Бидний тухай

  • – 1944 оны 8 сарын 1-ний өдрийн МУИС-ийн ректорийн 33-р тушаалаар  Ерөнхий Мэс Заслын Тэнхим анх байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр Зөвлөлтийн мэс засалч, БНМАУ-ын Мэс заслын ерөнхий мэргэжилтэн АУ-ны доктор профессор Н.Ф.Березкин ажиллаж байв.
  • –  1961 онд Анагаах Ухааны Дээд Сургууль байгуулагдаж, Ерөнхий ба тодорхой мэс заслын тэнхим байгуулагдаж, эрхлэгчээр нь АУ-ны доктор Т.Шагдарсүрэн болон АУ-ын доктор В.Ичинхорлоо нар ажиллаж байв.
  • – 1984 онд Ерөнхий болон эмчилгээний мэс заслын тэнхимүүд байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр  АУ-ны доктор  П.Долгор, Ардын эмч, АУ-ны доктор, профессор Б.Гоош нар ажиллаж байв.
  • – 1995 оноос мэс заслын I тэнхимийн эрхлэгчээр Б.Гоошийг томилж, мэс заслын II тэнхимийн эрхлэгчээр Ч.Пунцаг ажиллаж байв.
  • – 2002 оноос мэс заслын I тэнхимийн эрхлэгчээр  АШУ-ны доктор, профессорО.Сэргэлэнг томилов. II тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор Д.Зоригийг томилж ажиллав.
  • – 2014 онд мэс заслын I болон II тэнхимүүд нэгдэж эрхлэгчээр нь АШУ-ын Доктор, профессор  О.Сэргэлэн ажиллаж, 2017 оноос Мэс заслын тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор Б.Батсайхан ажиллаж байв.
  • -2022 оноос Мэс заслын тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор Б.Баатарсүрэн ажиллаж байна.
  • Одоо Б.Баатарсүрэн (Тэнхимийн эрхлэгч), Д.Зориг (АУ-ны доктор, дэд профессор), Ч.Эрдэнэцэцэг(АУ-ны доктор), С.Эрдэнэ (АУ-ны магистр), Ү.Санчин (АУ-ны доктор), Б.Батсайхан (АУ-ны доктор), С.Амарсайхан (АУ-ны магистр), Л.Ганчөдөр (АУ-ны магистр), С.Тамир(АУ-ны магистр), Э.Сарнай(АУ-ны магистр) нар ажиллаж байна.

 

Сургалтын хөтөлбөр

Төгсөлтийн өмнөх сургалт

Төгсөлтийн өмнөх сургалтад ASIIN Олон Улсын Магадлан итгэмжлэлийн Холбооноос батлагдсан мэс заслын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төгсөлтийн дараах сургалт

“Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж” (ГАЛТ) сургалт: Америкийн мэс засалчдын нийгэмлэгийн тусгай зөвшөөрөлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт хөтөлбөрийн дагуу зохион байгуулагддаг сургалт. Төгсөлтийн дараах сургалтанд  зориулан Дурангийн мэс заслын төвийг байгуулав.

Эрдэм шинжилгээ

  • Монгол улс дахь Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үр дүн
  • Элэг шилжүүлэн суулгуулсны дараах АЛАТ, АСАТ болон C4 -ийн илрэлээр элэгний цочмог ховхролыг эрт үед нь оношлох
  • “Удамшлын гаралтай хөх ба өндгөвчийн өмөнг нөхцөлдүүлэгч генийн мутацийг илрүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлж, урьдчилан сэргийлэхэд ашиглах” инновацийн төсөл

Төсөлт ажил

  • БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвтэй хамтарсан “Элэг шилжүүлэн суулгах” төсөл
  • БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвтэй хамтарсан “Элэг шилжүүлэн суулгах багийн сургалт” төсөл
  • Америкийн мэс засалчдын нийгэмлэгийн тусгай эрхтэй “Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж” сургалт
    Төсөл хөтөлбөр
  • Юта мужийн их сургуулийн дэргэдэх Center for Global surgery төвтэй хамтарсан Дурангийн мэс заслын сургалт
  • Австралийн Элчин Сайдын яамны бичил хөтөлбөрийг дэмжих яамны төслийн үргэлжлэл

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

  • БНСУ-ын АСАН Анагаах ухааны төв  – Элэг шилжүүлэн суулгах мэс засал
  • АНУ-ын Юта мужийн их сургуулийн дэргэдэх Дэлхийн мэс заслын төв – Дурангийн мэс засал, Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж сургалт, эрдэм шинжилгээ
  • Америкийн мэс засалчдын нийгэмлэг – Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж сургалт
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага – Мэс засал, яаралтай тусламжийг зохицуулах төв

Тэнхимийн бүтэц бүрэлдэхүүн

Батмөнхийн Баатарсүрэн

АУ-ы доктор, Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч

Боловсрол

-ЭМШУИС, Монгол 1998-2004 Хүний Их Эмч мэргэжлээр

-УКТЭ, Монгол 2004-2006 Мэс заслын резидентийн курс

-Мияазаки Их Сургууль, Япон 2013-2017 Анагаах Ухааны доктор

-2020 онд Дурангийн мэс заслын курс

Ажил эрхлэлт

-Говь-Алтай аймагийн нэгдсэн эмнэлэг 2004-2005 Мэс заслын тасагт эмч

-Цэргийн Төв Эмнэлэг 2005-2013 Мэс заслын тасагт эмч

-АШУҮИС, АУС 2017-2022 Мэс заслын тэнхимд багш, МЯЭ-ийн Мэс заслын тасагт эмч

– Натул эмнэлэг 2017-2022 Мэс заслын тасгийн эрхлэгч

-АШУҮИС, АУС 2022-хойш Мэс заслын тэнхимийн эрхлэгч, МЯЭ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч

Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа

Элэг цөс, нойр булчирхайн мэс засал

Хавдрын мэс засал

Заадаг хичээл

Ерөнхий мэс засал

Төсөлт ажлууд:

Америкийн мэс засалчдын нийгэмлэгийн тусгай эрхтэй “Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж” сургалт /2015 оноос хойш/

 

Бат-Эрдэнийн Батсайхан

АУ-ы доктор, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн гишүүн, АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч

Боловсрол

– Эрхүүгийн Анагаах Ухааны Сургууль 2001-2007 Хүний Их Эмч мэргэжлээр

– УКТЭ, Монгол 2007-2009 Мэс заслын резидентийн курс

-Токушима Их Сургууль, Япон 2011-2015 Анагаах Ухааны доктор

-2019 онд Дурангийн мэс заслын курс

Ажил эрхлэлт

– ЭХЭМҮТ 2010-2011 Мэс заслын эмч

– АШУҮИС, АУС 2015-2022 Мэс заслын тэнхимийн эрхлэгч, МЯЭ-ийн Мэс заслын тасагт эмч

– АШУҮИС, АУС 2022-хойш Мэс заслын тэнхимд багш, МЯЭ-ийн Мэс заслын тасгийн эмч

Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа

Элэг шилжүүлэн суулгах мэс засал

Элэг цөс, нойр булчирхайн мэс засал

Заадаг хичээл

Ерөнхий мэс засал

Төсөлт ажлууд:

  1. Америкийн мэс засалчдын нийгэмлэгийн тусгай эрхтэй “Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж” сургалт /2015 оноос хойш/
  2. ДЭМБ “Мэс засал болон яаралтaй тусламжийг чадавхижуулах нь” төсөл /2017 оноос хойш/
  3. АНУ-ыг Юта мужийн их сургуультай хамтарсан “Элэг шилжүүлэн суулгах мэс заслын судалгаа” төсөл /2020 оноос хойш/

Оргойн Сэргэлэн

АШУ-ы доктор, профессор, Мэс заслын тэнхимийн зөвлөх профессор, ЭМЯ-ны мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Монголын мэс засалчдын холбооны дэд ерөнхийлөгч, УНТЭ-ийн мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, ДЭМБ-ын хамтын ажиллагааны төв МОГ-1 дарга

Боловсрол

  • -АУДС 1976-1982 Хүний Их Эмч мэргэжлээр
  • -АУДС 1982-1983 Мэс заслын Их эмч
  • -1997 онд АУ-ны доктор
  • -2022 онд АШУ-ны доктор
  • -2001 онд Дэд профессор
  • -2007 онд Профессор
  • -2007 онд Мэс заслын зөвлөх зэргийн эмч

Ажил эрхлэлт

  • АШУҮИС, АУС 1982-хойш Мэс заслын тэнхимд багш
  • АШУҮИС, АУС 2002-2017 Мэс заслын тэнхимийн эрхлэгч

Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:

  • Элэг шилжүүлэн суулгах мэс засал
  • Элэг цөс, нойр булчирхайн мэс засал
  • Глобал мэс засал
  • Дурангийн мэс засал
  • Хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн мэс засал, яаралтай тусламж

Төсөлт ажлууд:

  • ЭМШУИС, Швейцарийн мэс засалчдын багийн хамтарсан төсөл /1999-2013/ – Удирдагч
  • “Мэс засал болон яаралтaй тусламжийг чадавхижуулах нь” төсөл /2005 оноос хойш/ – Удирдагч
  • АНУ-ын Юта мужийн их сургуулийн дэргэдэх Глобал мэс заслын төвтэй хамтарсан дурангийн мэс заслыг хөгжүүлэх хөтөлбөр /2005 оноос хойш/
  • Америкийн мэс засалчдын нийгэмлэгийн тусгай эрхтэй “ГЭМТЭГСДИЙГ АВРАХ ЛАВШРУУЛСАН ТУСЛАМЖ” СУРГАЛТ /2015 оноос хойш/
  • Австралийн элчин сайдын яамтай хамтарсан Өмнөговь аймгийн БОЭТ, сум, сум дундын эмнэлгүүдийн мэс засал, яаралтай тусламжийг чадавхижуулах төсөл /2019 оноос хойш/ – Удирдагч
  • АНУ-ыг Юта мужийн их сургуультай хамтарсан “Элэг шилжүүлэн суулгах мэс заслын судалгаа” төсөл /2020 оноос хойш/ – Монгол талын удирдагч
  • Нойр булчирхай шилжүүлэн суулгах төсөл /2020 оноос хойш/

Дүнгэрдоржийн Зориг

Мэс заслын тэнхимийн багш, АУ-ы доктор, дэд профессор

Боловсрол

  • -АУДС 1987-1993 Хүний Их Эмч мэргэжлээр
  • -1997 онд АУ-ны магистр
  • -2001 онд АУ-ны доктор
  • -2005 онд Дэд профессор

Ажил эрхлэлт

  • -1993 хойш АУДС Мэс заслын тэнхимийн багш
  • -ЭМШУИС АУС 2004-2008 Мэс заслын тэнхимийн эрхлэгч
  • -ЭМШУИС 2008-2013 Мэргэжил Дээшлүүлэх Институтийн захирал
  • -АШУҮИС 2017-2020 Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал
  • -2020 хойш АШУҮИС, АУС Мэс заслын тэнхимд багш

Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:

  • Бамбай булчирхайн мэс засал

Төсөлт ажлууд:

-Америкийн мэс засалчдын нийгэмлэгийн тусгай эрхтэй “Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж” сургалт /2015 оноос хойш/