Тэнхимийн түүх
Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн тэнхимийн түүх нь тус их сургуулийн мэс заслын тэнхимийн түүхтэй салшгүй холбоотой.
МУИС-ийн ректорын тушаалаар Ерөнхий Мэс Заслын Тэнхим 1944 оны 8-р сарын  1 өдөр анх байгуулагдаж эрхлэгчээр АУ-ны доктор профессор Н.Ф.Березкин ажиллаж байжээ. 1944 – 1953 оны хооронд ЗХУ-аас зөвлөх багшаар уригдан ирсэн П.В.Рыжов, В.Н.Топольский, Карамеров зэрэг олон эрдэмтэн профессорууд ажиллаж байжээ. 1953-1960 оны хооронд үндэсний багш нараас анхны тэнхимийн эрхлэгчээр дэд эрдэмтэн хожмоо академич болсон Т.Шагдарсүрэн ажиллаж байсан. 1961 онд Анагаах Ухааны Дээд Сургууль байгуулагдаж, ерөнхий ба тодорхой мэс заслын тэнхим бий болж эрхлэгчээр нь АУ-ны доктор Т.Шагдарсүрэн, В.Ичинхорлоо ажиллаж байв.
2002 оноос мэс заслын I тэнхим болон II тэнхим нэгдэж эрхлэгчээр нь АШУ-ын Доктор, дэд профессор О.Сэргэлэн ажиллаж байлаа. Мэс заслын тэнхимийн бүрэлдэхүүнд Ардын эмч Г.Лхагважав, эмч Н.Одсүрэн, Л.Ганболд нар эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн хичээл зааж сургалт, судалгааны нэг бүрэлдэхүүн хэсэг болсоор иржээ. Ардын эмч Г. Лхагважав эмнэлзүйн ажлын зэрэгцээ оюутан сурагчид, сувилагч, мэдээгүйжүүлгийн мэргэжлийн эмч сургах ажилд идэвхийлэн оролцож олон зуун шавь нарыг сурган хүмүүжүүлж, олон арван ном орчуулж, эмхэтгэн гаргах замаар тухайн салбарын хүний нөөцийг бэлтгэх ажилд жинтэй хувь нэмрээ оруулжээ. Г. Лхагважав нь элэг цөсний замын мэс заслын эмчилгээг амжилттай хөгжүүлсэн багийн үйл ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсан тул 1990 онд мэс заслын тэнхимийн багш Проф. П.Долгор, Б.Гоош, Н.Даваацэрэн, Г.Нямхүү А.Отгондалай нартай хамт Монгол Улсын Төрийн шагнал хүртжээ. 2015 онд мэс заслын тэнхимээс Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн тэнхим бие даасан тэнхим болон салбарлаж эрхлэгчээр нь АУ-ны доктор, Проф. Л.Ганболдыг томилжээ.

Зүүн гар талаас: АУ-ны магистр, багш С.Алтанчимэг, АУ-ны магистр, багш С.Бурмаа, тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор Л.Ганболд, АУ-ны магистр, багш О.Соёмбо, АУ-ны доктор, ахлах багш М.Наранпүрэв, АУ-ны магистр, дадлагжигч багш Л.Тамир,

