Бидний тухай
Монгол улсад орчин цагийн өрнийн анагаах ухааныг  Ардын засгийн шийдвэрээр хүн амын эрүүлийг хамгаалах үйлсэд ашиглах анхдугаар тогтоол гарсан өдрөөс эхлэн тухайн үеийн Зөвлөлүүдийн орны эмч мэргэжилтэнгүүд чих хамар хоолойн эмгэгийн үеийн тусламжыг ард иргэд үзүүлэхээс гадна бага эмч, болон асран хамгаалах ажилтнуудад чих хамар хоолойн асаргаа-сувилгааны хичээлийг зааж эхэлсэн байдаг байна. 1921-1952 онуудад Зөвлөлт улсын цэргийн мэргэжилтэнгүүд Монгол улсад чих хамар хоолойн тусламжыг ард иргэдэд үзүүлж байсан ба Монгол улсын их сургуулийн хүн-эмнэлгийн факультатийн анхны багш нар нь Зөвлөлтийн эмч мэргэжилтэнгүүд байсан байна. 1952 онд Монгол улсын чих хамар хоолойн анхны үндэсний эмчээр Монгол улсын гавъяат эмч, төрийн соёрхолт, академич Т.Шагдарсүрэн ажиллаж эхэлсэн. АУИС-ийн чих хамар хоолой судлалын тэнхмийн анхны гавъяат багш, Монголын чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгийн анхны тэргүүн, АШУ-ны доктор, профессор Л.Шагдар 1967 оноос хойш 35 жил багш-эмч, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан.
Чих хамар хоолойн мэс засалч эмч, АУ-ны доктор Ш. Бат-Эрдэнэ 1992-2009 онд чих хамар хоолой судлалын тэнхимд багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан. Монгол улсын хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор Б.Эрдэнэчулуун 1992-2014 онд чих хамар хоолой судлалын тэнхимд багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгчээр 2014-2021 онд АУ-ны доктор П. Ганчимэг 2021-2023 онд АУ-ны магистр  П.Мөнхбаатар, 2023- оноос АУ-ны доктор дэд проф Э.Жаргалхүү  нар тус тус ажилласан байна.  ажиллаж байв.  Манай тэнхимд Г. Цэцэгдарь (1986-1990 он), П.Тогоо (1996-1998 он), лаборант Бямбаа нарын зэрэг хүмүүс ажиллаж байв.

Эрхэм зорилго
Чих хамар, хоолой, хүзүү-толгойн шинжлэх ухааны цогц хөтөлбөр хүрээнд төгсөлтийн өмнөх ба дараахь сургалтыг оюутан, эмч нарт зааж сургах, мэргэжүүлэх, мэргэшүүлэх, чих хамар хоолой, хүзүү-толгойн салбар шинжлэх ухааны эрдэм шинжилгээ-эмнэлзүйгээр манлайлагч байхад бидний эрхэм зорилго оршино.

Хөтөлбөр
Тус тэнхим нь чих хамар хоолой судлалаар төгсөлтийн өмнөх ба дараах, төгсөлтийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж бакалавр, магистр, доктор ба төрөлжсөн нарийн мэргэшлээр эмчийг бэлтгэдэг. Эмнэлзүйн сургалт, үйл ажиллагааны хүрээнд их сургуулийн нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн мэс заслын тасгийн эмнэлзүйн жигд тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж, хамар, залгиур, төвөнх, чих, хүзүү толгой, нүүрний гоо сайхан, дуу авиа судлалын чиглэлүүдээр хүүхэд, насанд хүрэгчдийн үзлэг, оношлогоо, эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
Төгсөлтийн өмнөх сургалт:
АУС-ийн 5 дамжааны чих хамар хоолой судлалын хичээл
НАСC-ын 4-р дамжааны чих хамар хоолой судлалын хичээл
МАУС-ийн 5-р дамжааны чих хамар хоолой судлалын хичээл
Чих хамар хоолой судлалын сонгон судлах хичээл
Төгсөлтийн дараах сургалт:
Чих хамар хоолойн эмч бэлтгэх резидентийн мэргэжүүлэх сургалт
Чих хамар хоолойн мэс заслын эмч бэлтгэх мэргэшүүлэх сургалт
Хүүхдийн чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх мэргэшүүлэх сургалт
Сонсгол судлаач эмч бэлтгэх мэргэшүүлэх сургалт
Өрхийн эмч бэлтгэх резидентийн сургалтын чих хамар хоолойн цикл лекц, дадлага
Төгсөлтийн сургалт:
Чих хамар хоолой судлалын магистрын сургалт
Чих хамар хоолой судлалын докторын сургалт

Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа
Чих судлал, дунд чихний мэс засал,чихний дурангийн мэс засал
Хамар судлал, хамрын дурангийн мэс засал
Төвөнх судлал, дуу судлал
Хүзүү-толгойн байрлалын хавдар
БНСУ-ын Сеүлийн Их Сургуулийн чих хамар хоолой, хүзүү толгойн мэс заслын тэнхим
Тайваны Үндэсний Их Сургуулийн чих хамар хоолой, хүзүү толгойн мэс заслын тэнхим
БНСУ-ын Йонсей Их Сургуулийн чих хамар хоолой, хүзүү толгойн мэс заслын тэнхим
БНСУ-ын Асан Анагаах Ухааны Төвийн чих хамар хоолой, хүзүү толгойн мэс заслын тасаг
БНСУ-ын Чусон Анагаах Ухааны Төвийн чих хамар хоолой, хүзүү толгойн мэс заслын тасаг

Бүтэц бүрэлдэхүүн

Э.Жаргалхүү
ЧХХМЗ-ын тасгийн эрхлэгч, Чих хамар хоолойн зөвлөх зэргийн эмч, АУ-ы доктор, дэд профессор, Хүний гавьяат эмч
Боловсролын байдал
2001   АУИС-ийн  Хүний их эмч
2003   ЭМШУИС-ийн  Чих хамар хоолойн  эмч
2003-2020  ХБНГУ-ийн Вюрцбургийн Их Сургуулийн клиникт  “Чих хамар хоолой”, “Мэс засал”, “ДААД”, “Чих хамар хоолойн мэс засал”
2007-2019   БНСУ-ын үндэсний их сургуулийн Бундан, Бурам эмнэлэгт Чих хамар хоолойн мэс засал
2009-2012   Гонгконг-д Чих хамар хоолой
2009 -2019   БНХАУ-ын Бээжингийн их сургуульд “Чих хамар хоолойн мэс засал”
2010-2011   Австрали улсад Дунд, дотор чихний мэс заслын чиглэлээр
2013 оноос хойш Дунд чихний дурангын мэс засал, хамрын дайвар хөндийн дурангын мэс засал тус тус чиглэлүүдээр жил бүр мэргэжил дээшлүүлдэг.
Ажлын туршлага
2005-2009    ЭМШУИС-д цагийн багш
2009-2023    АШУҮИС-ийн ЧХХ-н тэнхмийн багш болон ахлах багш
2013-2017    ШКТЭ-ийн ЧХХ-н тасгийн Зөвлөх эмч
2017-2020   ЭХЭМҮТ-ийн ЧХХ-н  тасгийн Зөвлөх эмч
2017-2020   УХТЭ-ийн ЧХХ-н тасгийн Зөвлөх эмч
2023 АШУҮИС-н АУС-н Чих хамар хоолойн тэнхимийн эрхлэгч
Эрдэм шинжилгээний чиглэл
Чих судлал, дунд чихний мэс засал
Хамар судлал, хамрын дурангийн мэс засал
Төвөнх-залгиур, дуу судлал
Толгой-хүзүүний мэс засал
Хамтын ажиллагаа
БНСУ-н Сөүлийн үндэсний их сургуулийн Бунданг эмнэлэг ЧХХ-толгой хүзүүний мэс заслын тасаг, HANA ЧХХ-н эмнэлэг, Soree ЧХХ-н эмнэлэг
ХБНГУ-н вюрцбургын их сургуулийн эмнэлэг ЧХХ-толгой хүзүүний мэс заслын тасаг
Тайваны үндэсний их сургуулийн Чих хамар хоолойн тасаг
Зааж буй хичээлүүд
Төгсөлтийн өмнөх сургалтын хүрээнд:
АУС-н 5-р дамжаа, НАСС- 4-р дамжаа, МАУ-5-р дамжаа, ЗТЗ-3-р дамжаа, Сонгон судлах хичээл
Төгсөлтийн дараах сургалтын хүрээнд:
Чих хамар хоолойн эмч бэлтгэх үндсэн мэргэшлийн резидент эмчийн сургалт
Чих хамар хоолойн мэс заслын эмч бэлтгэх мэргэшүүлэх сургалт
Хүүхдийн чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх мэргэшүүлэх сургалт
Сонсгол судлаач эмч бэлтгэх мэргэшүүлэх сургалт
Өрхийн эмч бэлтгэх резидентийн сургалтын чих хамар хоолойн тойролтын лекц, дадлага
Төгсөлтийн сургалтын хүрээнд:
Чих хамар хоолой судлалын магистрын сургалт
Чих хамар хоолой судлалын докторын сургалт

