Бидний тухай
Улсын Клиникийн Төв Эмнэлэг, Улсын Клиникийн II Эмнэлэгт сэргээн засах эмчилгээний анхны тасаг 1940 онд байгуулагдаж, үйл ажиллагаа эхлүүлснээр сэргээн засах анагаах ухааны салбарын түүхэн хөгжил эхэлсэн. Сэргээн Засах Анагаах Ухааны тэнхим нь ЭМШУИС-ийн захирлын 2006 оны 09 сарын 21 ны өдрийн В/18 тоот тушаалаар анх байгуулагдсан ба 2010 оны 01-р сарын 06 ны өдрийн Б/01 тушаалаар Гэмтэл согог судлал, Сэргээн засах анагаах ухааны 2 салбар нэгдэж, тэнхимийн эрхлэгчээр МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор О.Батсүх ажиллаж байсан ба 2018 оноос “Сэргээн засах анагаах ухааны тэнхим дахин бие даан байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор А.Балжинням ажиллаж байна.
Баруун гар талаас: АУ-ны доктор Ш.Батчимэг, АУ-ны магистр, Ц.Наранцэцэг, тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор А.Балжинням, АУ-ны магистр Г.Даваасүрэн, МЯЭ
Сургалтын үйл ажиллагаа
Төгсөлтийн өмнөх сургалт
Хүний их эмч бэлтгэх АУС-ийн хөтөлбөрт 3 кр, уламжлалт анагаахын эмч бэлтгэх УАС-ийн хөтөлбөрт 2 кр, УАС-ын зүүний эмч болон уламжлалт анагаахын засалчийн ангид тус бүр 2 кр, эрүүл мэндийн нийгмийн ажилтан бэлтгэх НЭМС-ийн хөтөлбөрт 2 кредит, хүүхдийн эмчийн ангид 2 кредитийн хичээл
Төгсөлтийн дараах сургалт
“Сэргээн засах судлал” резиденсийн сургалт – 2 жил, “Хүүхдийн сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт – 6 сар, “Гэмтлийн сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт – 6 сар, “Мэдрэлийн сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт – 6 сар, “Дотрын сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт – 6 сар
Төгсөлтийн сургалт
Сэргээн засах анагаах ухааны чиглэлээр магистр, докторын сургалт
Эрдэм шинжилгээ судалгаа
Сэргээн засахын оношилгоо, эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх эмнэлзүйн судалгааг тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Тэнхимийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл
Хүүхдийн сэргээн засахын оношилгоо, эмчилгээ, Яс булчингийн эмгэгийн сэргээн засахын оношилгоо, эмчилгээ, Мэдрэлийн эмгэгийн сэргээн засахын оношилгоо, эмчилгээ, Өвдөлтийн менежмент, Булчин чангарлын менежмент
Гадаад харилцаа
1999 оноос БНСУ-ын сэргээн засах нийгэмлэгтэй хамтран Йонсейн Их Сургуулийн Сэргээн засах анагаах ухааны тэнхимд дадлагажигч багш Г.Даваасүрэн нар тус тэнхимд 1 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцжээ.
Авирмэдийн Балжинням
АШУҮИС-ийн АУС-ийн сэргээн засах анагаах ухааны тэнхмийн эрхлэгч Дэд профессор, Анагаах Ухааны Доктор, зөвлөх эмч
Ажил эрхэлсэн байдал
АШУҮИС-ийн АУС Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн эрхлэгч 2018 оноос одоог хүртэл
АШУҮИС-ийн МЯЭ-ийн Сэргээн засах анагаах ухааны төвийн эрхлэгч 2019 оноос одоог хүртэл
ЭМЯ-ны сэргээн засах мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн
Боловсрол
1996 он Анагаах ухааны дээд сургууль: Хүний их эмч
1998 он Анагаах ухааны дээд сургууль: Сэргээн засалч их эмч
1998 он Анагаах ухааны дээд сургууль: Анагаах ухааны магистр
2007 он Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль: Анагаах ухааны доктор
2013 он Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль: Дэд профессор
БНСУ-ны Ёонсей Их сургуулийн Сэргээн засах төв эмнэлэг, БНСУ-ын Сэргээн засах үндэсний төв, Австри улсын Венийн Их сургууль, Зальцбургийн их сургуулиудад мэргэжил дээшлүүлсэн
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Тархины харвалт, нугасны гэмтэл, булчин хальс өвдөх хамшинж, өвдөлтийн менежмент
ШУТС-ийн санхүүжилттэй, ЭМЯ-ны захиалгат “Булчин чангарлын үеийн ботулин токсин-А тарилга эмчилгээний цогц менежментийг нутагшуулах” төсөл
Азийн Хөгжлийн банкны санхүүжилттэй, НХХЯ-ны захиалгаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах (“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг бэхжүүлэх” төсөл
Зааж буй хичээл
Төгсөлтийн өмнөх сургалт: Сэргээн засах судлал
Төгсөлтийн дараах сургалт: “Сэргээн засах судлал” резиденсийн сургалт, “Хүүхдийн сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт, “Гэмтлийн сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт, “Мэдрэлийн сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт, “Дотрын сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт
Төгсөлтийн сургалт: Магистр, докторын сургалтын удирдагч багшаар ажиллаж байна.
