Бидний тухай
Бөөр судлалын тэнхим нь нийт хүн амд үзүүлэх эмнэлгийн болон анхан шатны тусламжийг үззүлж буй өрх, сум орон нутгийн эмч, дотрын болон бөөрний нарийн мэргэжлийн эмч бэлтгэх, тэднийг мэргэшүүлэх, давтан сургах, магистрантур, докторантурын сургалтаар судалгаа шинжилгээний арга барил эзэмшүүлэх сургалтыг тэнхимийн эрхлэгч ахлах багш АУ-ны магистр, МУ-ын зөвлөх зэргийн эмч Ж.Энхтуяа, АУ-ны доктор, профессор, МУ-ын зөвлөх зэргийн эмч Т.Ариунаа, ахлах багш АУ-ны доктор, ахлах зэргийн эмч Ш.Гансувд, багш АУ-ны магистр Б.Батпүрэв, багш АУ-ны магистр Т.Балжинням, багш АУ-ны магистр Э.Энхтамир нарын 6 багшийн бүрэлдхүүнтэй гүйцэтгэж байна. Түүнчлэн тэнхмийн багш Б.Батпүрэв 2025 онд Япон улсад докторын зэргээ амжилттай хамгаалж докторын дараахь сургалтанд суралцаж байна. Ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх сургалтаас гадна тус орны эрүүл мэндийн салбар бэхжин хөгжихөд шаардлагатай судалгаа хийж, мэргэжлийн заавар, зөвлөмж, гарын авлага зэргийг санаачлан боловсруулдаг. Тэнхимийн багш нар АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг, Төв эмнэлэг дээр бөөр судлалын чиглэлээр эмнэлзүйн тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ эмч нарт шаардлагатай мэргэжлийн зөвлөмж боловсруулж цаг үеийн зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна. Багш нар Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэгийн Зүүн Азийн бүсийн орнуудын салбар зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, Ази номхон далайн орнуудын бөөрний эмч нарын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэг, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг, Монголын бөөр судлалын нийгэмлэгийн гишүүнчлэлтэй.
Сургалт
Төгсөлтийн өмнөх сургалт
Хүний их эмч: Анагаахын суурь боловсролын дамжаа II- Дотрын онош зүй IA, Анагаахын III дамжаа- Дотор өвчний онош зүй IB, Анагаахын III дамжаа- Блок 2, Анагаахын IV дамжаа- Блок3, Анагаахын VIдамжаа- Дадлагажигч эмчийн сургалт
Уламжлалт анагаах ухааны их эмч: Монголын уламжлалт анагаахын V дамжаа-Бөөр судлал, Зүү төөнө заслын V дамжаа- Бөөр судлал, Уламжлалт анагаах ухааны засалчийнIII дамжаа-Дотор өвчний эмгэг судлал
НАСС ангийн V дамжаа: Дотор өвчний эмгэг судлал
Био- Анагаах судлаач III дамжаа: Дотор өвчний эмгэг судлал
Төгсөлтийн сургалт: Магистрын сургалт, Докторын сургалт
Төгсөлтийн дараах сургалт: Дотрын үндсэн мэргэшлийн сургалт, Бөөр судлалын нарийн мэргэжил эзэмшүүлэх 1 жилийн сургалт, Мэргэжлийн нийгэмлэг холбоо болон сургалтын байгууллагуудтай хамтарсан богино хугацааны сургалтууд
Эрдэм шинжилгээ
“Бөөрний архаг өвчний эрсдэлт хүчин зүйлс, тархалт, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” тэнхимийн эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлээр судалгаа хийж байна.
