Бидний тухай
Тус тэнхим нь АУИС-ийн захирлын 1996 оны 09-р сарын 09-ний өдрийн А/69 тушаалаар “Өрхийн эмчийн тэнхим” нэртэй байгуулагдаж 4 үндсэн мэргэжлээр анхан шатны тусламж үйлчилгээнд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулан тэнхимийн анхны суурийг тавин ажиллаж эхэлсэн. АУИС-ийн захирлын 1998 оны 10-р сарын 02-ны өдрийн Б/22 тоот тушаалаар “Ерөнхий мэргэжил, урьдчилан сэргийлэх анагаах”-ын тэнхим, ЭМШУИС-ийн захирлын 2003 оны 1-р сарын 01 өдрийн А/01 тоот тушаалаар “Ерөнхий мэргэжлийн тэнхим”, АШУҮИС-ийн захирлын 2014 оны 5 сарын 5-ны өдрийн А/36 тоот тушаалаар “Ерөнхий мэргэжил, суурь ур чадварын тэнхим”, АШУҮИС-ийн захирлын 2016 оны 09 сарын 06-ны А/87 тоот тушаалаар “Өрхийн анагаах ухааны тэнхим” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Хөтөлбөр
Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаах ухааны сургуулийн V дамжаа
Анагаах ухааны сургуулийн VI дамжаа: Дадлагажуулах эмнэлзүйн сургалт
Анагаахын сургуулийн III дамжааны эмнэлзүйн дадлага
Анагаахын суурь боловсролын II дамжаа
МАУОУС-ийн VI дамжаа /Өрхийнх анагаах ухаан/
МАУОУС-ийн VI дамжаа /Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ/
МАУОУС-ийн Зүү төөнө заслын IV дамжаа
НЭМ-ийн сургуулийн V дамжаа
НЭМ-ийн ЭМНА II дамжаануудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээн дэх тусламж үйлчилгээн дэх анагаах ухааны түгээмэл эмнэл зүйн чиглэлүүд, нийгмийн эрүүл мэндийн тусламжийн талаар мэдлэг, хандлага дадлыг сургалтаар олгож байна.
Төгсөлтийн сургалт
Тус тэнхим Өрхийн анагаах ухааны чиглэлээр магистрант, докторантын сургалтыг зохион байгуулж, багш нар судалгааны ажлын удирдагч, зөвлөхөөр ажиллаж байна. Нийтдээ тэнхимийн багш нарын удирдлаган дор 15 гаруй доктор, 50 гаруй магистр амжилттай хамгаалсан.
Төгсөлтийн дараах сургалт
Өрхийн анагаах ухааны үндсэн мэргэшил эзэмшүүлэх резидентийн 2 жилийн сургалт, ерөнхий мэргэжил судлалын 1 жилийн сургалт, мэргэжлийн баримжаа олгох, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх 3 сараас 1 жилийн тасралтгүй сургалтыг зохион байгуулж байна. Мөн өрхийн сувилагчийг 3-6 сарын богино хугацааны сургалтыг зохион байгуулж хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна.
Эрдэм шинжилгээ
Хэрэгжиж буй болон хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд:
- “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлэх” Соросын сангийн төсөл
- “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний бодлогыг хөгжүүлэх ба сургалтын төв зохион байгуулах” төсөл
- ЭМЯ, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төслийн дэмжлэгтэй “ЭМШУИС-ийн Ерөнхий мэргэжил урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхимийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл
- ДЭМБ-ын төслөөр ХӨЦМ-ийн үндэсний сургагч багш бэлтгэх, ХӨЦМ-ийн сургалтыг Улаанбаатар хотын дүүрэг ба аймгуудад зохион байгуулах сургалт
- ДЭМБ-аас ХӨЦМ-ийн компьютержсон сургалтыг зохион байгуулах сургалтын танхим байгуулах төсөл хэрэгжүүлсэн.
