Бидний тухай
АШУҮИС-ийн хөгжлийн бодлого, зорилтод нийцсэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр орчин үеийн сургалтын ба эмнэлзүйн орчин бүрдүүлэн эмнэлзүйн анагаахын чиглэлээр олон улсын оношилгоо, эмчилгээний удирдамж, стандарт, орчин үеийн технологи, чиг хандлага нийгмийн шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэж байна. Дотрын анагаах ухаан, Онош зүй, Дотрын өвчний онош зүй, Хоол боловсруулах эрхтэн судлал, Хоол боловсруулах замын дурангийн оношилгоо, эмчилгээ, Хоол боловсруулах замын дурангийн сувилхуй, Хоол тэжээл судлалын чиглэлээр төгсөлтийн өмнөх ба төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалт явуулдаг. Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим нь АШУҮИС-ийн харьяа Монгол-Япон эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлгүүдийн Хоол Боловсруулах Замын Дурангийн тасгийн үйл ажиллагааг хариуцан Хоол боловсруулах эрхтэн судлалын нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлэн ажиллаж байна.
Багш нарын танилцуулга
Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим нь Профессор 1, Дэд профессор 1, Ахлах багш 3, Багш 2 нийт үндсэн 7 багштай. Үүний 6 нь Анагаах ухааны доктор, 1 Анагаах ухааны магистр зэрэгтэй багш нар ажиллаж байна. Мэргэжлийн зэрэг: Дотрын анагаахын зөвлөх эмч-2, Дотрын анагаахын тэргүүлэх эмч- 1, Дотрын анагаахын ахлах зэрэгтэй эмч -2 ажиллаж байна. Тэнхимийн эрхлэгчээр АУ-ы доктор, Ахлах багш Ц.Бямбажав, Багшаар: Профессор, АУ-ы доктор Д.Даваадорж, Дэд профессор, АУ-ы доктор Н. Баярмаа, АУ-ы доктор, Ахлах багш А.Энх-Амар, АУ-ы доктор Б. Гантуяа, АУ-ы доктор, Ахлах багш О.Баярсайхан, АУ-ы магист М. Бадрах нар ажиллаж байна.
Хөтөлбөр
Хүн амын эрүүл мэндийн байдал, өвчлөлийн тархалт, эрүүл мэндийн бодлого, тусламжтай уялдуулан, хүн амд эрүүл мэндийн ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх өндөр мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, үйлчлүүлэгч, тэдний гэр бүлд энэрэх сэтгэлээр хандаж, эмчийн ёс зүйг чандлан баримталдаг, багаар ажиллан, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний анхан шатлалд эмчээр бие даан ажиллах чадвартай мэргэжилт бэлтгэх Хүний их эмчийн хөтөлбөртэй. Хичээлийн Хөтөлбөр: Онош зүй-Индекс:DIA-HP22, Дотрын өвчний онош зүй-Индекс:DIA-HP22, Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал, ХБЗын дурангийн эмч – Индекс: S(s)09120409
Хүн амыг зонхилон тохиолдох дотрын эмгэгээс урьдчилан сэргийлэх, дотрын мэргэшсэн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарласан, дотрын эмгэгүүдийг оношлох, эмчлэхэд шаардагдах өндөр мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, үйлчлүүлэгч, тэдний гэр бүлд энэрэх сэтгэлээр хандаж, эмчийн ёс зүйг чандлан баримталдаг, багаар ажиллан, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний анхан болон лавлагаа шатлалд дотрын эмчээр бие даан ажиллах чадвартай Дотрын эмчийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөртэй. Мэргэжлийн индекс: D720101
Хүн амыг зонхилон тохиолдох Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгээс урьдчилан сэргийлэх, мэргэшсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарласан, Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүдийг оношлох, эмчлэхэд шаардагдах өндөр мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, үйлчлүүлэгч, тэдний гэр бүлд энэрэх сэтгэлээр хандаж, эмчийн ёс зүйг чандлан баримталдаг, багаар ажиллан, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний лавлагаа шатлалд хоол боловсруулах эрхтэн судлалын эмчээр бие даан ажиллах чадвартай Хоол боловсруулах эрхтний өвчин судлал, ХБЗ-ын уяан дурангийн эмч мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөртэй. Мэргэжлийн индекс: D720101