Багш нар танилцуулга

Жамбалдоржийн Энхтуяа
Тэнхимийн эрхлэгч, ахлах багш АУ-ны магистр
Боловсрол, мэргэшсэн байдал:
1994 Хүний их эмч, АУИС
1994-1996 Нефрологийн мэргэшлийн сургалт, бөөр судлалын эмч
1999-2000 Дотрын үндсэн мэргэшлийн сургалт, дотрын эмч
1996 “Нефроз хам шинжийн үеийн өөх тосны солилцооны байдал “ сэдвээр АУ-ны магистрын зэрэг хамгаалсан
2021 Бөөр судлалаар МУ-ын Зөвлөх зэргийн эмч
1999 БНСУ-ын Ёнсей Их Сургуульд бөөр-гемодиализийн чиглэлээр
2007-2008Тайван улсын Тайпей эмнэлэг, Тайваний Үндэсний Их сургууль гемодиализ, хэвлийн диализийн чиглэлээр
2008-2009 онд Австралийн Мельбурны Их сургуулийн эмнэлэгт нефрологи-гемодиализын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
2013 Канад Торонто Их сургуулийн эмнэлэгт нефрологи-гемодиализ
2013-2016 онд БНСУ-ын Сеүлийн Үндэсний Их сургуулийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд нефрологи-трансплантацийн чиглэлээр судлаачаар суралцсан
2017, 2018 онуудад Япон улсын Токушима Их Сургуулийн эмнэлэг, Эхиме Их сургуулийн эмнэлгүүдэд “Эмнэлгийн удирдлага,эрүүл мэндийн тусламжийн чанар аюулгүй байдал, халдварын хяналт” чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
2018-2019 Харвардын Анагаахын Сургуулийн “Training to teachers-Т2Т” хөтөлбөрт амжилттай суралцсан
2025 Япон улсын Китасато Их сургуулийн Гемадиализийн туршилт судалгааны төв
Ажлын туршлага:
1995- одоог хүртэл АШУҮИС, АУС, Бөөр судлалын тэнхимд багш,ахлах багш
2023- одоог хүртэл АШУҮИС, АУС, Бөөр судлалын тэнхмийн эрхлэгч
1994-2010 УНТЭ Бөөр-гемодиализийн тасаг бөөр-гемодиализын багш эмч
2010-2019 АШУҮИС Эрхэс эмнэлэг, ИСНЭ багш-эмч
2017-2021 Интермед эмнэлэгт бөөр-гемодиализын гэрээт эмч
2019 оноос одоог хүртэл АШУҮИС, Монгол Японы Эмнэлэг, бөөр гемодиализийн эмч
2021-2024 АШУҮИС-ийн Төв эмнэлэгт Чанар, Аюулгүй байдлын албаны дарга
2025 АШУҮИС, Монгол Японы эмнэлэгт Сургалт, Судалгааны албаны дарга
2023-2025 ЭМЯ-ны Доторын анагаахын салбар зөвлөлийн гишүүн
Эрдэм шинжилгээ:
Олон улсын IF бүхий сэтгүүлд 4 өгүүлэл хэвлүүлсэн, Эшлэлийн тоо 425
Эрдэм шинжилгээний чиглэл: Бөөрний архаг өвчний тархалт, менежмент
Төсөлт ажил:
Бөөрний архаг өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйл-2008
Бөөр шилжүүлэн суулгалт -2025

Тогтохын Ариунаа
Тэнхимийн багш АУ-ны доктор, профессор
1984 онд АУДэС хүний их эмч
1988 онд нефролог эмчийн мэргэжил олгох курс
1993 онд ОХУ-ын Москва хотноо дотрын эмчийн мэргэжил олгох курс
1993 онд Москвагийн АУ-ны Академи
1996-1997 онд АНУ-ын Юта-ийн их сургуульд нефрологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх курс
2000 онд Тайландын Сонкла их сургуульд эмнэлгийн менежмент
2002 онд Малайзын Кебангсангийн их сургуульд эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалт, 2008-2010 онд Итали улсад бөөр судлалаар постдокторын сургалтыг тус тус дүүргэсэн.2011 онд Дотрын өвчин судлалын чиглэлээр МУ-н Зөвлөх эмчийн зэрэг хамгаалсан.
