Тэнхимийн түүх
Эх барих эмэгтэйчүүдийн өвчин судлалын тэнхим нь анх 1947 оны 9 дүгээр сарт МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн харъяанд Төв больницын төрөх тасгийг түшиглэн байгуулагдаж анхны тэнхимийн эрхлэгчээр ЗХУ-ын Ленинград хотоос уригдан ирсэн В.А. Анисимов эмч (1947-1949) үүнээс хойш Е.К. Александров (1950-1953), А.А.Никольская (1953-1956), В.С Соловьёв (1956-1959) нар тэнхимийг удирдан ажиллаж байсан. Эх барих эмэгтэйчүүд судлалын Монголын анхны тэнхимийн эрхлэгчээр М.Дамбадорж багш (1959-1961, 1964-1988), үүний дараа Б. Жав багш (1989-2011), нар олон жил үр бүтээлтэй ажиллаж иржээ. МУ-ын хүний гавъяат эмч Д.Цэвэлмаа багш 1961-1964 онд тэнхимийг удирдаж байсан анхны эмэгтэй тэнхимийн эрхлэгч юм. Тэнхим үүсэн байгуулагдсан 77 жилийн хугацаанд ЗХУ-аас уригдан ирсэн П.С.Бернацкий /1959-1961/, Т.П.Кольчина /1961-1962/, А.К.Миронычева /1962-1964/, В.И. Дуда /1977-1978/, А.К.Малышев /1982-1984/, Л.Н. Горбачева /1986-1988/ нарын олон эрдэмтэн профессорууд зөвлөхөөр ажиллаж байсан байна. ЭБЭСТ -д ажиллаж байсан үе үеийн олон арван багш нараас МУ-ын хөдөлмөрийн баатар, хүний гавъяат эмч, ардын эмч АУ-ны доктор профессор АУ-ны академич Б.Жав, МУ-ын гавъяат багш М.Дамбадорж, гавъяат багш Д.Цэвэлмаа, гавъяат багш Б.Шижирбаатар, гавъяат эмч Д.Ичинхорлоо, гавъяат эмч Д.Авирмэд, гавъяат эмч, АУ-ны академийн гишүүн академич, АШУ-ны доктор Т.Эрхэмбаатар, гавъяат эмч Д.Сүхээ зэрэг багш нараараа манай тэнхим үргэлж бахархаж хүндэлж байдаг билээ.
ЭБЭСТ-ээс төрөн гарсан эрдэмтэн мэргэдийг дурьдвал Монголын АУ-ны академийн гишүүн 2, АШУ-ны доктор 1, АУ-ны докторын зэрэгтэй эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын 70%-ийг удирдаж төгсгөсөн, Профессор 8, дэд профессор 7, мэргэжлийн зөвлөх, тэргүүлэх, ахлах зэрэгтэй эмч 800 гаруйг төгсгөн гаргасан арвин туршлагатай хамт олон юм. Түүнчлэн ЭБЭСТ нь эрүүл мэндийн салбарын эх барих, эмэгтэйчүүдийн бодлого боловсруулах удирдан чиглүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцож ирсэн ба ЭМЯ-ны дэргэдэх эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтнээр М.Дамбадорж, Б.Шижирбаатар, Б. Жав, Д. Янжинсүрэн, Т. Эрхэмбаатар, Д. Мөнхцэцэг, Б.Болорчимэг нар ажиллаж байжээ. Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийг Профессор М. Дамбадорж (1959-1961, 1964-1988 он), Академийн гишүүн, Профессор Б. Жав (1989-2011 он), Академийн гишүүн, профессор Т. Эрхэмбаатар (2013-2016 он), Дэд профессор Д. Мөнхцэцэг (2011-2013, 2016-2022 он), Дэд профессор Б. Болорчимэг (2023 оноос) багш нар удирдаж байна.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
ЭБЭСТ нь гадаадын дараах их дээд сургуулиудтай эх барих эмэгтэйчүүдийн эрдэм шинжилгээ, эмнэлзүйн чиглэлээр хамтран ажиллаж байна:
Герман улс, Берлин хот, Чарите их сургууль
Их британи, Хатан Мэригийн нэрэмжит Лондонгийн их сургууль
Япон улс, Нагояа их сургууль
Япон улс, Камеда анагаах ухааны төв, Урогинекологийн төв
Малайз улс, Куала Лумпур эмнэлэг
ОХУ-ын Эрхүүгийн Анагаахын их сургууль
Солонгосын Дизайн эмнэлэг
Австралийн Монаш Анагаах Ухааны Сургууль
Сургалтын үйл ажиллагаа
АШУҮИС-ийн АУС–д 5 ба 6 –р дамжаа, ХА-н 5-р дамжаа, МУА -ын оюутнуудад эх барих эмэгтэйчүүд судлалын хичээлийн сургалтыг явуулахаас гадна, эх барих эмэгтэйчүүдийн төрөлжсөн мэргэжил олгох резиндентурын сургалт, төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтаар эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношзүй, эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн чиглэлээр урт, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, жилд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 20-25 эмчийг, мэргэжил дээшлүүлэх сургалтаар 40-50 эмчийг тус тус төгсгөж байна. Мөн жил бүр эмч нарын ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй эмч нарын шалгалтыг авч байна.