Төгсөлтийн өмнөх сургалт:
Анагаахын суурь боловсролын дамжаа II – Дотор өвчний онош зүй I
Анагаахын III дамжаа- Дотор өвчний онош зүй II
Анагаахын III дамжаа- Блок 2
Анагаахын IV дамжаа –Блок 3
Анагаахын VI дамжаа-Дадлагажигч эмчийн сургалт
Хүүхдийн Анагаахын IV дамжаа – Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал
Монголын Уламжлалт Анагаахын IV дамжаа- Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал
Зүү төөнө засалын IV дамжаа- Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал,
Уламжлалт анагаах ухааны засалчийн III дамжаа-Дотор өвчний эмгэг судлал
НАСС-ын V дамжаа- Дотор өвчний эмгэг судлал
ЭМНА-III дамжаа-Дотор өвчний эмгэг судлал
Био-Анагаахын III дамжаа-Дотор өвчний эмгэг судлал
Эм зүйн II дамжаа-Дотор өвчний онош зүй
Шим судлаачийн III, IV дамжаа – Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал ба Шим судлал
Төгсөлтийн сургалт
Магистрын сургалт
Докторын сургалт
Төгсөлтийн дараах сургалт
Дотрын эмчийн мэрэгшил эзэмшүүлэх 2 жил
Гастроэнтерологийн нарийн мэргэшил эзэмшүүлэх 1 жил
Ходоод гэдэсний дурангийн эмчийн мэргэжил дээшлүүлэх 6 сар
Ходоод гэдэсний дурангийн сувилагчийн мэргэжил эзэмшүүлэх 3 сар
Мэргэжлийн нийгэмлэг холбоо ба сургалтын байгууллагуудтай хамтарсан богино хугацааны сургалтууд
Эрхэм зорилго
Анагаах ухааны салбарт Хоол Боловсруулах Эрхтэн Тогтолцооны эмгэгийн нарийн мэргэжлийн эмнэлзүйн тусламж үйлчилгээ, сургалт, судалгааг мэдлэг, ур чадвар, ёс зүй, мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэдэг эрдэмлэг, эрч хүчтэй, эвсэг баг хамт олон байх
Эрдэм шинжилгээ, төсөл
Тэргүүлэх чиглэл
Элэг, цөс нойр булчирхайн эмгэг
Хоол боловсруулах дээд ба доод замын хавдрын дурангийн оношилгоо ба эмчилгээ
ХБЗ-ын үйл ажиллагааны эмгэгүүд
Helicobacter pylori ба микробиом
Элэг, Цөс, Нойр булчирхайн эмгэгийн оношлогоо эмчилгээ, хяналт
H.pylori- оношлогоо, эмчилгээ, хяналт
Хоол боловсруулах замын (дээд, доод, цөс, НБ) эмгэгийн дурангийн оношлогоо, эмчилгээ, хяналт
ХБЗ-ын эрт үеийн хавдрын илрүүлэлт, эмчилгээ, хяналт
ХБЗ-ын үйл ажиллагааны эмгэг оношлогоо эмчилгээ хяналт
ХБЭТ-ны хаврын урьдал эмгэг, хавдраас урьчилан сэргийлэх хяналт
Төсөл
H.pylori устгах эмчилгээний ойрын ба алсын үр дүн
H.pylori болон Микробиом судлалын молекул биологийн судалгаа
Олон эмэнд тэсвэртэй H.pylori-ийн эмчилгээний судалгаа
Монгол улсад нарийн гэдэсний уян дуран (Double balloon endoscopy)-ийн оношилгоо эмчилгээний шинэ технологийг нутагшуулах төсөл
Элэг өөхлөлтөд митохондрийн кальцийн суваг хориглогчийн үзүүлэх нөлөө болон механизм
Тэнхимийн бүтэц бүрэлдэхүүн
Цогт-Очирын Бямбажав
АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн эрхлэгч, Ахлах багш, Дотрын анагаахын тэргүүлэх зэргийн их эмч
Боловсрол
Завхан аймгийн ЭОН-т I арван жилийн сургууль, 1989 -1999, Бүрэн дунд
АУИС, 1999-2005, Хүний их эмч
ЭМШҮИС, 2005-2007, Дотрын эмч
ЭМШҮИС, 2008-2009, Гастроэнтерологич эмч
АШУҮИС, 2010- 2011, Клиник эм судлаач эмч
АШУҮИС, 2007-2010, АУ-ны Магистр
АШУҮИС 2014-2018, АУ-ны Доктор
Эрхэлсэн ажил
УБ хотын Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлэг, 2005-2006, Эмч
УБ хотын Яаралтай тусламжийн төв, 2006-2007, Эмч
ТТАХНЭ, 2007-2013 Гастроэнтерологи эмч, Клиник эм судлаач эмч, Дотрын тасгийн эрхлэгч
