Бидний тухай
Уушги харшил судлалын тэнхим нь 1992 онд Уушги, цус судлалын тэнхим нэртэйгээр байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр профессор Ч.Цэрэннадмид багш ажиллаж байсан түүхтэй. 2018 онд АШУҮИС-ийн захирлын тушаалаар Уушги харшил судлалын тэнхим болон өргөжсөн. Өдгөө тус тэнхим нь уушги судлал, харшил судлал гэсэн хоёр профессорын багт хуваагдан нийт 9 багшийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Багшлах бүрэлдэхүүний 60% нь анагаах ухааны доктор цолтой, 50% нь эмчийн мэргэжлийн зэрэгтэй. Үүнд: Профессор 2, дэд профессор 1, анагаах ухааны доктор 1, анагаах ухааны магистрын зэрэгтэй 5 багшийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Манай тэнхим нь уушги болон харшил судлалын чиглэлээр төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалт явуулж шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдлэг, чадвар хандлагыг эзэмшүүлсэн, дэлхийн стандарт орчин үеийн чиг хандлага, нийгмийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхийг зорин ажиллаж байна. Мөн уушги харшил судлалын чиглэлээр тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэж, эрдэм шинжилгээ, эмнэлзүй болон практикийг уялдуулан манлайлан ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Хөтөлбөр
Төгсөлтийн өмнөх сургалт
АШУҮИС-ийн II дамжаа, “Дотор өвчний онош зүй” хичээл
АУС-ийн III дамжаа, “Дотрын өвчний онош зүй” хичээл
АУС-ийн III дамжаа, Блок II, “Уушги судлал – I” хичээл
АУС-ийн IV дамжаа, Блок III, “Уушги судлал – II” хичээл
АУС-ийн V дамжаа, Блок V, “Уушги судлал – III” хичээл
АУС -ийн VI дамжааны Дадлагажуулах эмчийн сургалт, “Уушги судлал”
Хүүхдийн анагаах анги
НАСС-ийн
БАС-ийн V дамжаа, “Дотрын өвчин судлал” хичээл
НЭМС-ийн III дамжаа, “Дотрын өвчин судлал” хичээл
ХЭМАБ, …..
МАУ-ны IV дамжаа, “Уушги судлал” хичээл
Зүү, төөнө заслын III дамжаа, “Уушги судлал” хичээл
Уламжлалт бариа засалчийн III дамжаа, “Дотрын өвчин судлал” хичээл
Сонгон суралцах хичээл III – V дамжаа, “Дотор өвчний онош зүй”, “Уушги судлал” хичээл
АУС-ийн V дамжаа, Блок V, “Харшил судлал” хичээл
АУС-ийн III дамжаа, Блок 1B, “Харшил судлал” хичээл
АУС-ийн V дамжаа, “Харшил судлал” нээлттэй сонгон суралцах хичээл
НЭМ-ийн Хоол тэжээл шим судлал анги IV дамжаа “Хүнсний харшил” хичээл
НАСС-ийн IV дамжаа, “Харшил судлал” нээлттэй сонгон суралцах хичээл
АУС-ийн Хүүхдийн анагаах анги “Харшил судлал” нээлттэй сонгон суралцах хичээл
Төгсөлтийн сургалт
Уушги судлал, эмнэлзүйн анагаах ухааны чиглэлээр магистрын ба докторын сургалт
Харшил судлалын чиглэлээр магистрын ба докторын сургалт
Төгсөлтийн дараах сургалт
Дотор өвчин судлал” резиденсийн сургалт – 2 жил
Уушгины эмчийн мэргэжил олгох сургалт” – 6 сар
“Уушгины дурангийн эмчийн мэргэжил олгох сургалт” – 3 сар
Харшил судлаач, эмнэлзүйн харшил судлаач эмчийн төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалт- 6 сар
Өрхийн анагаах ухааны резиденсийн сургалтад “Харшил судлал” хичээл
Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл
Манай тэнхим нь дараах эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон ажиллаж байна. Үүнд:
Уушгины архаг бөглөрөлт өвчнүүдийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Мэргэжлээс шалтгаалах уушгины өвчнүүдийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Харшлын өвчний тархвар судлал, шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, эмгэг жам, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Тэнхимийн багш нар олон улсын хурал, эрдэм шинжилгээний форумд 100 гаруй удаа аман ба ханын илтгэл хэлэлцүүлж, Scopus-д бүртгэлтэй олон улсын сэтгүүлд 39 өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд эдгээр бүтээлүүдээс 1000 орчим эшлэл авсан байна. Мөн нийт 28 оюуны өмч, ашигтай загварын гэрчилгээ, зохиогчийн эрх эзэмшиж, эмнэлзүйн оношилгооны 7 шинэ аргыг практикт нэвтрүүлжээ.

