
“Хүний их эмч” мэргэжилтний цогч чадамжид дүн шинжилгээ хийж, цогц чадамжийг шинэчлэх, БСШУЯ-ны сайдын А/147 тоот тушаалын “НИЙТЛЭГ ШААРДЛАГА ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ” тушаалын загвартай уялдуулах зорилгоор семинар зохион байгууллаа.
Семинар 2025 оны 6 дугаар сарын 6 өдрийн 9.00 цагаас Sky plaza-ийн хурлын өрөөнд болж АУС-ийн захирал АУ-ны доктор, профессор Я.Энхтөр нээж үг хэлэн эхлүүлэв. Семинарт АУС-ийн бүх тэнхимийн эрхлэгч болон 44 багш нар оролцож, АУС-ийн хөтөлбөрийн дэд хорооны гишүүн НЭМУ-ны магистр Э.Хангай, АУ-ны магистр М.Өсөхбаяр нар удирдан явууллаа.
Одоогийн хэрэгжиж буй “Хүний их эмч” мэргэжилтний цогц чадамжийг тэнхим бүрээр шинэчлэх, боловсруулах, цогц чадамжийг хэрхэн хөтөлбөрт тусгах, БСШУЯ-ны сайдын А/147 тоот тушаалын “НИЙТЛЭГ ШААРДЛАГА ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ” тушаалын загварын дагуу хичээлийн хөтөлбөрийг шинэчлэгдсэн цогц чадамжтайгаа уялдуулан боловсруулах арга зүйн семинар боллоо.
АУС-ийн хөтөлбөрийн дэд хороо “Хүний их эмч” хөтөлбөрийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсэн байдлыг танилцуулж, боловсронгуй болгох нээлттэй хэлэлцүүлэг явуулав. Тус үйл ажиллагааг амжилттай явуулахад туслалцаа үзүүлсэн АУС-ийн захиргаа, АУС-ийн хөтөлбөрийн дэд хороо, АУС-ийн тэнхимийн эрхлэгч нар, АУС-ийн багш нартаа гүн талархал илэрхийлье.

