ажилладаг бөгөөд тэнхимийн эрхлэгч нь тасгийн эрхлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Тэнхимийн багш нараас Ө.Цолмон УХТЭ-ийн зүрх судасны зөвлөх эмчээр, Н.Баясгалан ЧДНЭ-ийн зүрх судасны зөвлөх эмчээр тус тус ажиллдаг.
Тэнхимийн хамт олны бүтээл
Эрдэм шинжилгээний өгүүлэл: Скопуст бүртгэлтэй, IF бүхий сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл-14, Олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл-12, Дотоодын сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл-28
Эрдэм шинжилгээний хурлын илтгэл: Олон улсын хурлын илтгэлийн хураангуй-21, Дотоодын хурлын илтгэлийн хураангуй-60
Сурах бичиг, гарын авлага-8, Удирдамж, заавар-10, Оюуны өмч: Зохиогчийн эрх-8, Патент-1.
Xэрэгжүүлсэн төсөл-5: Артерийн гипертензийн эрт илрүүлэг, бүртгэл, хяналт, Удамшлын дислипидеми, Артерийн гипертензийн удамзүйн эрсдэлт хүчин зүйлс, Зүрхний архаг дутагдлын эрт илрүүлэг, Зүрхний архаг дутагдлын тархалт, эрсдэлт хүчин зүйлс, Хэрэгжүүлж буй төсөл:1 Натри хөөгч пептидийн сорилыг эмнэлгийн практикт нэвтрүүлэх нь
Тэнхимийн багш нарын бүрэлдэхүүн
Өнөржаргалын Цолмон
Тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор, МУ-ын гавьяат эмч, зөвлөх зэрэгтэй, Европын Зүрхний Нийгэмлэгийн хүндэт гишүүн (FESC)
Боловсрол, мэргэшсэн байдал:
1977-1983 он ОХУ-ын Санкт-Петербургийн АУИС-ийн эмчилгээний анги
2001-2003 он Удирдлагын академи, эрүүл мэндийн менежер
2002-2005 он ЭМШУИС, АУ-ны доктор
Ажил эрхэлсэн байдал:
1983-1989 он БЗДХЭ, эрчимт эмчилгээний эмч, тасгийн эрхлэгч
1989- 2000 он УХТЭ-ийн дотрын эмч, тусгай тасгийн эрхлэгч
2000-2007 он “Эрэл” эмнэлгийн ерөнхий эмч
2006-өнөөг хүртэл УХТЭ-ийн зүрх судасны зөвлөх эмч
2009-2014 он МУ-ын Ерөнхийлөгчийн эмчлэгч эмч
2007-өнөөг хүртэл АШУҮИС, Зүрх судлалын тэнхим, ахлах багш, тэнхимийн эрхлэгч
Эрдмийн шинжилгээ, төсөлт ажил: Артерийн гипертензийн эрт илрүүлэг, бүртгэл, хяналт, Удамшлын дислипидеми, Артерийн гипертензийн удамзүйн эрсдэлт хүчин зүйлс, Зүрхний архаг дутагдлын эрт илрүүлэг, Зүрхний архаг дутагдлын тархалт, эрсдэлт хүчин зүйлс, Натри хөөгч пептидийн сорилыг эмнэлгийн практикт нэвтрүүлэх нь
Сургалтын үйл ажиллагаа:
Анагаах 3-р дамжаа: Зүрх судлал-1
Анагаах 4 -р дамжаа: Зүрх судлал-2
Анагаах 6-р дамжаа: ДЭС
Уламжлалт анагаахын 4-р дамжаа-Зүрх судлал
ЗТЗ-ын 3-р дамжаа-Зүрх судлал
Эмнэлзүйн үйл ажиллагаа:
Зүрх судасны тасгийн эрхлэгч
Зөвлөх эмчийн үзлэг, зөвлөгөө
Зүрхний ачаалалтай бичлэг
Бадрахын Бурмаа
Ахлах багш, АУ-ны доктор, дотрын эмчийн зөвлөх зэрэгтэй
Боловсрол, мэргэшсэн байдал:
1990 онд АУИС-ийг хүний их эмч
1998 онд АУ-ны магистр
2014 онд АУ-ны доктор
Ажил эрхэлсэн байдал:
Дундговь аймаг, Хулд сумын эмнэлэгт эмч 1990-1991
АУИС, Физиологийн тэнхим багш 1991-1992
АШУҮИС, Зүрх судлалын тэнхим, багш, тэнхимийн эрхлэгч, ахлах багш
1992 оноос одоог хүртэл
УГТЭ-ийн Зүрх судасны эмгэгээс сэргийлэх төв, эмч ажилчдын эмч 2004-2008
Эрдмийн шинжилгээ, төсөлт ажил:
Артерийн гипертензийн үеийн эмнэлгийн туслам үйлчилгээ
Дислипидемийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ
Зүрхний архаг дутагдлын тархалт, эрт илрүүлэг
Натри хөөгч пептидийн хэрэглээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь
Сургалтын үйл ажиллагаа:
Анагаах 3 дамжаа – Дотор өвчин судлал I (Зүрх судлал-1)
