АШУҮИС, Анагаах Ухааны Сургуулийн Арьс судлалын тэнхим нь арьс судлалын мэргэжлийн болон мэргэшсэн тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай эмч бэлтгэхийг үндсэн үйл ажиллагаагаа болгон нээлттэй, цахим үйл ажиллагааг эрхэмлэсэн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байна. Тэнхимийн үндсэн бүрэлдэхүүнд 5 багш ажилладаг бөгөөд телемедицин-зайн арьс судлал, арьсны архаг өвчин, арьсны хавдар зэрэг өвчнүүдийн орчин үеийн оношлогоо эмчилгээний асуудлыг эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна. Mөн АШУҮИС-ийн харьяа Монгол-Япон эмнэлэг, Их сургуулийн Төв эмнэлэг, АӨСҮТөвтэй мэргэжлийн үйл ажиллагаанд хамтран ажилладаг.Арьс судлалын тэнхим нь гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Венийн Их Сургууль (Австри), Эрхүү Хотын АУИС (ОХУ), Тайпей АУИС (Тайвань), Ионсей Их Сургууль (БНСУ), Шиманэ Их Сургууль (Япон), Кюүшү Их Сургуулийн Арьс судлалын тэнхимтэй (Япон) тус тус хамтран ажиллаж богино хугацааны сургалтууд, төсөлт ажлуудыг хэрэгжүүлж байна.
Арьс өнгөний өвчин судлалын тэнхим нь 1950 оны 4 сарын 26-нд МУИС-ийн захирлын 16 тоот тушаалаар байгуулагдсан нь тус салбарын цаашдын хөгжил, эмч болохоор суралцаж буй оюутан болон арьс өнгөний нарийн мэргэжлийн эмч бэлтгэх, арьс өнгөний өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламжийг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх үндэс суурь болсон юм. Арьс өнгөний өвчин судлалын тэнхимийн анхны эрхлэгчээр Зөвлөлтийн мэргэжилтэн, доцент Борис Алексеевич Зенин ажиллажээ. 1958 онд Хүн эмнэлгийн факультетын анхны 13 төгсөгчдийн нэг МУ-ын Ардын эмч, Хүний гавьяат эмч, профессор Ч.Долгор тус тэнхмийн эрхлэгчээр ажиллах болсноор манай үндэсний мэргэжилтэн тэнхимийг тасралтгүй 37 жил удирдсан түүхтэй. Mөн тус онд К.А.Серпян тэнхимд зөвлөх багшаар /1 жил/ ажиллахдаа профессор Ц.Нямдоржийг багшлах ажилд дагалдуулан сургасан байна. 1964 оноос дэд эрдэмтэн С.Лхүндэв, клиникийн профессор тэргүүлэх зэргийн эмч Т.Ядамсүрэн, 1966 оноос ахлах зэргийн эмч В.Пунцаг, Г.Энхтүвшин нар оюутны болон эмч нарын мэргэжил олгох, дээшлүүлэх дамжаанд хичээл заах цагийн багшаар олон жил ажилласан байна. Хүний гавьяат эмч, профессор Б.Хандсүрэн нь 1998-2003, 2007-2014 онуудад; профессор Я.Энхтөр нь 2005-2007, 2014-2021 онуудад тус тус тэнхимийн эрхлэгчээр ажилласан шилдэг багш нарын төлөөлөл юм. Тэнхим нь арьс өнгөний эмч нарын мэргэжил дээшлүүлэх анхны курсийг 1974 онд зохион байгуулсан бөгөөд өдгөө 200 гаруй эмч мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцжээ. 2008 оноос арьсны эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2 жил тутамд хийж байна. Магистрантур, докторантурын сургалтанд 1992 оноос эхлэн элсэлт авч олон олон эмч нарыг амжилттай төгсгөсөөр байна. 2018 оноос эхлэн “Эмчилгээний гоо засал судлал”, “Арьс гоо засал, арьсны мэс засал”, “Хүүхдийн арьс судлал” чиглэлээр төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтыг удирдан зохион байгуулж, өдгөө 20 гаруй эмч амжилттай төгссөн.
