Бидний тухай
Сэтгэц гэм судлалын тэнхим нь анх МУИС-ийн хүн эмнэлгийн салбарт 1947 онд “Мэдрэл, сэтгэцийн гэм судлалын тэнхим” нэртэйгээр байгуулагдаж анхны тэнхимийн эрхлэгчээр ЗХУ-ын мэдрэлийн эмч доктор, профессор Г.Я.Либерзон 1947-1951 онд ажиллаж байжээ. Мэдрэл гэм судлалын анхны үндэсний багш, тэнхимийн эрхлэгч нь МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийн анхны декан Готовын Лодон (1951-1968) юм. ШУА-ийн сурвалжлагч гишүүн, профессор Г.Лодон нь тархины судасны эмгэг, мэдрэлийн халдвар, нугасны саа өвчний талаар хэд хэдэн томоохон бүтээл туурвиж, БНМАУ-ы гавьяат эмч Л.Дагзмаа нарын хамт мэргэжлийн албыг хөгжүүлэхэд хөдөлмөр бүтээлээ зориулсан нэгэн билээ.
Тус тэнхимийн эрхлэгчээр 1958-1990 онуудад ШУ-ны доктор профессор Ц.Гүрдорж, 1990-1995 онуудад Профессор, доктор Ш.Доржжадамба, 1995-1998, 2005-2010 онуудад  АУ-ны доктор, профессор С.Бямбасүрэн, 1998-2003 онуудад АУ-ны доктор, дэд профессор Д.Өлзийбаяр, 2003-2005 онуудад АУ-ны доктор, дэд профессор Л.Отгонбаяр, 2010-2014 онуудад АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл нар тус тус ажиллаж байв. Манай хамт олны дотроос Монгол Улсын гавьяат эмч Г.Цагаанхүү, Ш.Доржжадамба, Монгол улсын гавьяат багш С.Бямбасүрэн нар төрөн гарсан нь бид бүхний бахархал билээ.
Тэнхимийн түүхэн замнал: Сэтгэцийн эрүүл мэндийн алба нь хэдийгээр 1929 онд үүсгэн байгуулагдсан боловч үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхлээгүй байсан учир лам, асрагч нар хүн амд  сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг  тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн ба Сэтгэцийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг бие даан ажиллаж эхэлсэн эхний жилээс эхлэн ЗХУ-ын эмч, сувилагч нарыг урин ажиллуулж мэргэжлийн тусламжийг үзүүлж эхэлсэн түүхтэй байдаг. Энэхүү түүхээс үзвэл Сэтгэцийн эрүүл мэндийн алба, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмийн түүхэн хөгжил нь Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламж дэмжлэг, хамтын үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг. 2005 оноос эхлэн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим нь бие даан үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэнхимийн эрхэм зорилго
Хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн эмнэлзүй, оношлогоо, эмчилгээ, эрүүл мэндийн  анхан шатны тусламжийн түвшинд оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эмгэгтэй хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх тусламж үйлчилгээний эрхзүйн орчны талаар шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдлэг, чадвар, хандлагыг  эзэмшүүлэх зорилготой. Сэтгэцийн Эрүүл  Мэндийн Тэнхим нь одоогоор 2 багш, 1 туслах ажилтан нийт 3 хүний бүрэлдхүүнтэйгээр  сургалт, судалгаа, эмнэлзүйн үйл ажиллагааг явуулж байна.