Эрдэм шинжилгээ, төсөлт ажил
Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн тэргүүлэх чиглэл нь салбарын үндсэн чиглэлийг тодорхойлох ба эмэгтэйчүүдийн мэс засал, үргүйдэл, дотоод шүүрэл, урогинекологи, хавдар судлал, пренаталь оношилгоог тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна.
– Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдлийн чиглэл
– Цэвэршилтийн хам шинжийн эмнэлзүйн илрэлийн явц, үе шат
– Өндгөвчийн хатууралт уйланхайжих хам шинжийн оношлогоо эмчилгээний зөвлөмж боловсруулж мөрдүүлэх
– Амьгүй төрөлтөнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг тогтоох
– Үр хөндөлтийн дараах бага аарцгийн эрхтнүүдийн үрэвсэлт өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэх арга гэсэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх
– БШУЯ-ны шинжлэх ухаан технологийн сангийн Жирэмсэн үеийн хавсарсан эмгэгийг оношлох эмчлэх хүндрэлээс сэргийлэх
– Агаарын бохирдол урагт нөлөөлөх нь судалгааны төсөлт ажилд хамтран гүйцэтгэгчээр ажилласан
– МУ-ны үргүйдлын тархалтын судалгаа
– Урогинекологи
– Эмэгтэйчүүдийн хавдар судлал
– Үүдэл эс, эсийн өсгөврийн судалгаанууд хийж байна.
Цаашид манай хамт олон
– Перинаталь, пренаталь судлал оношилгоо,
– Эмэгтэйчүүдийн хавдар судлал,
– Үүдэл эс, эсийн өсгөвөр,
– Нөхөн үржихүйн эрхтэний гаж хөгжлийг засах нөхөн сэргээх
– Үр шилжүүлэн суулгах чиглэлээр эмнэлзүйн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ.
Тэнхимийн бүтэц бүрэлдэхүүн
Балдандоржийн Болорчимэг
Тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор, тэргүүлэх зэрэгтэй эмч
Төгссөн сургууль
2004 онд ЭМШУИС, Хүний их эмч
2006 онд ЭХЭМҮТ, Эх барих эмэгтэйчүүдийн эмч
2006 онд ЭМШУИС-ДМА “Хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн эмчилгээний үр дүнг СА 15.3 маркераар хянасан үр дүн” Магистрын зэрэг
2013 онд Нөхөн үржихүйн насны Монгол эмэгтэйн бэлгийн зарим дааврын хэвийн үзүүлэлт” АУ-ны доктор
2022 онд Дэд профессор
БНСУ-ын Сөүлийн их сургууль (2010), Австралийн Сиднейн их сургууль (2014), Францын CICE олон улсын дурангийн төв (2016), Япон (2017), Тайланд (2022)-сургагч багшийн урт болон богино хугацаагаар эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, хэвлийн дурангийн мэс засал, жендерт суурилсан хүчирхийллийн мэргэжил дээшлүүлсэн.
