Монгол улсын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 1940 оны 12 сарын 05-ны өдөр Монгол улсын их сургууль 3 факультеттайгаар байгуулагдсаны нэг нь Хүн эмнэлгийн факультет байжээ. 1956 онд уг факультетийн Эрдмийн зөвлөлийг 13 монгол, 8 орос эрдэмтний бүрэлдэхүүнтэй хамгийн анх удаа байгуулж байсан түүхтэй. Энэ үеэс эхлэн он цагийн дарааллаар 1961, 1969, 1975, 1979, 1984, 1990, 1996 онуудад АУДэС-ийн Эрдмийн зөвлөл үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 1996 онд АУДэС нь АУ-ны ИХ Сургууль болон өргөжиж, 2000 оны 11 сарын 13-ны өдрийн А/88 тоот “Салбар эрдмийн зөвлөл байгуулах тухай” тушаалаар АУ-ны доктор /Ph.D/-ын болон Магистрийн зэрэг хамгаалуулах салбар зөвлөлийг баталжээ.
БСШУ-ны Сайдын 2003 оны 05 сарын 06-ны өдрийн 149 тоот тушаалаар АУИС-ийг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, 2014 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болгон өргөтгөж, Анагаах Ухааны Сургуулийг 21-23 тэнхимтэйгээр бие даасан бүтэцтэйгээр байгуулж, бүрэлдэхүүн сургуулиудын Эрдэмтдийн зөвлөлийн дарга, орлогч дарга, байнгын гишүүдийг АШУҮИС-ийн захирлын тушаалаар жил бүр баталгаажуулан томилж, даргаар нь бүрэлдэхүүн сургуулийн захиралууд ажиллаж иржээ. АУ-ны Эрдмийн зөвлөлийн одоогийн бүрэлдэхүүнд Эрдмийн зөвлөлийн даргаар АУС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Я.Энхтөр, орлогч даргаар МАУ-ны академийн гишүүн, АУ-ны доктор, профессор Л.Ганболд, Эрдэмтэн нарийн бичгийн даргаар АУ-ны доктор, дэд профессор А.Отгонбат, Гишүүдээр АШУ-ны доктор, профессор Д.Уранчимэг, МАУ-ны академийн гишүүн, АШУ-ны доктор, профессор О.Баатархүү, АУ-ны доктор, профессор З.Хишигсүрэн, АУ-ны доктор, профессор Д.Ичинноров, АУ-ны доктор, профессор А.Товуудорж, АУ-ны доктор, профессор А.Балжинням, АУ-ны доктор, дэд профессор Ө.Цолмон, АУ-ны доктор, дэд профессор Г.Мэндсайхан, АУ-ны доктор, дэд профессор Д.Агиймаа, АУ-ны доктор, дэд профессор Д.Түвшинжаргал, АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунтөгс, АУ-ны доктор, дэд профессор Э.Жаргалхүү, АУ-ны доктор М.Адилсайхан, АУ-ны доктор Л.Наранбат нар ажиллаж байна /Зураг 1/
Зураг. Эрдмийн зөвлөл
Анагаах Ухааны Эрдмийн зөвлөл сүүлийн 5 жилд байдлаар жилд дунджаар 20-25 удаа хуралдаж, АУ-ны магистрын жинхэнэ хамгаалалтын хэлэлцүүлгийг нийт 145, докторын судалгааны сэдэв, арга, удирдагч багш нарыг батлах хэлэлцүүлгийг 61, докторын судалгааны явцын хэлэлцүүлгийг 43, төсөлт ажлын сэдэв, аргачлал, үр дүнгийн хэлэлцүүлгийг 37, АШУҮИС-ийн эрдмийн цолд нэр дэвшигчдийн хэлэлцүүлгийг 8 удаа тус тус хэлэлцүүлсэн байна.
Хүснэгт 1. АШУҮИС-ийн Анагаах Ухааны Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж,шийдвэрлэсэн асуудлууд сүүлийн 5 жилээр /2018-2022/
2018 | 2019 | 2020 | 2021 | 2022 | |
Эрдмийн зөвлөлийн хуралдсан тоо | 18 | 19 | 17 | 29 | 22 |
Магистрийн жинхэнэ хамгаалалтын хэлэлцүүлэг | 20 | 22 | 30 | 39 | 34 |
Докторын судалгааны ажлын явцын хэлэлцүүлэг | 13 | 7 | 5 | 13 | 5 |
Докторын судалгааны ажлын сэдэв, арга аргачлал | 13 | 10 | 6 | 18 | 17 |
Төсөлт ажлын арга аргачлал | 7 | 6 | 4 | 8 | 9 |
Төсөлт ажлын үр дүнгийн хэлэлцүүлэг | 2 | 1 | – | – | – |
Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, дүрэм | 1 | 2 | 1 | – | – |
АШУҮИС-ийн эрдмийн цолд нэр дэвшигчдийн тухай хэлэлцүүлэг | 2 | 1 | 3 | 1 | 1 |
Нийт | 59 | 68 | 66 | 108 | 87 |