Хөтөлбөр
Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаахын хүний их эмч бэлтгэх “Сэтгэцийн эрүүл мэнд “ сургалтын хөтөлбөр, хичээлийн индекс- PSY-M51, Анагаахын хүний их эмч бэлтгэх “ Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэнд” сургалтын хөтөлбөр, Анагаахын хүний их бэлтгэх “ Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд” сургалтын хөтөлбөр, Анагаахын хүний их эмч бэлтгэх “ Дадлагажих эмчийн сургалт”, “ Сэтгэцийн эрүүл мэнд” сургалтын хөтөлбөр, Анагаахын хүний их эмч бэлтгэх “ Сэтгэцийн эрүүл мэнд” сонгон суралцах сургалтын хөтөлбөр, Уламжлалт Анагаахын хүний их эмч бэлтгэх “ Сэтгэцийн эрүүл мэнд” сургалтын хөтөлбөр, хичээлийн индекс-PSY-T51, Уламжлалт Анагаахын Зүү Төөнө Заслын их эмч бэлтгэх “ Сэтгэцийн эрүүл мэнд” сургалтын хөтөлбөр, хичээлийн индекс- NEU-A41, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан бэлтгэх “ Нийгмийн сэтгэцийн эрүүл мэнд” сургалтын хөтөлбөр, хичээлийн индекс-MEN-SW41, Нийгмийн эрүүл мэнд судлаач мэргэжилтэн бэлтгэх “ Нийгмийн сэтгэцийн эрүүл мэнд” сургалтын хөтөлбөр, хичээлийн индекс- MNH-H41, Нүүр Ам Судлалын их эмч бэлтгэх “ Сэтгэцийн эмгэг судлал” сургалтын хөтөлбөр, хичээлийн индекс-PSY-D61, Нүүр амны эрүүл ахуйч мэргэжилтэн бэлтгэх “ Сэтгэцийн эрүүл мэнд “ сургалтын хөтөлбөр, хичээлийн индекс-SPS-D41
Төгсөлтийн сургалт 
АШУҮИС-ийн анагаахын ангийг төгсөн улмаар сэтгэцийн эмгэг судлал болон сэтгэцийн эрүүл мэндээр чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн эмч нарын  сэтгэцийн эмгэг судлалын магистрантур (PSC – E21)  болон докторантурын (PSC-F22) сургалтыг удирдан явуулдаг.
Төгсөлтийн дараах сургалт
Сэтгэцийн эмчийн мэргэжил олгох резиденсийн  сургалт, Мансуурал судлалын эмчийн мэргэжил олгох дамжаа, Сэтгэц заслын төрөлжсөн сургалт, Сэтгэц мансуурлын эмгэгийн сувилагчийн мэргэжил эзэмших курс, Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын мэргэжил эзэмших курс, Эмнэлзүйн хамтарсан зөвлөгөөн, Багц цагийн сургалтууд  , Мэргэжлийн семинар, сургалт

Эрдэм шинжилгээ
Тэргүүлэх чиглэл
Хүн амын дунд түгээмэл тохиолддог сэтгэцийн эмгэгийн эмнэлзүйн асуудлууд, Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгүүд, Донтолтын асуудал, Сэтгэцийн эмгэгийнтархалт, тархвар судлал, Бусад эмнэлзүйн салбаруудтай хамтран судалгаа хийх

Гадаад харилцаа  
Голланд улсын Утрехтийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургуультай хамтран ажилладаг. Tokai National Higher education and research  system Нагоя Их сургуулийн Сэтгэл зүйн хөгжил, дэмжлэг төвтэй хамтран ажиллаж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимд хэрэгжсэн болон хэрэгжиж буй төсөлт ажил:
“ Монгол улсад 2003-2008 онуудад амиа егүүтгэсэн болон амиа егүүтгэх оролдлого хийсэн тохиолдлын тархалт”  / 2009-2012/, “Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд” / 2011-2012/, “ Монгол улсад зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт”  -ын судалгаа / 2011-2014 /, Батлан хамгаалахын их сургуультай хамтраад ШУТСангийн захиалгаар “Энхийн ажиллагаанд оролцож буй цэрэг дайчдад дэмжлэг үзүүлэх” төсөл, “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламжийн эрэлт хэрэгцээг үнэлэх” төсөл НҮБ-ын хүн амын сан, Эрүүл мэндийн яам, Хүүхдийн тэнхим, СЭМТэнхим хамтарсан төсөл, Японы хүүхдийг ивээх сангийн хүсэлтээр хийгдсэн “Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тусламж, үйлчилгээний гарын авлага боловсруулах” төсөл, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, СЭМҮТ, СЭМТэнхим хамтран сэтгэцийн эрүүл мэндийн төгсөлтийн дараах сувилахуйн сургалтын хөтөлбөрийн “ Момент” төсөл /2016-2018/, Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комиссын захиалгат төсөл: Төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцааны шалтгаан, нөхцөл”судалгааны төсөлт ажил /2021-2022/, Хүүхдийг Ивээх Сантай хамтран олон улсын TRUST байгууллагын санхүүжилтээр “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөлт ажил, 2021-2024 он, МУБИС-ийн Багшийн сургууль, АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл  мэндийн тэнхим болон Tokai National Higher education and research  system Нагоя Их сургуулийн Сэтгэл зүйн хөгжил, дэмжлэг,  судалгааны төвийн хамтарсан “Монгол улс дахь хөгжлийн  эмгэгтэй хүүхдүүдийн нөхцөл байдлын талаарх судалгаа” төсөлт ажлын арга аргачлалыг АУС-ийн Эрдэмтдийн Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, ЭМЯ-ны Анагаах Ухааны Ёсзүйн Хяналтын хороогоор хэлэлцүүлэн, судалгааг явуулах ёсзүйн зөвшөөрлийг авч, судалгааны ажлыг эхлүүлээд байна. /2021-2024/