Ц.Базармаа
Чих хамар хоолойн тэнхимийн багш, Хүүхдийн чих хамар хоолойн мэс заслын эмч, Чих хамар хоолойн тэргүүлэх зэргийн эмч, АУ-ы магистр, клиникийн профессор
Боловсролын байдал
1999 Анагаах Ухааны Их Сургууль
2001 Чих хамар хоолойн резиденсийн сургалт
2004 ШУ-ны магистрын зэрэг “Тагнайн гүйлсний архаг үрэвслийн үеийн нейровегетатив хам шинжийн онош, эмчилгээний зарим асуудал”
2011 “The 56th SNUH course of  otologic, neurootologic surgery & Temporal bone dissection” Сөүл Үндэсний Их Сургуулийн Чих хамар хоолой судлалын тэнхим, Сөүл, БНСУ
2011 Endonasal sinus surgery, Seoul national university, Korea
2011 Inner ear surgery, Seoul national university, Korea
2011 Internship, ENT, Seoul, Korea
2015 “5th Dissection course of implantable hearing devices” MED-EL Сөүл, БНСУ
2015 “On Mongolian Japan Medical Network Program” Нагоя, Япон улс
Ажлын туршлага
1999-2010 Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд чих хамар хоолойн мэс заслын эмч
2010-2023 АШУҮИС-ийн Чих хамар хоолойн тэнхимийн багш
2015-2023 Гурван гал нэгдсэн эмнэлэгт чих хамар хоолойн гэрээт эмч
2019-2023 Монгол Япон Эмнэлэгийн чих хамар хоолойн эмч
Эрдэм шинжилгээний чиглэл
Чих судлал, дунд ба дотор чихний мэс засал
Хүүхдийн чих хамар хоолойн мэс засал
Төвөнх-залгиур, Хамар судлал
Төсөлт ажилууд
ШУТсан -‘’Монгол улсын хүн амын дундах сонсгол бууралтын өвчлөл, тархалтыг тогтоох үндэсний судалгаа’’
Тайван-Монголын ШУТсан -‘’Монгол хүний төрөлхийн болон олдмол хэлбэрийн шалтгаан тодорхойгүй сонсгол бууралтанд нөлөөлдөг генийн мутацийн тархалтыг тогтоох ‘
Зааж буй хичээлүүд
Төгсөлтийн өмнөх сургалтын хүрээнд:
АУС-н 5-р дамжаа мэдрэхүйн блок, НАСС- 4-р дамжаа, МАУ-5-р дамжаа, ЗТЗ-3-р дамжаа, Чих хамар хоолой судлал
Төгсөлтийн дараах сургалтын хүрээнд:
Чих хамар хоолойн эмч бэлтгэх үндсэн мэргэшлийн резидент эмчийн сургалт
Хүүхдийн чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх мэргэшүүлэх сургалт
Төгсөлтийн сургалтын хүрээнд:
Чих хамар хоолой судлалын магистрын сургалт

П.Мөнхбаатар
Чих хамар хоолойн тэнхимийн багш, Чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын эмч, Чих хамар хоолойн тэргүүлэх зэргийн эмч, АУ-ы магистр
Боловсролын талаарх мэдээлэл:
1990-1999   Нийслэлийн 33-р дунд сургууль төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн
1999-2005 ЭМШУИС-ийн АУС-ийг Онцгойлох үнэмлэхтэйгээр, Хүний их эмч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.
2006-2008 БНСУ-ын Кёнг Хи их сургуульд ШУ-ны магистрын зэрэг хамгаалсан.
2008-2009 ЭМШУИС, ЧХХ тэнхмийн ЧХХС-ын резидентийн сургалт,  ихэнхи хугацааг УНТЭ дээр гардан дадлагажисан.
2011-2012 Үндсэн ажлын хажуугаар Төгс Ялгуун эмнэлэг дээр нүүрний гоо сайхны мэс заслын дадлагажих сургалт.
2012-2013 АШУҮИС-ийн ЧХХ мэс заслын эмчийн мэргэшүүлэх сургалт, УГТЭ болон ЭХЭМҮТ дээр тус тус гардан дадлагажсан.
2012-2014 Үндсэн ажлын хажуугаар УГТЭ-ийн ЧХХ тасгийн мэс заслын гэрээт эмчээр ажиллаж дадлагажисан.
2015-2023 АШУҮИС-ийн ИСНЭ-ийн ЧХХ мэс заслын  тасагт ЧХХ-Толгой хүзүүний мэс засалч эмчээр ажиллаж байна.
2016-2023 АШУҮИС-ийн Толгой Хүзүүний мэс заслын мэргэшүүлэх эмчийн гардан сургалтыг, ХСҮТ-ийн ТХМЗ-ын тасаг дээр дадлагажиж дүүргэсэн.
Ажлын туршлага:
2009-2023 АШУҮИС-ийн, АУС-ийн, ЧХХ тэнхмийн багш
2015-2023 АШУҮИС-ийн Их сургуулийн нэгдсэн эмнэлэгийн (ИСНЭ) Чих Хамар Хоолойн (ЧХХ) тасгийн ЧХХ-ТХМЗ-ын эмч.
Эрдэм шинжилгээний чиглэл
Хамар судлал, хамрын дурангийн мэс засал
Толгой-хүзүүний мэс засал
Төсөлт ажил
ШУТсан-‘’Монгол улсын хүн амын дундах сонсгол бууралтын өвчлөл, тархалтыг тогтоох үндэсний судалгаа’’
Тайван-Монголын ШУТсан-‘’Монгол хүний төрөлхийн болон олдмол хэлбэрийн шалтгаан тодорхойгүй сонсгол бууралтанд нөлөөлдөг генийн мутацийн тархалтыг тогтоох ‘’
Зааж буй хичээлүүд
Төгсөлтийн өмнөх сургалтын хүрээнд:
АУС-н 5-р дамжаа мэдрэхүйн блок, НАСС- 4-р дамжаа, МАУ-5-р дамжаа, ЗТЗ-3-р дамжаа, Чих хамар хоолой судлал,
Төгсөлтийн дараах сургалтын хүрээнд:
Чих хамар хоолойн эмч бэлтгэх үндсэн мэргэшлийн резидент эмчийн сургалт
Чих хамар хоолойн мэс заслын эмч бэлтгэх мэргэшүүлэх сургалт
Төгсөлтийн сургалтын хүрээнд:
Чих хамар хоолой судлалын магистрын сургалт

