Бидний тухай
АШУҮИС, Анагаах Ухааны Сургуулийн Гэмтэл Согог Судлалын Тэнхим нь гэмтэл согог судлалын мэргэжлийн болон мэргэшсэн тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай эмч бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхийг зорилго болгон ажиллаж байна. Тэнхимийн үндсэн бүрэлдэхүүнд 4 багш ажиладаг бөгөөд төгсөлтийн өмнөх сургалтаар АУС-ийн Хүний Их эмчийн оюутнуудад мөн төгсөлтийн магистр, докторын сургалт, төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. АШУҮИС-ийн харъяа Монгол-Япон эмнэлэг, ГССҮТөвтэй мэргэжлийн үйл ажиллагаанд хамтран ажилладаг. Гэмтэл согог судлалын тэнхим нь гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Халлим Их сургууль (БНСУ), Шига Их Сургуультай (Япон) тус тус хамтран ажиллаж богино хугацааны сургалтууд, төсөлт ажлуудыг хэрэгжүүлж байна.

Товч түүх
Гэмтэл согог судлал нь Монгол улсад шинжлэх ухааны үндэстэй европ эмнэлэг 1925 онд байгуулагдсан үеэс үндэс сууриа тавьсан. 1942 онд МУИС байгуулагдаж, Хүн эмнэлгийн факультет нээгдсэнээр үндэсний эмч нар бэлтгэгдэж эхэлсэн нь манай бүх нарийн мэргэжлийн салбаруудын хөгжилд зохих үр дүнгээ өгсөн юм. Гэмтэл согогийн албыг үүсгэх, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэн сургах, гэмтэл согогийн эмнэлгийн үүсэл хөгжил зэрэг нь МУ-н хүний гавьяат эмч төрийн соёрхолт Н. Дашийн нэртэй шууд холбоотой. Н.Даш 1953 онд МУИС-н АУ-ны факультет төгсөж Батлан хамгаалах яам, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засалч хийж байгаад 1958-1960 онд Улаанбаатар хотын нэгдсэн 1-р эмнэлэгт мэс засалч, тасгийн дарга, 1960-1975 онд УКТЭ-н гэмтлийн тасагт мэс засалч, 1975-1989 онд Гэмтэл согогийн эмнэлгийн ерөнхий эмч, дарга, 1989-1997 онуудад гэмтэл согогийн эмнэлгийн зөвлөх эмч багш, Эрүүл мэндийн яамны ерөнхий мэргэжилтнээр тус тус ажиллаж байв. Гэмтэл Согог Сэргээх засах тэнхимд үе үеийн гэмтлийн шилдэг тэргүүн эмч нар багшаар ажиллаж өөрийн оюун билэг мэдлэг чадвараа шавь нартаа зориулж түүхэнд нэрээ үлдээсэн. МУ-н хүний гавьяат эмч, Гэмтэл согогийн албыг үндэслэгч төрийн соёрхолт Н.Даш, Г.Дэмид, Хүний гавьяат эмч Ж. Олзвой, Б.Бүдээ, С.Самбуу, Төрийн соёрхолт Ө.Даваасамбуу, ахмад эмч С.Хүнбиш, Ц. Дэмбэрэл, Ч.Батнасан Н.Хуяг нар АУДэС, АУИС, ЭМШУИС-н гэмтэл согогийн тэнхимд оюутны болон дипломын дараах сургалтанд үндсэн болон цагийн багшаар, 1985 оноос төрийн соёрхолт Г.Дэмид албан ёсоор багшилж эхэлсэн ба 1978-1994 оноос Д.Мишигдорж багшаар ажиллаж, сургуулиас зохиодог урлаг спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог тэргүүний багш нарын нэг байсан. 1982 оноос цэргийн Госпиталын багш Н.Баяраа гэмтэл согогийн тэнхимд 5 жил багшилсан. 1992 онд Гэмтэл Согог Судлалын тэнхим байгуулагдаж тэнхимийн тэргүүнээр клиникийн профессор Г.Дэмид ажиллаж А.Эрдэнэбилэг, Ж.Оюунтөгс нар, 1993 оноос Д.Доржготов, 1995 оноос Б.Гомбо 1996-1997 оноос Төрийн соёрхолт Г.Давга (тэнхимийн эрхлэгч), 1998-2011 он хүртэл П.Эрдэнэсан багшаар ажиллаж байлаа. 2010 оны 01-р сарын 06-ны өдрийн Б-01 тушаалаар Гэмтэл согог судлал, Сэргээн засах анагаах ухаан 2 салбар нэгдэн “Гэмтэл согог сэргээн засах” тэнхим болон өргөжиж дахин шинээр байгуулагдаж тэнхимийн эрхлэгчээр МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор О.Батсүх, 6 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. 2014 оны 09 сараас 2018 оны 7 сар хүртлэх хугацаанд Гэмтэл Согог Сэргээн Засах тэнхимийн эрхлэгчээр А.Эрдэнэбилэг, ахлах багшаар О.Батсүх А.Балжинням, багшаар Ш.Батчимэг, Л.Наранбат, Ц.Наранцэцэг, дадлагажигч багшаар Х.Баттулга нар ажиллаж байсан. 2018 оны 09 сарын 01-ээс “Гэмтэл согог судлалын тэнхим” болж тэнхмийн эрхлэгчээр А.Эрдэнэбилэг, 2023 оноос одоог хүртэл Гэмтэл согог судлалын тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор Л.Наранбат, ахлах багшаар АУ-ны магистр, клиникийн профессор, хүний гавьяат эмч А.Эрдэнэбилэг, багшаар АУ-ны магистр Б.Золбаяр, АУ-ны доктор Э.Саранчимэг нар 4 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