Ширмэнгийн Батчимэг
АШУҮИС-ийн АУС-ийн сэргээн засах анагаах ухааны тэнхимийн ахлах багш Анагаах Ухааны Доктор, тэргүүлэх зэргийн эмч
Ажил эрхэлсэн байдал
Баянзүрх дүүргийн эмнэлэг, сэргээн засалч эмч 2002-2006
АШУҮИС-ийн АУС Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн багш 2002 оноос одоог хүртэл
АШУҮИС-ийн МЯЭ-ийн Сэргээн засах анагаах ухааны төвийн эмч 2018 оноос одоог хүртэл
Боловсрол
2002 он Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль: Хүний их эмч
2004 он Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль: Сэргээн засалч их эмч
2009 он Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль: Анагаах ухааны магистр
2021 он Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль: Анагаах ухааны доктор
Япон улсын Гунма, Мияазаки их сургуулийн эмнэлэг, БНСУ-ын Үндэсний сэргээн засах төв, Ионсей, Инж их сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлсэн
Яс булчингийн эмгэгийн сэргээн засах судлал, өвдөлт намдаах менежментээр голлон ажилладаг.
Мэдрэл-яс булчингийн хэт авиан Монголын нийгэмлэгийн тэргүүн,
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
Яс булчингийн эмгэгийн сэргээн засах судлал, өвдөлт намдаах менежмент
ШУТС-ийн санхүүжилттэй, ЭМЯ-ны захиалгат “Булчин чангарлын үеийн ботулин токсин-А тарилга эмчилгээний цогц менежментийг нутагшуулах” төсөл
Азийн Хөгжлийн банкны санхүүжилттэй, НХХЯ-ны захиалгаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах (“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг бэхжүүлэх” төсөл
Зааж буй хичээл:
Төгсөлтийн өмнөх сургалт: Сэргээн засах судлал
Төгсөлтийн дараах сургалт: “Сэргээн засах судлал” резиденсийн сургалт, “Хүүхдийн сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт, “Гэмтлийн сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт, “Мэдрэлийн сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт, “Дотрын сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт
Төгсөлтийн сургалт: Магистр сургалтын удирдагч багшаар ажиллаж байна
Цэгмидийн Наранцэцэг
АШУҮИС-ийн АУС-ийн сэргээн засах анагаах ухааны тэнхимийн багш, Анагаах Ухааны Магистр, тэргүүлэх зэргийн эмч
Ажил эрхэлсэн байдал
СЦЯ-X цогцолбор, сэргээн засалч эмч 2003-2013
АШУҮИС-ийн АУС Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн багш 2013 оноос одоог хүртэл
АШУҮИС-ийн ИССНЭ-ийн СЗАУТ-ийн эмч 2016-2019
АШУҮИС-ийн МЯЭ-ийн Сэргээн засах анагаах ухааны төвийн эмч 2019 оноос одоог хүртэл
Боловсрол
2000 он, Анагаах ухааны их сургууль: Хүний их эмч
2002 он, Анагаах ухааны их сургууль: Мэдрэлийн эмч
2004 он, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль: Сэргээн засахын эмч
2014 он Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль: Анагаах ухааны магистр
2014 оноос докторантур
2021 он, АШУҮИС, Хэт авиан анхан шатны сургалт
2022 он, АШУҮИС, Хүүхдийн сэргээн засах судлалын төрөлжсөн мэргэшил
БНПУ-ын Хүүхдийн сэргээн засахын төв, БНЭУ-ын ADAPT төв, Тайваны MuKuang сэргээн засах төв, БНСУ-ын Сэргээн засах үндэсний төв, Asan анагаах ухааны төв, Ионсей их сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлсэн.
2023 он БНСУ-ын Ионсей их сургуулийн Severance эмнэлэг, Сэргээн засах эмнэлэгт мэргэжил дээшлүүлсэн.
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Хүүхдийн сэргээн засах судлал, Булчин чангарлын менежмент: Ботулин токсин-А тарилга
Төсөлт ажлууд:
ШУТС-ийн санхүүжилттэй, ЭМЯ-ны захиалгат “Булчин чангарлын үеийн ботулин токсин-А тарилга эмчилгээний цогц менежментийг нутагшуулах” төсөл, Азийн Хөгжлийн банкны санхүүжилттэй, НХХЯ-ны захиалгаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах (“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг бэхжүүлэх” төсөл
Зааж буй хичээл:
Төгсөлтийн өмнөх сургалт: Сэргээн засах судлал
Төгсөлтийн дараах сургалт: “Сэргээн засах судлал” резиденсийн сургалт, “Хүүхдийн сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт, “Тулгуур эрхтэн тогтолцооны сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт, “Мэдрэлийн сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт, “Дотрын сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт
Ганболдын Даваасүрэн
АШУҮИС-ийн АУС-ийн сэргээн засах анагаах ухааны тэнхимийн дадлагажигч багш, Анагаах Ухааны Магистр
Ажил эрхэлсэн байдал
АШУҮИС-ийн МЯЭ-ийн Сэргээн засах анагаах ухааны төвийн эмч 2019-2022 он
АШУҮИС-ийн АУС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхимд дадлагажигч багш 2022 он
Боловсрол
2016 он Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль: Хүний их эмч
2018 он Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль: Сэргээн засахын эмч
2021 он Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль: Анагаах ухааны магистр
2022 он БНСУ-ын Ионсей их сургуулийн Severance эмнэлэг, Сэргээн засах эмнэлэгт мэргэжил дээшлүүлсэн.
Зааж буй хичээл:
Төгсөлтийн өмнөх сургалт: Сэргээн засах судлал
Төгсөлтийн дараах сургалт: “Сэргээн засах судлал” резиденсийн сургалт, “Хүүхдийн сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт, “Тулгуур эрхтэн тогтолцооны сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт, “Мэдрэлийн сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт, “Дотрын сэргээн засах” төрөлжсөн мэргэшлийн сургалт