Тэнхимийн түүх
Халдварт өвчин судлалын мэргэжлийн сургалт 1932 оноос зохион байгуулсан “тахлын мэдээлэгч санитар” гэх анхан шатны албанд 30 гаруй хүнийг курсээр бэлтгэн голомтот нутгуудад ажиллуулсанаар  эхэлсэн. МУИС-ийн 1946-1947 оны хичээлийн жилд багшлах боловсон хүчний төлөвлөгөөнд Зөвлөлтийн мэргэжилтэн В. Н. Черноваг халдвартын тэнхимийн  эрхлэгч, ахлах багшаар 1947 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар томилжээ. В. Н. Чернова нь Монгол улсад 1945 оны 9-р сарын 1-нээс ирж ажиллаж байсан мэргэжилтэн байжээ.
1984-1994 онд Монгол улсын Гавъяат багш Г.Цэрэндагва тэнхимийн  эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд 1986 оноос тэнхимийн  багшаар С.Олзвой /АУ-ны доктор/, 1988 оноос Я.Дагвадорж /Профессор /, Б.Байгал /АУ-ны магистр/, 1989 оноос тэргүүлэх зэрэгтэй эмч Г.Зулхүү /АУ-ны доктор дэд профессор/, Н.Хоролсүрэн /АУ-ны доктор/, Д.Жаргалсайхан /АУ-ны доктор/, Б.Баярмагнай /АУ-ны доктор дэд профессор/, Р.Баяана /АУ-ны доктор/, 1990 оноос Р.Оюунгэрэл /АУ-ны доктор дэд профессор/, 1993 оноос Ж.Баярмаа /АУ-ны доктор/ нар тус тус ажиллаж эхэлсэн. 1995 оноос Анагаах ухааны доктор Я. Дагвадоржийг тэнхмийг эрхлэгчээр томилохын хамт тус тэнхимтэй тархвар судлалын салбарыг нэгтгэснээр дэд профессор Т.Гомбосүрэн, клиникийн профессор Ц.Чулуунбаатар, багш Б.Ганбат, 1997 оноос Г.Даваа нар тус тэнхимийн  багшаар, 2001 оноос О.Баатархүү тус тэнхимд халдварт өвчин судлалын хичээл заах багшаар ажиллаж эхэлсэн. 2012-2016 онд Халдварт өвчин судлалын тэнхимийн  эрхлэгчээр АУ-ны доктор О. Баатархүү ажилласан байна.  2016 оноос  АУ-ны доктор, дэд профессор Р.Оюунгэрэл тэнхимийн  эрхлэгчээр ажиллаж байна. Тус тэнхимийн залуу халааг бэлтгэх зорилгоор 2017 оноос АУ-ны магистр Э. Энэрэл /халдварт өвчин/, 2018 оноос АУ-ны магистр Г. Долгорсүрэн /сүрьеэ өвчин/, 2020 оноос АУ-ны магистр Б. Мөнх-Ундрах /халдварт өвчин/, 2021 оноос АУ-ны магистр Г. Хоролгарав /халдварт өвчин/ нарыг багшаар тус тус ажилуулж байна.
Тэнхимийн  туслах ажилтанаар н. Нацагюм, 1960 оноос н.Тэрбиш, 1970-1980 онд н.Долгор, 1980-1990 онд н.Ариунаа нар ажиллаж байсан бөгөөд 1989-2019 он хүртэл С. Ганцэцэг, 2019-2020 онд Ч. Отгонжаргал, 2021 оноос З.Цэрэннадмид  ажиллаж байна. АШУҮИС-ийн АУС-ийн ууган тэнхмүүдийн нэг халдварт өвчин судлалын тэнхим нь 2023 оны байдлаар 9 багш ажилтаны бүрэлдэхүүнтэй байна.

Тэнхимийн бүтэц бүрэлдэхүүн
Тэнхимийн багш нарын дотор профессор 1(12.5%),  дэд профессор 1 (12.5%), АУ-ны доктор 3 (37.5%), АУ-ны магистр 5 (62.5%), зөвлөх зэргийн эмч 2 (25%), тэргүүлэх зэргийн эмч 2(25%), ахлах зэргийн эмч 1 (12.5%) буюу тэнхимийн  37.5% нь эрдмийн, 62.5% нь мэргэжлийн зэрэг цолтой байна.