Хүний их эмч бэлтгэх бакалаврын сургалт
Нүүр амны эрүүл ахуйч мэргэжилтэн бэлтгэх бакалаврын сургалт
Уламжлалт анагаахын их эмч бэлтгэх сургалт
Б. Төгсөлтийн дараах:
Багш нарын танилцуулга
Өлзийн Дугармаа
АУ-ны доктор, Арьс, гоо заслын их эмч
Боловсрол
1997-2003 Хүний их эмч, АУС, ЭМШУИС
2003-2005 Дотрын эмч, ЭМШУИС, MДИ
2008-2009 Арьсны эмч, АӨСҮТөв, ЭМХТөв
2016-2020 АУ-ны доктор, Кюүшү АУИС, Япон улс
Ажил эрхлэлт
2021-одоо АШУҮИС, АУС, Арьс судлалын тэнхимийн эрхлэгч
2021-одоо АШУҮИС, Mонгол-Япон эмнэлэг, Арьс судлалын гэрээт эмч
2020-2021 Кюүшү Их Сургуулийн Эмнэлэг, Эмнэлзүйн судалгааны төвийн судлаач
2009-2015 АӨСҮТөвийн арьс гоо заслын эмч
2003-2008 ХӨСҮТөвийн дотрын эмч
Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа
Олон улсын шинж чанартай сэтгүүлд 8 өгүүлэл
Төсөлт ажил
АШУҮИС, АУС-ийн Арьс судлалын тэнхим болон Шаргалжуут рашаан сувиллын хамтарсан “Шаргалжуут шүршлэгийг арьсны зарим өвчний үед хэрэглэсэн үр дүн” сэдэвт төсөл
Зааж буй хичээл
Арьс судлал (Блок 5), Хүний их эмч бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалт
Арьс судлалын сонгон суралцах хичээл (АУС, МАУ, НАСС)
Төгсөлтийн дараах Арьс Судлалын чиглэлээрх үндсэн нарийн мэргэжил эзэмших сургалт
Төгсөлтийн дараах Хүүхдийн арьс судлал чиглэлээрх төрөлжсөн нарийн мэргэжил эзэмших сургалт
Сайнзаяагийн Ундрам
АУ-ны магистр, Арьс, гоо засал, арьсны мэс заслын эмч, Aрьсны эмгэг судлалын эмч
Боловсролын байдал
2003-2010 Хүний их эмч, Гавана АУИС, БНКУ. “Улаан диплом”
2011-2013 АУ-ны магистр, Гаошунь АУИС, Тайвань улс
2013-2015 Арьсны эмч, АШУҮИС, МДИ, Арьс судлалын тэнхим
2016, 2022 Арьсны эмгэг эд судлалын эмч, Арьсны эмгэг судлалын институт, Япон улс
2019-2020 Aрьсны мэс засал, эмчилгээний гоо заслын эмч, АШУҮИС, МДИ
Ажил эрхлэлт
2019 одоо АШУҮИС, Mонгол-Япон эмнэлэг, Арьс судлалын гэрээт эмч
2019 одоо АШУҮИС, АУС, Арьс судлалын тэнхмийн багш
2016 одоо АӨСҮТөвийн Арьсны эмгэг эд судлалын эмч
2015 2016 АШУҮИС, АУС, Арьс судлалын тэнхмийн гэрээт багш
2014 2016 АӨСҮТөвийн Сургалт, эрдэм шинжилгээний арга зүйч
2011 АУ-ны хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан
Зааж буй хичээл
Арьс судлал (Блок 5), Хүний их эмч бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалт
Арьс судлалын сонгон суралцах хичээл (АУС, МАУOУС, НАСС)
Төгсөлтийн дараах Арьс Судлалын чиглэлээрх үндсэн нарийн мэргэжил эзэмших сургалт
Төгсөлтийн дараах Арьсны мэз засал, эмчилгээний гоо засал чиглэлээрх төрөлжсөн нарийн мэргэжил эзэмших сургалт
Төгсөлтийн дараах Хүүхдийн арьс судлал чиглэлээрх төрөлжсөн нарийн мэргэжил эзэмших сургалт
