Бидний тухай
Цус судлалын тэнхим нь 4 багштайгаар төгсөлтийн, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүй гэсэн чиглэлээр мэргэжлийн түвшинд үйл ажиллагааг явуулж байна. Цус судлалын тэнхим нь АУ-ны доктор, профессор багш Ц.Одгэрэл, АУ-ны доктор, дэд профессор багш А.Отгонбат, АУ-ны доктор О.Пүрэвжал, АУ-ны доктор Н.Баялагмаа, АУ-ны доктор Н.Мөнх-Эрдэнэ, АУ-ны доктор Н.Мөнх-Учрал нар ажиллаж байгаагаас Н.Мөнх-Эрдэнэ нь Япон улсад мэргэжлийн чиглэлээр докторын дараах судалгаа хийн ажиллаж байна.
Нийт багш нарын 50% нь мэргэжлийн зэрэг цолтой. Үүнд: Профессор Ц.Одгэрэл, А.Отгонбат нар Монгол улсын зөвлөх зэргийн, О.Пүрэвжал тэргүүлэх зэргийн эмч байна. Цус судлалын тэнхимийн эмч багш нар нь АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэгийн цусны эмгэгийн оношилгоо эмчилгээ, цус сэлбэлтийн үйл ажиллагааг хариуцан, эмнэлзүйн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Цус судлалын тэнхим нь төгсөлтийн өмнөх сургалтаас гадна, дотрын өвчин ба цус судлалаар резидентурын, магистрант болон докторантын түвшинд төгсөлтийн дараах сургалтыг АШУҮИС-ийн холбогдох сургууль, албадтай хамтран амжилттай эрхлэн явуулж байна. Цус судлалын тэнхим нь Монгол улсын хэмжээнд зонхилон болон ховор тохиолдох цусны эмгэгүүдийн оношилгоо эмчилгээний асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд шийдвэрлэхээр зорин ажилладаг билээ.
Сургалтын хөтөлбөр
Төгсөлтийн өмнөх сургалт:
– Анагаах ухааны сургуулийн Хүний их эмч хөтөлбөрт Оношзүй, Дотрын онош зүй, Дотор өвчин судлал
– Анагаах ухааны сургуулийн Хүүхдийн их эмч хөтөлбөрт Оношзүй, Дотрын онош зүй, Дотор өвчин судлал
– Нүүр ам судлалын сургуулийн Нүүр амны их эмч хөтөлбөрт Дотор өвчин судлал
– МУАУОУС-ийн сургуулийн УАУ-ны их эмч, Зүү төөнө засалч хөтөлбөрт Цус судлал
– Био Анагаахын сургуулийн Био-Анагаах судлаач хөтөлбөрт Дотор өвчин судлал
Төгсөлтийн сургалт
АШУҮИС-ийн Эрдмийн сургуультай хамтран магистр, докторын сургалтыг зохион байгуулдаг. Үүнд: АУ-ны магистр – 2 жиль АУ-ны доктор – 4 жил
Төгсөлтийн дараах сургалт
АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институттай хамтран төрөлжсөн ба мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулдаг. Үүнд: Дотрын эмч – 2 жил, Цус судлалын эмч – 6 сар
Тэнхимийн бүтэц, бүрэлдэхүүн:
Эрхлэгч:
Ц.Одгэрэл, АУ-ны доктор, профессор, МУ-ын зөвлөх зэргийн эмч
Дэд профессор:
А.Отгонбат, АУ-ны доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх зэргийн эмч
Ахлах багш:
О.Пүрэвжал, АУ-ны доктор
Н.Баялагмаа, АУ-ны доктор /одоогоор жирэмсний амралттай байна./
Тэнхимийн багш:
Н.Мөнх-Эрдэнэ, АУ-ны доктор /одоогоор Япон улсад докторын дараах судалгаа хийж байна./
Н.Мөнх-Учрал, АУ-ны доктор

