Тэнхимийн түүх
Монгол улсад эмнэлгийн дээд мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн 1942 оноос тус сургуульд дотрын өвчин судлалын хичээлийг зааж байсан тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтэн багш нар, үндэсний анхны эмч-багш нар, тэр дундаа анхны дотоод шүүрэл судлаач эмч, Профессор Ц.Долгормаа нарын ажил үйлстэй манай тэнхимийн түүхэн замнал салшгүй холбоотой юм. Профессор Ц.Долгормаа багш тухайн үеийн ЗХУ-ын Москва хотноо 1958 онд Дотоод шүүрэл судлалаар мэргэжил эзэмшиж, 1968 онд ЗХУ-д “Тархмал хордлогот бахуугийн үеийн нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагаа” сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалсан. 1968 оноос Ц.Долгормаа багш АУДС-ийн Дотрын тэнхимд багшаар ажиллаж эхэлсэн. 1991 оноос дотор судлалын тэнхимээс тусдаа бие даасан Дотоод шүүрэл судлалын тэнхим байгуулагдаж анхны тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, профессор Ж.Сувд томилогдон 20 гаруй жил тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Х.Алтайсайхан 2002-2005 онд, Т.Баясгалан 2014-2019 онд, С.Сайнбилэг 2019-2023 онд тус тус тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тус тэнхимд багшаар Ц.Долгормаа, Б.Гэрэл, Х.Отгоолой, Д.Пүрэвсүрэн, А.Оюун, Х.Золзаяа нар ажиллаж байсан. АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим нь дотоод шүүрэл, бодисын солилцоо, чихрийн шижингийн чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн үйл ажиллагаа явуулдаг.

Сургалтын хөтөлбөр
Төгсөлтийн өмнөх сургалтаар Оношзүй, Дотрын онош зүй, Дотор өвчин судлал Дотоод шүүрэл судлал зэрэг хичээлийг заахаас гадна, Дотоод шүүрэл судлалаар магистрант, докторантын түвшинд төгсөлтийн сургалт, Дотрын анагаах ухаан, Дотоод шүүрэл судлалаар резидентийн болон мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх төгсөлтийн дараах сургалтыг эрхлэн явуулж байна. 
Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаахын ба эрүүл мэндийн суурь боловсролын 2-р дамжаанд Дотрын оношзүй
Хүний их эмч, хүүхдийн анагаахын 3-р дамжаанд Дотор өвчний оношзүй
Хүний их эмч 3, 4-р дамжаанд Дотоод шүүрэл судлал
МАУОС, НАС, ЗТЗ-ын 5-р дамжаа, Хүүхдийн анагаахын 3-р дамжаанд Дотор өвчин судлал
Төгсөлтийн дараах сургалт
АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институттай хамтран төрөлжсөн ба мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулдаг. Үүнд: Дотрын эмч – 2 жил, Дотоод шүүрэл судлаач эмч – 1 жил
АШУҮИС-ийн Эрдмийн сургуультай хамтран магистр, докторын сургалтыг зохион байгуулдаг. Үүнд: АУ-ны магистр – 2 жиль АУ-ны доктор – 4 жил

Эрдэм шинжилгээ, төсөлт ажил
Тэргүүлэх чиглэл:
Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэгүүдийн тархалт, эрсдэлт хүчин зүйлс, эмгэг жам,оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндэсний болон бүс нутгийн судалгаа”
Төсөлт ажлууд:
– Diabetes Nutrition Assessment (DNA) судалгаа (AASD-Азийн диабет судлалын холбоо)
– Чихрийн шижингийн хэлбэрүүдийн тархалтын судалгаа (Шинжлэх ухаан технологийн сан)
– Чихрийн шижин, чихрийн шижингийн ретинопатийн оношилгоо, эмчилгээний загвар (WDF-Дэлхийн диабетийн сан)
– Монгол хүний инсулинд дөжрөлийг эмнэлзүйн хялбаршуулсан аргаар тодорхойлох судалгаа (Шинжлэх ухаан технологийн сан)
– Чихрийн шижингийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц HEARTS-D сургалт (Оддаръяа сан)
– “МонПен санаачилга” ХБӨ/Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS) (Дэлхийн эрүүл мэндийн байгууллага)

Мэргэжлийн ба бусад үйл ажиллагаа
Тэнхимийн багш нар ЭМЯ-ны Дотоод шүүрлийн ерөнхий мэргэжилтэн, мэргэжлийн холбоодын тэргүүнээр, АШУҮИС-ийн Төв эмнэлэг, Монгол-Японы эмнэлэгт зөвлөх эмч, эмчээр ажиллаж байна. Эмч, судлаачдын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, эрдэм судлалын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Журнал клубыг долоо хоног бүр тогтмол зохион байгуулдаг.

Тэнхимийн бүтэц бүрэлдэхүүн
Тэнхимийн эрхлэгч: АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунтөгс
Багш нар: АУ-ны доктор, профессор Х.Алтайсайхан, АУ-ны магистр  Б.Анхлан, АУ-ны магистр Г.Нархажид, АУ-ны магистр А.Алтанзул, Б.Оюунбилэг нар Япон улсад докторантурт суралцаж байна.

Хасаг овогтой Алтайсайхан
Тэнхимийн профессор АУ-ны доктор, профессор, МАУ-ны академийн гишүүн, академич МУ-ын зөвлөх зэргийн эмч
Төгссөн сургууль:
1991 он. АУИС, Хүний их эмч
2002 он. АУ-ны доктор, Япон улсын Шимане АУИС
2005 он. Дэд профессор, ЭМШУИС
2009 он. Профессор, ЭМШУИС
2019 он. МАУ-ны академийн гишүүн, академич
Ажил эрхэлсэн байдал:
1984 – 1985 он Улсын хүүхдийн төв эмнэлэгт асрагч
1991 – 1992 он. АУИС, Микробиологийн тэнхимийн багш
1992 – 1995 он АУИС, Сургалтын албаны арга зүйч
1995 – 1997 он. АУИС, ДШСТ-ийн багш
1997 – 2002 он. Япон улс, Шимане АУИС, Доктрант
2002 – 2005 он. ЭМШУИС, ДШСТ-ийн эрхлэгч
2003 – 2008 он. ЭМШУИС, АУС-ийн захирал
2008 – 2011 он. ЭМШУИС, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал
2011 – 2016 он Фижи Улсын Их Сургууль, АУС-ийн захирал
2016 – 2019 он. АШУҮИС, ДШСТ-ийн  профессор
2019 – 2020 он. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал
2020 – 2023 он. АШУҮИС-ийн Төв эмнэлгийн захирал
2023 оноос АШУҮИС, Хүний их эмч бэлтгэх англи хэлний хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, ДШСТ-ийн профессор
2023 оноос АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлэгт зөвлөх эмч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Чихрийн шижин, бодисын солилцооны эмгэг судлал
Анагаах ухааны боловсрол судлал
Эрүүл мэндийн тогтолцоо, бодлогын судалгаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх
Олон улсын чихрийн шижингийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Азийн диабет судлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Зааж буй хичээл
Англи хэлний хөтөлбөрийн дотрын ангаах ухаан, дотоод шүүрэл судлал, төгсөлтийн дараах сургалтын магистр, докторын сургалт, дотоод шүүрэл судлаач эмчийн нарийн мэргэжлийн сургалт

Бямбасүх овогтой Оюунтөгс
Тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор
Төгссөн сургууль:
2008 онд АШУҮИС, АУС, Хүний их эмч
2010 онд Эрүүл мэндийн хөгжлийн төв, Дотрын эмч
2012 онд АШУҮИС, МДИ, Дотоод шүүрэл судлаач эмч
Ажил эрхэлсэн байдал
2010 оноос АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимд дадлагажигч багш, багш, ахлах багш
2021-2022 онд АШУҮИС-ийн Төв эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч
2020 оноос АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт Дотоод шүүрэл судлаач эмч
2023 оноос АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч
Эрдэм шинжилгээний чиглэл хамтын ажиллагаа:
Таргалалт
Чихрийн шижин
Шим тэжээл судлал
Зааж буй хичээл
Дотор өвчний онош зүй, Дотрын өвчин судлал, Дотоод шүүрэл судлал

Болдбаатар овогтой Анхлан
Багш, АУ-ны магистр
Төгссөн сургууль:
2013 онд ЭМШУИС, АУС, Хүний их эмч
Ажил эрхэлсэн байдал:
2017 оноос АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимд багш
2019 оноос АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт Дотоод шүүрэл судлаач эмч
Эрдэм шинжилгээний чиглэл хамтын ажиллагаа:
Бамбайн эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээ
Заадаг хичээл:
Дотрын онош зүй, дотор өвчний онош зүй, дотрын өвчин судлал, дотоод шүүрэл судлал

Галсанжигмэд овогтой Нархажид
Дадлагажигч багш, АУ-ны магистр
Төгссөн сургууль:
2015 онд АШУҮИС, АУС, Хүний их эмч
2018 онд Эрүүл мэндийн хөгжлийн төв, Дотрын эмч
2019 онд АШУҮИС, МДИ, Дотоод шүүрэл судлаач эмч
Ажил эрхэлсэн байдал:
2015-2016 онд Сүхбаатар эрүүл мэндийн төвд их эмч
2020 оноос АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимд дадлагажигч багш
2019 оноос АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт Дотоод шүүрэл судлаач эмч
Эрдэм шинжилгээний чиглэл хамтын ажиллагаа:
Чихрийн шижин
Дислипидеми
Зааж буй хичээл
Дотрын онош зүй, дотор өвчний онош зүй, дотрын өвчин судлал, дотоод шүүрэл судлал