АШУҮИС, АУС, ХБЭС-ын тэнхим, 2013 оноос хойш багш, 2023 оноос Тэнхимийн эрхлэгч
АШУҮИС, ИСНЭ, 2013- 2019, Гастроэнтерологи, Дурангийн эмч
АШУҮИС, МЯЭ, 2019 оноос одоог хүртэл Гастроэнтерологи, Дурангийн эмч, 2020-2021, MЯЭ-ийн COVID-19 улаан бүсийн тасгийн эрхлэгч, 2021-2022, Хэвтэн эмчлүүлэх -1 тасгийн эрхлэгч, 2023 оноос Дурангийн тасгийн эрхлэгч
Мэргэжил дээшлүүлсэн байдал
Тайвань, Тайпэй хотын Cathay эмнэлгийн Элэгний төв, 2015, Гепатологи эмч
БНСУ, Сөүл хотын ASAN эмнэлгийн Гастроэнтерологи, Дурангийн төв, 2016, ХБЗ-ын дурангийн эмч
Эрдэм шинжилгээний ажлын чиглэл
HVB, HDV, HCV -ийн шалтгаант элэгний эмгэг
H.pyolri устгах эмчилгээ
ХБЗ-ын дурангийн оношилгоо, эмчилгээ
Төсөлт ажил
H.pylori устгах эмчилгээний ойрын ба алсын үр дүн
Зааж буй хичээл
Төгсөлтийн өмнөх сургалт:
Анагаахын суурь боловсролын дамжаа II – Дотор өвчний онош зүй I
Анагаахын III дамжаа- Дотор өвчний онош зүй II
Анагаахын III дамжаа- Блок 2
Анагаахын IV дамжаа –Блок 3
Анагаахын VI дамжаа-Дадлагажигч эмчийн сургалт
Хүүхдийн Анагаахын IV дамжаа – Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал
Монголын Уламжлалт Анагаахын IV дамжаа- Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал
Зүү төөнө засалын IV дамжаа- Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал,
Уламжлалт анагаах ухааны засалчийн III дамжаа-Дотор өвчний эмгэг судлал
НАСС-ын V дамжаа- Дотор өвчний эмгэг судлал
ЭМНА-III дамжаа-Дотор өвчний эмгэг судлал
Био-Анагаахын III дамжаа-Дотор өвчний эмгэг судлал
Эм зүйн II дамжаа-Дотор өвчний онош зүй
Шим судлаачийн III, IV дамжаа – Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал ба Шим судлал
Төгсөлтийн сургалт
Магистрын сургалт
Докторын сургалт
Төгсөлтийн дараах сургалт
Дотрын эмчийн мэрэгшил эзэмшүүлэх 2 жил
Гастроэнтерологийн нарийн мэргэшил эзэмшүүлэх 1 жил
Ходоод гэдэсний дурангийн эмчийн мэргэжил дээшлүүлэх 6 сар
Мэргэжлийн нийгэмлэг холбоо ба сургалтын байгууллагуудтай хамтарсан богино хугацааны сургалтууд
Дүгэрийн Даваадорж
АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн профессор, Дотрын анагаахын зөвлөх зэргийн их эмч
Боловсрол
АУИС, 1985-1992, Хүний их эмч
АУИС, 1992-1994, Гастроэнтерологич эмч
АУИС, Польш улс 2021-2002, Гастроэнтерологич эмч
АУИС, Польш улс 2020-2004, Гепатологи эмч
Эрхэлсэн ажил
АУИС, ХБЭСТ 1992оноос эхлэн Багш, 2017, 2020-2023 тэнхимийн эрхлэгч
АШУҮИС, 2014, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал
Хавдар судлалын үндэсний төв, ТТАХНЭ, УБ- Сонгдо, Medipas эмнэлгүүдэд, 2007 оноос, Зөвлөх эмч,
ЭМЯ-ын Дотрын салбар зөвлөлийн гишүүн, 2007 оноос
АШУҮИС, МЯЭ, 2019 оноос, Зөвлөх эмч
Мэргэжил дээшлүүлсэн байдал
2005 July Tokyo Japan HCC workshop
2006 July Salzburg Austria Internal medicine course
2007 August Helsinki Finland visiting program for Liver transplantation
2008 July Colorado USA Liver transplantation and hepatology program
2008 August Mayo Clinic Minnesota USA Hepatology program
2009 Innsbruck Austria postdoctoral fellowhip in Hepatology
2010 ASAN centre Ulsan Medical University Seuol Korea Liver transplantation management
2011 ASAN centre Ulsan Medical University Seuol Korea Liver transplantation management
2010-2016 AASLD meeting
2014-2016 EASL Congress
Эрдэм шинжилгээний ажлын чиглэл
Chronic viral hepatitis diagnosis, treatment, histological assessment
liver cirrhosis diagnosis and treatment
Biliar cirrhosis and autoimmune hepatitis pathogenesis
