Тэнхимийн сургалтын үйл ажиллагаа
Тус тэнхимийн хамт олон төгсөлтийн өмнөх сургалтаар АУС, МАУОУС, НАСС, БАС-ийн оюутнуудад олон улсын болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдээр Радиологийн мэргэжлийн хичээлүүдийг, Дүрс оношилгооны техникч, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт ашиглалтын техникч, электроникч мэргэжлийн ангийн мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг зааж, Дүрс оношилгооны техникч, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт ашиглалтын техникч, электроникч мэргэжилтэн, төгсөлтийн дараах сургалтаар Дүрс оношилгооны эмч мэргэжилтэнг Монгол улсын эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, чанартай бэлтгэн гаргахад үндсэн үүргийг гүйцэтгэж байна. Түүнчлэн төгсөлтийн сургалтаар Радиологи оношилгооны магистр, докторын сургалтыг хариуцан ажиллаж байна.
Эрдэм шинжилгээ
2001-2005 онуудад тухайн үеийн зөвлөх багш профессор П. Онхуудай, тэнхимийн эрхлэгч профессор багш Д. Гончигсүрэн нар удирдан, Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагтай хамтран “Элэгний хавдрын Радионуклид эмчилгээ” сэдэвт төсөлт ажлыг амжилттай гүйцэтгэж, Монгол Улсад анх удаа Renum-188 цацраг идэвхит изотопоор элэгний хавдрын судас бөглөх эмчилгээг Франц, Сингапур эмч нартай хамтран амжилттай хийсэн. 2008-2010 онуудад “Asia – Link program “European Asian Postgraduate Curriculum on Biomedical Imaging Research”, “Strengthening clinical application of PET/CT in RCA member states” зэрэг олон улсын томоохон төслүүдийг профессор Д. Гончигсүрэн удирдан, тэнхимийн хамт олон амжилттай гүйцэтгэсэн. Эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлд мэдрэлийн радиологи: эпилепси, тархины хавдар, деменци, миелингүйжих, судасны эмгэгшил, бүтэн биеийн хавдрын радиологи: бамбай булчирхай, цээж, хөх, хэвлий, яс тулгуур эрхтэн тогтолцоо, судасны дотуурх оношилгоо, эмчилгээ, судсан дотуурхи оношилгоо, эмчилгээ, цацрагийн аюулгүй байдал, хяналт, эмнэлгийн болон дүрс оношилгооны тоног, төхөөрөмжийн чанарын баталгаажилт, хяналт зэрэг орно.
Эмнэлзүйн үйл ажиллагаа
Радиологийн тэнхимийн багш нар АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлгийн Радиологийн тасгийн эрхлэгч, багш эмч, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны дарга, инженерээр АШУҮИС-ийн Төв эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба болон МУАУОУС-ийн ЭТТА-ны үйл ажиллагааг удирдан хариуцан ажиллаж байна.
Тэнхимийн бүтэц бүрэлдэхүүн
- Тэнхимийн эрхлэгч:
- Д.Мөнхбаатар АУ-ны доктор, дэд профессор, тэргүүлэх зэргийн эмч
- Тэнхимийн багш нар:
- Ахлах багш Д.Түвшинжаргал АУ-ны доктор, дэд профессор, тэргүүлэх зэргийн эмч
- Ахлах багш П.Төгсжаргал АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч
- Ахлах багш Х.Дэлгэрдалай АУ-ны доктор, ахлах зэргийн эмч
- Багш Ц.Мягмарнаран ТУ-ны магистр, мэргэшсэн инженер
- Багш Д.Цэвэлмаа АУ-ны магистр, ахлах зэргийн эмч
- Багш Д.Булгансүрэн ТУ-ны магистр, мэргэшсэн инженер
- Багш С.Ваанчигсүрэн – АУ-ны магистр
- Багш У.Нямдаваа – МУ-ны магистр
- Дадлагажигч багш Э.Энх-Үрэл -ТУ-ны магистр Дадлагажигч багш Г.Эрдэнэбал АУ-ны магистр
Дашжамц овогтой Түвшинжаргал, тасгийн эрхлэгч