Тэнхимийн бүтэц бүрэлдэхүүн

Ц. Маналжав
Уушги харшил судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, Клиникийн профессор, Емэйл: Manaljav@mnums.edu.mn   
Эрдмийн зэрэг цол
АУ-ны доктор, 2012 он
Ажил эрхэлсэн байдал
2012 оноос АШУҮИС, АУС, Уушги харшил судлалын тэнхимийн багш
1999–2007 “Мишээл” Уушгины мэс заслын эмнэлэгт эмч
1997–1999 Төв аймгийн Бүрэн сум их эмч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Интервеншнал пульмонологи
Уушгины хавдар
Гялтангийн хөндийн эмгэг
УАБӨ
Төсөлт ажлууд:
Япон улсын Токушима их сургуультай хамтарсан судалгааны төсөл
APSR “Залуу судлаачийн судалгааны төсөл”

Дашцэрэн Ичинноров
Уушги харшил судлалын тэнхимийн профессор, АУ-ы доктор, профессор, МУ-ын дотрын зөвлөх зэргийн эмч, Емайл: Ichinnorov@mnums.edu.mn
Эрдмийн зэрэг цол
АУ-ы доктор, 2005 он
АШУҮИС-ийн профессор, 2020 он
Ажил эрхэлсэн байдал:
2019 оноос АШУҮИС-ийн АУС-ийн Уушги харшил судлалын тэнхимийн профессор
2019-2021 Монгол-Япон эмнэлгийн Дотрын нэгдсэн тасгийн эрхлэгч
2014–2019 Медипас төв эмнэлгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал
2010–2014 ЭМШУИС-ийн Их сургуулийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч
2005–2014 ЭМШУИС-ийн Уушги судлалын ахлах багш
1999–2000 ЭМШУИС-ийн сургалтын албаны арга зүйч
1996–1999 АУИС-ийн Уушги судлалын тэнхимийн багш, ахлах багш
1992–1996 АУИС-ийн Уушги, цус судлалын тэнхимийн багш
1990–1992 АУИС-ийн Дотрын II тэнхимийн дадлагажигч багш
1989–1990 Найрамдлын районы эмнэлгийн хэсгийн эмч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Астма, Уушгины архаг бөглөрөлт өвчин
Мэргэжлээс шалтгаалах өвчин судлал
2007-2014, 2020 ЭМЯ-ны дэргэдэх Дотрын анагаах ухааны салбар зөвлөлийн гишүүн
2010 Гишүүн, Российское научное респираторное общество
2010-2014 Монголын Уушги Судлалын Нийгэмлэгийн тэргүүн
2014 Монголын Уушги Судлалын Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн
2014 Гишүүн, European respiratory society
2019 Гишүүн, Asian Pacific Society of Respirology
2021 Монголын Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын нийгэмлэг, тэргүүн
2023 Дотрын анагаах судлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Төсөлт ажлууд:
1998–1999 БСШУЯ-ны “Дотрын эмгэг” төсөлт ажлын “Уушги” дэд төслийн гүйцэтгэгч
2010–2015 “Yellow dust & Respiratory system health” төсөлт ажлын гүйцэтгэгч, Kurume University, Japan
2014 Дотрын эмч бэлтгэх суурь хөтөлбөр боловсруулах төслийн зохицуулагч, ADB-5..
2020 Adrian Shifren MD, Derek E.Byers MD, PhD, Chad A.Witt MD “Washington Manual Pulmonary Medicine Subspecialty Consult 2E. ISBN 9781451114171” номын орчуулга, ADB-5 төслийн зохицуулагч.
2020 Гар аргаар алт олборлогчдын дундах уушги тоосжих өвчний эрт илрүүлэг, Korea SHE Foundation/Global Seed Grant.
2021 Гар аргаар алт олборлогчдын эрүүл мэндийн боловсрол олгох төсөл,
Korea SHE Foundation/Global Seed Grant.
2022 Гар аргаар алт олборлогчдын дундах уушги тоосжих өвчний эрт илрүүлэг, хяналт, Korea SHE Foundation/Global Seed Grant.
2024-2025 Health Survey and Occupational Health Management of Mongolian Mine Workers through International Collaboration төслийн Монгол багийн ахлагч, University of Occupational and Environmental health, Japan.
2021-2023 “КОВИД-19 халдвартай өвчтөний хүчилтөрөгчийн хэрэгцээ ба амьсгалын үйл ажиллагааг дэмжиж буй хэлбэрийг харьцуулсан судалгаа” төслийн зөвлөх, ДЭМБ.
2022-2024 COVID-19 (SARS-CoV-2)-ын халдварын дараах эмнэлзүйн онцлог, өртөмхий молекулын геномын судалгаа, суурь судалгааны төслийн гүйцэтгэгч, Шинжлэх ухаан технологийн сан.