1995 онд АУДэс-д АУ-ны магистр
1999 онд ОХУ-н Москвагийн Анагаах Ухааны Академид “Прогнозирование развития ХПН и организация специализированной помощи больным с хронической почечной недостаточностью” сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалсан
2008 онд ЭМШУИС-ийн дэд профессор
2014 онд АШУҮИС-ийн профессор цол хүртсэн.
1984-1987 онд Октябрийн районы Нэгдсэн эмнэлэгт дотрын эмч
1987-1991 онд АУ-ны Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1991 оноос АУИС-ийн дотрын тэнхимд багш
2000 оноос АУИС-ийн Эрдмийн болон мэргэжлийн сургалтын алба Мэргэжил дээшлүүлэх институт-д эмч нарын мэргэжил дээшлүүлэх, докторантур, магистрантурын асуудал хариуцсан ахлах арга зүйч
2008-2023 он тэнхимийн эрхлэгч, профессорын багийн ахлагчаар ажилласан.
2003 оноос АУС, Бөөр судлалын тэнхимд багшаар ажиллаж байна.
ЭМЯ-ны Дотрын зөвлөлийн бөөрний мэргэжилтэн, УКТЭ-ийн нефрологийн тасгийн Зөвлөх эмчээр ажиллаж байна.
Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэг
Зүүн Азийн бүсийн орнуудын салбар зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ази номхон далайн орнуудын бөөрний эмч нарын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Шагдарсүрэнгийн Гансувд
Тэнхимийн ахлах багш АУ-ны доктор
Боловсрол, мэргэшсэн байдал:
2007 онд Хүний их эмч, ЭМШУИС
2009-2011 онд Дотрын үндсэн мэргэшлийн сургалт, УКТЭ Дотрын эмч
2011-2012 онд Нефрологийн төрөлжсөн мэргэшлийн сургалт, ЭМШУИС Бөөрний нарийн мэргэжлийн эмч
2015 онд Гемодиализийн төрөлжсөн мэргэшлийн сургалт УНТЭ, Гемодиализийн эмч
2014 онд “Хавсаргын C5a анафилатоксины C5aR болон C5L2 рецепторуудыг хүний атеросклерозын товрууны үе шатуудад тодорхойлсон нь” сэдвээр АУ-ны магистрын зэрэг
2019 онд “Атеросклерозын эмгэг жамд хавсаргын С5а анафилатоксин, түүний рецепторуудын үзүүлэх нөлөө” сэдвээр АУ-ы докторын зэрэг
2021 онд Дотрын анагаах судлалаар Ахлах зэргийн эмч
Ажлын туршлага:
2007-2009 онд БЗД, 6-р хороо, Оцеллосэргэлт ӨЭМТ, өрхийн эмч
2011 онд ЭМШУИС, АУС, Бөөр судлалын тэнхимд гэрээт багш
2012 оноос одоог хүртэл АШУҮИС, АУС, Бөөр судлалын тэнхимд дадлагажигч багш, багш, ахлах багш
2012-2019 онд Их сургуулийн нэгдсэн эмнэлэг, дотор бөөрний нарийн мэргэжлийн эмч
2015-2016 онд УХТЭ, Бөөр дотоод шүүрлийн булчирхай судлалын тасагт багш-эмч
2019 оноос одоо АШУҮИС, Монгол Японы Эмнэлэг, бөөр гемодиализийн эмч
Эрдэм шинжилгээ:
Олон улсын IF бүхий сэтгүүлд 7 өгүүлэл хэвлүүлсэн /MNUMS/, h-index 3, Эшлэлийн тоо 136
Эрдэм шинжилгээний чиглэл: Бөөр судлал, зүрх судлал, дархлаа судлал, молекул биологи
Төсөлт ажил:
Анафилатоксин С5а-ийн үйл ажиллагааг зүрх судасны эмгэгийн үед тодорхойлох, ХБНГУ Аахен хот
Аполипопротейн E /Apolipoprotein E- АpoE / дуталтай хулганад С5L2 рецепторын үйл ажиллагааг судлах нь, ХБНГУ Аахен хот
Бөөрний өвчний үеийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, ЭМЯ, АШУҮИС, Монгол улс

Энхтүвшин овогтой Энхтамир
Тэнхимийн багш АУ-ны магистр
2009 онд ЭМШУИС-ийг хүний их эмч
2012 онд Дотрын эмч
2013 онд УНТЭ, Бөөрний нарийн мэргэжлийн эмч
2013 онд БНСУ, Сөүлийн “Kyung Hee university medical center” эмнэлэгт мэргэжил дээшлүүлсэн
2023 онд дотрын ахлах зэргийн эмч
2011 онд “Бөөрний архаг өвчний үед түүдгэнцрийн шүүлтийн хурдыг судасны хөшүүн байдалтай уялдуулан судалсан дүн” сэдвээр АУ-ны магистрын зэрэг хамгаалсан.