- НҮБ, Глобаль сангийн БЗХӨ, зөвлөгөө, шинжилгээний тусламж үйлчилгээг сайжруулах төсөл
- БНСУ-ын Йонсей их сургуультай хамтарсан “Чихрийн шижин өвчин ба таргалалт” төсөл
- “Өрх, сумын түвшинд үзүүлэх эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ” ЭМЯ, ДЭМБ-тай хамтарсан төсөл
- “Халдварт ба халдварт бус өвчний сэргийлэлт, хяналт” цахим интерактив сургалтын төсөл ЭМЯ, ДЭМБ, Европын холбооны хамтарсан төсөл
- “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” төсөл
- “МонПЭН” ЭМАШТҮ-ний төвшинд үзүүлэх халвдарт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ын үндэсний сургагч багш бэлтгэх сургалт
- “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг хэрэгжүүлэх нь” төсөл
- “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөл
- “Шинэ коронавирусийн ийлдэс тархварзүйн хүн амын насны бүлэгт суурилсан судалгаа” сэдэвт үндэсний хэмжээний, проспектив судалгаанд хамтран ажилласан
Тэнхимийн бүтэц, бүрэлдэхүүн
Дашцэрэнгийн Мягмарцэрэн
Тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор
Төгссөн сургууль:
1992 онд АУДэС Хүний их эмч
2007 онд “Чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа” АУ-ны доктор
Ажил эрхлэлт:
Говь-Алтай аймаг, НЭМТ-д өрхийн эмч 1992-1999 он
АШУҮИС. АУС-н Өрхийн анагаах ухааны тэнхимд багш 1999-2013 он
АШУҮИС, АУС-н Өрхийн анагаах ухааны тэнхимд тэнхимийн эрхлэгч 2013 оноос одоог хүртэл
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ
Өрхийн анагаах ухаан
Халдварт бус өвчин
Монгол дахь ДЭМБ-ийн Суурин төлөөлөгчийн газар, Эрүүл мэндийн яам, АШҮУИС-н Биоанагаахын хүрээлэн, АШУҮИС-н Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
Зааж буй хичээл:
ЭМАШТҮ
Хүүхэд, өсвөр үе
Настан, настан судлал
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
Амгаланбаатарын Аюурзана
Тэнхимийн ахлах багш АУ-ны доктор, дэд профессор
Төгссөн сургууль:
1998-2004 онд ЭМШУҮИС, Хүний их эмч
2004-2005 онд ЭМШУҮИС, Өрхийн эмч
2004-2006 онд ЭМШУҮИС, АУ-ны магистр
2012 онд ЭМШУҮИС, АУ-ны доктор
Ажил эрхлэлт:
2004-2006 онд “Мөнхийн тус” Өрхийн эрүүл мэндийн төвд эмч
2008-одоог хүртэл АШУҮИС, АУС-д багш
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ
Өрхийн анагаах ухаан
Халдварт бус өвчин
Эрүүл мэндийн яам, АШҮУИС-ийн Биоанагаахын хүрээлэн, АШУҮИС-н Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
Төсөлт ажлууд:
“Анхан шатны эрүүл мэндийн байгуулаллагад Мобайл технологийг хөгжүүлэх судалгаа”
“Оюутны эрүүл мэндийн төв” байгуулах
“Анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хэрэгцээг тодорхойлох судалгаа”
“Шинэ коронавирусийн ийлдэс тархварзүйн хүн амын насны бүлэгт суурилсан судалгаа”
“Монгол улсын хүн амын дундах эрүүл нүүрний гажиг, нойрны эмгэгийн тархалт, тэдгээрийн хоорондын хамаарлын судалгаа”
Эм болон эмийн бодисын хортой байдал ба ураг үр хөврөлийг хордуулах гаж нөлөөг илрүүлэх судалгаа
Зааж буй хичээл:
ЭМАШТҮ
Хүүхэд, өсвөр үе
Настан, настан судлал
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
Мандахын Ундрам
Тэнхимийн ахлах багш АУ-ны доктор
Төгссөн сургууль:
2008 онд ЭМШУИС-ийн АУС-ийг Хүний их эмч мэргэжлээр
2012 онд ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтыг Хүүхдийн эмч мэргэжлээр
2016 онд БНСУ-ын Ионсей их сургуульд Өрхийн анагаах ухаанаар мэргэжил дээшлүүлсэн
Ажил эрхлэлт:
2014 оноос одоог хүртэл АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Өрхийн анагаах ухааны тэнхмийн багш, ахлах багш
2022 онд ЭНЭҮТ-ийн Сургалтын асуудал хариуцсан зөвлөх
2021-2022 онд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт Эрүүл мэндийн онцгой байдал, хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, судалгааны зөвлөх
2015-2017 онд БЗДЭМТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн ерөнхий зохицуулагч (гэрээт)
2010-2014 онд ЭМШУИС-ийн СБЗА-нд Арга зүйч
2008-2009 онд Анарномун өрхийн эмнэлэгт Өрхийн эмч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд
Эрүүл мэндийн тэгш байдал
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ
Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлс, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зан үйлийн судалгаа
Халдварт өвчний тархварзүй, нөлөөлөх хүчин зүйлс
Зааж буй хичээл:
Хүний их эмчийн 5 дугаар дамжаа. Блок 6: Өрхийн анагаах ухааны 6 багц цагийн дадлага, лекцийн хичээл.
Хүний их эмчийн 6 дугаар дамжаа. ДЭС: Өрхийн анагаах ухаан. 0.5 багц цагийн дадлагын хичээл.
Өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын хүүхэд, өсвөр үеийн тойролт
Олон Улсын Цахим Сургалтын төвдэх цахим магистрын хөтөлбөрийн эмнэлзүйн анагаах ухааны салбарын “Эмнэлзүйн манлайлал” 2 багц цагийн хичээл.
Хүүхдийн эмчийн 5 дугаар дамжаа. Хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж. 1 багц цагийн лекц, дадлагын хичээл
Энхтөгсийн Хангай
Багш, НЭМ-ийн магистр
Төгссөн сургууль:
2004 – 2010 Хүний их эмч, ЭМШУИС
2015 – 2017 Нийгмийн эрүүл мэндийн магистр, Докторантур, магистрантурын алба, АШУҮИС
2016 – 2018 Өрхийн эмч, Төгсөлтийн дараах сургалтын алба, АШУҮИС
2019 – 2020 АНУ-ын Харвардын сургуулийн “Training to Clinicians- Mongolia – T2C”, 6 сарын сертифакаттай сургалт
Ажил эрхлэлт:
2011 – 2012 он Улаанбаатар хот, Нийслэлийн яаралтай түргэн тусламжын төв Дадлагажигч эмч
2012 – 2014 он ЭМШУИС-ийн АУС-ийн сургалтын алба, Зохион байгуулагч, Мэргэжилтэн
2014 – 2018 он АШУҮИС-ийн ТӨСБЗГ, АУС-д Мэргэжилтэн, Арга зүйч
2018 оноос одоог хүртэл АШУҮИС, АУС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхимд багш
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, өрхийн анагаах ухаан, халдварт бус өвчин
Монгол дах ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Эрүүл мэндийн яам, АШҮУИС-ийн Биоанагаахын хүрээлэн, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
Зааж буй хичээл:
ЭМАШТҮ
Хүүхэд, өсвөр үе
Настан, настан судлал
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
Мөнхбаярын Өсөхбаяр
Багш, АУ-ны магистр
Төгссөн сургууль:
2005 – 2011 Хүний их эмч, ЭМШУИС
2013 – 2015 АУ-ны магистр, Докторантур, магистрантурын алба, АШУҮИС
2013 – 2015 Дотрын эмч, Төгсөлтийн дараах сургалтын алба, АШУҮИС
2019 – 2020 АНУ-ын Харвардын сургуулийн “Training to Clinicians- Mongolia – T2C”, 6 сарын сертифакаттай сургалт
2021 “Хөнгөвчлөх туслажм үйлчилгээ” төрөлжсөн нарийн мэргэжил АШУҮИС
Ажил эрхлэлт:
2011-2013 онд АШУҮИС-ийн АУС-ийн арга зүйч
2013-2019 онд АШУҮИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын Төгсөлтийн өмнөх сургалтын албаны арга зүйч
2019 оноос Өрхийн анагаах ухааны тэнхимд багшаар ажиллаж байна.
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ
Өрхийн анагаах ухаан
Халдварт бус өвчин
Монгол дах ДЭМБ-ийн Суурин төлөөлөгчийн газар, Эрүүл мэндийн яам, АШҮУИС-ийн Биоанагаахын хүрээлэн, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
Зааж буй хичээл:
ЭМАШТҮ
Хүүхэд, өсвөр үе
Настан, настан судлал
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
Амартүвшингийн Цолмонтуяа
Багш, НЭМ-ийн магистр
Төгссөн сургууль:
2004 – 2010 Хүний их эмч, ЭМШУИС
2010 – 2012 Халдвартын эмч, Мэргэжил дээшлүүлэх институт, ЭМШУИС
2010 – 2013 Нийгмийн эрүүл мэндийн магистр, Докторантур, магистрантурын алба, ЭМШУИС
2019 – 2021 Өрхийн эмч,Төгсөлтийн дараах сургалтын алба, АШУҮИС
2022 Хөнгөвчлөхийн эмч,Төгсөлтийн дараах сургалтын алба,
Ажил эрхлэлт:
2010 – 2013 он – Улаанбаатар хот, “Манай эмч” ӨЭМТ-д өрхийн эмч
2013 – 2018 он – Халдварт өвчин судлалын үндэсний төв, халдвартын эмч
2018 оноос одоог хүртэл – АШУҮИС, АУС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхимд багш
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, өрхийн анагаах ухаан, халдварт бус өвчин, халдварт өвчин Монгол дах ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Эрүүл мэндийн яам, АШҮУИС-ийн Биоанагаахын хүрээлэн, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
Зааж буй хичээл:
ЭМАШТҮ
Хүүхэд, өсвөр үе
Настан, настан судлал
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
Баянжаргалын Батхүү
Багш, АУ-ны магистр
Төгссөн сургууль:
2009 – 2015 Хүний их эмч, АШУҮИС
2017 – 2019 Өрхийн эмч, Мэргэжил дээшлүүлэх институт, АШУҮИС
2017 – 2019 АУ-ны магистр, Докторантур, магистрантурын алба, АШУҮИС
Ажил эрхлэлт:
2015 – 2017 он – Улаанбаатар хот, “Эффект” эмнэлэгт эмч
2017 – 2018 он – Нийслэлийн түргэн тусламжийн төвд эмч
2018 оноос одоог хүртэл – АШУҮИС, АУС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхимд багш
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ
Өрхийн анагаах ухаан
Халдварт бус өвчин, халдварт өвчин
АШҮУИС-ийн Биоанагаахын хүрээлэн
Зааж буй хичээл:
ЭМАШТҮ
Хүүхэд, өсвөр үе
Настан, настан судлал
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
Бадамбамбуугийн Туяажаргал
Багш, АУ-ны магистр
Төгссөн сургууль:
2016 онд АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр
2018 онд АШУҮИС-ийг АУ-ны магистр
Ажил эрхлэлт:
2016-2019 онд БЗД 6-р хороо “Оцело-Сэргэлт” ӨЭМТ их эмч
2019 оноос АШУҮИС-ийн АУС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхимд багшаар
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
ЭМАШТҮ, өрхийн анагаах ухаан, халдварт бус өвчин
АШУҮИС Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
АШУҮИС Био-Анагаахын хүрээлэн
Зааж буй хичээл:
Өрхийн анагаах ухаан
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ
Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэнд
Настан судлал
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
Дархлаажуулалт
Хөнгөвчлөх сувилахуй