Эмнэлзүйн ур чадварын төв нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн ректорын тушаалаар 2024 онд Анагаах Ухааны Сургуулийн харьяа төв болон байгуулагдсан. 2024-2025 оны хичээлийн жилд анхны оюутнуудаа хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах сургалтын оюутан, эмч нарт Анагаах Ухааны Сургуулийн багш нартай хамтран эмнэлзүйн ур чадвар олгох сургалтыг тогтмол олгож байна.

Эмнэлзүйн ур чадварын төвийн бүтэц
Анагаах Ухааны Сургуулийн “Эмнэлзүйн ур чадварын төв” нь дотроо гурван дэд төвтэй. Үүнд:

  • Мэс засал, яаралтай түргэн тусламж, гэмтэл согог судлалын нэгдсэн дэд төв
  • Эх барих, эмэгтэйчүүдийн дэд төв
  • Дотрын өвчин судлал, нүд судлал, чих хамар хоолой судлал, хүүхдийн анагаах ухааны нэгдсэн дэд төвүүд багтаж байна.

Мэс заслын хэсэг нь хагалгааны өрөө, дурангийн хагалгааны дадлага хийх төхөөрөмж, мэс заслын гардан үйлдлүүдийн дадлага хийх боломжтой хэрэгслүүдийг багтаасан өрөөнүүд байдаг. Хагалгааны өрөө хоёр ортой ба туршилтын амьтанд нээлттэй ба дурангийн хагалгаа хийж, мэс заслын дадлага, чадвар эзэмшдэг. Яаралтай, түргэн тусламжийн хэсэг нь суралцагчдыг анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр ханган амилуулах суурь тусламж болон лавшруулсан суурь тусламж зэрэг гардан үйлдлийн чадваруудыг бүрэн  эзэмшүүлэх боломжийг бүрдүүлсэн. Эх барих эмэгтэйчүүдийн  төв нь жирэмсэн эмэгтэйн үзлэгийн өрөө, ургийн эхо, ургийн монитор болон  төрөлт удирдах хэсэг, эмгэг жирэмсэн, эмгэг төрөлт зэрэг бүх төрлийн муляж, багаж тоног төхөөрөмжөөр хангагдан ажиллаж  оюутан суралцагч нарт  эх барих эмэгтэйчүүдийн ур чадварыг бүрэн эзэмшүүлж байна.

Эмнэлзүйн ур чадварын төвийн ажилчдын танилцуулга

Эмнэлзүйн ур чавдарын төвийн эрхлэгч, АУС-ийн Бөөр судлалын тэнхимийн багш,
АУ-ы магистр Т.Балжинням

Эмнэлзүйн ур чадварын төвийн туслах багш, АУС-ийн Цус судлалын тэнхимийн багш,
АУ-ы магистр Н.Мөнх-Учрал

Эмнэлзүйн ур чадварын төвийн туслах багш, АУС-ийн Радиологийн тэнхимийн дадлагажигч багш, АУ-ы магистр Ц.Цахим-Эрдэнэ Эмнэлзүйн ур чадврарын мэргэжилтэн, Э.Мөнхзаяа, Э.Ариунбаяр