2022-2023 оны хичээлийн жилд Оюутны хөгжилд чиглэсэн үйл ажиллагаанд АШУҮИС-ийн захиргаанаас онцгой анхаарч АШУҮИС-д суралцаж буй гадаад, дотоодын нийт оюутнуудад мэдээлэл түгээх, чиглүүлэх, зөвлөх, санал бодлыг хүлээж авах, нийгмийн шаардлагатай үйлчилгээнд хамруулах, дэмжиж урамшуулах, тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрт хамруулах, хүмүүжил, хөгжил, төлөвшлийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр оюутны эрэлт, хэрэгцээнд тулгуурласан ажиллагаа явуулах үйл ажиллагааны чиглэл бүхий Оюутаны хөгжилийн дэд хөтлөбөрийг байгуулан дараах ажилууудыг хийж байна.
1. Амжилтын хурдасгуур” цуврал лекц
2022-2023 оны хичээлийн жилд гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлэг тухайлбал, Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Ерөнхий сайдын тэтгэлэг, АШУҮИС-ийн захирлын нэрэмжэт, Хаан банкны, Зориг сангийн, Денк фарма, Солонгосын CLHWA эмнэлэг зэрэг нийтдээ 30-аад төрлийн тэтгэлэгт суралцаж буй хугацаандаа хамрагдахыг хүссэн АШУҮИС-ийн оюутан бүрд нээлттэй байдлаар 2023.04 сард зохион байгуулав.
2. MNUMS-BEAUTY буюу АШУҮИС-ийн гоо үзэсгэлэн сэдэвт загварын тэмцээн
АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулиудын 1-6 дамжааны оюутнууд болон (лицей) ахлах сургуулийн сурагчид Оюутны клуб, нийгэмлэгүүдийг төлөөлж 30 оюутан оролцов.
3. Утгын чимэг, Анагаахын уран уншигчдын уралдаан
Тус уралдаанд оролцох сонирхолтой АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулиудын нийт 44 оролцогч бүртгүүлж, оролцов. 2023 оны 6 дугаар сарын 02-нд АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд зохион байгууллаа. Тэргүүн байранд Эмзүйн сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан Х.Нямгэрэл, дэд байранд Анагаахын суурь боловсролын 1 дүгээр дамжааны оюутан Н.Хулан, гутгаар байранд Анагаах ухааны сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Н.Лхагвагэрэл нар шалгарав. Шүүгчээр СТА Я. Эрдэнэбал, СТА Д. Цогтсайхан нар ажиллав.
4. Эрүүл оюутан хөтөлбөр- Мэдлэгийн буухиа өртөө
АШУҮИС-ийн 7 салбар сургууль болох АУС, НАСС, МАУОУС, НЭМС, БИОАС, ЭЗС, Сувилахуйн сургуулийн III-IV дамжааны оюутнууд Монголын эх барих эмэгтэйчүүдийн холбооны санхүүжилтээр, Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох цаашлаад үе тэнгийнхэндээ түгээн дэлгэрүүлэх сургагч багш болгон бэлтгэх зорилготой сургалтыг дагуу зохион байгуулагдлаа. 35 сургагч багш бэлдэв.
5. Профессор багш нарын нээлттэй ярилцлага
Анагаах ухааны сургуулийн оюутны хөгжил дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Мэргэжилдээ би хайртай” сэдэвт профессоруудын хүндэтгэлийн цуврал лекц 2023.04.04-2023.06.14 хооронд амжилттай зовхион байгууллаа тус лекцэнд Академич, Анагаах ухааны доктор, профессор Х.Алтайсайхан, Анагаах ухааны доктор, профессор С.Мөнхбаярлах, Монгол улсын хүний гавъяат эмч, клиникийн профессор О.Батсүх, Монгол улсын хүний гавъяат эмч, клиникийн профессор А.Эрдэнэбилэг, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын эмч, АУ-ны доктор, профессор Ж.Баасанхүү, ау-ны доктор, профессор х.оюунцэцэг, монгол улсын төрийн соёрхолт монгол улсын хүний гавъяат эмч, клиникийн профессор с.эрдэнэ, анагаах ухааны доктор,профессор, зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч г.эрдэнэтуяа, ау-ны доктор, дэд профессор эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч б.жаргалсайхан, ау-ны доктор, дэд профессор б.оюунтөгс багш нар маань хүний их эмчээр суралцаж буй АУС-ийн оюутнуудад мэргэжлээ хэрхэн сонгох, мэргэжлүүдийг танилцуулах, сурталчлах цаашлаад мэргэжилдээ хэрхэн амжилт гаргаж ажилах талаар ярилцлаа.
