Бидний тухай
Монгол Улсын Их Сургуулийн үндсэн бүтцийн нэг Хүн эмнэлгийн факультет байсан бөгөөд 1946-1947 оны хичээлийн жилд Нүдний өвчний тухай анхны лекцийг ЗХУ-аас уригдан ирсэн доктор А.С.Баженов уншиж, дадлагын хичээлийг зааснаар Нүд судлалын тэнхимийн эх үүсгэвэр тавигдсан. 1947 онд хүн эмнэлгийн факультетаас анхны 13 их эмч нар төрсний нэг нь манай анхны нүдний эмч Р.Нямаа байлаа. Нүдний эмчийн мэргэжлээр бие даасан тэнхим бүрэн тогтоход оюутны тоо цөөн, сургалтын ачаалал бага байснаас багш нар бусад томоохон тэнхимийн бүрэлдэхүүнд орж хавсарсан тэнхим байдлаар 1995 он хүртэл ажиллаж байсан.
Тэнхимийн зорилго
Судалгаа шинжилгээний үр дүн, нотолгоонд суурилсан анагаах ухаанд тулгуурлан үйлчлүүлэгчдэд нүдний тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэйгээр хүргэж, эрүүл мэндийн салбарт тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэж, зөв менежмент бүхий сургалт судалгааны нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх
Хөтөлбөр
Төгсөлтийн өмнөх сургалтын чиглэл
- •Харах эрхтний бүтэц
- •Харах эрхтний үйл ажиллагаа
- •Нүдний оптикийн систем
- •Нүд улайх хам шинж
- •Хараа гэнэт алдагдах хам шинж
- •Хараа аажим алдагдах хам шинж
- •Харах эрхтний гэмтэл
- •Хүүхдийн нүдний эмгэг
- •Биеийн ерөнхий өвчний үе дэх нүдний өөрчлөлт
- •Нүдэнд үзүүлэх анхан шатны тусламж ба нийгмийн эрүүл мэнд
- •Сохор, сул хараатай хүмүүсийн нөхөн сэргээлтийн зарчим
Нүд судлалын хичээл заадаг сургууль, дамжаа
- •АУС–Хүний их эмч бэлтгэх 5-р дамжаа, Нүд судлал
- •АУС–Хүүхдийн их эмч бэлтгэх 5-р дамжаа, Нүд судлал
- •НАСС–Шүдний их эмч бэлтгэх 6-р дамжаа, Нүд судлал
- •Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль – Зүү төөнө заслын их эмч бэлтгэх 3-р дамжаа
- •Сувилахуйн Сургууль – Сувилагч бэлтгэх 3-р дамжаа, Нүдний өвчний сувилахуй
- •Тэнхмийн дэргэдэх Lutea Нүд Судлаач Оюутны Клуб тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Төгсөлтийн дараах сургалтын чиглэл
Нүдний эмчийн үндсэн мэргэшил эзэмшүүлэх резидентийн 3 жилийн сургалт мөн нүдний сувилагчийг 3-6сарын богино хугацааны сургалтыг зохион байгуулж хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна. Нүд судлалын чиглэлээр магистр, докторын сургалтыг зохион байгуулж, багш нар судалгааны ажлын удирдагч, зөвлөхөөр ажиллаж байна. Тус тэнхимийн багш нарын удирдлага дор Нүд судлалын чиглэлээр нийт 15 Анагаах ухааны доктор төрөн гарсан.
Гадаад харилцаа
Манай тэнхим нь ЭМЯ, ДЭМБ, олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран Нүдний эрүүл мэндийн Үндэсний хөтөлбөр дээр ажилладаг.
- • Монголын Нүдний Эмч нарын Нийгэмлэг
- • АНУ-ын ORBIS, Deseret International Charities, Surgical Eye Expedition (SEE)
- • Лондонгийн Их сургуулийн International Center for Eye Health (ICEH)
- • Японы Жунтендо Их сургууль, Токушима Их Сургууль
- • Солонгосын Халлим Их сургууль
- • Тайландын Махидол Их сургууль
- • Австралийн ICEE
- • Австралийн Sight for All зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Багш нарын танилцуулга
Тэнхимийн эрхлэгч П.Баясгалан, Анагаах ухааны доктор
Төгссөн сургууль
- – 2004-2010 онд ЭМШУИС , Хүний их эмч
- – 2011-2014 онд Тайландын Махидол Их Сургуулийн эмнэлэгт резидентур, Нүдний эмч
- – 2016-2017 онд Канад улсын МакМастер Их Сургуулийн эмнэлэгт Нүд, нүдний аяга, нулимсны эмгэгийн нөхөн сэргээх мэс заслын эмчийн нарийн мэргэшил
- – 2011 онд “Монгол хүний нүдний аяганы 3 хэмжээст байгууламжийн судалгаа” сэдвээр АУ-ны магистрын зэрэг
- – 2023 онд “Нулимсны хонхрыг хамрын хөндийтэй холбох замын бүтцийн хувилбарууд мэс заслын үр дүнд нөлөөлөх нь” сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалсан.
Ажил эрхлэлт
- – 2014 оноос АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимд багш
- – 2017 оноос АШУҮИС-ийн Эрхэс, Монгол-Японы эмнэлэгт – Нүдний эмч
- – 2022 оноос Монголын Нүдний Эмч нарын Нийгэмлэгийн тэргүүн
Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа
- – Ази-Номхон Далайн Нүд Судлалын Академийн удирдах зөвлөлийн гишүүн
- – Ази-Номхон Далайн Нүдний нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын нийгэмлэгийн гишүүн
- – Австралийн Sight For All олон улсын байгууллагын Монгол дахь зохицуулагч
- – Дэлхийн Нүдний нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэгт нулимсны эрхтэн, зовхины хавдрын эмчилгээний чиглэлээр судалгааны багийн гишүүн
Зааж буй хичээлүүд
- – Төгсөлтийн өмнөх, дараах сургалтанд Нүд судлал хичээл
•Тэнхимийн профессор: Д.Уранчимэг, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор •Тэнхимийн багш: Д.Довчинжамц, Анагаах ухааны магистр •Тэнхимийн дадлагажигч багш: Э.Түмэнжаргал Анагаах ухааны магистрант •Монгол-Японы эмнэлгийн эмч: А.Ариунзаяа Анагаах ухааны магистр •Монгол-Японы эмнэлгийн эмч : А.Тамир Анагаах ухааны магистрант