Сономжамц Мөнхбаярлах
Уушги харшил судлалын тэнхимийн профессор, Харшил судлалын багийн ахлагч, АУ-ы доктор, профессор
Емайл: Munkhbayarlakh@mnums.edu.mn
Эрдмийн зэрэг цол
АУ-ны доктор, 1999 он
Ажил эрхэлсэн байдал:
2019 оноос тэнхимийн профессор, УНТЭ-ийн сургалт, эрдэм шинжилгээ, стратеги эрхэлсэн захирал
2013-2019 Анагаах Ухааны Сургуулийн захирал
2012-2013 Эрүүл ба Эмгэг физиологийн тэнхимд профессор
2006-2012 Эрүүл ба эмгэг физиологийн тэнхимийн эрхлэгч
2003-2005 ЭМШУИС-ийн Биоанагаахын Сургуулийн захирал, Эрүүл ба эмгэг физиологийн тэнхимийн эрхлэгчээр хавсран
1992-2003 Эрүүл ба эмгэг физиологийн тэнхимийн багш
1985-1986 Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт асрагч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Харшил судлал, Эмгэгфизиологи,
1992 оноос Монголын Физиологичдын нийгэмлэгт гишүүн
2002 оноос Монголын Харшил Судлалын Нийгэмлэгийн тэргүүн
2002 оноос Харшил, Багтраа, Эмнэл зүйн дархлаа судлалын Ази Номхон далайн ассоциацийн гишүүн
2004 оноос Харшил эмнэл зүйн дархлаа судлалын Европийн Академийн гишүүн
2005 оноос Америкийн Харшил Багтраа, Дархлаа судлалын Академийн гишүүн
2007 Дэлхийн Харшлын Байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн
2008 Innovation сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн
2011“Asia Pacific Allergy” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн (Official journal of Asia Pacific Association of Allergy, Asthma and Clinical Immunology)
● 2015 оноос “Central Asian Journal of Medical Sciences” сэтгүүлийн дэд редактор
Төсөлт ажлууд:
1996-1997 БНСУ-ын Ионсейн Их Сургуулийн грант “Харшил оношилгоо”
1997-1999 ШУТС-ын Дотрын өвчин төслийн дэд төсөл “Харшил”
1998-1999 БНСУ-ын Ионсейн Их Сургуулийн грант “Улаанбаатар хотын аэроаллергены судалгаа”
1998-2001 Монгол улсын ЭМШУИС ба Финлянд улсын Уушгины Нийгэмлэг, Турку Их Сургуулийн хамтарсан төсөл “Амьсгалын замын харшил, багтрааны тархвар зүйн Монгол-Финланлын хамтарсан судалгаа”
2003 БНСУ-ын Ионсейн Их Сургуулийн грант “Ургамлын тоосны аллерген цэвэршүүлэн ялгах”
2005 БНСУ-ын Ионсейн Их Сургуулийн Боловсролыг Дэмжих Грант
2005-2006 Монгол улсын Хөдөлмөр Нийгэм Хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн судалгааны грант “Хүүхэд өсвөр үеийнхний дундах осол, гэмтэл”
2008 Монос фарма ХХК-ын судалгааны төсөл, Хлорфенамин эмийн харшлын өвчний үед хэрэглэх үеийн эмнэл зүйн ажиглалт”
2007-2010 Монгол-Японы хамтарсан судалгааны төсөл “Ази номхон далайн бүсийн хөгжиж буй орнуудын хүн амын дундах Амьсгалын замын архаг өвчний тархалт, урьдчилан сэргийлэлтийн ирээдүйн чиг хандлага”
2014-2017 “Allergen and genetic profiling of allergic patients: a cross population study between Mongolian and Taiwan” Collaborative research of Taiwanese-Mongolian research team funded by NSC and MOST-MEDS
2014-2017 “Өвдөг түнхний хиймэл үе суулгах дэвшилтэт технологи” ШУТС-ийн төсөл
2015-2017 “ Эх барих-нярай эмэгтэйчүүд судлалын төгсөлтийн өмнөх сургалтын
хөтөлбөрийг сайжруулах төсөл” НҮБ-ийн Хүн амын сан
2017-2020 “Харшлын багтрааг эрт оношлох маннитолоор өдөөх сорилын дэвшилтэт арга технологи“ШУТС-ийн төсөл
2020-2023 “Төмрийн хуримтлал үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст тодорхойлох нь” ШУТС-ийн төсөл

