
Яаралтай тусламжийн оюутны улсын 5-р олимпиад 2025 оны 5-р сарын 3-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү олимпиадад нийт 23 баг буюу 92 оюутан оролцсоноос эхний 5 байрыг шалгаруулж медал, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Тус олимпиад нь гурван үе шаттайгаар явагдсан бөгөөд 1-р шатанд: Онолын мэдлэг шалгах сорил, 2-р шатанд: “Амилуулах суурь тусламж”-ийн хүрээнд багаар тусламж үзүүлэх, 3-р шатанд: “Амилуулах лавшруулсан тусламж”-ийн хүрээнд багаар тусламж үзүүлэх мэдлэг, чадвар, хандлагыг үнэлүүлэн өрсөлдөж шагналт байруудыг авлаа. 3-р шатанд шилдэг 5 баг өрсөлдсөн бөгөөд
1-р байр – Trauma code
2-р байр – The squad
3-р байр – ResQ four
Тусгай байр – V-fib, ZENIT багууд тус тус шалгарлаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнээр АШУҮИС-ийн АУС-ийн Яаралтай тусламж мэдээгүйжүүлэг судлалын тэнхимийн багш О. Соёмбо, Цэргийн төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Т. Чойсүрэн, УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Б. Тамир, Интермед эмнэлгийн Яаралтай тусламжийн эмч А. Сайнбилэг нар ажиллалаа. Оролцогч оюутнуудын мэдлэг, ур чадвар, хандлага, багаар ажиллах чадамжийг сорьсон энэхүү олимпиад нь амжилттай зохиогдож, ирээдүйн эмч мэргэжилтнүүдийн өсөн дэвших алхамд чухал хувь нэмэр орууллаа. Нийт оролцогч оюутан залуус, шүүгч багш, эмч мэргэжилтнүүд болон зохион байгуулагч ЯТМСТ-ийн хамт олон ба клубын гишүүддээ талархал илэрхийлэе!
