Алсын хараа:
Олон улсын стандартын дагуу дэлхийд өрсөлдөх чадвар бүхий ирээдүйн эмч мэргэжилтнийг бэлтгэх
Эрхэм зорилго:
Их сургуулийн алсын харааг биелүүлэхэд чиглэсэн ASIIN (Математик, Байгалийн ухаан, Мэдээлэл зүй, Инженерийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийн магадлал итгэмжлэлийн Олон Улсын агентлаг) -аар магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр өөрийн болон бусад орны оюутнуудыг бэлтгэхэд оршино. Бид Олон Улсад хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн эмч нарыг бэлтгэхийг зорьж байна.

Хөтөлбөрийн тойм
Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрөөр III-VI дамжаанд Солонгос, Канад, Монгол улсуудын нийт 100 гаруй оюутан суралцаж байна. III дамжаанаас эхлэн эмнэлзүйн дадлагыг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг болон бусад гэрээт үндэсний төв эмнэлгүүдээс гадна Солонгос, АНУ-ын нарийн мэргэжсэн төвүүдэд хийх боломжтой ба эмнэлзүйн анагаах ухааны мэдлэг, чадвар, дадал эзэмшдэгээрээ онцлог.  
MBBS ийн хөтөлбөр
MBBS-ийн сургалтын хөтөлбөр нь “Блок” сургалтын тогтолцоог ашиглан сургалтын үр дүнг сайжруулах зорилгоор боловсруулагдсан. Манай оюутнууд Монголын төдийгүй Америкийн нэгдсэн улсын эмчлэх эрхийн лицензийн шалгалтанд бүрэн бэлтгэгдэхээр суралцаж байна.
Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөр нь дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц эмч мэргэжилтэнг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийн алсын хараа, эрхэм зорилгод хүрэхийн төлөө тууштай зүтгэж байна.

Англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн онцлог
Зуны дадлага болон Дадлагажигч эмчийн олон улсын сургалт: Зуны дадлага болон Дадлагажигч эмчийн сургалтыг Сант-Антонио дах Методистийн эмнэлэг, Тексас, Атлантагийн Джордж мужийн их сургуулийн эмнэлэг, Джорджиа мужийн их сургуулийн эмнэлэг болон Өмнөд Солонгосын Чун-А эмнэлэгт хийх өргөн боломжийг нээж байна.
2+4 Хөтөлбөр: АНУ-ийн Джорджиа мужийн их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Монгол оюутнууд “2+4” хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлийн суурь хичээлүүдийг 2 жил, эмнэлзүйн хичээлүүдийг 4 жилд багтаан нийт 186 багц цагийн сургалтыг дүүргэнэ. 
Даяарчлагдсан хамтын ажиллагаа: Англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөр нь Өмнөд Солонгос улсын Чун-А их сургуулийн Эрүүл мэндийн тогтолцоо, Хьюндай Олон улсын Анагаахын Боловсролын төвтэй хамтын ажиллагааны зөвшилцөлд хүрснээр Англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд Чун-А их сургуульд шилжин суралцах боломжтой болж байна.   
Харилцан ойлголцлын бичиг (MOU): АНУ-ын Тексасийн их сургуулийн Анагаахын төвтэй харилцан ойлголцлын бичгийг үзэглэснээр 2 талын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрдэм шинжилгээ, судалгаа, боловсролын чиглэлд хөгжүүлэн багш оюутан солилцох өргөн боломж нээгдсэн. 

Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн онцлог
Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн хичээлүүд зөвхөн англи хэл дээр явагдах ба хичээлийн зориулалтын өрөө тасалгаагаар бүрэн хангагдсан.
Манай хөтөлбөр нь оюутан төвтэй, дадлагад шууд оролцох боломж бүхий, эмнэлзүйн сэтгэлгээг хөгжүүлэх сургалтыг Монгол-Японы эмнэлэг төдийгүй АШУҮИС-ийн бусад түшиц эмнэлэг, үндэсний төвүүдэд явуулдаг. 
Зуны дадлага болон Дадлагажигч эмчийн сургалтыг оюутны хувийн шийдвэрт тулгуурлан гадны өндөр хөгжилтэй орон болон өөрийн эх оронд хийх боломжтой.
6-р дамжааны оюутнууд гадны өндөр хөгжилтэй оронд эмнэлзүйн дадлага хийх боломжтой.
Манай хөтөлбөрийн багшлах боловсон хүчин гадны улс оронд эмнэлзүйн төдийгүй анагаах ухааны боловсролын чиглэлээр туршлагажсан нь оюутанд дэлхийн хэмжээний мэдлэг олгох баталгааг олгож байна.
Төгсөгчдөд олгогдох боломж
Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөр нь ОУ-д магадлан итгэмжлэгдсэн нь манай  төгсөгчдөд нь олон улсад мэргэжлээрээ өрсөлдөх, өсөн дэвших өргөн боломжийг нээх төдийгүй өөрийн мэдлэг туршлагыг дэлхийн эрүүл мэндийн салбарт сорих гадаад оронд ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.
Академик болон академик бус дэмжлэг
АШУҮИС нь сургалтын чанд хөтөлбөрийг суралцагчдадаа санал болгохоос гадна академик болон академик бус өргөн хүрээний дэмжлэгийг санал болгож байна. Үүнд: номын сан, оюутны байр, орчин үеийн спортын тоног төхөөрөмж, бүх төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжоор хангах, оюутан солилцооны хөтөлбөр болон эмнэлзүйн дадлагыг гадаад улсад хийх, цахим болон зайны сургалтад хамрагдах боломж нээлттэй. АШУҮИС-ийн удирдлагын багийн зүгээс тал бүрийн тусламж үйлчилгээг төвөггүй авах таатай нөхцөлтэй.

Англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн зөвлөл
1. АУ-ны доктор, профессор Хасагийн Алтайсайхан, Хүний их эмч, АУ-ны Доктор  (Ерөнхий координатор)
2. АУ-ны доктор, дэд профессор Гарьдхүүгийн Ариунтуул, Нүүр ам судлалын их эмч (Хөтөлбөрийн менежер)
3. Merva F. Crisostomo MSc (зочин профессор)
4. William Robert Evans MD (зочин профессор)
5. АУ-ны доктор Чойжилсүрэнгийн Гансүх, Хүний их эмч (1-р дамжааны координатор)
6. АУ-ны доктор Нямдаваагийн Энхгэрэл, Хүний их эмч (2-р дамжааны координатор)
7. АУ-ны доктор Отгон-Уулын Зэсэмдорж, Хүний их эмч (1-р блокийн координатор)
8. АУ-ны доктор, профессор Алтангэрэлийн Отгонбат, Хүний их эмч, (2-р блокийн координатор)
9. АУ-ны доктор, дэд профессор Бямбасүхийн Оюунтөгс,  Хүний их эмч, АУ-ны доктор (3-р блок, 3-р дамжааны координатор)
10. АУ-ны магистр, Эрдэнийн Сарнай, Хүний их эмч, (4-р блокийн координатор)
11. АУ-ны доктор Өлзийгийн Дугармаа, Хүний их эмч, (5-р блокийн координатор)
12. АУ-ны доктор, дэд профессор Дашийн Түвшинжаргал, Хүний их эмч, (6-р блокийн координатор)
13. АУ-ны доктор Шагжаагийн Тунгалагтамир, Хүний их эмч, (Дадлагажуулах эмнэлзүйн сургалтын координатор)
14. АУ-ны доктор Пүрэвдоржийн Баясгалан, Хүний их эмч, (4-р дамжааны чиглүүлэгч багш)
15. АУ-ны магистр Нямсүрэнгийн Бат-Эрдэнэ, Хүний их эмч, (5-р дамжааны чиглүүлэгч багш)
16. НЭМУ-ны магистр Азжаргалын Цэнд-Аюуш, Нүүр ам судлалын их эмч, (Сургалтын албаны арга зүйч)