Ажил эрхэлсэн байдал
2004-2012 онд ЭХЭМҮТ-д эх барих, эмэгтэйчүүдийн их эмч
2008-2012 онд Шинжлэх ухаан технологийн сангийн Санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол хүний серологи, физиологийн хэвийн үзүүлэлт төсөлд сайн дурын судлаач
2007-2012 онд KOICA олон улсын байгуулгын Нөхөн Үржихүйн эрүүл мэндийн төсөл дээр төслийн зохицуулагч багш
2012 оноос АШУҮИС-ийн АУС-д Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимд Ахлах багш,
2012 оноос Клиникийн 1-р амаржих газарт гэрээт Эх барих эмэгтэйчүүдийн их эмч
2013 оноос Монголын ирээдүй- Эрүүл хүүхэд ТББ-д зөвлөх,
2015-2017 НҮБ-ийн ХАС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын төслийн зохицуулагч, 2016-2016- 2021 онд SOS Medica International эмнэлгийн эмэгтэйчүүдийн зөвлөх эмч,
2016-2019 онд ДЭМБ-ын НЭҮНШТ судалгааны төслийн үндсэн судлаач ( 3 жил),
2017-2018 онд ДЭМБ-д үндэсний зөвлөх (12 сар),
2015-2017 он НҮБ-ын ХАС-д АШУҮИС-ийн АУС-д НҮЭМ-ийн төгсөлтийн өмнөх сургалтын чанарыг сайжруулах боловсрол судлалын төслийн үндсэн гүйцэтгэгч (3 жил),
2017 оноос НҮБ-ын Өсвөр үеийн эрүүл мэнд, НҮЭМ-ийн үндэсний эксперт,
2019-2020 онд ДЭМБ-ын Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, гэр бүл төлөвлөлтийг жирэмслэлтээс сэргийлэх өнөөгийн байдлыг судлах судалгааны төслийн удирдагч (12 сар),
2020.01-2020.09 сарын хооронд НҮБ-ийн ХАС-гийн төслийн Бэлгийн цогц боловсрол буюу ЕБС-ийн ахлах анги, МСҮТ-ийн суралцагчдад Нислэгийн өмнөх бэлгийн цогц боловсролын хөтөлбөр боловсруулах төсөлд үндэсний зөвлөхөөр ажилласан (6 сар).
2020.10-2021.03 сарын хооронд ЭМЯ, Эрүүл мэндийг дэмжих сан, Монголын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны захиалгаар судалгааны төслийн удирдагч (3 сар)
2022 оноос ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга
2023 оноос АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн судлалын тэнхимийн эрхлэгч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
SCOPUS платформ-4 өгүүлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл-31, илтгэл-94-ийг хэвлүүлсэн.
Үргүйдэл, Өндгөвч уйланхайжих хам шинж, Endometriosis, Fibroids, Advanced Laparoscopic Surgery чиглэлээр эмнэлзүйн болон суурь судалгаа хийж байна.
2014 онд Монгол эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн даавруудын хэвийн үзүүлэлтийг тогтоож, эмнэлзүйн практикт нэвтрүүлсэн.
2016 онд Анагаах Ухааны боловсрол судлалд SCORPIO сургалтын аргыг Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхим, АУС-ийн зарим тэнхимүүдэд нэвтрүүлэх ажлыг удирдан хэрэгжүүлсэн.
2018 онд Монгол улсад анх удаа Австрали, Франц эмч нартай хамтран Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг кадавр дээр хийж практикт нэвтрүүлсэн.
2021 онд АШУҮИС-ийн АУС-ийн ЭБЭСТ-д Эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийн ур чадварын төв байгуулах ажлыг хамтын хүчээр байгуулсан.
Сургалтын үйл ажиллагаа
Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаахын 3, 4, 5, 6 дамжаа Блок-2, 3, 6, ДЭС
Анагаахын 6 дамжаа ДЭС
Төгсөлтийн дараах сургалт
Резидентийн сургалт, Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, эмэгтэйчүүдийн мэс заслын төрөлжсөн мэргэшлийн сургалт зохион байгуулдаг.
