Анагаах ухааны сургууль дахь салбар номын сангийн зорилго нь багш,  оюутан, эрдэм шинжилгээний ажилтнууд, анагаах ухаан, эмнэлзүйн чиглэлээр суралцагсдад мэдлэг боловсролоо хөгжүүлэх, боловсрол эзэмших,  сургалтын үйл ажиллагааг дэмжих таатай орчин бүрдүүлж, орчин үеийн шаардлагад нийцсэн электрон мэдээлэл арга зүйн нээлттэй үйлчилгээг үзүүлэхэд оршино. Тус номын сан нь Анагаах ухааны сургуулийн 2 давхарт 211 тоот, 3 давхарт 307 тоотод нийт 82 суудалтай, 350 м.кв талбайтай, Монгол, англи, орос хэл дээрх 3000 гаруй мэргэжлийн ном сурах бичигтэй, 4 номын санчтайгаар дараах үйлчилгээг үзүүлж байна.

Анагаах ухааны сургуулийн номын сан

Үүнд:

Хэрэгцээт номыг захиалах

  • Номын сангийн фондыг бүрдүүлж баяжуулах
  • Гэрээр ном олгох
  • Уншлагын танхимаар ном олгох
  • Чөлөөт сонголтын фондоор үйлчлэх
  • Цахим уншлагын танхимаар үйлчлэх
  • Номын сангийн үйлчилгээний дүрэм журамтай танилцахад нь туслах
  • Электрон мэдээллийн санг ашиглах
  • Номын сангаас хэрэгтэй мэдээллээ олж авахад туслах
  • Лавлагаа өгөх
  • Шинэ ном болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, мэдээлэл гаргах

Цахим ном унших заавар
https://youtu.be/o1tx0GTKuUY

Эрдмийн ажил унших заавар
https://youtu.be/6276UTXMa8s

Уншлагын танхимын ажиллах цагийн хуваарь:

  • Даваа – Баасан: 08.00 – 20.00
  • Бямба : 10.00 – 18.00
  • Ням : Амарна