АШУҮИС, АУС, Гэмтэл согог судлалын тэнхимийн хамт олон

Сургалтын үйл ажиллагаа
А. Төгсөлтийн өмнөх:
Хүний их эмч бэлтгэх бакалаврын сургалт
Уламжлалт анагаахын их эмч бэлтгэх сургалт
Хүүхдийн эмч бэлтгэх бакалаврын сургалт
Б. Төгсөлтийн дараах:
Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил олгох сургалтыг 2 жилийн хугацаатай, нийт 66 багц цагийн агуулгатайгаар зохион байгуулдаг. Уг сургалтаар гэмтэл согог судлалын чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 2,3–р шатлалд бие даан ажиллах чадвартай гэмтэл согогийн үндсэн нарийн мэргэжлийн эмч бэлтгэдэг. Мөн эмч нарт төрөлжсөн мэргэшил олгох ахисан түвшний сургалтыг “Гэмтэл согог судлал” төрлөөр, 2 жилд нэг удаа мэргэжил дээшлүүлэх нарийн мэргэжлийн сургалтыг зохион байгуулдаг. Suwong medical center эмнэлэг, Япон улсын Шига их сургуулийн гэмтэл согогийн тасаг хамтын ажиллагааны гэрээ байгуулан 2024 он 8 сараас эхлэн Гэмтэл согог судлалын тэнхимийн резидент эмч нарыг 1 сарын хугацаатайгаар Hallym university Chuncheon sacred heart эмнэлэгт суралцуулж байна. Мөн 2025 оноос эхлэн  Гэмтэл согог судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр анх удаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж эхлээд байна.
В. Төгсөлтийн сургалт:
Магистр, докторын сургалт
Г. Богино хугацааны сургалт:
Халлим Их Сургуулийн Гэмтэл согогийн тэнхим, Шига Их Сургуулийн Гэмтлийн тасагтай хамтран жил бүр олон улсын түвшний сургалтуудыг зохион байгуулж байна.

Багш нарын танилцуулга

Лхагвасүрэнгийн Наранбат
Тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор
Боловсрол:
2004-2010 Хүний их эмч, АУС, ЭМШУИС
2010-2013 АУ-ны магистр, АУС, АШУҮИС
2014-2015 Хүүхдийн гэмтэл судлалын эмч, ГССҮТ
2015-2016 Түлэнхийн гэмтэл, хөлдөлт судлал, ГССҮТ
2015-2019 АУ-ны доктор, АУС, АШУҮИС
2024 Дэд профессор, АУС, АШУҮИС
Ажил эрхлэлт:
2011 оноос ЭМШУИС-ийн гэмтэл согогийн багш
2013-2015 ГССҮТ, түлэнхий, хүүхдийн тасгийн эмч
2015-2019 Монгол-Хюндай эмнэлэгт гэмтэл согогийн эмч
2019 оноос МЯЭ-ийн гэмтлийн эмч
2023 оноос Гэмтэл согог судлалын тэнхмийн эрхлэгч
Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа:
Судалгааны чиглэл: Өвдөгний хиймэл үе суулгасны дараах морфофизиологийн үр дүн
Гишүүнчлэлтэй байгууллага:
ЭМЯамны Гэмтэл согог судлалын салбар зөвлөлийн гишүүн
Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбооны сургалт эрдэм шинжилгээний нарийн бичгийн дарга
Төсөлт ажлууд:
2022-2023 он “Арьс орлуулагчийн эмнэлзүйн практик нэвтрүүлэх” сэдэвт ШУТсан төсөл
2017 он Өвдөг түнхний хиймэл үе суулгах мэс заслыг нутагшуулах
Зааж буй хичээл:
Хүний их эмч, Уламжлалтын их эмч бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалт
Гэмтэл согог судлалын сонгон суралцах хичээл
Төгсөлтийн дараах Гэмтэл согог судлалын үндсэн мэргэжлийн сургалт