Тэнхимийн бүтэц бүрэлдэхүүн

Зуунастын Хишигсүрэн
АУ-ны доктор, профессор, Зөвлөх эмч, АШУҮИС, АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч
Ажил эрхэлсэн байдал:
1991-1998 онд Сэтгэц эмгэг наркологийн төвд сэтгэцийн эмч
1998-2008 онд ЭМШУИС, АУС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимд багш
2008-2012 онд ЭМШУИС, АУС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимд ахлах багш
2012-2014 онд АШУҮИС, АУС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимд дэд профессор, тэнхимийн эрхлэгч 
2014-оос одоог хүртэл АШУҮИС, АУС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимд профессор, тэнхимийн эрхлэгч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Хүүхдийн хүчирхийлэл, шизофрени, мансууруулах бодисын хамаарал, хүн амын дундах амиа хорлолт, амиа хорлохх оролдлого хийх тохиолдлын тархалт, урьдчилан сэргийлэлт, сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн чиглэлээр ДЭМБ, ЭМЯ, ШУТС, ERASMUS болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудтай хамтран ажилладаг.
Төсөлт ажил:
МУБИС-ийн Багшийн сургууль, АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл  мэндийн тэнхим болон Tokai National Higher education and research  system Нагоя Их сургуулийн Сэтгэл зүйн хөгжил, дэмжлэг,  судалгааны төвийн хамтарсан “Монгол улс дахь хөгжлийн  эмгэгтэй хүүхдүүдийн нөхцөл байдлын талаарх судалгаа” төсөлт ажил, /2021-2024/, Хүүхдийг Ивээх Сантай хамтарсан “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөлт ажил, 2021-2024 он
Заадаг хичээл:
Төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтанд ерөнхий болон тусгай сэтгэцийн эмгэг судлал, Өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэг, Хүүхдийн хүчирхийлэл, Шүүхийн сэтгэцийн эмгэг, Донтолт судлал, Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй

Даваасүрэн оюунсүрэн
Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор, сэтгэцийн тэргүүлэх зэргийн эмч
Ажил эрхэлсэн  байдал:
1996-2000 онд УБ хотын Чингэлтэй дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв №2-т өрхийн эмч
2002-2010 онд Сэтгэцийн эмгэг наркологийн төвд сэтгэцийн эмч, сэтгэл засалч эмч
2010-2012 онд АШУҮИС, АУС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимд багш
2019 оноос АШУҮИС, АУС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимд ахлах багш
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэнд, хүүхдийн сэтгэлзүйн гэмтлийн үр дагавар, хүүхэд хамгаалал, гамшгийн үеийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд, сэтгэл засал, хүн амын дундах амиа хорлолт, амиа хорлохх оролдлого хийх тохиолдлын тархалт, урьдчилан сэргийлэлт, эрсдэлт төрх үйл, донтолтын чиглэлээр ДЭМБ, ЭМЯ, ШУТС, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудтай хамтран ажилладаг.
Төсөлт ажил:
Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комиссын захиалгат төсөл: Төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцааны шалтгаан, нөхцөл”судалгааны төсөлт ажил /2021-2023/, МУБИС-ийн Багшийн сургууль, АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл  мэндийн тэнхим болон Tokai National Higher education and research  system Нагоя Их сургуулийн Сэтгэл зүйн хөгжил, дэмжлэг,  судалгааны төвийн хамтарсан “Монгол улс дахь хөгжлийн  эмгэгтэй хүүхдүүдийн нөхцөл байдлын талаарх судалгаа” төсөлт ажил, /2021-2024/
Заадаг хичээл: Сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн чиглэлээр төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах, Хүүхэд ба өсвөр үеийнхний сэтгэл судлал, Психосоматик анагаах ухаан, Психодинамик сэтгэл засал

Сүхбаатар Долгорсүрэн
СЭМТ-ийн туслах ажилтан, Сэтгэл судлалын ухааны магистр, ахлах зэргийн бага эмч