Эрүүл мэндийн салбарын эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийн ашиглалт, хэвийн найдвартай үйл ажиллагаа, аюулгүй байдал, хяналт, шалгалт, угсралт, суурилуулалтыг гүйцэтгэн, тоног төхөөрөмжийн ашиглалтын гарын авлага, зааварчилгаа боловсруулах, эмнэлгийн бусад мэргэжилтэнг сургалт аргазүйгээр хангах, техник үйлчилгээ үзүүлэх мэдлэг чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн болно.
Ямар шалгалт өгөх вэ?
ЭЕШ – I: Математик, Физик Босго оноо: 400 /Аль өндөр оноогоор тооцно/
ЭЕШ – II: Хими, Биологи Босго оноо: 400 /Аль өндөр оноогоор тооцно/
Хөтөлбөрийн төрөл, хугацаа:
Өдрийн сургалттай, дипломын 3 жилийн хөтөлбөр
Суралцах хугацаандаа та:
Анагаахын чиглэлийн суурь хичээлүүдийг үзэж судална.
АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэг дээр дадлагууд хийгдэнэ.
Ажлын байр:
Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг
Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллага
Эмийн үйлдвэр
Электроникийн угсралтын компани
Эрүүл мэндийн байгууллага
Бусад
Давуу тал, онцлог:
Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжөөр мэргэшин ажиллах
Ионжуулагч цацрагийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажиллах
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналт тохиргоо, баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах
Эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагад ажиллах