Авирмэдийн Эрдэнэбилэг
Клиникийн профессор, АУ-ны магистр
Боловсрол:
1986-1992 Хүний их эмч, АУИС
1992-1994 АУ-ны магистр, Гэмтэл согогийн мэс засалч эмч
2000 Гэмтлийн мэс засалч, Бельги улс
2001 Ясны идээт үрэвсэл, эмчилгээний арга, Эрхүү, ОХУ
2010 Үений дурангийн мэс засал, БНСУ Хьюндай  эмнэлэг 2012 Мөчдийн гэмтлийн мэс засал, Халлим ИСЭ, БНСУ
2015 Өвдөг түнхний хиймэл үений мэс засал, Герман улс 
Ажил эрхлэлт:
1991 Гэмтэл согогийн эмч, ГССҮТ
1992 ГССТэнхимд Дадлагажигч багш, тэнхимийн багш, Ахлах багш, Тэнхимийн эрхлэгч, Зөвлөх багш
1992 ГССҮТ-д субординатур  эмч, тасгийн эмч, Клиникийн эрхлэгч, Зөвлөх эмч
2018 “Эрхэс” гэмтлийн зөвлөх эмч, АШУҮИС
2019 Гэмтлийн зөвлөх эмч, МЯЭZ
2019 ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтэл согог, мэс заслын тасгийн зөвлөх эмч
2022 оноос ГССҮТ-ийн зөвлөх эмч
Зааж буй хичээл:
Хүний их эмч, Уламжлалтын их эмч бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалт
Гэмтэл согог судлалын сонгон суралцах хичээл
Төгсөлтийн дараах Гэмтэл согог судлалын үндсэн мэргэжлийн сургалт

Баасанжавын Золбаяр
Багш, АУ-ны Магистр
Боловсрол:
2008 Хүний их эмч, ЭМШУИС
2015 ДМАлба АУ-ны Магистр, АШУҮИС
2015 Гэмтэл согог судлаач эмч, МДИ, АШУҮИС
2019 Гар сарвуу, бичил мэс засал судлал, МДИнститут, АШУҮИС
2024 Нурууны мэс засал судлал, ЭМХТ
2015 Бичил мэс засал судлал, ХБНГУ, Берлин хот,    Vivantes Auguste-Viktoria эмнэлэг
2017 Нөхөн сэргээх мэс засал судлал, БНЯУ-ын Miyazaki хотын Их сургуулийн Эмнэлэг
Ажил эрхлэлт:
2008-2009 “Энх титэм” ӨЭМТөв Хүний их эмч
2009-2016 ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль, Эм зүй Био-Анагаахын сургууль Эмгэг физиологийн Дадлагажигч багш, Багш
2016 АШУҮИС-ийн АУС-ийн ГССТэнхим Гэмтэл согог судлалын Багш
2019 оноос МЯЭ-ийн Гэмтэл согогийн эмч
Эрдэм шинжилгээ, хамтын ажилллагаа:
Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс засал
Хүзүү нуруу нугасны гэмтлийн үеийн мэс заслын дараах сэргээн засах эмчилгээний үр дүн
Гишүүнчлэлтэй байгууллага:
Гэмтэл, согогийн эмч мэргэжилтнүүдийн холбоо
Монголын Харшил судлалын нийгэмлэг
Зааж буй хичээл:
Хүний их эмч, Уламжлалтын их эмч бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалт
Гэмтэл согог судлалын сонгон суралцах хичээл
Төгсөлтийн дараах Гэмтэл согог судлалын үндсэн мэргэжлийн сургалт

Энхтүвшингийн Саранчимэг
Багш, АУ-ны доктор
Боловсрол:
2001-2007 Хүний их эмч, АУС, ЭМШУИС
2009-2010 Арьс гоо заслын эмч, ЭМШУИС
2010-2012 Гэмтэл, согог заслын эмч, ГССҮТ
2011-2012 Арьс нөхөх мэс засал, Халлим их сургууль, БНСУ
2014-2015Түлэнхий болон гоо сайхны мэс засал, Hangang Soo Hospital, БНСУ
2016-2017 АУ-ны магистр, Ач АУИС
2021-2022 Түлэнхийн нөхөн сэргээх мэс засал судлал, ГССҮТ
2024 Гэмтэл согогийн ахлах зэрэг
Ажил эрхлэлт:
2007-2008 Их эмч, Төв аймаг, “Дэлгэр ланс” ӨЭМТ
2008-2014 Дарга, их эмч, “Шүүдэр” арьс гоо заслын эмнэлэг
2008-2012 Ерөнхий захирал, “Нил-Эрдэнэ” ХХК                                             
2014-2022 Их эмч, Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасаг, ГССҮТ 
2022 оноос Багш, Гэмтэл согог судлалын тэнхим, АУС, АШУҮИС
2022 оноос Гэмтэл, түлэнхийн эмч, МЯЭ, АШУҮИС
Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа:
Судалгааны чиглэл: Гэмтэл, түлэгдэл, сорвины мэс засал
Гишүүнчлэлтэй байгууллага:
2010 оноос Арьс судлаачдын монголын нийгэмлэгийн гишүүн
2012 оноос Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбооны гишүүн
2012 оноос Түлэнхийн нийгэмлэгийн гишүүн
2025 оноос ЭМЯамны Гэмтэл согог судлалын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга
Төсөлт ажлууд:
2022-2023 “Арьс орлуулагчийн эмнэлзүйн практик нэвтрүүлэх” сэдэвт ШУТсан төсөл
Зааж буй хичээл:
Хүний их эмч, Уламжлалтын их эмч бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалт
Гэмтэл согог судлалын сонгон суралцах хичээл
Төгсөлтийн дараах Гэмтэл согог судлалын үндсэн мэргэжлийн сургалт