Бидний тухай
БНМАУ-ын СнЗ-ийн 1954 оны 01 дүгээр сарын 17 өдрийн 21-р тогтоолоор МУИС-ийн Анагаах ухааны салбарын дэргэд “Хүүхдийн ба халдварт өвчин судлалын тэнхим” байгуулагдсан нь сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн цогц нэгдэл бүхий хүүхдийн анагаахын салбарын эхлэл суурийг тавьсан юм. Тэнхимийн анхны эрхлэгчээр анагаах ухааны доктор, доцент Дамчаагийн Намсрайжав, багшаар Ц.Цэрэндаш, Д.Дуламсүрэн нар ажиллаж байлаа.
1957 оноос “Хүүхдийн Өвчин Судлалын Тэнхим” болж зохион байгуулагдсан ба 1958-1961 онд тэнхимийн эрхлэгчээр Ц.Цэрэндаш, багшаар Т.Бямбажав, Н.Гэндэнжамц, доцент И.В Казанский нар ажиллаж байв. 1961 онд МУИС-иас Анагаах Ухааны дээд сургууль (АУДэС) шинээр байгуулагдаж, 4 үндсэн факультеттэй сургалт явуулж эхэлсний нэг нь Хүүхдийн эмчилгээний факультет байсан ба факультетийн деканаар Баатарын Од багш ажилласан. 1961-1965 онд Хүүхдийн эмчилгээний Факультет нь Хүүхдийн онош зүйн тэнхим, Хүүхдийн өвчний судалгаа-эмчилгээний тэнхим гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа яюуулсан.
1965 онд дээрх 2 тэнхимийг нэгтгэн Хүүхдийн өвчин судлалын тэнхим болгон өөрчилсөн байна. Тэнхимийн эрхлэгчээр 1965-1990 он хүртэл 25 жилийн турш ажилласан Монгол Улсын хүний гавъяат эмч, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн нэрэмжит шагналт, Анагаах ухааны доктор, профессор Н.Гэндэнжамц, багшаар Ж.Раднаабазар, Э.Лувсандагва, Д.Мандах, С.Навчсан, Д.Малчинхүү, Д.Агваандорж, Д.Батсүх, Д.Цэрэнбал, С.Цэрэн-Очир, Д. Жамъяанжав, П.Батхүү, М.Сүхбаатар нар ажилласан. 1990 оноос Хүүхдийн Өвчин судлалын тэнхим “Хүүхдийн анагаахын тэнхим (ХАТ) нэртэй болж, эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор П.Батхүү, 1998-2002 онд АУ-ны доктор, дэд профессор Н. Жаргалсайхан, 2002-2015 онд АУ-ны доктор, дэд профессор Г. Эрдэнэтуяа, 2015-2016 онд АУ-ны доктор, профессор Р. Отгонбаяр, 2016-2021 онд АУ-ны доктор, дэд профессор Д. Агиймаа, 2021 оны 10 дугаар сараас АУ-ны доктор, профессор Г. Эрдэнэтуяа удирдан ажиллаж байна.

Хүүхдийн анагаахын тэнхим

Хүүхдийн анагаахын тэнхим нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа ба хүүхдийн эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 2022-2023 оны хичээлийн жилд профессор 1, дэд профессор 2, ахлах багш 2, багш 2, дадлагажигч багш 4, гэрээт багш 5, хичээлийн туслах ажилтан 1 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үндсэн багш нарын 7 (58%) АУ-ны доктор, 5 (42%) АШУ-ны магистр зэрэгтэй ба үүнээс Казахстан улсад 1, Япон улсад 3 багш анагаах ухааны докторын зэргээ хамгаалсан.

Хөтөлбөр
Төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийн хүрээнд анагаах ухааны сургуулийн 4,5,6-р дамжаанд хүүхдийн өвчин судлалын хичээл орохоос гадна уламжлалт анагаах, зүү, нийгмийн эрүүл мэндийн ангиудад хичээл зааж байна. Төгсөлтийн дараах хөтөлбөрт жил бүр хүүхдийн үндсэн мэргэжлийн 2 жилийн резидентийн сургалт ба хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн 3-6 сарын сургалтыг тасралтгүй явуулж байна. 2020 оноос эхлэн хүүхдийн ангийн элсэлтийг дахин нээж, Хүүхдийн эмчийг төгсөлтийн өмнөх сургалт, төгсөлтийн дараах сургалтаар хослуулан бэлдэж байна. 1961-1971 онд хүүхдийн эмчийн ангид жил бүр тодорхой тооны оюутнууд элсүүлэн 5 жилээр сургаж, хүүхдийн эмч мэргэжлээр төгсгөж, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах бодлого хэрэгжүүлж байснаа 7 жил элсэлт аваагүй юм. 1981-1984 онд дахин элсэлт авч хүүхдийн эмч бэлтгэсэн ч энэ үеэс хойш хүүхдийн эмчийн анги хаагдсан билээ. Хүүхдийн ангийг дахин нээснээр хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулаад зогсохгүй эрүүл монгол хүнийг өсгөн бойжуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр болох нь гарцаагүй.