Төгсөлтийн сургалт
Хамгаалуулсан доктор-1, хамгаалуулсан магистр-31 (танхим-10, цахим-21)
Гочоогийн Мэндсайхан
МУ-ын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, дэд профессор тэргүүлэх зэрэгтэй эмч
Төгссөн сургууль
1968-1978 Улаанбаатар хотын 10 жилийн 3-р дунд сургууль
1978-1984 Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний анги
1990-онд Анагаах ухааны дээд сургуулийн эмч нарийн мэргэжил дээшлүүлэх факультетэд “Эх барих эмэгтэйчүүдийн эмч”
1999-онд Анагаах ухааны дээд сургуулийн төгсөлтийн дараах сургалт “Хэт авиан оношлогооны эмч”
1994-онд АУ-ны магистрын зэрэг “ Чанд авиан шинжилгээгээр жирэмснийг эрт ба хожуу хугацаанд шинжлэх ба зарим норм хэмжээг тогтоох асуудалд”
2009-онд ЭХЭМҮТ-ийн Клиникийн профессор
2011 онд АУ-ны докторын зэрэг “Эрүүл жирэмсэн эхчүүдийн ихэс-ургийн тогтолцооны хэт авиан шинжилгээний хэвийн үзүүлэлт”
2013 онд ЭМШУИС-ийн дэд профессор
Ажлын туршлага
1984-1986 Булган аймгийн Сэлэнгэ сумын хүн эмнэлэг салбарын эрхлэгч эмч
1986-1989 Клиникийн I амаржих газар эмэгтэйчүүдийн эмч
1989-2021АШУҮИС-ийн Анагаах Ухааны Их сургуулийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимд ахлах багш
2005-2012. Клиникийн I амаржих газрын үйл оношилгооны тасагт зөвлөх эмч
1998-2005 НҮБ-ийн Хүн амын сангийн дэргэдэх нөхөн үржихүйн Мари Стопс эмнэлэг зөвлөх эмч
2000-2021 “Монмэнд” эмнэлэг ерөнхий эмч
2008-2010 “SOS Medica Mongolia” Олон улсын эмнэлэг зөвлөх эмч
2009-2021 “Grand Med” эмнэлэг зөвлөх эмч
Сургалтын үйл ажиллагаа
Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаахын 3, 4, 5, 6 дамжаа Блок-2, 3, 6, ДЭС
Анагаахын 6 дамжаа ДЭС
Төгсөлтийн дараах сургалт
Резидентийн сургалт, Эх барих, эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо төрөлжсөн мэргэшлийн сургалт зохион байгуулдаг.
Төгсөлтийн сургалт Хамгаалуулсан доктор-1, хамгаалуулсан магистр-3
Даваацэрэнгийн Мөнхцэцэг
АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэрэгтэй эмч
Төгссөн сургууль
1969-1977 онд Дорноговь аймгийн арван жилийн дунд сургууль
1977-1980 онд Улаанбаатар хотын анагаахын дээд сургууль
1980-1986 Монгол Улсын Анагаах ухааны дээд сургууль,
1989 -1990 2004-2006 Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр резидент
1995 Эх барих, эмэгтэйчүүдийн хэт авиан шинжилгээний курс
1997 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль-Магистрын зэрэгтэй (Monograph: Pregnancy and төрөлтийн холбоотой үр дүн өндөр настны анхан шатны gravid)
2011 онд ЭМШУИС-ийн докторын зэрэг хамгаалсан of Жирэмслэлт ба төрөх үеийн өвөрмөц байдал Өндөр настанд примигравида Удирдагч: Жав.Б PhD,
2012-2013 Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын сургалт, Нэгдүгээр амаржих газар,
2014 он Казахстан улсын Астана хотод гэр бүл төлөвлөлтийн сургалт
2015 оны Хятадад төрөхийн өмнөх оношлогооны курс
2016 онд Москвагийн Пусси хотод менежмент, оношлогооны курс
Ажил эрхэлсэн байдал
1986-1990 онд АУ-ын 1-р амаржих газар
1990 онд Анагаах ухааны их сургуульд орон тооны багшаар ажилласан
2011-2013 онд АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн эрхлэгч
2016-2022 оноос АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн эрхлэгч
2014 оноос хойш Сүхбаатар дүүргийн эмнэлэг Эх барихын зөвлөх, эмэгтэйчүүдийн эмч
Эрдэм шинжилгээний чиглэл хамтын ажиллагаа
Төрөлт, жирэмслэлтийн хүндрэл
Эхийн болон перинаталь эндэгдэл
Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох эмгэг
Сургалтын үйл ажиллагаа
Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаахын 3, 4, 5, 6 дамжаа Блок-2, 3, 6, ДЭС
Анагаахын 6 дамжаа ДЭС
Төгсөлтийн дараах сургалт
Резидентийн сургалт, Эх барих, эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо төрөлжсөн мэргэшлийн сургалт зохион байгуулдаг.