Зүүн гар талаас: урд эгнээнд Г. Хоролгарав (АУ-ны магистр), Р. Оюунгэрэл (тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор), О. Баатархүү (АУ-ны доктор, профессор, МАУА-ийн гишүүн), З. Цэрэннадмид (тэнхимийн туслах ажилтан), арын эгнээнд Э. Энэрэл (АУ-ны магистр), Г. Долгорсүрэн (АУ-ны магистр), Д. Шинэбилэг (АУ-ны магистр), В. Нямцэнгэл (АУ-ны доктор),  Б. Мөнх-Ундрах (АУ-ны магистр)

Сургалтын үйл ажиллагаа (хөтөлбөр)
Төгсөлтийн өмнөх сургалт
1. Анагаах ухааны сургууль: /халдварт, сүрьеэ, БЗДХ/ДОХ/, Хүний их эмч, Хүүхдийн их эмч
2. МУАОУСургууль /халдварт, сүрьеэ, БЗДХ/ДОХ/, Монголын уламжлалт анагаахын эмч, Зүү төөнүүр засалч, Монголын уламжлалт анагаахын засалч
3. Нийгмийн эрүүл мэндийн сургууль: Эрүүл мэндийн нийгмийн ажилтан /халдварт, сүрьеэ, БЗДХ/ДОХ/, Шим тэжээл судлаач, хоол зүйч  /халдварт/, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын ажилтан /халдварт, сүрьеэ, БЗДХ/ДОХ/, Эрүүл ахуй, тархвар судлаач /2024 оноос/ /халдварт, сүрьеэ, БЗДХ/ДОХ/
4. Нүүр ам судлалын сургууль, Нүүр ам судлалын их эмч /халдварт, сүрьеэ, БЗДХ/ДОХ- лекц
5. Биоанагаахын сургууль, Биоанагаах судлаач /халдварт, сүрьеэ, БЗДХ/ДОХ- лекц/
Төгсөлтийн дараах сургалт
Үндсэн мэргэшлийн сургалт: Халдварт өвчин судлалын их эмч , Сүрьеэ судлалын их эмч , Төрөлжсөн мэргэшлийн сургалт , БЗДХ, ХДХВ,ДОХ судлалын эмч , Хүүхдийн халдварт өвчин
Мэргэжил дээшлүүлэх сургалт: Халдварт өвчин, Сүрьеэ, БЗДХ/ДОХ .
Төгсөлтийн сургалт
Халдварт өвчин, сүрьеэ, БЗДХ-ын чиглэлийн магистр, докторын сургалт
Сайбер Олон улсын суруультай хамтран онлайн мастерийн сургалт

Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа
Тэргүүлэх чиглэл
Монгол улсад зонхилон тохиолддог халдварт өвчний тархвар судлал, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний шинэ арга технологи, сэргийлэлт/шинэ вакцин бэлдмэл туршилт/
Вирүст хепатит
Эмэнд тэсвэржилт
Хиймэл оюун ухаан технологийн хэрэглээ БЗДХ, сүрьеэ
Шинэ халдварт өвчин/КОВИД-19/
Архаг халдвар: Херпес бүлгийн халдвар 
Тэнхимийн төсөл
Хиймэл оюун ухаан халдварт өвчний салбарт нэвтрүүлэлт
Өндөр эрсдэлт халдварт өвчний сүлжээ хөгжүүлэлт
КОВИД-19-ийн эмнэлзүйн судалгаа
Вирүст хепатитийн эмчилгээ