Тэнхимийн дэлгэрэнгүй мэдээлэл
АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Яаралтай Тусламжийн Тэнхим нь 2015 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 6 багшийн бүрэлдхүүнтэйгээр өөрийн сургалт, судалгаа, эмнэлзүйн үйл ажиллагааг явуулж байна. Орчин үеийн Анагаах Ухаан, Эмнэлгийн үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь цочмог өвчин эмгэг, гэнэтийн осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээ хэлбэрээр хөгжиж байна. Харьцангуй сүүлд хөгжиж эхэлсэн боловч судалгаа, шинжилгээ өргөн хийгдэж, олон тооны шинэ менежмент, технологийг нэвтрүүлэн ажиллаж буй энэхүү салбарт бид олон улстай хөл нийлүүлэн алхаж, Монгол улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, анагаах ухааны боловсролд өөрсдийн тэргүүлэх байр суурийг үргэлж хадгалан манлайлан хөгжүүлэх үүрэгтэйгээр оролцдог юм. Тус тэнхим нь амь тэнссэн анагаах ухааны чиглэлээр төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулан өөрийн салбарын мэргэжилтнүүдээ бэлтгэх, хөгжүүлэхийн зэрэгцээ, эмнэлзүйн салбарт өөрсдийн хүч болоцоог үргэлж дайчлан тэргүүлэх мэргэжилтнүүд нь болон манлайлан ажиллаж, салбарынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг удирдан чиглүүлж, шинэ технолог, инновацийг нэвтрүүлэх түүчээ нь байхыг эрмэлзэнэ.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим байгуулагдсанаасаа хойш цөөхөн жилийн дотор хэд хэдэн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулж, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж цаашид бэхжүүлэн ажиллах зорилт тавин ажиллаж байна. 2015 онд Австралийн Яаралтай тусламжийн коллеж болон АШУҮИС-ийн (Яаралтай тусламж, Мэдээгүйжүүлгийн тэнхим) хооронд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг баталсан байна.  Энэ гэрээний хүрээнд дээрх коллежийн эмч мэргэжилтнүүд Монгол Улсад ирж Сум болон Сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарт “Хөдөөгийн эмнэлгийн нэн яаралтай тусламж” сургалтыг орон нутагт нь очиж зохион байгуулж ирлээ. Хөдөөгийн эмнэлгийн нэн яаралтай тусламж сургалтыг одоогоор 10 аймгийн 160 гаруй сумын эмч нарт зааж сургаад байна.
2016 онд Австралийн Мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дүнд Австрали улсын мэдээгүйжүүлэгч эмч нар жил бүр Монголд ирж хамтарсан семинар хурал зохион байгуулж байна. Энэ хуралд Улаанбаатар хотын төрөлжсөн тусламжийн эмч мэргэжилтнүүдээс гадна хөдөөгийн эмнэлэгт ажиллаж байгаа мэдээгүйжүүлэгч эмч нарыг урьж оролцуулж байна.       Гонконгийн Хятадын Их Сургуулийн Амь тэнссэн үеийн анагаах ухаан судлалын тэнхим (тасагтай) хамтран ажиллаж хөдөө аймгуудын болон Улаанбаатар хотын нэгдсэн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний эмч нарт “Эрчимтэй анагаахуйн үндэс” сэдэвт сургалтыг зохион байгуулж тухайн их сургуулийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн хичээлийн үндсэн сурах бичиг болох “Эрчимтэй эмчлэхүйн үндэс” сурах бичгийг орчуулан өөрийн сургуулийн оюутнуудын хичээлийн үндсэн сурах бичиг болгон ашиглаж байна.

Сургалтын үйл ажиллагаа
Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаах ухааны сургууль:
Эмнэлгийн яаралтай тусламж-1, Хүний их эмчийн III дамжаа, хичээлийн индекс: ECR-M36
Эмнэлгийн яаралтай тусламж-2, Хүний их эмчийн IV дамжаа, хичээлийн индекс: ECR-M25
Яаралтай тусламж судлал, Хүүхдийн эмчийн IV дамжаа, хичээлийн индекс: ECR-M36
Яаралтай тусламж судлал, Хүний их эмчийн VI дамжаа, хичээлийн индекс: ECR-M6
Био-анагаахын сургууль:
Анхны тусламж, “Эрүүл мэндийн суурь боловсролын II дамжаа, хичээлийн индекс:FAT HP22
Яаралтай тусламж, Био-анагаахын судлаачийн V дамжаа, хичээлийн индекс: GRE-B52
Нийгмийн эрүүл мэндийн сургууль:
Яаралтай тусламж, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтин”-ийн V дамжаа, хичээлийн индекс: ECR-M25
Яаралтай тусламж, ХЭМАБ”-ын III дамжаа, ECR- M25
Монгол анагаах ухааны олон улсын сургууль:
Яаралтай тусламж,  Уламжлалт анагаахын их эмчийн VI дамжаа, хичээлийн индекс: ECRT61
Яаралтай тусламж,  Уламжлалт анагаахын засалчийн IV дамжж, хичээлийн индекс: ECR-M25
Яаралтай тусламж, Зүү, төөнө заслын их эмчийн III дамжаа, хичээлийн индекс: SUR-A31
Нүүр ам судлалын сургууль:
Яаралтай тусламж,  Шүдний их эмчийн V дамжаа, хичээлийн индекс: ECR-M25
Төгсөлтийн сургалт:
Магистр:
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж – 2 жил E09120115
Анагаах ухааны хор судлал – 2 жил E09120117
Амь тэнссэн үеийн анагаах ухаан – 2 жил E09120132
Доктор:
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж – 3 жил F09120115
Амь тэнссэн үеийн анагаах ухаан – 3 жил F09120132
Анагаах ухаан хор судлал – 3 жил F09120117
Төгсөлтийн дараах сургалт:
Мэдээгүйжүүлэг судлал
Эрчимт эмчилгээ судлал
Яаралтай тусламж судлал

Тэнхимийн бүтэц бүрэлдэхүүн

Лүндэг Ганболд
АУ-ны доктор, профессор, тэнхимийн эрхлэгч
Ажил эрхэлсэн байдал:
1979-1994 онд УНТЭ, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт мэдэгүйжүүлэгийн эмч
1994-2015 онд ЭМШУИС, Мэс засал, мэдээгүйжүүлгийн тэнхимд багш, ахлах багш
2015- одоог хүртэл АШУҮИС, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхимийн эрхлэгч
Боловсрол:
1972-1979 онд  АУДС,  хүний их эмч
1995-1997 онд АУИС, АУ-ны магистр 2002 онд ЭМШУҮИС, АУ-ны доктор
Хамтын ажиллагаа:
2014 – 2022 Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн
2012 – 2018 Монголын Мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгийн тэргүүн
2014 – одоог хүртэл Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн
2018 – одоог хүртэл ЭМЯ-ны дэргэдэх Яаралтай тусламжийн  мэргэжлийн салбар зөвлөлийн дарга
2020-2023 ЭМЯ-ны дэргэдэх Ковид-19 өвчний эмнэлзүйн багийн гишүүн
Заадаг хичээл:
Төгсөлтийн өмнөх сургалт: Яаралтай тусламж
Төгсөлтийн сургалт:
Магистр:
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж
Анагаах ухааны хор судлал
Амь тэнссэн үеийн анагаах ухаан
Доктор:
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж
Амь тэнссэн үеийн анагаах ухаан
Анагаах ухаан хор судлал
Төгсөлтийн дараах сургалт
Мэдээгүйжүүлэг судлал, Эрчимт эмчилгээ судлал, Яаралтай тусламж

Мэндсайхан Наранпүрэв
АУ-ны доктор, зөвлөх зэрэгтэй, ахлах багш
Ажил эрхэлсэн байдал:
1999-2013 онд УНТЭ, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт мэдэгүйжүүлэгийн эмч
2013-2017 онд Интермэд эмнэлэг, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт эмч, тасгийн эрхлэгч
2017- одоог хүртэл АШУҮИС, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын багш, ахлах багш
2021- одоог хүртэл АШУҮИС, Монгол-Японы эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал
Боловсрол:
1993-1999 онд  БНХАУ, АУИС,  хүний их эмч
2002-2005 онд БНХАУ, АУИС, АУ-ны магистр 2017 онд АШУҮИС, АУ-ны доктор
Хамтын ажиллагаа:
2014 – 2022 Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн
2022– одоог хүртэл Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн
2020-одоог хүртэл ЭМЯ-ны дэргэдэхь Эрчимт эмчилгээний мэргэжлийн салбар зөвлөлийн дарга
2020-2023 ЭМЯ-ны дэргэдэх Ковид-19 өвчний эмнэлзүйн багийн гишүүн
Заадаг хичээл:
Төгсөлтийн сургалт:
Магистр:
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж
Амь тэнссэн үеийн анагаах ухаан
Доктор:
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж
Амь тэнссэн үеийн анагаах ухаан
Төгсөлтийн дараах сургалт
Эрчимт эмчилгээ судлал, Яаралтай тусламж

Санжаа Бурмаа
АУ-ны магистр, зөвлөх зэрэгтэй, багш
Ажил эрхлэлт:
1990- 2013 онд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хүүхдийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч
2014 оноос одоог хүртэл АУС-ийн ЯТМСТ-ийн багш
2019 – 2023 онд АШУҮИС-ийн МЯЭ-ийн Мэдээгүйжүүлэг Хагалгааны Нэгдсэн тасгийн эрхлэгч
Боловсрол:
1984 – 1990 онд АУДэСургууль, Хүүхдийн их эмч
1992 онд  АУИС, Мэдээгүйжүүлэг Эрчимт эмчилгээний мэргэшсэн эмч
2011 онд Мэдээгүйжүүлэг Эрчимт эмчилгээний зөвлөх зэрэг
Эрдэм шинжилгээний чиглэл: 
Амь тэнссэн анагаах ухаан
Мэдээгүйжүүлэг судлал
Яаралтай тусламж судлал
Хүүхдийн анагаах ухаан
Хамтын ажиллагаа:
2014 – одоог хүртэл Монголын Мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгийн гишүүн
Заадаг хичээл:
Төгсөлтийн өмнөх сургалт
АУС-ийн 3,  4 дамжаанд   “Яаралтай тусламж, эрчимтэй анагаахуйн үндэс” сэдвээр 1 багц цагийн лекц ба дадлагын хичээлМУАС-ийн 6 дамжаанд   “ Эмнэлгийн яаралтай тусламжийн үндэс” сэдвээр 2 багц цагийн лекц ба дадлагын хичээлНАС -ын 5 дамжаанд  “ Эмнэлгийн яаралтай тусламжийн үндэс” сэдвээр 2 багц цагийн лекц ба дадлагын хичээлБАС-ийн 5 дамжаанд “ Эмнэлгийн яаралтай тусламжийн үндэс” сэдвээр 2 багц цагийн лекц ба дадлагын хичээл
НЭМ -ийн 5 дамжаанд “ Эмнэлгийн яаралтай тусламжийн үндэс” сэдвээр 2 багц цагийн лекц ба дадлагын хичээл
Төгсөлтийн дараах сургалт
Мэдээгүйжүүлэг судлалын суурь болон тусгай асуудлуудыг хамруулсан 2 жилийн резидентийн хөтөлбөрийн сургалт

Орсоо Соёмбо
АУ-ны магистр, мэдээгүйжүүлгийн тэргүүлэх зэрэгтэй эмч, багш
Боловсрол:
1996-2002 ЭМШУИС хүний их эмч
2002-2004 ШУГТ-т Мэдээгүйжүүлэг Эрчимт эмчилгээний эмчийн резидентийн сургалт
2014- АШУҮИС, АУ-ны магистр
Ажил эрхлэлт:
2003-2007 онд Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд их эмч
2007-2013 онд ШУГТ-ийн Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасагт их эмч
2013- одоог хүртэл АШУҮИС-ийн Яаралтай Тусламж Мэдээгүйжүүлэг Судлалын тэнхимд багш
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Амь тэнссэн анагаах ухаан
Зааж буй хичээл:
Төгсөлтийн өмнөх сургалтад “Яаралтай тусламж”
Төгсөлтийн дараах сургалтад “Мэдээгүйжүүлэг судлал”
Хамтын ажиллагаа:
2014 одоог хүртэл Монголын Мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгийн гишүүн
Заадаг хичээл:
Төгсөлтийн өмнөх сургалт: Яаралтай тусламж
Төгсөлтийн дараах сургалт-Мэдээгүйжүүлэг судлал

Сайнбаяр Алтанчимэг
АУ-ны магистр, багш
Ажил эрхлэлт:
2014-2016 онд Ховд аймаг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Яаралтай тусламжийн эмч
2016-2018 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эрчимт эмчилгээний тасаг, резидент эмч
2019- одоог хүртэл АШУҮИС-ийн Яаралтай Тусламж Мэдээгүйжүүлэг Судлалын тэнхимд багш
2022 – одоог хүртэл АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг, Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч
Боловсрол:
2008-2014 ЭМШУИС хүний их эмч
2016-2018 АШУҮИС, МДИ,  Эрчимт эмчилгээний эмч
2017-2018 АШУҮИС, АУ-ны магистр
Хамтын ажиллагаа:
2019- одоог хүртэл Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэгийн гишүүн
Заадаг хичээл
Төгсөлтийн өмнөх сургалт: Яаралтай тусламж

Лхагвадорж Тамир
АУ-ны магистр, дадлагажигч багш
Ажил эрхлэлт:
2015-2017 онд Улаанбаатар хот, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч
2018-2019 онд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасагт эрчимт эмчилгээний эмч
2019-2022 онд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Эрчимт эмчилгээний тасагт эрчимт эмчилгээний эмч
2021- одоог хүртэл АШУҮИС-ийн Яаралтай Тусламж Мэдээгүйжүүлэг Судлалын тэнхимд дадлагажигч багш
2022 – одоог хүртэл АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч
Боловсрол:
2007-2014 ОХУ, Эрхүү хот, АУИС,  хүний их эмч
2016-2018 АШУҮИС, МДИ,  Эрчимт эмчилгээний эмч
2018  АУ-ны магистр
Хамтын ажиллагаа:
2018- одоог хүртэл Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэгийн гишүүн, тэргүүлэгч гишүүн
Заадаг хичээл:
Төгсөлтийн өмнөх сургалт: Яаралтай тусламж