Төгсөлтийн сургалт
Хамгаалуулсан доктор-1, хамгаалуулсан магистр-4
Жавын Лхагвасүрэн
АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэрэгтэй эмч
Төгссөн сургууль
2006 онд “Кесар мэс заслын аргыг төгөлдөржүүлэх нь” АУ-ны доктор
1997 онд “Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэлийн хэрэгцээ ба хүртээмж” АУ-ы магистр
1992 онд Мэргэжил дээшлүүлэх курс
1988 онд Мэргэжил олгох курс Эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн
1986 онд АУДС, Хүний их эмч мэргэжлээр, бакалавр зэрэг
1980 онд УБ хотын хоёрдугаар 10 жилд, бүрэн дунд боловсрол
Ажил эрхэлсэн байдал
1986-1993 онд Клиникийн нэгдүгээр амаржих газар
1993 оноос одоо хүртэл АШУҮИС-ийн АУС-ийн ЭБЭСТэнхимд багшаар
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Кесар мэс засал
Сургалтын ажиллагаа
Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаахын – 4, 5, 6 дамжаа, Уламжлалт анагаах ухаан
Анагаахын 6 дамжаа ДЭС
Төгсөлтийн дараах сургалт
Эмэгтэйчүүдийн мэс заслын төрөлжсөн сургалт
Төгсөлтийн сургалт
Магистр, Доктор
Бадарчийн Жаргалсайхан
АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэрэгтэй эмч
Төгссөн сургууль
1987 он АУДэС, Хүний их эмч
1989 он АУДэС, Эх барих Эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил олгох курс
1998 он Эх барих эмэгтэйчүүдийн Тэргүүлэх зэрэг
2000-2002 Монгол улсын Удирдлагын Академи
2014 он Умайн лейомиомийн зарим эрсдэлт хүчин зүйлс, бичил бүтцийн онцлог болон Р53, Ki67 уургийн оношилгооны ач холбогдол” сэдвээр АУ-ны доктор, АШУҮИС
2020 он Дэд профессор
2020 он Монгол улсын Эх барих эмэгтэйчүүдийн Зөвлөх эмч
Украйн (1990-1991), Өмнөд Солонгос (1996), Сингапур (2002), Малайз (2005), АНУ (2017, 2018, 2022), Австри (2000, 2005), Швед (2000), Шри-Ланка (1996, 2001), Унгар (2002), Япон (2007, 2015, 2016, 2023), Вьетнам (2018), Филиппин (2019), Гана (2020) Канад (2020-2022) улсад урт болон богино хугацаагаар эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд эрх, эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, эмэгтэйчүүдийн хавдар судлал, эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан хэт авиан оношилгоо, агаарын бохирдлын судалгааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. БНХАУ-ын Өвөр Монголын Үндэстний Их Сургуульд 2015 онд 3 сар Зочин профессороор уригдан ажилласан.
Ажил эрхэлсэн байдал
1987-1989 Клиникийн 1-р амаржих газрын Эхийн -2 тасаг, ЭХЭМҮТ –ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт их эмч
1989 оноос одоог хүртэл АШУҮИС, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим, дэд профессор
2019 оноос Монгол – Японы эмнэлгийн эмэгтэйчүүдийн амбулаторийн тасгийн их эмч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Умайн хоргүй хавдар, умайн хүзүүний хавдрын урьдал, эмэгтэйчүүд судлал, жирэмсэн ба халдвар, БЗДХ, дутуу төрөлт, манас таталтын урьдал, жирэмсэн ба эрхтэн тогтолцооны эмгэг, нөхөн үржихүйн эрүүл мэнд, дотоод шүүрэл, өвсөр үеийн эрүүл мэнд, агаарын бохирдол нярайн эрт үеийн нэн шаардлгатай тусламж, үргүйдлийн чиглэлээр эмнэлзүйн болон суурь судалгаа хийж байна.
