Танилцуулга
Хүүхдийн эмчилгээний анги нь 1962-1996 оны хооронд Хүүхдийн эмчилгээний факультет нэрээр ажиллаж байсан ба 2018 оноос хойш дахин хүүхдийн анагаахын эмчилгээний анги нээгдсэн юм.
Зорилго
Хүүхэд өсөн бойжих явцад нийгэм, орчны нөхцөл, удам зүйтэй уялдан илрэх эрүүл ба эмгэг өөрчлөлтүүдийг ялгах, хүүхэд насанд тохиолдох өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх, сэргийлэх, зөвлөгөө өгөх мэдлэг, чадвартай, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг дээдэлсэн, багаар ажиллах чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэх
Блок хичээл
С1 – Суурь анагаах ухаан: Эмгэг судлал, Эмгэг физиологи, Эмнэлзүйн бичил амь судлал, Эм судлал, Хүүхдийн хоол шим тэжээл
C2 – Онош зүйн блок: Эмнэлзүйн лаборатори, Дотрын өвчний онош зүй, Хүүхдийн анагаахын онош зүй, Яаралтай тусламж
С3 – Эмнэлзүйн Анагаах 1: Радиологи, Дотрын өвчин судлал, Мэс заслын өвчин судлал, Хавдрын өвчин судлал, Эмнэлзүйн дархлаа судлал, Хүүхдийн эмнэлгийн тусламж-ХӨЦМ, Хүүхэд өсвөр үеийн сэтгэлзүй, хүүхэд хамгаалал
С4 – Хүүхдийн Анагаах 1: Мэдрэл судлал, Хүүхдийн мэдрэл судлал, Хүүхдийн сэргээн засах судлал, Хүүхэд, өсвөр үе, ерөнхий сэтгэцийн эрүүл мэнд, Халдварт өвчин судлал, Хүүхдийн сүрьеэ судлал, Хүүхдийн эрүүл ахуй судлал, Хүүхдийн эм судлал -2кр
С5 – Хүүхдийн Анагаах 2: Нярай судлал, Хүүхдийн амьсгал судлал, Хүүхдийн зүрх, цус эргэлтийн тогтолцоо, үе судлал, Хүүхдийн бөөр, дотоод шүүрэл, бодисын солилцоо судлал, Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн судлал, Хүүхдийн яаралтай ба амилуулах тусламж, Хүүхдийн радиологи
С6 – Эмнэлзүйн Анагаах 2: Эмч эмнэлгийн ажилтны ёс зүй, Хүүхдийн мэс заслын өвчин судлал, Гэмтэл согог судлал, Хүүхдийн түлэнхийн өвчин судлал, Чих хамар хоолой судлал, Нүд судлал, Арьс судлал, Хүүхдийн радиологи 2, Өсвөр үеийн эрүүл мэнд, Хүүхдийн эмнэлзүйн эм судлал
С7 – Хүүхдийн эрүүл мэнд: Хүүхдийн эрүүл аж төрөхүй, Хүүхдийн нүүр ам судлал, Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний менежмент, Эх барих эмэгтэйчүүд судлал, Хүүхдийн цус хавдар судлал, Хүүхдийн амбулаторийн тусламж, Эпидемиологи , биостатистик
ДЭС – Хүүхдийн Дадлагажигч эмчийн сургалт Хүүхдийн халдварт өвчин судлал, Хүүхдийн эмнэлзүйн эмгэг судлал, Хүүхдийн эрчимт эмчилгээ судлал, Хүүхдийн яаралтай тусламж, Өрхийн анагаах ухаан судлал 2, Нярай судлал 2, Хүүхдийн мэс заслын өвчин судлал, Хүүхдийн сэтгэцийн өвчин судлал, Хүүхдийн гэмтэл согог, түлэнхий судлал, Эмнэлзүйн удамзүй