Анагаах 4 дамжаа – Дотор өвчин судлал II (Зүрх судлал-2)
Анагаах 6 дамжаа – ДЭС
НЭМ 3 дамжаа – Дотор өвчин судлал
ХЭМАБ 3 дамжаа – Дотор өвчин судлал
Уламжлалт анагаах 4 дамжаа – Зүрх судлал
Уламжлал анагаах засал 3 дамжаа – Дотор өвчин судлал
Төгсөлтийн дараах сургалт
Зүрхний төрөлжсөн нарийн мэргэжил олгох дамжаа
Магистр
Доктор
Эмнэлзүйн үйл ажиллагаа:
Зүрх судасны эмчийн үзлэг, зөвлөгөө
Зүрхний хэт авиан шинжилгээ
Холтер ЗЦБ шинжилгээ
Хорлоогийн Чингэрэл
Ахлах багш, АУ-ны доктор, дэд профессор, дотрын эмчийн тэргүүлэх зэрэгтэй
Боловсрол, мэргэшсэн байдал:
2001 онд АУИС-ийг хүний их эмч
2006 онд АУ-ны магистр
2011 онд АУ-ны доктор
Ажил эрхэлсэн байдал:
ХУЭМН, түргэн тусламжийн эмч 2001-2003
ХУЭМН, Дотор зүрх судасны эмч 2003-2008
ХУЭМН, Эмчилгээ эрхэлсэн орлогч 2008-2012
ЭМШУИС, Зүрх судлалын тэнхим, дадлагажигч багш, багш 2012-2018
АШУҮИС, Зүрх судлалын тэнхим, Ахлах багш 2018-одоог хүртэл
Эрдмийн шинжилгээ, төсөлт ажил:
Зүрх судасны эрсдэлт хүчин зүйлс
Зүрхний архаг дутагдал
Зүрхний архаг дутагдлын эрт илрүүлэг
Натри хөөгч пептидийн хэрэглээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь
Сургалтын үйл ажиллагаа:
Анагаах 2 дамжаа-Онош зүй
Анагаах 3 дамжаа- Дотор өвчний онош зүй
Анагаах 3 дамжаа-Дотор өвчин судлал I (Зүрх судлал-1)
Анагаах 4 дамжаа-Дотор өвчин судлал II (Зүрх судлал-2)
Анагаах 6 дамжаа-ДЭС
Уламжлалт анагаах 4 дамжаа-Зүрх судлал
Эмнэлзүйн үйл ажиллагаа:
Зүрх судасны эмчийн үзлэг, зөвлөгөө
Зүрхний хэт авиан шинжилгээ
Холтер ЗЦБ шинжилгээ
Цэрэндаваагийн Сумъяа,
АУ-ны доктор, багш, дотрын эмчийн ахлах зэрэгтэй
Боловсрол, мэргэшсэн байдал:
2011 онд АШУҮИС-ийг хүний их эмч
2003 онд АУ-ны магистр
2017 онд АУ-ны доктор
Ажил эрхэлсэн байдал:
2011-2017 онд Сонгдо эмнэлэг, дадлагажигч эмч, зүрх судасны эмч
2017-2018 онд Их сургуулийн эмнэлгийн төсөл
2018 оноос одоог хүртэл АШУҮИС, Зүрх судлалын тэнхим, багш эмч
Эрдмийн шинжилгээ, төсөлт ажил:
Зүрх судсан дотуурх оношилгоо эмчилгээ
Титэм судасны хатуурал
Зүрхний архаг дутагдал
Сургалтын үйл ажиллагаа:
Төгсөлтийн өмнөх сургалт: Анагаах 2 дамжаа-Онош зүй, Анагаах 3 дамжаа- Дотор өвчний онош зүй, Анагаах 3 дамжаа-Дотор өвчин судлал I (Зүрх судлал-1), Анагаах 4 дамжаа-Дотор өвчин судлал II (Зүрх судлал-2), Анагаах 6 дамжаа- ДЭС
Төгсөлтийн сургалт: Магистр, Доктор
Төгсөлтийн дараах сургалт: Зүрхний төрөлжсөн нарийн мэргэжил олгох дамжаа
Эмнэлзүйн үйл ажиллагаа:
Зүрх судасны эмчийн үзлэг, зөвлөгөө
Зүрхний хэт авиан шинжилгээ
Холтер ЗЦБ шинжилгээ
Зүрхний ачаалалтай бичлэг
Зүрх судсан дотуурх оношилгоо эмчилгээ
Бямбацогтын Болортуул
АУ-ны магистр, дадлагажигч багш, дотрын эмчийн ахлах зэрэгтэй
Боловсрол, мэргэшсэн байдал:
2012 онд ЭМШУИС-ийг хүний их эмч
2016 онд АУ-ны магистр
Ажил эрхэлсэн байдал:
ЭМШУИС, ГХА, референт, 2012-2014
АШУҮИС, Зүрх судлалын тэнхим, багш, 2014-одоог хүртэл
Эрдмийн шинжилгээ, төсөлт ажил:
Зүрх судасны эрсдэлт хүчин зүйлс
Артерийн гипертензи
Дислипидеми
Зүрхний архаг дутагдал
Зүрхний архаг дутагдлын эрт илрүүлэг
Сургалтын үйл ажиллагаа:
Анагаах 2 дамжаа-Онош зүй
Анагаах 3 дамжаа- Дотор өвчний онош зүй
Анагаах 3 дамжаа-Дотор өвчин судлал I (Зүрх судлал-1)
Анагаах 4 дамжаа-Дотор өвчин судлал II (Зүрх судлал-2)
Анагаах 6 дамжаа-ДЭС
Уламжлалт анагаах 4 дамжаа-Зүрх судлал
Эмнэлзүйн үйл ажиллагаа:
Зүрх судасны эмчийн үзлэг, зөвлөгөө