Батсайханы Оюунцацрал
АУ-ны магистр, Арьс, харшлын их эмч
Боловсролын байдал
2005-2011 Хүний их эмч, АУС, ЭМШУИС
2012-2014 Арьсны эмч, АӨСҮТөв, ЭМХТөв
2013-2016 АУ-ны магистр, ЭЗБАС, АШУҮИС
2017-2018 Эмнэлзүйн дархлаа, харшил судлалын эмч, АШУҮИС, МДИ
Ажил эрхлэлт
2021 одоо АШУҮИС, Mонгол-Япон эмнэлэг, Арьс судлалын гэрээт эмч
2014 одоо Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвд гэрээт эмч
2014 одоо АШУҮИС, АУС, Арьс Судлалын Тэнхимд багш
Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа
Арьс Судлаачдын Монголын Нийгэмлэг
Монголын Харшил Судлалын Нийгэмлэг
Junior member of Asian Pacific Association of allergy, asthma and clinical immunology
Junior e-member of European academy of Allergy and clinical immunology
Төсөлт ажил
Mongolia-Taiwan Joint Research project. Allergen and genetic profiling of allergic patients: a cross population study between Mongolian and Taiwan. MOST of Taiwan and STF of Mongolia 2015-2018
Improving the prevention and control of atopic dermatitis and other allergic diseases in rural area in Mongolia. Project of the Health Support Fund of the Ministry of Health
Зааж буй хичээл
Арьс судлал (Блок 5), Хүний их эмч бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалт
Арьс судлалын сонгон суралцах хичээл (АУС, МАУ, НАСС)
Төгсөлтийн дараах Арьс Судлалын чиглэлээрх үндсэн нарийн мэргэжил эзэмших сургалт
Төгсөлтийн дараах Хүүхдийн арьс судлал чиглэлээрх төрөлжсөн нарийн мэргэжил эзэмших сургалт
Уламбаярын Басцэцэг
АУ-ны магистр, Арьс, харшлын их эмч
Боловсролын байдал
2007-2013 Хүний их эмч, АУС, ЭМШУИС
2014-2016 Арьсны эмч, АӨСҮТ, ЭМХТ
2016-2019 АУ-ны магистр, Ажу Их сургууль, АУС, Солонгос улс
2019-2020 Эмнэлзүйн дархлаа, харшил судлалын эмч, АШУҮИС, МДИ
Ажил эрхлэлт
2022 одоо АШУИС, АУС, Арьс судлалын тэнхимийн дадлагажигч багш
2019 2022 Гран При эмнэлэг, Арьс/Харшлын их эмч
2015 2016 АӨСҮТөв, Сургалт, эрдэм шинжилгээний арга зүйч
Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа
Гишүүнчлэлтэй байгууллагууд:
Арьс Судлалын Монголын Нийгэмлэг
Монголын Харшил Судлалын Нийгэмлэг
Junior member of European Academy of Allergy Asthma and Clinical Immunology
Junior member of Asian Pacific Association of allergy, asthma and clinical immunology
Төсөлт ажил
Монгол улс дах эмийн харшлын эмнэлзүйн хэв шинж, тархалтын судалгаан дээх ажиллаж байна.
Зааж буй хичээл
Арьс судлал (Блок 5), Хүний их эмч бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалт
Арьс судлал сонгон суралцах хичээл (АУС, МАУОУС, НАСС)
Төгсөлтийн дараах Арьс судлалын чиглэлээрх үндсэн нарийн мэргэшил эзэмших сургалт