6. Гайхамшигт өглөөг хамтдаа угтъя дадал хэвшүүлэх
АШУҮИС-ийн АУС-ийн оюутан залуучуудыг эх оронч, өв соёлоо дээдлэгч, хөдөлмөрч, идэвхтэй амьдарлын хэв маягтай эрүүл чийрэг, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, эв эеийг эрхэмлэсэн зөв хүн болгон төлөвшүүлэх, авьяас чадварыг нээж хөгжүүлэх, ажилсаг, хамтач нөхөрсөг уур амьсгалын батжуулах, хөхүүлэн дэмжих, өв тэгш хүн болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой оюутны хөгжил дэд хөтөлбөрийн хүрээнд Гайхамшигт өглөөг угтья дадал хэвшүүлэх аяныг зовхион байгуулж байна. 2023 оны 4 сарын 1-ны өдрөөс ажлын өдрүүдэд, өглөөний хичээл эхлэх цагаас 10 минутын өмнө буюу 7:50-8:00 цагт нэгдсэн зохион байгуулалттай өглөөний дасгал, бүжиг хийж хэвшүүлэв.
7. Баяртай сургууль минь давлагаа
2023.04.07-нд АУС-ийн VI дамжааны оюутнуудын дунд зохион байгуулсан “БИД ЧАДНА-2023” тэмцээний бие даалтын даалгавар болгон “Сургууль минь баяртай” сэдвээр видео мэндчилгээ бэлтгэх даалгавар өгөн 32 хэсгээс ирсэн видео бичлэгүүдийг монтажилж нийт 58 минутын урттай видео бичлэг болгон АШУҮИС-ийн 2023 оны Эрдмийн баярын өдрүүд буюу 5.24-26-ны 3 өдрийн турш АУС-ийн хичээлийн байрны 1-р давхрын дэлгэцээр нийтэд толилууллаа.
8. Мэргэжил сурталчлах өдөрлөг
Төгсөх дамжааны VI-р курсын оюутнуудын дунд MBTI зан чанар дээр тулгуурлан мэргэжлээ сонгох өдөрлөг зохион байгууллаа.
9. Оюутны онцлох үйл явдлууд
Цалинтай оюутан хөтөлбөр-Цалинтай оюутан хөтөлбөрт хамрагдаж байгаа 6-р дамжааны оюутан Отгонцэцэгтэй ярилцаж Хөтөлбөрт хамрагдаж буй сэтгэгдэл, давуу тал, уриалга, ямар нэг бэрхшээл тулгарч байгаа эсэхийг тодруулан АШУҮИС-Анагаах ухааны сургууль цахим хуудаст нийтлэв. Оюунлаг оюутан-ЭШБХ-АУС-ийн Оюунлаг Оюутан эрдэм шинжилгээний бага хурлын ялагчдыг онцоллож, оюутан насандаа судалгаа шинжилгээ хийхийн ач холбогдлын талаар бусаддаа сэтгэгдлээ хуваалцсаныг АШУҮИС-Анагаах ухааны сургууль цахим хуудаст нийтлэв. АУСОЗ-АУС-ийн дэргэдэх Оюутны Зөвлөл суралцаж буй оюутнууддаа зориулан Анагаах Ухааны сургуулийн дэргэдэх Оюутны Зөвлөл суралцаж буй оюутнууддаа зориулж ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл хүргэлээ.