Банди Солонго
Уушги харшил судлалын тэнхимийн дэд профессор, АУ-ы доктор, дэд профессор, Емайл: Solongo.b@mnums.edu.mn
Эрдмийн зэрэг цол
АУ-ы доктор, 2004 он
АШУҮИС-ийн дэд профессор 2010 он
Ажил эрхэлсэн байдал:
2021 оноос АШУҮИС-ийн АУС-ийн Уушги харшил судлалын тэнхимийн дэд профессор
2010–2021 АШУҮИС-ийн АУС-ийн Уушги харшил судлалын тэнхимийн эрхлэгч, Дотрын анагаахын I тэнхимийн Уушги судлалын профессорын багийн ахлагч
2009–2010 ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн Сургалтын албаны дарга
2005–2009 ЭМШУИС-ийн Сургалтын албаны арга зүйч
1999–2005 АУИС-ийн Уушги судлалын тэнхимийн багш
1998–1999 АУИС-ийн Эрдэм шинжилгээний ажилтан
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Астма, Уушгины архаг бөглөрөлт өвчин
Гадаад орчин ба амьсгалын эрхтний эмгэг
Анагаах ухааны боловсрол судлал (сургалтын стратеги, үнэлгээ)
2009 Монголын Уушги Судлалын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал
2015 Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбооны гишүүн
2016 Member of American Thoracic Society
2019 Монголын Эмнэлзүйн чиглүүлэгч багш нарын холбооны тэргүүн
2019 Member of Asian Pacific Society of Respirology
2020 Member of European respiratory society
Төсөлт ажлууд:
1998–1999 БСШУЯ-ны “Дотрын эмгэг” төсөлт ажлын “Уушги” дэд төслийн гүйцэтгэгч
2006–2008 “Нийгэм хамт олонд түшиглэсэн сэргээн засах хичээлийн цөм хөтөлбөр боловсруулах” төсөлт ажлын гүйцэтгэгч, AIFO олон улсын байгууллага
2007–2012 “Сүрьеэ судлал хичээлийн цөм хөтөлбөр боловсруулах” төсөлт ажлын гүйцэтгэгч, Global fund
2010–2015 “Yellow dust & Respiratory system health” төсөлт ажлын удирдагч, Kurume University, Japan
“Сүрьеэгийн халдвар хяналт” төсөлт ажлын гүйцэтгэгч, Global fund (2012 – 2015)
2014–2015 “Астмын оношилгоо, эмчилгээний интерактив хичээл боловсруулах” төсөлт ажлын гүйцэтгэгч, WHO
2014–2015 “УАБӨ-ий оношилгоо, эмчилгээ интерактив хичээл боловсруулах” төсөлт ажлын гүйцэтгэгч, WHO
2015–2016 “АЭЭ-тэй үйлчлүүлэгчийг шинжлэх арга интерактив хичээл боловсруулах” төсөлт ажлын удирдагч, WHO
2015–2016 “Сүрьеэгийн халдвар хамгаалал сэдэвт интерактив хичээл боловсруулах” төсөлт ажлын гүйцэтгэгч, Global fund
2016–2017 “Medical education development” төслийн удирдагч, Yonsei University
2017–2018 “Гар аргаар алт олборлогчдын дунд уушгины сүрьеэ илрүүлэх нь” төсөлт ажлын ахлагч, БНСУ-ын Католик их сургууль
2017 – 2019 “Нийгэм хамт олонд түшиглэсэн сэргээн засах хичээлийн цөм хөтөлбөр боловсруулах” төсөлт ажлын багийн ахлагч, AIFO
2017–2019 “Хоол тэжээл, шим судлал хичээлийн цөм хөтөлбөр боловсруулах” төсөлт ажлын багйн ахлагч, UNICEF

Цэндээхүү Найдансүрэн
Уушги харшил судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ы магистр, МУ-ын дотрын зөвлөх зэргийн эмч, Емайл: Naidansuren@mnums.edu.mn
Эрдмийн зэрэг цол
АУ-ы магистр, 1997 он
Ажил эрхэлсэн байдал:
АШУҮИС. АУС. Уушги харшил судлалын тэнхимийн багш, ахлах
УКТЭ хүлээн авах тасгийн их эмч, багш
Завхан аймаг Түдэвтэй сум дундын нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Амьсгалын замын архаг өвчин: Гуурсан хоолойн багтраа, уушгины архаг бөглөрөлт өвчин
Төсөлт ажлууд:
1997–1999 Уушги дэд төсөл.
1999–2001 он Монгол-Финляндын хамтарсан багтраа өвчний тархалтын судалгаа,
2009–2010 он Монгол-Япон уушгины архаг бөглөрөлт өвчний тархалтын судалгаа,
2015 он ДЭМБ Уушгины архаг өвчний удирдамж видео хичээл боловсруулах
2017 он Амьсгалын эрхтэн тогтолцооны өвчнийг судлах шинжлэх аргууд цахим сургалтын хичээл бэлтгэх төсөл.