2022 онд одоо хүртэл Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд төслийн багийн сургагч багш
2020 онд одоог хүртэл Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол нөлөөлөх нь. Англи улс, НҮБ-ын Хүүхдийн Сан, АШУҮИС-ийн хамтарсан төслийн удирдагч
2019 онд одоог хүртэл Жирэмсэн эмэгтэйчүүдэд Б бүлгийн стрептококкийн халдварыг судлах нь, АНУ-ын Лос-Анжелесийн хүүхдийн эмнэлгтэй хамтарсан судалгааны ажлын Удирдагч
2019-одоо хүртэл, Монгол улсын трофлбластын хавдарын оношилгоо, эмчилгээний байдлыг судлах нь, Япон улсын Нагоя их сургуулийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимтэй хамтарсан судалгааны Удирдагч
Сургалтын үйл ажиллагаа
Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаахын 5 дамжаа Блок-6,
Анагаахын 6 дамжаа ДЭС
Уламжлалт анагаахын 5 дамжаа
Төгсөлтийн дараах сургалт
Резидентийн сургалт
Төгсөлтийн сургалт
Хамгаалуулсан магистр-2
Түмэнжаргалын Амартүвшин
АУ-ны доктор, Ахлах зэрэгтэй эмч
Төгссөн сургууль
2009 онд ЭМШУИС, Хүний их эмч
2012 онд АШУҮИС, Эх барих Эмэгтэйчүүдийн эмч
2013 онд ЭМШУИС-ДМА “ Сум, өрхийн ерөнхий мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний НҮЭМ-ийн мэдлэг, чадвар, хандлагын асуудалд” сэдвээр Магистр зэрэг
2019 он Гунма Анагаах Ухааны Сургууль, Япон улс “Uterine Artery Embolization Combined with Dilation and Curettage for the Treatment of Cesarean Scar Pregnancy: Efficacy and Future Fertility” сэдвээр АУ-ны доктор
Австри (2012, 2016), АНУ (2012), ХБНГУ (2013), Япон (2015-2019), AНУ (2018-2019), Австрали (2022) урт болон богино хугацаагаар эмэгтэйчүүдийн хэвлийн дурангийн мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологи, хэт авиан оношилгооны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
Ажил эрхэлсэн байдал
2012 оноос ЭМШУИС-ийн Эх барих Эмэгтэйчүүд судлалын тэнхимд хичээлийн туслах ажилтан
2013 оноос ЭМШУИС-ийн Эх барих Эмэгтэйчүүд судлалын тэнхимд
багшаар ажиллаж байна.
2021 оноос Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, МЯЭ, АШУҮИС
2019-2020 он Эмэгтэйчүүдийн эмч, МЯЭ, АШУҮИС
2015-2019 он судлаач эмч, Гунма Анагаах Ухааны Их Сургууль, Япон улс
2012-2015 Эх барих эмэгтэйчүүдийн эмч, Нийслэлийн Хүрээ амаржих газар
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Endometriosis, Fibroids, Advanced Laparoscopic Surgery чиглэлээр эмнэлзүйн болон суурь судалгаа хийж байна.
Covid19 and pregnency outcomes in Mongolia, MNUMS and WHO 2020-2022
Working directive for deveveloping e-learning material on antenatal care, children and older people health in Mongolia, MNUMS and WHO 2020-2022
Сургалтын үйл ажиллагаа
Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаахын 5 дамжаа Блок-5,6, Англи хэлний анги
Төгсөлтийн дараах сургалт
Резидентийн сургалт, эмэгтэйчүүдийн мэс засал
Алтанхүүгийн Тунгалагсувд
АУ-ны доктор ахлах зэрэгтэй эмч
Төгссөн сургууль
2010 онд ЭМШУИС, Хүний их эмч
2012 онд ЭМШУИС, Эх барих Эмэгтэйчүүдийн эмч
2013 онд ЭМШУИС-ДМА “Цусны зохиомол эргэлтийн нөхцөлд тосгуур хоорондын таславчийн цоорхойг засах мэс заслын үеийн хүчил-суурийн байдал” сэдвээр Магистр зэрэг
2017 он Токушима Анагаах Ухааны Сургууль, Япон улс “The Expression of Orexigenic and Anorexigenic Factors in Middle-Aged Female Rats That Had Been Subjected to Prenatal Undernutrition” сэдвээр АУ-ны доктор
Ажил эрхэлсэн байдал
2021 оноос АШУҮИС-ийн Эх барих Эмэгтэйчүүд судлалын тэнхимд багшаар ажиллаж байна.
2021 оноос Эмэгтэйчүүдийн эмч, МЯЭ, АШУҮИС
2017-2021 Эх барих эмэгтэйчүүдийн эмч, ЭХЭМҮТ
2013-2017 он судлаач,Токушима Анагаах Ухааны Их Сургууль, Япон улс
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдэл, үүдэл эс, үүдэл эсийн эмчилгээ
Сургалтын үйл ажиллагаа
Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаахын 5 дамжаа Блок-5,6, Англи хэлний анги
Төгсөлтийн дараах сургалт
Резидентийн сургалт, эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл
Баатархүүгийн Ганхуяг
АУ-ны магистр, Ахлах зэрэгтэй эмч
Төгссөн сургууль
1992-2002 он 2-р дунд сургууль.