Ц.Рэнцэндорж
Чих хамар хоолойн тэнхимийн ахлах багш, АУ-ы магистр
Боловсролын талаарх мэдээлэл:
1996-2006 Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль төгссөн, Бүрэн дунд боловсрол эзэмшсэн.
2006-2012 ЭМШУИС, АУС, Хүний их эмч мэргэжлээр төгссөн, Бакалавр зэрэг эзэмшсэн.
2011 Япон улс, Сайсейка Яахата эмнэлэг, зочин судлаач оюутан
2012-2014 Эрүүл мэндийн хөгжлийн төв, Чих хамар хоолойн эмчийн резиденсийн сургалт.
2012-2014 АШУҮИС, “Ургийн төвөнхийн хэмжилзүй, үлэмж ба бичил бүтцийг судалсан дүн” сэдвээр АУ-ны магистрын зэрэг хамгаалсан.
2015-2016 Япон улс, Шига Анагаахын Их сургууль, Чих хамар хоолойн тэнхимд зочин судлаач
2019  ОХУ, Москва хот, Төвөнхийн орчин үеийн мэс заслын арга сургалт.
2020 БНСУ, СӨҮЛ хот, Хана ЧХХ хамар хоолойн эмнэлэг, Төвөнх дууны хөвчийн лазер мэс заслын арга сургалтад хамрагдсан2022-2023 АШУҮИС, “Монгол хөөмийн дуу авиа үүсэхэд оролцох бүтэц, үйл зүйн судалгаа” сэдвээр судалгаа хийж АУ-ны докторын зэрэг горилж байгаа.
Ажлын туршлага:
2012-2014 УНТЭ, Чих хамар хоолой судлалын тасагт резидент эмч
2014-2016 АШУҮИС, Физиологийн тэнхимд дадлагажигч багш
2016-2020 АШУҮИС, ЧХХ судлалын тэнхмийн багш
2016-2020 Их сургуулийн нэгдсэн эмнэлэг, Монгол-Япон эмнэлгийн ЧХХ-н их эмч
2015-2020 СУИС, Хөгжмийн урлагийн сургууль, Дуу хоолойн эрүүл ахуй хичээлийн багш
2019-2020 Art sound” радио телевизын хөтлөгч бэлтгэх сургалтын төв, Дуу хоолойн эрүүл ахуй хичээлийн багш
2020-2022 АШУҮИС-ийн Декан- Оюутны хөгжил удирдлагын газрын дарга
2023 АШУҮИС-ийн АУС, ЧХХ-тэнхмийн ахлах багш
Эрдэм шинжилгээний чиглэл
Төвөнх-залгиур, дуу судлал
Дотоод гадаадын эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл 60 гаруйг хэвлэн нийтлүүлсэн.
Зааж буй хичээлүүд
Төгсөлтийн өмнөх сургалтын хүрээнд:
АУС-н 5-р дамжаа мэдрэхүйн блок, НАСС- 4-р дамжаа, МАУ-5-р дамжаа, Чих хамар хоолой судлал
Төгсөлтийн дараах сургалтын хүрээнд:
Чих хамар хоолойн эмч бэлтгэх үндсэн мэргэшлийн резидент эмчийн сургалт
Төгсөлтийн сургалтын хүрээнд:
Чих хамар хоолой судлалын магистрын сургалт