Дансран Дэнсэнбал
Уушги харшил судлалын тэнхимийн багш, АУ-ы магистр, МУ-ын дотрын тэргүүлэх зэргийн эмч
Емайл: Densenbal@mnums.edu.mn
Эрдмийн зэрэг цол
АУ-ы магистр, 2016 он
Ажил эрхэлсэн байдал:
2010 оноос одоог хүртэл АШУҮИС, АУС-ийн Уушги харшил судлалын тэнхимийн багш
2011–2012 Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэг, УХТЭ-үүдэд гэрээт эмчээр
2006–2010 УХТЭ-ийн Хүлээн авах, поликлиник тасаг
2005–2006 Улаанбаатар хотын Яаралтай тусламжийн төв
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Уушгины агааржилтын үйл ажиллагаа, Астма, Мэргэжлээс шалтгаалах амьсгалын эрхтний эмгэг

Ганболд Амартүвшин
Уушги харшил судлалын тэнхимийн багш, АУ-ы магистр, МУ-ын дотрын ахлах зэргийн эмч
Емайл: Amartuvshin.g@mnums.edu.mn
Эрдмийн зэрэг цол
АУ-ы магистр, 2019 он
Ажил эрхэлсэн байдал
2019 оноос АШУҮИС, АУС, Уушги харшил судлалын тэнхимийн багш,
2019 оноос АШУҮИС, Монгол-Япон эмнэлэг, Уушгины эмч, Уушгины дурангийн эмч
2016-2019 Цэргийн төв эмнэлэг, Уушгины эмч
2012-2014 “Буянт-Ээж” дотрын эмнэлэг, Дотрын эмч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Интервеншнал пульмонологи
Уушгины хавдар
Гялтангийн хөндийн эмгэг
УАБӨ
Төсөлт ажлууд:
Япон улсын Токушима их сургуультай хамтарсан судалгааны төсөл
APSR “Залуу судлаачийн судалгааны төсөл”

Найдансүрэн Төвшинтөр
Уушги харшил судлалын тэнхимийн багш, АУ-ы магистр
Емайл: Tuvshintur@mnums.edu.mn
Эрдмийн зэрэг цол
АУ-ы магистр, 2018 он
Ажил эрхэлсэн байдал:
2018 оноос АШУҮИС, АУС-ийн Уушги, харшил судлалын тэнхимд багш
2015–2018 Эффект эмнэлэгт их эмч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
2015 оноос Монголын Харшил Судлалын Нийгэмлэгийн гишүүн
2016 оноос Харшил, Багтраа, Эмнэл зүйн дархлаа судлалын Ази Номхон далайн ассоциацийн гишүүн
2016 оноос Дэлхийн Харшлын байгууллагын гишүүн
Төсөлт ажлууд:
2015–2017 Монгол-Тайваны хамтарсан ШУТС-ийн “Монгол-Тайваны иргэдийн харшлын төрх, удам зүйн онцлог” төслийн багийн гишүүн.
2015–2017 “Өвдөг түнхний хиймэл үе суулгах дэвшилтэт технологи” ШУТС-ийн инновацийн төслийн багийн гишүүн
2017–2020 “Харшлын багтрааг эрт оношлох маннитолоор өдөөх сорилын дэвшилтэт арга технологи“ШУТС-ийн төсөл

Ганхуяг Түмэн-Өлзий
Уушги харшил судлалын тэнхимийн дадлагажигч багш, АУ-ы магистр, Емайл: Tumenulzii@mnums.edu.mn
Эрдмийн зэрэг цол
АУ-ны магистр, 2023 он
Ажил эрхэлсэн байдал
2023 оноос АШУҮИС, АУС, Уушги Харшил судлалын тэнхим, дадлагажигч багш,
2023 оноос АШУҮИС, Монгол-Япон эмнэлэг, Уушгины эмч, Мэргэжлээс шалтгаалах өвчин судлаач эмч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Астма