2012 АУ-ны боловсрол судлалаар “Problem Based Learning-PBL”
2012-2015 “Бөөрний түүдгэнцрийн үрэвслийн оношлогоо дархлаа-эмгэг судлалын цэгнүүр үзүүлэлтийг тодорхойлж, алгоритмыг боловсронгуй болгох нь” сэдвээр төсөлт ажлыг хийж гүйцэтгэн, докторантурд суралцаж байна
2009 онд Баянзүрх дүүргийн 6р хороонд өрхийн эмч
2009 -2011 онд Монгол метал майнинг компанид уурхайн эмч
2011 оноос хойш АШУҮИС-АУС-д “Бөөр судлал”-ын тэнхимд багшаар одоог хүртэл ажиллаж байна
2022 оноос “МЯЭ”-т Бөөрний эмч

Баттулгын Батпүрэв
Тэнхимийн багш АУ-ны доктор
2009 онд ЭМШУИС-ийг хүний их эмч
2010-2012 онд ЭМШУИС-ийн дотрын резидентурын сургалт
2012-2013 онд Бөөрний төрөлжсөн нарийн мэргэжил олгох сургалт
2017-2018 онд БНСУ-ын “Yonsei University, Gangnam Severance hospital” эмнэлэгт мэргэжил дээшлүүлсэн.
2016 онд “Гемодиализийн өвчтөнүүдийн бөөрний хэмжигдэхүүний өөрчлөлтийг бөөрний үйл ажиллагааны зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судалсан нь“ сэдвээр АУ-ны магистрын зэрэг хамгаалсан.
2009-2012 онд УБТЗ-ын эмнэлэгт эмч., сургалт,
2012 оны 09 сараас Бөөр судлалын тэнхимийн дадлагажигч багш, багшаар ажиллаж байгаа бөгөөд
2021-2025 Япон улсад АУ-ны доктор
2025 оноос Япон улсад докторын дараахь сургалт судалгаа
Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлгийн гишүүн

Түвшинжаргалын Балжинням
Тэнхимийн багш АУ-ны магистр
2013 онд ЭМШУИС-ийг хүний их эмч
2013-2015 онд ЭМШУИС-ийн Дотрын резидентур
2015-2016 онд АШУҮИС-ийн Бөөрний төрөлжсөн нарийн мэргэжил олгох сургалт
2018 онд “Бөөр, шээсний замын эмгэгийн оношлогоо эмчилгээний асуудалд“ сэдвээр АУ-ны магистр
2013 оны 09 сараас тэнхимийн гэрээт багш
2014-2016 онд Анагаах ухааны сургуулийн ур чадварын төв хариуцсан ажилтан
2017 оноос дадлагажигч багш, багшаар ажиллаж байна.
2021 онд Дотрын анагаах судлалаар Ахлах зэргийн эмч
Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлгийн гишүүн