Тэнхимийн бүтэц бүрэлдэхүүн

Равжирын Оюунгэрэл
Тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор , Халдварт өвчин судлалын Зөвлөх зэргийн  эмч
Төгссөн сургууль:
1983-1989онд АУДэС-ийг Хүүхдийн их эмч
1990-1991 он АУИС-ийн Халдвартын их эмчийн курс  
1998-2001 онд ИЕСПИ англи хэлний дунд болон гүнзгийрүүлсэн шатны курс
2001-2004 онд Засгийн Газрын хэрэгжүүлэгч Агентлагийн харъяа Удирдлагын академид Нийгмийн удирдлагын менежер
Мэргэжил дээшлүүлсэн:
Халдварт өвчний, тухайлбал халдварт өвчний тандалт, Сүрьеэ, ДОХ, цартахал, дархлаажуулалтын чиглэлээр Нидерланд, Филлипин, Япон, Орос, Казакстан, Герман, Австри,
Солонгос, Япон, Хятад, Филлипин, Тайланд зэрэг орнуудад, Удирдлагын чиглэлээр Герман улсад
Ажил эрхэлсэн байдал :
1989-1990 онд Дорноговь аймаг, Хар–Айраг сум, Сум дундын нэгдсэн эмнэлэгт хүүхдийн болон халдвартын их эмч,
1990 оноос одоо хүртэл АШУҮИС-ийн АУС-ийн халдварт өвчин судлалын тэнхимд багш
1998-2001 онд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн чанарын менежер,
2001-2004 онд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Клиник эрхэлсэн дэд захирал
2004-2015 онд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга.
2011-2013 онд ЭМШУИС-ийн Анагаахын ухааны сургуулийн Эрдэм шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал (орон тооны бус)
2016 оноос өнөө хүртэл АШУҮИС-ийн АУС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч
Эрдэм шинжилгээний чиглэл:
Халдварт өвчний тандалт, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлтийн чиглэлээр /КОВИД-19, хепатит, сүрьеэ, суулгалт халдвар, эмэнд тэсвэржилт, хиймэл оюун ухаан технологи, БЗДХ/
Зааж буй хичээлүүд:
Халдварт өвчин судлал

Ойдовын Баатархүү
АУ-ны доктор, профессор, МАУА-ийн гишүүн академич, ОХУ-ын Эрхүүгийн Улсын АУИС-ийн Хүндэт Профессор, Халдварт өвчин судлалын зөвлөх зэргийн  эмч
Төгссөн сургууль:
1988-1994 онд АУИС-ийг Хүний их эмч
1994-1995 онд АУХ-д Сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэлтийн резидентур
1998 онд  АУ-ны Магистр
2001 онд АУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтэд Халдварт өвчин судлалын резидентур
2006 онд  АУ-ны доктор
2015 онд Удирдлагын Академид Төрийн удирдлагын менежерээр төгссөн.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2005 онд Швейцарийн Холбооны улсын Люзаны их сургуульд Халдварт өвчний иммунологи, молекул биологи, биотехнологийн дээд курс
2005 онд Швейцарийн Холбооны улсын Базел хотын Swiss Tropical Institute Халдварт өвчний тандалтын курс
2007-2008 онд Солонгосын Ионсей их сургуульд
2013 онд Австрийн Венийн их сургуулийн Дотрын 3-р тэнхим болон АКН эмнэлэгийн Элэг судлалын төвд  Postdoc Fellow
2014 онд Австралийн Сидней их сургуулийн Мянган хөгжлийн институтийн Элэг судлалын төвд Австралийн Засгийн газрын тэтгэлэгээр Research Fellow
2014 онд Австралийн Дохлерийн институт, ДЭМБ-ын лавлагаа лабораторид Зочин Профессор
2018 онд Солонгосын Ионсей их сургуульд Зочин Профессор
2019 онд Канадын Калгарийн их сургуульд Зочин Профессор
Ажил эрхэлсэн байдал :
1994-1998 онд Шастины нэрэмжит Клиникийн 3-р эмнэлэгт Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн их эмч
1998 -1999 онд ЭМНХ-ын Сайдын туслах бөгөөд СЗНБД
2001-2012 онд ЭМШУИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн  багш, ахлах багш
2006-2007 онд  ХӨСҮТ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга.
2012-2016 онд АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч
2016-2020  онд  АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн Профессор
2020 онд АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн захирал
2020 оны 10 сараас АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн Профессор
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Вирүст гепатит, элэгний архаг өвчин, элэгний хавдрын  молекул эпидемиологи, генотипийн тархалт, эмнэлзүй, эмчилгээ, оношлогоо, генетикийн онцлог
Шинэ болон сэргэж буй халдварын молекул эпидемиолгийн онцлог, оношлогоо, эмчилгээ
БНСУ-ын Ионсей их сургууль, 2009 оноос хойш
Ази Номхон далайн орнуудын Элэг судлалын холбоо, 2010 оноос хойш
Японы Элэг судлалын холбоо, 2010 оноос хойш
Австрийн Венийн их сургууль, 2012 оноос хойш
АНУ-ын Элэг судлалын холбоо, 2013 оноос хойш
Европын Элэг судлалын холбоо, 2014 оноос хойш                      
Австралийн Сидней их сургууль, 2014 оноос хойш
Туркийн Анкарагийн их сургууль, 2015 оноос хойш
ОХУ-ын Эрхүүгийн улсын Анагаах ухааны сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхим,  2015 оноос хойш
Канадын Калгарийн их сургууль, 2019 оноос хойш
Зааж буй хичээл: Халдварт өвчин судлал

