Бидний тухай

АШУҮИС-ийн хөгжлийн бодлого, зорилгод нийцсэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр сургалтын орчин бүрдүүлэн, мэдрэлийн тогтолцооны эмгэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр дэлхийн стандарт, чиг хандлагыг бүрэн эзэмшсэн, эмнэлзүй, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд   суралцсан мэргэжилтэнг төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах, төгсөлтийн сургалтаар бэлтгэж байна. Тэнхим  нь МЯЭ-т олон улсын стандарт хангасан мэдрэлийн тасаг, эпилепсийн төв, нейрофизиологийн лаборатори болон хамтын  түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрхэм зорилго
Мэдрэл судлалын олон улсын хөгжлийн нийтлэг хандлага, бүсийн орнуудын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, сургалт явуулдаг, эмнэлзүйн мэдрэл судлалаар эрүүл мэндийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэхүйц мэдлэг, чадвар, хандлагатай эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг  тэргүүлэх нэгж салбар байхад оршино.

Сургалтын үйл ажиллагаа

Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаахын хүний их эмч бэлтгэх “ Мэдрэл судлал “ сургалтын хөтөлбөр, хичээлийн индекс- NEU-M46
Анагаахын хүний их эмч бэлтгэх “Мэдрэл судлал” сонгон суралцах сургалтын хөтөлбөр-NEU-M40
Анагаахын хүүхдийн их эмч бэлтгэх “ Мэдрэл судлал ” сургалтын хөтөлбөр
Анагаахын хүний их эмч бэлтгэх “ Дадлагажих эмчийн сургалт”, “ Мэдрэл судлал ” сургалтын хөтөлбөр, хичээлийн индекс- NEU-M46
Уламжлалт Анагаахын хүний их эмч бэлтгэх “ Мэдрэл судлал ” сургалтын хөтөлбөр, хичээлийн индекс-NEU-TT32
Уламжлалт анагаахын засалч мэргэжилтэн бэлтгэх “ Мэдрэл судлал” сургалтын хөтөлбөр, хичээлийн индекс-NEU-TT41
Уламжлалт Анагаахын Зүү Төөнө Заслын их эмч бэлтгэх “Мэдрэл судлал” сургалтын хөтөлбөр, хичээлийн индекс- NEU-51
Нийгмийн эрүүл мэнд судлаач мэргэжилтэн бэлтгэх “Мэдрэл судлал” сургалтын хөтөлбөр, хичээлийн индекс- NEU-H31
Нүүр Ам Судлалын их эмч бэлтгэх “ Мэдрэл судлал ” сургалтын хөтөлбөр, хичээлийн индекс-NEU-D61
Төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалт:
Мэдрэл судлалаар доктор, магистрын зэрэгтэй судлаач бэлтгэх сургалтын хөтөлбөр (тус бүрээр);
“Мэдрэлийн эмч бэлтгэх” мэргэшүүлэх (резиденсийн) сургалтын хөтөлбөр;
Мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр
“Хүүхдийн мэдрэлийн эмч” бэлтгэх;
“Эмнэлзүйн нейрофизиологич” (ЭЭГ, ЭМГ, ДСГ);

Эрдэм шинжилгээ, судалгаа

Тэргүүлэх чиглэл
Эпилепси, тархины судасны эмгэг, толгой өвдөлт, захын мэдрэлийн эмгэг, хөдөлгөөний эмгэг, тархмал хатуурал, мэдрэлийн халдвар, хөдөлгөөний нейроны эмгэг, танин мэдэхүйн бууралт, тэнэгэрэл, нойрны эмгэг, хоёрдогч артерийн даралт ихсэлт
Тэнхимийн томоохон төслүүд:
“Монгол улсын хүн амын мэдрэлийн өвчлөлийн түвшин, бүтэц” сэдэвт эрдэм шинжилгээний төсөлт ажил. (1991-1993 он)
“Улаанбаатар хотын эпилепситэй өвчтөнүүдийн эрүүл мэндийн тусламжийн өнөөгийн байдал” ЭШ-ний төсөлт ажил, ДЭМБ, УБ., 2005
Эпилепсийн удамшил, молекул генетикийн судалгаа. ШУТС-ийн ЭШ-ний төсөлт ажил УБ., 2021
“Монгол улсын насанд хүрсэн хүн амын дудндах толгойн анхдагч өвдөлтийн тархалт” “Lifting the burden”  төрийн бус байгууллага, Английн Империал Коллеж, Норвегийн Политехникийн Их Сургууль хамтарсан төсөлт ажил
“Монгол улсын хүүхэд болон өсвөр настны дундах толгойн анхдагч өвдөлтийн тархалт” Олон Улсын Толгой өвдөлтийн нийгэмлэг, Туркийн Истанбулын Их сургуулийн мэдрэл судлалын тэнхим хамтарсан ЭШ-ний төсөлт ажил Монтайм лайн кохорт судлагаа