Early diagnosis hepatocellularcarcinoma
Liver transplantation pre and post management
Зааж буй хичээл
Төгсөлтийн өмнөх сургалт
Анагаахын суурь боловсролын дамжаа II – Дотор өвчний онош зүй I
Анагаахын III дамжаа- Дотор өвчний онош зүй II
Анагаахын III дамжаа- Блок 2
Анагаахын IV дамжаа –Блок 3
Анагаахын VI дамжаа-Дадлагажигч эмчийн сургалт
Хүүхдийн Анагаахын IV дамжаа – Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал
Монголын Уламжлалт Анагаахын IV дамжаа- Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал
Зүү төөнө засалын IV дамжаа- Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал,
Уламжлалт анагаах ухааны засалчийн III дамжаа-Дотор өвчний эмгэг судлал
НАСС-ын V дамжаа- Дотор өвчний эмгэг судлал
ЭМНА-III дамжаа-Дотор өвчний эмгэг судлал
Био-Анагаахын III дамжаа-Дотор өвчний эмгэг судлал
Эм зүйн II дамжаа-Дотор өвчний онош зүй
Шим судлаачийн III, IV дамжаа – Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал ба Шим судлал
Төгсөлтийн сургалт
Магистрын сургалт
Докторын сургалт
Төгсөлтийн дараах сургалт
Дотрын эмчийн мэрэгшил эзэмшүүлэх 2 жил
Гастроэнтерологийн нарийн мэргэшил эзэмшүүлэх 1 жил
Ходоод гэдэсний дурангийн эмчийн мэргэжил дээшлүүлэх 6 сар
Мэргэжлийн нийгэмлэг холбоо ба сургалтын байгууллагуудтай хамтарсан богино хугацааны сургалтууд
Нямаа Баярмаа
АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн дэд профессор, Монгол улсын зөвлөх зэргийн их эмч
Боловсрол
1990 онд АУДС-ийг (хуучнаар) хүний их эмч мэргэжлээр
2001 онд ОХУ-ын Москва хотын И.М.Сеченовын нэрэмжит Анагаах Ухааны Академ – д“ Нойр булчирхайн архаг үрэвслийн үед фермент нөхөх эмчилгээний үр дүнг өтгөнд эластаза-1 сорилоор судалсан нь” сэдвээр АУ-ны докторын ( Ph.D. ) зэрэг хамгаалсан.
Эрхэлсэн ажил
1990 – 1991 Хөвсгөл аймаг, Цагаан Уул сумын Сум Дундын Нэгдсэн Эмнэлэг, хүний их эмч.
1991 – 1992 АУИС, Дотрын 1-р тэнхим, багш.
1992 – 2014 Хоол Боловсруулах Эрхтэн Судлалын Тэнхим, багш, ахлах багш, дэд профессор.
2014 -2016 АШУҮИС, АУС, Дотрын Анагаахын Тэнхим, Ходоод, гэдэс судлалын профессорын багийн ахлагч.
2014 оноос одоог хүртэл АШУҮИС, АУС, Хоол Боловсруулах Эрхтэн Судлалын Тэнхимд дэд профессор.
1997 – 1999 ОХУ, Москва хотын Н.Н.Сеченовын Анагаах Ухааны Академийн дэргэдэх В.Х.Василенкогийн нэрэмжит НЭ, Элэг – дотрын тасаг, гастроэнтеролог–панкреатологч их эмч.
1999 – 2001 ОХУ, Москва хот, Н.Н.Бурденкогийн нэрэмжит Цэргийн Госпитал, элэг дотрын тасаг, панкреатологч их эмч.
2001– 2005 УКIIНЭ, Дотрын IY тасгийн эрхлэгч, их эмч.
2004 – 2005 ЭМЯ-ын Дотрын зөвлөлийн гишүүн
2005 – 2012 ШКТЭ, ХБЭСТасагт гастроэнтеролог-панкреатологч зөвлөх их эмч.
2005 оноос одоог хүртэл АШУҮИС-ийн Нэгдсэн Эмнэлэгт дотрын, ХБЭС зөвлөх их эмч.
2010 – одоог хүртэл Энэрэл эмнэлэгийн дотрын зөвлөх их эмч.
2012 – 2014 ОРСТӨХК-ийн Сэргээн Засах Тусламж Үйлчилгээ эрхэлсэн дэд захирал.
2012 – 2014 ОРСТӨХК-ийн Дотрын зөвлөх их эмч
2017 – 2021 УБТЗын НЭ-ийн ХБЭС зөвлөх их эмч
2012 –одоог хүртэл Монголын нойр булчирхай судлаачдын нийгэмлэгийн тэргүүн.
2014 –одоог хүртэл Хоол шим тэжээл судлаачдын нийгэмлэгийн тэргүүн.
2010, 2013, 2014 ЭМЯ-ын Дотрын салбар зөвлөлийн гишүүн
2013 – 2014 ЭМЯ-ын Сувилал, сэргээн засах эмчилгээний салбар зөвлөлийн гишүүн
Эрдэм шинжилгээний ажлын чиглэл
ХБЭТ түгээмэл тохиолдох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний асуудлууд
Нойр булчирхайн түгээмэл тохиолдох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний асуудлууд
Шим тэжээл судлал