Сургалт, эрдэм шинжилгээ
1954 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетэд анх Хүүхэд-халдвартын тэнхим байгуулагдсан нь их эмч, багшлах боловсон хүчин бэлтгэхийн зэрэгцээ тухайн үеийн нийгмийн эрэлт хэрэгцээгээр эрдэм-судлалын ажил явуулах анхны бааз болж, энэ тэнхим 1960-аад оны сүүлч үеэс хүүхдийн уушги судлалын чиглэлийн судалгаануудыг удирдан зохион байгуулж, монголын хүүхдийн уушги судлалын салбарт тулгамдаж байсан, хүүхдийн өвчлөл эндэгдлийн зонхилох шалтгаан болсон олон асуудлыг амжилттай шийдвэрлэж, хүүхдийн амьсгалын эрхтэний эмгэгийн оношилгоо, эмчилгээ, сэргийлэх, практикт олон шинэ мэдлэг, арга технолог нэвтрүүлсний үр дүнд амжилт олсоор иржээ. Хүүхдийн Анагаахын Тэнхимийн эрдэм судлалын ажлын үндсэн чиглэл нь хүүхдийн уушги, амьсгалын эрхтний эмгэг судлал байсан ч хүүхдийн өвчлөлийн зонхилох шалтгаан болж буй бусад эмгэгүүдийг ч судалж, 1970 оноос дээрх эмгэгүүдийг олон дэд сэдвээр хамтран судлахын зэрэгцээ суурь өвчин, бөөр, нярай, зүрх-судас, чих-хамар-хоолой зарим халдварт өвчний бүтэц, тархалт, шалтгаан, эмнэлзүй, эмчилгээ, оношилгооны асуудлыг судлахын зэрэгцээ эмнэлгийн тусламжийн хэрэгцээ, хүртээмж, диспансерчлал, урьдчилан сэргийлэлт зэрэг олон сэдвээр цар хүрээгээ тэлж ирсэн юм. Хүүхдийн анагаахын эрдэм шинжилгээ өнөө үед хүүхдийн анагаахын салбар бүрээр хүрээгээ тэлж, нотолгоонд суурилсан анагаах ухаанд хувь нэмрээ тасралтгүй оруулсаар байна. Тус тэнхимээс Анагаахын шинжлэх ухааны доктор 5, анагаах ухааны доктор 39, анагаах ухааны магистр 49 тус тус хамгаалсан. Мөн тус тэнхимээс ардын эмч 2, Хүний гавъяат эмч 8, профессор 13, дэд профессор 19 төрөн гарсан байна.

Эмнэлзүйн үйл ажиллагаа
Эмнэлзүйн үйл ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-д баазлан төрөлжсөн мэргэжлийн тасгуудын зөвлөх эмчээр ажиллаж байсан багш нар маань өнөөдөр их сургуулийн эмнэлгийн тогтолцоог өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлэгт 0-18 хүртэлх насны хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг амбулаторийн ба хэвтүүлэн эмчлэх чиглэлээр үзүүлж байна. Багш нараас зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч 2, тэргүүлэх зэрэгтэй хүүхдийн эмч 1, ахлах зэрэгтэй хүүхдийн эмч 3 байна. Тэнхимийн дэргэдэх “Нярайн скрининг оношилгооны төв”-ийг НҮБ-ын Хүүхдийн сан, Финлянд улсын Перкин Елмер/Прибори Ои компаний дэмжлэгтэйгээр 2023 оны 2 дугаар сард АШУҮИС-ийн Төв эмнэлэгт нээж, үйл ажиллагааг эхлээд байна.