Гадаад харилцаа

-Эпилепситэй Тэмцэх Олон Улсын нийгэмлэг (ILAE) -Ази-Далайн орнуудын эпилепсийн хэрэг эрхлэх хороо (CAOA) -Азийн эпилепсийн Академи (ASEPA) -Япон Улсын Токушима Их сургууль -Япон Улсын Эхимэ Их сургууль -Япон Улсын Жичи Анагаах Ухааны Их сургууль -БНСУ-ын Йонсейн Их Сургууль -Япон Улсын Шизуока эпилепсийн үндэсний төв -Германы  Эрлангений Их сургууль -Ази-Номхон Далайн Мэдрэлийн холбоо -Ази-Номхон Далайн Хөдөлгөөний эмгэгийн нийгэмлэг -Солонгосын хөдөлгөөний эмгэгийн нийгэмлэг -Олон Улсын Толгой өвдөлтийн нийгэмлэг – БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль -Япон улсын Доккио Анагаах Ухааны Сургууль -ХБНГУ-ын Штутгард хот, Мариан Эмнэлэг -Итали Улсын Падуа хотын Их сургууль

Тэнхимийн бүтэц бүрэлдэхүүн

Авирмэдийн Товуудорж
АУ-ны доктор, профессор, Мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгч, МЯЭ-ийн мэдрэл, мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, эпилепсийн төвийн дарга
Төгссөн сургууль, мэргэжил дээшлүүлсэн
1990 онд АУДэС, Хүний их эмч
1998 онд Солонгосын Йонсейн их сургууль
2002 онд АУ-ны Докторын зэрэг УБ хотноо хамгаалсан
2004 онд Италийн Венецийн ОУ-ийн их сургууль
2009 онд Германы Эрлангений эпилепсийн төв
2023 онд Японы Жичи, Шизуока эпилепсийн төв
Ажил эрхэлсэн байдал
1990-1995 онд УНТЭ-ийн дотор, мэдрэлийн тасагт эмч
1995 оноос АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхимд багш, ахлах багш, дэд профессор, профессор
2011-2018 Мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгч
2018-2022 Мэдрэл судлалын тэнхимийн профессор
2022 оноос МЯЭ-ийн мэдрэлийн тасгийн эрхлэгч
2023 оноос Мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгч
Эрдэм шинжилгээний чиглэл хамтын ажиллагаа
Эпилепси судлал, Харвалт судлал, Хөдөлгөөний эмгэг, Захын мэдрэлийн эмгэг, Хүүхдийн мэдрэл судлал, Нейрофизиологи, Нейрорадиологи
Төсөлт ажлууд
Эпилепсийн мэс засал эмчилгээний хөтөлбөр •Тархины харвалтын судалгаа
Зааж буй хичээлүүд
Мэдрэл судлал хичээлийг төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах, төгсөлтийн дараах шатлалд хөтөлбөрийн дагуу зааж байна.

Дагважанцан Бямбасүрэн
АУ-ны доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх эмч
Төгссөн сургууль, мэргэжил дээшлүүлсэн
1994 онд АУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр
1996-1998 онд АУИС, Мэдрэл судлалаар резидентур, магистрантур
2001-2003 онд Удирдлагын Академийг Эрүүл мэнд, Боловсролын удирдлага
2003-2004 онд Япон улсын Тохоку Их сургууль, Мэдрэл судлалын тэнхимд судлаач
2004-2008 онд Япон улсын Тохоку Их сургуулийн Мэдрэл судлалын тэнхимд докторантур
2011-2012 онд Итали улсын Саннио их сургуулийн Биожем лабароторид молекул генетикийн чиглэлээр докторын дараах судлаач
2010 онд Япон улсын Хирошима их сургуулийн эмнэлэг,
2014 онд Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлэг
2018 онд Япон улсын Доккио Анагаах ухааны сургуулийн Эмнэлэгт мэдрэл судлалын чиглэлээр
2014 онд Сөүлийн үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль
2018 онд Харвардын их сургуулийн Т2Т хөтөлбөрт Анагаах Ухааны боловсрол судлалын чиглэлээр
Ажил эрхэлсэн байдал
1998-2003 онд ШУГТЭ-ийн Мэдрэлийн тасагт мэдрэлийн эмч
2008-2010 онд ЭМШҮИС-ийн Эрхэс поликлиникийн эрхлэгч
2010-2018 онд АШУҮИС, АУС-ийн Мэдрэл судлалын тэнхимд багш, ахлах багш
2018-2022 АШУҮИС, АУС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгч
2019-2022 АШУҮИС, МЯЭ-ийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч
2022 оноос АШУҮИС, АУС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн дэд профессор
Эрдэм шинжилгээний чиглэл хамтын ажиллагаа
Харвалт судлал, хөдөлгөөний нейроны эмгэг, захын мэдрэлийн эмгэг, толгой өвдөлт, танин мэдэхүйн бууралт
Төсөлт ажлууд
Монтайм лайн кохорт судлагаа
Зааж буй хичээлүүд
Мэдрэл судлал хичээлийг төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах, төгсөлтийн дараах шатлалд хөтөлбөрийн дагуу зааж байна.