Ванганы Нямцэнгэл
Ахлах багш, АУ-ны доктор , БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тэргүүлэх зэргийн эмч
Төгссөн сургууль
1995-2001 онд АУИС-д Хүний их эмч мэргэжил
2001-2002 онд АУИС-ийн Арьс өнгөний тэнхимийн  резидент
2005-2009 онд ЭМШУИС-ийн АУС-ын Халдварт өвчин судлалын тэнхимд ”Тэмбүү өвчний эмчилгээ, хяналтын асуудалд” сэдвээрАУ-ны магистр
2011-2015 онд БНХАУ-ын ӨМИС-ийн Байгалийн шинжлэх ухааны сургуульд “The role and mechanisms of mTORC1 in S.aureusand peptidoglycan induced inflammatory response” сэдвээрАУ-ны доктор
2017-2018 онд Harvard Medical School-ийн T2T сургалтанд тус тус суралцаж төгссөн.
Ажил эрхэлсэн байдал
2002-2003 онд ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны Халдварт өвчний тандалт судалгааны албанд их эмчээр
2003-2007 онд ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмчээр
2007 оноос одоог хүртэл АШУҮИС-ийн АУС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимд багшаар ажиллаж байна.
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Халдварт өвчний тандалт, сэргийлэлт
БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тандалт, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлтийн чиглэлээр ДЭМБ, ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл, НҮБ-ын Хүүхдийн сан, KOICA байгууллага, ХӨСҮТ-тэй хамтран хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй үйл ажиллагаа
Зааж буй хичээл: БЗДХ, ХДХВ, ДОХ судлал

Дагвын Шинэбилэг
АУ-ны магистр, Багш, БЗДХ,ХДХВ/ДОХ судлалын Тэргүүлэх зэргийн эмч
Төгссөн сургууль:
1994-2001 онд АУИС-д Хүний их эмч мэргэжил
2001-2002 онд АУИС-ийн Арьс гоо заслын эмч
2007-2008 онд ЭМШУИС-ийн БЗДХ,ХДХВ,ДОХ-ын нарийн мэргэжил
2006-2015 онд АШУҮИС-ийн БАС-ийн Бичил амь, дархлаа судлалын тэнхимд магистраар тус тус суралцаж төгссөн
Ажил эрхэлсэн байдал :
2002 –2003 – Алунгоо эмнэлэгт арьс гоо заслын их эмч
2003 –2006 – Бумаасанаа эмнэлэгт арьс гоо заслын их эмч        
2006 –2011 – Гран-При эмнэлэгт арьс гоо засал, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын их
2011 оноос АШУҮИС-ийн АУС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимд багшаар ажиллаж байна.
Зааж буй хичээлүүд: БЗДХ, ХДХВ, ДОХ судлал

Энхбаярын Энэрэл
АУ-ны магистр, багш
Төгссөн сургууль
2006-2008онд ЭМШУИС-ийнлицей
2008-2009онд ОХУ, ИГТУ хэлний бэлтгэл
2009-2015онд ОХУ, ИГМУ Хүний их эмч
2015 онд ОХУ, Москва хот, ИГМУ, Анагаах ухааны магистр
2016 онд АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн докторант
2017-2019 онд АШУҮИС, Халдвартын их эмч
2019 онд АШУҮИС, Тархвар судлаач эмч
2022 ондАШУҮИС, Хүүхдийн халдвартын эмч
Ажил эрхэлсэн байдал
2015-2017 онд БСШУСЯ, АХБ-ны “Дээд боловсролын шинэчлэл” төслийн гэрээт судлаачаар ХААИС-ийн МЭХүрээлэнд
2016 онд НҮБ-ын “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5-р судалгааны төсөлд хүүхдийн дотоод шүүрлийн эмчээр
2016 оноос одоог хүртэл АШУҮИС-ийн АУС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимд багшаар
2020-2021 онд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт гэрээт эмч
2021 оноос одоог хүртэл АШУҮИС-ийн Төв эмнэлгийн Халдварын сэргийлэлт хяналтын албаны даргыг хавсран гүйцэтгэж байна.
Зааж буй хичээл: Халдварт өвчин судлал

Ганбаярын Долгорсүрэн
АУ-ны магистр, Дадлагажигч багш
Төгссөн сургууль:
1998-2006 онд Арван жилийн 4-р дунд сургууль
2006-2008 онд МУИС-ийн “Байгаль-Эх” лицей ахлах сургууль
2008-2014 онд АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр
2016-2017онд АШУҮИС-ийн Халдварт Өвчин Судлалын Тэнхимд сүрьеэгийн резидент
2018-2021 – АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхим магистрант
Ажил эрхэлсэн байдал :
2017-2018онд БГДЭМТ-д сүрьеэгийн зохицуулагч эмчээр
2018 оноос АШУҮИС-ийн ХӨСТ-д дадлажигч багшаар
Эрдэм шинжилгээний чиглэл хамтын ажиллагаа: Хүүхдийн сүрьеэ
Зааж буй хичээлүүд: Сүрьеэ өвчин судлал

Батмөнхийн Мөнх-Ундрах
Дадлагжигч багш, АУ-ны магистр
Төгссөн сургууль:
2010-2016 онд АШУҮИС-ийн АУС-д Хүний их эмч мэргэжил
2017-2019 онд АШУҮИС-ийн АУ-ны магистрант
2018-2020 онд АШУҮИС-ийн АУС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн резидент
2021-2022 онд АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн Эмнэлзүйн дархлаа судлаач
2020-Одоог хүртэл АШУҮИС, Халдварт өвчин судлалын тэнхимийн докторант
Ажил эрхэлсэн байдал :
2016-2018 онд БГД-ийн 15-р хорооны Усан түрүү ӨЭМТ- д их эмч
2020 оноос одоог хүртэл АШУҮИС-ийн АУС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимд багшаар ажиллаж байна.
Эрдэм шинжилгээний чиглэл хамтын ажиллагаа: КОВИД-19, Хиймэл оюун ухаан технологийг цээжний рентген шинжилгээнд ашиглах нь
Төсөлт ажлууд: 2020-2023 онд Монгол улсад бүртгэгдсэн шинэ коронавирст халдвар (SARS-CoV-2)-ын эмнэлзүйн судалгаа
Зааж буй хичээлүүд: Халдварт өвчин судлал

Ганбаатарын Хоролгарав
Дадлагажигч багш, АУ-ны магистр, Халдварт өчин судлалын ахлах зэргийн эмч
Төгссөн сургууль:
2001-2007онд ЭМШУИС-ийн АУС-ийг хүний их эмч мэргэжил
2009-2010 онд ЭМХТ-ийн халдвартын резидент
2016онд ЭМХТ-ийн  халдвартын мэргэжил дээшлүүлэх 
2021 онд АШУҮИС- д АУ-ны Магистр
Ажил эрхэлсэн байдал :
2007 – 2008 онд БГД-ийн 9-р хорооны “Их-Амгалан”  өрхийн эмнэлэгт эмч
2008 – 2010 онд БГДЭМНэгдэл 6-р төвд дадлагажигч эмч
2010 оноос  ХӨСҮТ-ийн НХЦГ эмэгтэй тасгийн эмч
2021 оноос ХӨСҮТ-ийн НХЦГ эрэгтэй тасгийн эрхлэгч
2021 оны 10 сараас АШУҮИС-ийн ХӨСТ-д дадлагажигч багш
Эрдэм шинжилгээний чиглэл хамтын ажиллагаа
Улаанбурхан, вирүст хепатит, КОВИД-19
Зааж буй хичээлүүд: Халдварт өвчин судлал

Загдсүрэнгийн Цэрэннадмид
Тэнхимийн туслах ажилтан, Сувилахуйн ухааны магистр  
Төгссөн сургууль:
1992 онд СДуС –г сувилагч мэргэжлээр
1994-1997 онд АУИС-н АУК –г Сувилахуйн баклавар, Сувилгаа эмчилгээний арга зүйч мэргэжлээр төгссөн.
2013 онд Халдвартын олгох
2010 онд мэргэжлийн ахлах зэрэг
2020 онд мэргэжлийн тэргүүлэх зэрэг
2019 онд ГУДС-г Сувилахуйн магистр
Ажил эрхэлсэн байдал : 
1992-1994 он хүртэл ХКЭ т сувилагч
1998-2003  ХӨАКЭ т тасгийн ахлах сувилагч, тасгийн арга зүйч
2003-2021 Элэгний архаг хепатитийн тасаг болон  Насанд хүрэгчдийн цочмог хепатитийн эмэгтэй тасгийн Сувилахуйн арга зүйч
2021 оны 9 сараас АШУҮИС-н Халдвартын тэнхимд туслах ажилтан