Төсөл хөтөлбөрүүд
Суулгалт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр (1990-2000), Амьсгалын цочмог халдвартай тэмцэх үндэсний хөтөлбөр (1990-2000), Хүүхдийн өвчний цогц менежмент (ХӨЦМ 2000-2023), Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих, дархлаажуулалтын өргөжүүлсэн хөтөлбөр, Бага насны хүүхдийн асран хамгаалахуйн дадал, Нярайн сэхээн амьдруулалт, Нярайн нэн шаардлагатай тусламж, Нярайн имж асаргаа, Өсвөр үеийн эрүүл мэнд, хөгжлийн асуудлаар чиг баримжаа олгох сургалт (2002-2020), Өсвөр үеийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, эрэлт хэрэгцээ, тусламж үйлчилгээний зураглал (2016), Төрөлхийн хөгжлийн гажгийг илрүүлэхэд перинаталь оношилгоог нэвтрүүлэх нь, Нярайн скрининг шинжилгээг үндэсний хэмжээнд өргөжүүлэх нь(2016-2022), Нярайн скрининг оношилгооны төв байгуулах(2022-2023) зэрэг төслүүд нь хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ба эдгээр хөтөлбөрийг монголд нутагшуулан хэрэгжүүлэхэд хүүхдийн анагаахын тэнхимийн багш нарын оруулсан хувь нэмэр их юм.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
Хүүхдийн Анагаахын Тэнхим нь 1954 оноос эхлэн гадаадын нийт 18 орны 30 гаруй мэргэжлийн байгууллага, их дээд сургуулиудтай харилцаатай ажиллаж байна.
– 1993 оноос БНСУ-ын Йонсейн Их Сургуулийн Хүүхдийн Тэнхимтэй хамтран ажиллаж багш Н.Сүмбэрзул, Д.Тунгалаг, Г.Эрдэнэтуяа, С.Гантуяа, Л.Баярхүү, Д.Агиймаа, Б.Амгалан, С.Өлзий, Ж.Эрдэнэбаясгалан нар тус тэнхимд, Д.Уранчимэг Корейн Их Сургуульд 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцжээ.
– 2002 оноос ОХУ-ын Эрхүү хотын АУИС-ийн Хүүхдийн Анагаахын Тэнхимтэй хамтран ажиллаж багш, оюутан солилцох, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ажил тогтмол хийгдэж байна. Энэ хугацаанд тус сургуулиас 4 багш, 10 оюутан ирж, тус тэнхимээс 3 багш, 10 оюутан солилцжээ.
– “Ураг, нярайн скрининг оношилгоо” төслийг 2016 оноос эхлэн БНСУ-ын “Ёонин Ротари” клуб, “Нийслэл ротари” клубтэй хамтран хэрэгжүүлж байна.
– 2017 онд ХАТ-ийн хамт олон 10th ISNS-Asia Pacific Regional Meeting 2017. Racing to expand newborn Screening in The Asia Pacific Region and in Mongolia буюу Олон Улсын Нярайн Скрининг шинжилгээний Ази Номхон Далайн Бүсийн 10 дахь чуулганыг Олон Улсын Нярайн Скрининг шинжилгээний нийгэмлэг, ЭМЯ, АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим, Монголын Хүүхдийн Анагаахын Академи, Moнголын Нярайн Тандалт Шинжилгээний Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулав. Нийт 180 буюу 80 гаруй гадаад (30 орны) 100 орчим дотоодын оролцогчидтойгоор, 41 илтгэл 3 өдрийн турш хэлэлцэж, Нярайн Скрининг Шинжилгээг Монгол ба Ази Номхон Далайн орнуудад өргөжүүлэн, хамрагдах нярайн тоог 50%-д хүргэх Улаанбаатарын тунхаглал гаргав.
– Австрали Улсын Сидней Их Сургуулийн “Sydney Child Health Program”-ыг 2019 оноос эхэлж, хүүхдийн эмч нарыг чадавхижуулах зайн сургалтын зэрэгцээ Монгол-Японы эмнэлгийг түшиглэн эмнэлзүйн ховор тохиолдлын хэлэлцүүлгийг Telehealth системээр зохион байгуулж хэвшээд байна.
– Бүгд Найрамдах Турк улсын “Коч” Их сургуулийн эмнэлэг, судалгааны төвтэй 2019 оноос эхлэн хамтран ажиллаж байна.

Тэнхимийн бүтэц бүрэлдэхүүн

Ганбаатар Эрдэнэтуяа
Албан тушаал, цол хэргэм:
Хүүхдийн Анагаахын Тэнхимийн эрхлэгч
ЭМЯ-ны Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн
Монголын Хүүхдийн анагаахын академийн тэргүүн
МЯЭ-ийн Хүүхдийн тасгийн зөвлөх эмч
АУ-ны доктор, профессор, Зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч
Боловсрол эзэмшсэн байдал
1973-1981     Улаанбаатар хотын 10 жилийн 5 дугаар дунд сургууль
1981-1983    Улаанбаатар хотын 10 жилийн 14 дүгээр дунд сургуулийн физик, радио-электроникийн гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангийг “Тэргүүний сурагч“ алтан медальтай 
1983-1989    Казахстан Улсын Алма-Ата хотын АУДэС-ийн Хүүхдийн эмчилгээний ангийг онцгойлох дипломтой
1992-1994  Казахстан Улсын Алма-Ата хотын АУДэС-ийн Хүүхдийн эмчийн клиник ординатурын курс
Мэргэжил дээшлүүлсэн ба цол хамгаалсан байдал
1992 Казахстан Улсын Алма-Ата хот, МДИ-д эндокринологич эмчийн олгох курс, 3 сар  
1993 Казахстан Улсын Алма-Ата хот, МДИ-д хүүхдийн эндокринологич эмчийн мэргэжил дээшлүүлэх курс, 1 сар
1992-1995    Казахстан Улсын Алма-Ата хотод АУ-ы докторын зэрэг “Арал орчмын бүс нутгийн хүүхдийн бие бялдрын хөгжил ба бэлгийн бойжилт” сэдвээр хамгаалсан.
2001-2002    Солонгос Улсын Сөүл хотын Йонсейн Их Сургуульд   Хүүхдийн эндокринологич эмч, 6 сар
2004-2005    Солонгос Улсын Сөүл хотын Йонсейн Их Сургуульд Эндокринологич эмч, 6 сар
2007 Франц Улсын Каллей хотын Нэгдсэн Эмнэлэгт Хүүхдийн эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалт, 2 сар
2011-2012   Итали Улсын Санниогийн Их Сургуулийн дэргэдэх Ариано Ирпиногийн Биожим лабораторид молекул – биологийн чиглэлээр, 1 жил
Ажил эрхэлсэн байдал
1989-1990     Сэлэнгэ аймгийн Нэгдсэн Эмнэлэгт хүүхдийн эмч
1990 оноос одоог хүртэл АУДС, АУИС, ЭМШУИС, АШУҮИС-ийн ХАТ багш, тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, дэд профессор, профессор
1996-1999       ЭНЭШ Төвийн Бөөр-булчирхайн тасгийн эрхлэгч
1999 оноос одоог хүртэл ЭХЭМҮТөвийн Дотоод шүүрлийн зөвлөх эмч
2009-2011     ТЗНЭ-ийн Хүүхдийн зөвлөх эмч
2020-2023      МЯЭ-ийн Хүүхдийн тасгийн зөвлөх эмч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Нярайн скрининг шинжилгээ, 1-р хэвшинжийн чихрийн шижин, таргалалт, өсөлт хоцролт, адреногениталь хамшинж
Экологи ба хүүхдийн эрүүл мэнд
Хүүхдийн өсөлт хөгжил, бэлгийн бойжилт 
Төрөлхийн хөгжлийн гажиг
Хэвлүүлсэн бүтээл, илтгэлүүд – 200 гаруй
Зааж буй хичээлүүд:
Төгсөлтийн өмнөх сургалт: 
Анагаахын 5 –р дамжаанд Хүүхдийн өвчин судлал
Анагаахын 6 –р дамжаанд ХӨЦМ
Төгсөлтийн дараах сургалт:
Үндсэн мэргэшлийн буюу хүүхдийн эмчийн резиденсийн сургалт – 2 жилийн сургалтад хүүхдийн дотоод шүүрэл судлал хичээл
Хүүхдийн дотоод шүүрлийн эмчийн төрөлжсөн мэргэшлийн ба мэргэжил дээшлүүлэх – 6 сарын сургалт
Өсвөр үеийн эмч бэлтгэх хөтөлбөр
Төгсөлтийн сургалт:
Магистр, докторын сургалтын удирдагч багшаар ажиллаж байна.