2002-2008 онд ЭМШУИС, Улаанбаатар хот Анагаах ухааны доктор. Анагаах ухааны чиглэлээр бакалавр зэрэгтэй
2009-2011 он Эх хүүхдийн эрүүл мэндийн улсын эрдэм шинжилгээний төв зэрэг мэргэжлээр Эх барих эмэгтэйчүүдийн эмч
2011-2013 он Хүмүүнлэгийн ухааны их сургууль. Улаанбаатар хот Хэл шинжлэлийн урлагийн бакалаврын зэрэг (Англи орчуулга)
2012-2013 он Эмэгтэйчүүдийн лапароскопи хийх курс. Нэгдүгээр амаржих газар. Эмэгтэйчүүдийн лапароскопийн мэс засалч. Баталгаажуулалт.
2013 он Монгол-Францын хамтын ажиллагааны төв, Улаанбаатар хот. Франц хэлийг А2 түвшинд сурдаг.
2014 он Эмэгтэйчүүдийн лапароскопи хийх курс CICE болон Эх барих эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн анагаах ухааны CHU Estaing- эмнэлэг, Франц, Клермонт-Ферран дахь аарцагны дасгалжуулагч, мэс заслын симуляторын хувийн сургалт
2017 он CICE диплом Эмэгтэйчүүдийн мэс заслын дурангийн шинжилгээнд Олон улсын дурангийн мэс заслын төв Клермонт-Ферранд, Франц
2019 он Монголын докторын тэтгэлэгт хөтөлбөр Монголын Австралийн Анагаах Ухааны Нийгэмлэг ба Австралийн Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын нийгэмлэг, Глобал эмэгтэйчүүдийн эмч, Мельбурн, Брисбэн, Австрали
Ажил эрхэлсэн байдал
2008-2009 он Увс, Наранбулаг сумын Эрүүл мэндийн төв
2011-2013 онд Эмэгтэйчүүдийн эмч
2013-2023 он Өргөө амаржих газрын Эмэгтэйчүүд тасгийн мэс заслын эмч
2023 он Монгол- Японы сургалтын эмнэлэг, Эмэгтэйчүүдийн мэс засалч,
2023 оноос АШУҮИ-н ЭБЭС тэнхим багш
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Лапароскопи ашиглан гуурсан хоолойн үнэлгээний үнэлгээ Эмэгтэйчүүдийн дурангийн эмчилгээний семинарын хөтөлбөр,
2014 он Лапароскопийн тусламжтай үтрээний гистерэктомийн талаарх судалгаа Эх барих эмэгтэйчүүдийн асуудал,
2015 он Арван жилийн итгэл, хичээл зүтгэл “Өргөө” амаржих газар, Франц улсын эмч нарын харилцаа тогтоосны арав дахь жилийн ойд зориулан
2015 он Endometriosis-ийн одоогийн эмчилгээний судалгаа Дараагийн үеийн залгамжлал ба стандартчилал,
2016 он Өндгөвчний уйланхай үед 28 долоо хоногтой жирэмслэлтийн дурангийн эмчилгээ Амь насанд аюултай эх барих, эмэгтэйчүүдийн өвчлөл,
2017 он кадавр дээр дурангийн мэс заслын арга, Өргөө амаржих газар, Австралийн эмч нарын нийгэмлэг хоорондын олон улсын семинар,
2019 он Хоргүй өндгөвчний лапароскопи мэс заслын үр дүн Эх хүүхдийн эрүүл мэндийн шинжлэх ухааны олон улсын хурал,
2021 он Өндгөвчний массыг эмчлэхэд лапароскопи ба лапаротомийн харьцуулалт Монгол Улсын Эрүүл мэндийн хуралдаан,
2021 он Дурангийн миомэктоми хийх үед вазопрессины эмчилгээ Умайн лейомиомагийн оношлогоо, эмчилгээний сүүлийн үеийн зохиолуудын олон улсын бага хурал.
2011 оноос Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны гишүүн
2012 оноос Монголын эмэгтэйчүүдийн дурангийн эмч нарын холбооны гишүүн
Сургалтын үйл ажиллагаа
Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаахын 5 дамжаа Блок-5,6, Англи хэлний анги
Төгсөлтийн дараах сургалт
Резидентийн сургалт, эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл