Хүний их эмч
Хүний их эмч бакалаврын сургалтын боловсрол эзэмшсэн эмч нь ард олонд түгээмэл тохиолдох өвчин, эмгэгүүд, согог, гажгуудын оношлогоо, эмчилгээ ба урьдчилан сэргийлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх ур чадвар бүхий бэлтгэлтэй эмнэл зүйн харилцааны болон гардан хийх ур чадвартай эмчийн ёс суртахуунаар төлөвшсөн, Монгол улсын эрүүл мэндийн тухай хуулийг баримтлан эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн эрэлт хэрэгцээнд тохирсон цогц чадамжтай мэргэжилтэн байна. Дэлгэрэнгүй…

Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөр
Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрөөр III-VI дамжаанд Солонгос, Канад, Монгол улсуудын нийт 100 гаруй оюутан суралцаж байна. III дамжаанаас эхлэн эмнэлзүйн дадлагыг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг болон бусад гэрээт үндэсний төв эмнэлгүүдээс гадна Солонгос, АНУ-ын нарийн мэргэжсэн төвүүдэд хийх боломжтой ба эмнэлзүйн анагаах ухааны мэдлэг, чадвар, дадал эзэмшдэгээрээ онцлог.
Дэлгэрэнгүй…

Хүүхдийн анагаахын хөтөлбөр
Хүүхэд өсөн бойжих явцад нийгэм, орчны нөхцөл, удам зүйтэй уялдан илрэх эрүүл ба эмгэг өөрчлөлтүүдийг ялгах, хүүхэд насанд тохиолдох өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх, сэргийлэх, зөвлөгөө өгөх мэдлэг, чадвартай,  эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг дээдэлсэн, багаар ажиллах чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэх зорилгтой. Дэлгэрэнгүй…

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт ашиглалтын техникч, электроникч
Эрүүл мэндийн салбарын эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийн ашиглалт, хэвийн найдвартай үйл ажиллагаа, аюулгүй байдал, хяналт, шалгалт, угсралт, суурилуулалтыг гүйцэтгэн, тоног төхөөрөмжийн ашиглалтын гарын авлага, зааварчилгаа боловсруулах, эмнэлгийн бусад мэргэжилтэнг сургалт аргазүйгээр хангах, техник үйлчилгээ үзүүлэх мэдлэг чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн болно.
Дэлгэрэнгүй…

Дүрс оношилгооны техникч
Дүрс оношилгооны техникч оношилгоо эмчилгээний зорилгоор өндөр өртөгт рентген, компьютер томографи, соронзон резонанст томграфи, ангиографи, маммографи, зэрэг дүрс оношилгооны шинжилгээг үйлчлүүлэгчийн анатомийн зөв байрлалд, стандарт техникийн дагуу зураг авах боловсруулах зэрэг цогц мэдлэг чадвар хандлагатай эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн юм.
Дэлгэрэнгүй…

Лабораторийн техникч
АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн “Лабораторийн техникч” мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр нь Монгол улсын нийгэм, эдийн засаг, технологи, салбарын хөгжлийн ирээдүйн төлөв, эрүүл мэндийн салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөтөлбөрийн агуулга нь лабораторийн техникч бэлтгэх болон лабораторийн салбарын олон улсын боловсролын чиг хандлагатай нийцсэн, хөтөлбөрийн эрүүл мэндийн салбар дахь шаардлага хэрэгцээ тодорхой, цаашид хэрэгцээ нь өсөн нэмэгдэх хандлагатай сургалтын хөтөлбөр юм. Дэлгэрэнгүй…