Дондог Агиймаа
Хүүхдийн анагаахын тэнхимийн дэд профессор, 
ЭХЭМҮТ-ийн “Бөөрний эмгэг судлалийн тасаг”-ийн зөвлөх эмч,
ЭМЯ-ны Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн
Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн хүүхдийн эмч
Төгссөн сургууль:
ОХУ-ын Эрхүү хотын АУИС-ийн хүүхдийн эмчийн анги
1993-1995 онд ОХУ-ын Эрхүү хотын АУИС-ийн ординаторт суралцаж Хүүхдийн бөөрний эмчийн мэргэжил эзэмшсэн
1995 онд ОХУ-ын Москва хот, ОХУ-ын Анагаах шинжлэх ухааны академийн хүүхдийн эрдэм шинжилгээний хүрээлэнд хүүхдийн бөөрний эмчийн мэргэжил дээшлүүлсэн
2006 онд Авсрийн Зальцбург хотод хүүхдийн бөөр судлалын мэргэжил дээшлүүлэх курс 
2007 онд АНУ-ын Флоридагийн их сургуульд хүүхдийн бөөрний эмчийн мэргэжил дээшлүүлэх курс 
2010 онд БНСУ-ийн Ионсейн их сургуульд хүүхдийн бөөрны эмчийн мэргэжил дээшлүүлсэн
Ажил эрхэлсэн байдал:
1996-2009     ЭНЭШҮТ-д их эмч, ЭША
2009-2016     ЭМШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-д багш
2016-2021     АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн эрхлэгч 
2021 оноос   АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн дэд профессор
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Хүүхдийн анагаах, хүүхдийн бөөр судлал 
Зааж буй хичээлүүд:
Төгсөлтийн өмнөх сургалт: 
Хүний их эмч бэлтгэх V дамжаа “Хүүхдийн өвчин” хичээл
Хүний их эмч бэлтгэх VI дамжаа “ХӨЦМ” хичээл
Төгсөлтийн дараах сургалт:
Үндсэн мэргэшлийн буюу хүүхдийн эмчийн резиденсийн сургалт – 2 жилийн сургалтын удирдагч багш
Хүүхдийн бөөрний эмчийн төрөлжсөн мэргэшлийн ба мэргэжил дээшлүүлэх – 6 сарын сургалт
Төгсөлтийн сургалт:
Магистр, докторын сургалтын удирдагч багшаар ажиллаж байна. 

Малчинхүү Энхзол
АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн багш, “Хүүхдийн Анагаахын Академи”-ийн удирдах зөвлөлийн гишүүн 
Анагаах ухааны доктор, дэд профессор
Төгссөн сургууль
2014 Анагаах ухааны боловсрол судлалаар мэргэжил дээшлүүлсэн
2009 Дархлаа судлалын гүнзгийрүүлс сургалт, Америкийн дархлаа судлаачдын холбоо
2004   Анагаахын шинжлэх ухааны доктор, Япон улсын Гунма их сургууль, удирдагч багш: Фумиказу Окажима,  хамгаалсан сэдэв: Өндөр нягтралтай липопротеины өдөөгч астроглиал эсийн үйл ажиллагаанд сфингозин- 1-фосфат ба түүний рецепторуудын үүргийг үнэлэх нь
1995   Хүүхдийн зүрх судасны эмч, АУИС, Монгол улс
1994   Хүний их эмч, Пловдив Анагаах ухааны их сургууль, Болгар улс
Ажил эрхэлсэн байдал
2013 оноос одоог хүртэл АШУҮИС, АУС-ийн ХАТ-ийн багш, ахлах багш, дэд профессор
2012 – 2013 ЭХЭМҮТ-ийн Гадаад харилцаа, судалгаа, сургалт хариуцсан референт
1995 – 2000 Хүүхдийн зүрх судасны эмч, ЭНЭШТ-ийн ХЭ-ийн ЗСХЭЦЭТ
1994 – 1995 Хүүхдийн эмч, ЭНЭШТ-ийн ХЭ-ийн ЗСХЭЦЭТ
Академик шагнал ба тэтгэлэг
2006 – 2008 FY2006 Японы Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэг, Гадаад судлаачдын татварын бус тэтгэлэг
1999 – 2004 он Японы Засгийн газрын Докторын сургалтын тэтгэлэгт хамрагдсан
Лабораторт ажиллах чадвар
Cell Biology: cell culture (mammalian and bacterial), estimation of intracellular calcium change, radioactive kinase assay, cell migration and invasion assays, zymography, isolation of human and murine immune cell subsets, evaluation of cell death and proliferation, generation of murine and human dendritic cells, flow cytometry.
Molecular Biology: RT-PCR, siRNA electroporation and lipofection, Northern blotting. Biochemistry: Western blotting, assays with pull-down reactions, protein purification, ELISA
Зааж буй хичээлүүд
Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаахын 4-р дамжаанд Хүүхдийн өвчний оношзүй
Анагаахын 5 –р дамжаанд Хүүхдийн өвчин судлал
Анагаахын 6 –р дамжаанд ХӨЦМ
Төгсөлтийн дараах сургалт
Үндсэн мэргэшлийн буюу хүүхдийн эмчийн резиденсийн сургалт – 2 жилийн сургалтанд Хүүхдийн зүрх судас судлал ба Дархлаа судлал хичээл
Төгсөлтийн сургалт
Магистр, докторын сургалтын удирдагч багшаар ажиллаж байна.

Понхоон Хэрлэн
АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн багш, “Хүүхдийн Анагаахын Академи”-ийн удирдах зөвлөлийн гишүүн 
Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч
Төгссөн сургууль
1986-1993 он АУИС-ийг Хүүхдийн их эмч мэргэжлээр 
1994-1995 он ЭМШУҮИС-ийн МДИ-ийн мэдээгүйжүүлэг-эрчимт эмчилгээний эмч мэргэжлээр
1998 он Герман улсын Хейнрих Хайнагийн Их Сургуулийн эмнэлэгт яаралтай тусламжийн мэргэжил дээшлүүлэх курс 
2003-2004 Тайланд улсад мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмчийн олон улсын мэргэжил дээшлүүлэх курс төгссөн 
2004 онд WFSA-RCAT, Bangkok Anesthesia Regional Training Centre-т магистрын сургалтын хөтөлбөрт суралцсан.
2008 онд Сингапурын үндэсний их сургуульд CPR мэргэжил дээшлүүлэх курс 
2010 он Хонконгийн АУС, Макаогийн Эмнэлзүйн ур чадварын төвд “Эмнэлзүйн ур чадварын сургагч багш” дамжаа
2011 онд Анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
2012 онд Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх сургалтын хөтөлбөрийг биелүүлж их сургуульд багшлах эрх авсан 
Ажил эрхэлсэн байдал
1986-1987 он 2 дугаар амаржих газар асрагч 
1993-2010 он ЭНЭШ төвийн мэдээгүйуүүлэг-эрчимт эмчилгээний тасагт их эмч 
2009-2010 он ЭМШУИС-ийн АУС-ийн ХАТ-д цагийн багш 
2010 оноос АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-д үндсэн багш 
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
“Дауны хамшинжтэй хүүхдийн эмнэлзүй, молекул-генетикийн судалгаа
Зааж буй хичээлүүд
Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаахын 4,5,6-р дамжаа, Уламжлалт анагаахын анги 5, 6-р дамжаа, Зүүний анги 3-р дамжаа, Нийгмийн эрүүл мэндийн 3-р дамжаа, Сонгон суралцах 5-р дамжаанд Хүүхдийн өвчин судлал хичээл
Төгсөлтийн сургалт
Магистрын сургалтын удирдагч багшаар ажиллаж байна.

Баярсайхан Амгалан
АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн ахлах багш, “Хүүхдийн Анагаахын Академи”-ийн тэргүүлэгч гишүүн
Анагаах ухааны доктор, хүүхдийн ахлах зэргийн эмч
Төгссөн сургууль
1995-2002 он АУИС-ийг хүний их эмч 
2003-2005 ЭМШУҮИС-ийн МДИ-ийг хүүхдийн эмч 
2010-2011 ЭМШУҮИС-ийн МДИ-ийг хүүхдийн мэдрэлийн эмч
2014-2015 онд ЭМШУҮИС-ийн МДИ-ийг нярайн эмч 
Ажил эрхэлсэн байдал
2002-2003 онд Багануур дүүргийн ЭМН-д сургалтын эмч 
2003-2009  онд Багануур дүүргийн ЭМН-д нярайн эмч
2009-2011 онд Багануур дүүргийн ЭМН-д НЭМ хариуцсан орлогч дарга 
2012 онд хүүхдийн тасгийн эрхлэгч 
2013 оноос АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн ахлах багш 
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Хүүхдийн анхаарал дутах – хэт хөдөлгөөнтөх эмгэг
Зааж буй хичээлүүд
Төгсөлтийн өмнөх сургалт: Аанагаахын 4,5-р дамжаа, Уламжлалт анагаахын анги 5, 6-р дамжаа, Зүүний анги 3-р дамжаа, Нийгмийн эрүүл мэндийн 3-р дамжаа, Сонгон суралцах 5-р дамжаа, Хүүхдийн анагаахын ангид Хүүхдийн өвчин судлал хичээл
Төгсөлтийн дараах үндсэн тэргэжлийн сургалтанд хүүхдийн мэдрэл судлалын хичээл 
Төгсөлтийн сургалт
Магистрын сургалтын удирдагч багшаар ажиллаж байна.

Жаргалсайхан Эрдэнэбаясгалан
Хүүхдийн анагаахын тэнхимийн багш
АШУ-ны магистр, ахлах зэргийн хүүхдийн эмч
Төгссөн сургууль
2002-2007 он ЭМШУИС-ийг Спортын анагаах ухааны эмч 
2010-2012 он ЭХЭМҮТ-д Хүүхдийн эмчийн үндсэн мэргэшлийн сургалт
2017-2018 он Хүүхдийн бөөр судлал төрөлжсөн мэргэшлийн сургалт  
2016-2018 он АШУ-ны магистр. Хамгаалсан сэдэв: “Цэцэрлэгийн 3-5 насны хүүхдэд шээсний замын халдварыг судалсан нь”
2018-2019 он Хүүхдийн зүрх судас судлал төрөлжсөн мэргэшлийн сургалт  
2018, 2019 онуудад БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Хүүхдийн эмнэлэгт Хүүхдийн зүрх судасны эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалт
2021 он АШУҮИС, МДИ, Зүрхний хэт авиан оношилгооны курс 
2021-2022 он БНСУ-ын Ионсей Их Сургуулийн Северанс эмнэлэг, Хүүхдийн зүрхний төвд “Зүрхний төрөлхийн гажгийн судсанд дотуурх интервенци”-ийн мэргэшүүлэх сургалт 
Ажил эрхэлсэн байдал
2007-2008 он СБД 16-р хороонд дадлагажигч эмч
2008-2013 он СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт дадлагажигч эмч, хүүхдийн эмч
2014-2017 “Гялс” Анагаах ухааны төвд эмч
2018 оноос одоог АШУҮИС-ийн АУС-д далагажигч багш, багш  
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Зүрхний төрөлхийн гажиг, хүүхдийн зүрхний хэм алдагдал, кардиомиопати
Бага насны хүүхдийн шээсний замын халдвар
Зааж буй хичээлүүд
Төгсөлтийн өмнөх сургалт
Хүний их эмч бэлтгэх IV дамжаа “Хүүхдийн оношзүй” хичээл
Хүний их эмч бэлтгэх V дамжаа “Хүүхдийн өвчин” хичээл
Уламжлалт анагаахын их эмч бэлтгэх V дамжаа “Хүүхдийн өвчин” хичээл
Хүүхдийн их эмчийн III дамжаа Хүүхдийн Өвчний Цогц Менежмент, Хүүхдийн өвчний оношзүй, IV дамжаа Хүүхдийн зүрх судасны өвчин судлал, V дамжаа
Хүүхдийн амбулаторийн тусламж үйлчилгээ

Цэдэндамба Наранчимэг
АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн багш
НЭМУ-ы магистр
Төгссөн сургууль
1994-2004 он Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль 
2004-2010 он ЭМШУИС-ийн АУС-ийг хүний их эмч
2011-2016 он НЭМУ-ы магистр
Мэргэжил дээшлүүлсэн байдал
2011-2013 он АШУҮИС –ийн МДИ-ийн хүүхдийн эмч
2013 АШУҮИС-ийн МДИ-д нярайн эмч
2014 Тайвань улс, Far Eastern Memorial Hospital, Нярайн  эмчийн мэргэжил дээшлүүлэх
2016 Франц улс, L’Hopital Leon, Нярайн  эмчийн мэргэжил дээшлүүлэх
2019 Австрали улс, Sydney Child Health Program, Хүүхдийн  эмчийн мэргэжил дээшлүүлэх
Ажил эрхэлсэн байдал
2013-2018 он Нийслэлийн Өргөө Амаржих газарт нярайн эмч
2018-2019 он АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-д хичээлийн туслах ажилтан, гэрээт багш
2019 оноос АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-д багш
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Нярай судлал
Зааж буй хичээлүүд
Төгсөлтийн өмнөх сургалт:
Хүний их эмч бэлтгэх IV дамжаа “Хүүхдийн оношзүй” хичээл
Хүний их эмч бэлтгэх V дамжаа “Хүүхдийн өвчин” хичээл
Уламжлалт анагаахын их эмч бэлтгэх V дамжаа “Хүүхдийн өвчин” хичээл
Хүүхдийн эмч бэлтгэх III, IV, VI дамжаа

Батжаргал Хишигжаргал
АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн багш, Анагаахын Ухааны доктор
Төгссөн сургууль
2005-2011 он ЭМШУИС-ийг Хүний их эмч 
2013-2016 он АШУ-ны магистр. Хамгаалсан сэдэв: Hярайн глюкоз-6-фосфат дегидрогеназ ферментийн түвшин, түүний дутагдал, лаборатори шинжилгээний зарим өөрчлөлт
2017-2021 он АУ-ы доктор; Япон улсын Жичи анагаах ухааны сургууль, Хүүхдийн анагаахын тэнхим. Хамгаалсан сэдэв: Functional analysis of dominant mutations of WFS1 gene in Wolfram Syndrome
Мэргэжил дээшлүүлсэн байдал
2012-2014 он АШУҮИС-ийн МДИ; Хүүхдийн их эмч 
2014-2015 он АШУҮИС-ийн МДИ; Хүүхдийн дотоод шүүрлийн эмч
2021 он Япон улсын Жичи Их Сургуулийн хүүхдийн эмнэлэгт хүүхдийн дотоод шүүрэл, ховор тохиолдох удамшлын эмгэгийн оношлогоо чиглэлээр олгох курс (4 сар)
2022 он Япон улсын Хүүхдийн Өсөлт Хөгжлийн Үндэсний Төв (National Center for Child Health and Development)-д хүүхдийн дотоод шүүрэл, бодисын солилцооны эмчийн курс (6 сар)
Ажил эрхэлсэн байдал
2021.10 сараас одоог АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн дадлагажигч багш, багш
2021.10 сараас Хүүхдийн дотоод шүүрлийн эмч, Монгол Япон эмнэлэг
2021.4.1-2021.8.1 Япон улсын Жичи Анагаах Ухааны Их Сургууль, Хүүхдийн анагаахын тэнхим-д visiting researcher-clinical fellow
2016-2017 Япон улсын Жичи Анагаах Ухааны Их Сургууль, Хүүхдийн анагаахын тэнхим-д судлаач
2011-2013 Нийслэлийн Яаралтай Түргэн Тусламжийн Төв-д их эмч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Нярайн тандалт шинжилгээ, Вольфрам хамшинж, Хүүхдийн Өсөлт Хөгжлийн эмгэг, Ховор тохиолдох төрөлхийн эмгэгийн генетик оношлогоо, генийн эмчилгээ
Зааж буй хичээлүүд
Төгсөлтийн өмнөх сургалт
Хүний их эмч бэлтгэх IV дамжаа “Хүүхдийн оношзүй” хичээл
Хүний их эмч бэлтгэх V дамжаа “Хүүхдийн өвчин” хичээл
Уламжлалт анагаахын их эмч бэлтгэх V дамжаа “ХӨЦМ” хичээл
Төгсөлтийн дараах сургалт
Хүүхдийн эмчийн резиденсийн сургалтын 2-р дамжаанд Удам зүйн хичээл Төгсөлтийн сургалт:
Магистрын сургалтын удирдагч багшаар ажиллаж байна.

Дашням Өлзий
АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн дадлагажигч багш,
Анагаахын Ухааны доктор
Төгссөн сургууль
2001-2007 он ЭМШУИС-ийг Хүний их эмч 
2014-2017 он АШУ-ны магистр. Хамгаалсан сэдэв: Хөхүүл насны хүүхдийн ходоод-улаан хоолойн сөөргөө өвчний сэжигтэй тохиолдлыг I-GERQ асуумжаар үнэлсэн нь
2019-2023 он АУ-ы доктор; Япон улсын Жичи анагаах ухааны сургууль, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим. Хамгаалсан сэдэв: Кроны өвчний үеийн нарийн гэдэсний нарийслыг дурангийн аргаар тэлэх эмчилгээний үр дүн
Мэргэжил дээшлүүлсэн байдал
2009-2010 он АШУҮИС-ийн МДИ; Хүүхдийн их эмч 
2013-2014 он АШУҮИС-ийн МДИ; Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн судлалын эмч
2015-2016 он БНСУ Ёнсэй их сургууль, Хүүхдийн эмнэлэг, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг, Хүүхдийн гастроэнтерологич эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалт (6 сар)
2019-2023 он Япон улсын Жичи Их Сургуулийн эмнэлгийн дурангийн тасагт ахисан түвшний дурангийн сургалт (4 жил)
Ажил эрхэлсэн байдал
2023.6 сараас АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн дадлагажигч багш
2019.4.1-2023. 3.31 Япон улс, Жичи Анагаах ухааны иа сургууль, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим, туслах судлаач
2013.12.1-2019.3.31 АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн дадлагажигч багш
2012.12.1-2013.11.30 АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн гэрээт багш
2007.6.1-2009.9.30 Хан-Уул дүүрэг, Амин хүч ББН, дадлагажигч их эмч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд, хоол боловсруулах замын дуран оношилгоо, Кроны өвчин, Нарийн гэдэсний дуран,
Зааж буй хичээлүүд
Төгсөлтийн өмнөх сургалт
Хүний их эмч бэлтгэх IV дамжаа “Хүүхдийн оношзүй” хичээл
Хүний их эмч бэлтгэх V дамжаа “Хүүхдийн өвчин” хичээл
Уламжлалт анагаахын их эмч бэлтгэх V дамжаа “ХӨЦМ” хичээл
Төгсөлтийн дараах сургалт
Хүүхдийн эмчийн резиденсийн сургалтын 2-р дамжаанд Удам зүйн хичээл
Төгсөлтийн сургалт:
Магистрын сургалтын удирдагч багшаар ажиллаж байна.

Нямжав Дарьсүрэн
АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн дадлагажигч багш
Анагаахын шинжлэх ухааны магистр
Төгссөн сургууль
2002-2008 он ЭМШУҮИС-ийг хүний эмч 
2009-2012 он ЭНЭШТ-д хүүхдийн эмч 
2014-2017 он АШУ-ны магистр 
2016-2017 он Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч 
2012.07-2012.12 он Солонгос улсын Ионсейн Их Сургуулийн хүүхдийн эмнэлэгт хүүхдийн эрчимт эмчилгээний эмчийн курс 
2018.8-2019.12 Sydney Child Health Program 
Ажил эрхэлсэн байдал
2008-2009 он Ховд аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасагт дадлагажигч эмч 
2011.06-2011.08 он СХД-ийн ЭМТ-д хүүхдийн эмч 
2011-2021 ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмч 
2021 оноос АШУҮИС-ийн АУС-д дадлагажигч багш 
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Хүүхдийн эрчимт эмчилгээ, Хүүхдийн амьсгал судлал
Зааж буй хичээлүүд
Төгсөлтийн өмнөх сургалт
Хүний их эмч бэлтгэх IV дамжаа “Хүүхдийн оношзүй” хичээл
Хүний их эмч бэлтгэх V дамжаа “Хүүхдийн өвчин” хичээл
Уламжлалт анагаахын их эмч бэлтгэх V дамжаа “Хүүхдийн өвчин” хичээл

Мэндсайхан Цолмон
АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн дадлагажигч багш
Анагаах ухааны магистр
Боловсрол
2008-2014 он, Хүний их эмч, Анагаах Ухааны Сургууль, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль
2014-2016 он, Хүүхдийн эмч, Мэргэжил дээшлүүлэх институт, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль  
2017-2018 он, Хүүхдийн дотоод шүүрлийн эмч, Мэргэжил дээшлүүлэх институт, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль  
2018-2019 он, Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв  
2019 он, Хүүхдийн эрчимт эмчилгээний эмчийн курс, Солонгос улсын Кёмбук Их Сургуулийн эмнэлэг
2020 он, АУ-ны магистр, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль  
Ажил эрхэлсэн байдал
2015-2016 Хүүхдийн эмч/Судалгааны ажилтан, “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэм шинжилгээний дэд нэгж монголын эрүүл мэндийн үүсгэл судалгааны институт
2016-2017 Хүүхдийн эмч, “SOS Medica Mongolia” олон улсын клиник
2018-2021 Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн эмч, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв
2021 оноос хойш, ХАТ дадлагажигч багш, Анагаах Ухааны Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль 
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Хүүхдийн эрчимт эмчилгээ, Хүүхдийн дотоод шүүрэл судлал
Зааж буй хичээлүүд
Төгсөлтийн өмнөх сургалт
Хүний их эмч бэлтгэх IV дамжаа “Хүүхдийн оношзүй” хичээл
Хүний их эмч бэлтгэх V дамжаа “Хүүхдийн өвчин” хичээл

Адъяа Унаганшагай
АШУҮИС-ийн АУС-ийн ХАТ-ийн дадлагажигч багш
Анагаах ухааны магистр
Боловсрол
2007-2013 он, Хүний их эмч, Анагаах Ухааны Сургууль, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль
2013-2015 он, Хүүхдийн эмч, Мэргэжил дээшлүүлэх институт, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль  
2015-2017 он, АУ-ны магистр, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль  
2022-2023 он, Хүүхдийн мэдрэлийн эмч, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв  
Мэргэжил дээшлүүлсэн байдал
2022 – Хүүхдийн мэдрэл судлал, Зальцбург, Австри
2020-2021 – Англи хэлний багшийн TEFL зэрэг, Дублин, Ирланд
2019-2020 – Sydney Child Health Program, Австралийн Сиднейн Их Сургууль
2018 – Хүүхэд судлал, Зальцбург, Австри
2017-2018 – Training to Teachers, Харвардын Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль
Ажил эрхэлсэн байдал
2022 оноос хойш– Хүүхдийн Анагаахын Тэнхимийн дадлагажигч багш, Анагаах Ухааны Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль 
2022 оноос хойш – Хүүхдийн мэдрэлийн эмч, Монгол-Японы эмнэлэг
2020-2022 – Хүүхдийн мэдрэлийн эмч, Мэдрэлийн Эмгэг Судлалын тасаг, ЭХЭМҮТ
2018-2020 – Эрүүл мэндийн туслах ажилтан, Be Independent Ltd., Дублин, Ирланд
2016-2018 – Судалгааны ахлах эмч, “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэм шинжилгээний дэд нэгж Монголын эрүүл мэндийн үүсгэл судалгааны институт
2014-2016 – Хүүхдийн эмч, ЭДГЭ хүүхдийн эмнэлэг
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Хүүхдийн мэдрэлийн эмгэгүүд
Зааж буй хичээлүүд
Төгсөлтийн өмнөх сургалт
Хүний их эмч бэлтгэх IV дамжаа “Хүүхдийн оношзүй” хичээл
Хүний их эмч бэлтгэх V дамжаа “Хүүхдийн өвчин” хичээл
Хүүхдийн эмч бэлтгэх V дамжаа “Мэдрэл судлал” хичээл