Цогбадрахын Одгэрэл
Төгссөн сургууль, мэргэжил дээшлүүлсэн байдал:
1993 он. Анагаах Ухааны Их Сургууль, Хүний их эмч
1995 он. ЭМШУИС, Цус судлалын төрөлжсөн мэргэжил
1997 он. ЭМШУИС,, Анагаах Ухааны магистр
1999 он. ЭМШУИС , МДИ, Дотор судлал
1999 – 2000 он БНСУ, Ёнсейн Их Сургууль, Цус судлалын тэнхимд мэргэшигч
2005 – 2009 Япон улс Жичи АУИС, Молекул Анагаахын төв, Үүдэл эс судлалын хэсэгт судлаач
2010-2015 он АНУ, Эрүүл мэндийн хүрээлэн, зочин судлаач
2017 он БНСУ Католикийн их сургууль, зочин судлаач
2017-2018 он Харвардын анагаах ухааны их сургууль, T2T program,
2019 он Мэргэжил дээшлүүлэх АНУ, Техсас муж, MD Anderson, лейкемийн төв.
Ажил эрхэлсэн байдал:
2025 он АШУҮИС, МЯЭийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал
2022 оноос АШУҮИС, МЯЭийн Гемофили генийн төвийн эрхлэгч,
2023- 2024 АШУҮИС, МЯЭийнЧанарын албаны дарга
2019-2023 АШУҮИС, МЯЭийн амбулаторийн эрхлэгч
2019 оноос АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхэмийн эрхлэгч, профессор, цусны чиглэлээр МУын зөвлөх эмч
2017- 2019 АШУҮИС, АУС, Цус – Хавдар судлалын тэнхэмийн дэд профессор, Цус судлалын салбарын ахлагч
2015– 2016 АШУҮИС, АУС, Дотрын 3-р тэнхэм, Цус судлалын салбарын ахлагч
2009– 2010. ЭМШУҮИС, Цус судлалын тэнхмийн эрхлэгч, ахлах багш
1995 – 2005 ЭМШУҮИС, Дотоод Шүүрэл- Цус судлалын тэнхэмийн багш, УНТЭийн цус дотоод шүүрэл судлалын тасгийн эмч
1995 – 2005 АУИС Уушги- Цус судлалын тэнхэмийн дадлагажигч багш, Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэгийн Уушги- Цус судлалын тасгийн эмч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Цус гоожимтгой болон цусны бусад ховор эмгэгүүдйин оношлогоо эмчилгээний асуудал
Цусны хавдаруудын бай эмчилгээ Цусны бүлэнт өөрчлөлт

Алтангэрэл овогтой Отгонбат
Төгссөн сургууль, мэргэжил дээшлүүлсэн байдал:
1996 он. АУИС, Хүний их эмч
1999 он. ЭМШУИС, МДИ, Дотор анагаах судлал
2000 он. ЭМШУИС, МДИ, Цус судлал
2004 он. ЭМШУИС, ТСА, Анагаах Ухааны магистр
2015 он. БНХАУ, Тианжины АУИС, Анагаах Ухааны доктор
2019 он. Австри, Венийн АУИС, Докторын дараах сургалт,
Ажил эрхэлсэн байдал:
1996 – 2001 он. Архангай аймаг Нэгдсэн эмнэлэгт их эмч
2001– 2004 он. УНТЭ, Цус Дотоод шүүрэл судлалын клиникт их эмч
2004 оноос АШУҮИС, Анагаах ухааны сургуулийн Цус судлалын тэнхимийн багш
2022 оноос АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт гэрээт эмч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Цусны хавдарууд
Цус бүлэгнэлт
Зааж буй хичээл
Хүний их эмч, Хүүхдийн их эмч, Нүүр амны их эмч хөтөлбөрийн дотрын оношзүй, цус судлалын хичээлүүд.

Отгонбаяр овогтой Пүрэвжал
Төгссөн сургууль, мэргэжил дээшлүүлсэн байдал:
1996 он. АУИС, Хүний их эмч
1998 он. АУИС, Анагаах Ухааны магистр
1999 он. АУИС, МДИ, Дотор судлал
2002 он. АУИС, МДИ, Цус судлал
2018 он. АШУҮИС, МДИ, Анагаах Ухааны доктор
2019 он. ЭМХТ, Эмнэлзүйн Цус сэлбэлт судлал
Ажил эрхэлсэн байдал:
1996 –2011 он. Улсын 2-р Төв эмнэлэг, Дотор, цусны эмч
2011 оноос АШУҮИС, Анагаах Ухааны Сургуулийн Цус судлалын тэнхимийн багш 2019 оноос АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт гэрээт эмч
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа:
Цус судлал, эмнэлзүйн цус сэлбэлт
Зааж буй хичээл
Хүний их эмч, Хүүхдийн их эмч, Нүүр амны их эмч хөтөлбөрийн дотрын оношзүй, цус судлалын хичээлүүд.

Төгссөн сургууль:
2014 он. ЭМШУИС, Хүний их эмч
2016 он. АШУҮИС, МДИ, Хавдар судлал
2017 он. АШУҮИС, Эрдмийн сургууль, Анагаах Ухааны магистр
2023 он. АШУҮИС, МДИ, Дотор судлал
2024 он. АШУҮИС, МДИ, Цус судлал
2025 он. АШУҮИС, Эрдмийн сургууль, Анагаах Ухааны доктор
Ажил эрхэлсэн байдал:
2014 – 2016 он. Монос групп, Эмч
2016 – 2019 он. АШУҮИС, Сургалтын бодлого зохицуулалтын газрын арга зүйч
2020 оноос АШУҮИС, Анагаах ухааны сургуулийн Цус судлалын тэнхимийн багш 2022 оноос АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт гэрээт эмч
Зааж буй хичээл
Хүний их эмч, Хүүхдийн их эмч, Нүүр амны их эмч хөтөлбөрийн дотрын оношзүй, цус судлалын хичээлүүд.
