АШУҮИС, АУС-ийн Багшийн хөгжлийн дэд хөтөлбөр “Тэнхимийн сарын аян”-ы хүрээнд Ментор-Менти багш нарын “СУДЛААЧ ЭМЧ-БАГШ БИДНИЙ ТУРШЛАГА” хүндэтгэлийн лекцийг АУС-ийн ХАВДАР СУДЛАЛЫН ТЭНХИМ, 2024.11.28-ны Пүрэв гарагийн 15:00-17:00 цагт Ботаник, АУС-ийн 6 давхарт “Blue Hall” зааланд амжилттай зохион байгууллаа. Энэхүү хүндэтгэлийн лекцэд АУ-ы доктор, профессор, МУ-ын Хүний гавъяат эмч, МУ-ын Зөвлөх эмч Д.Авирмэд “Эмэгтэйчүүдийн хавдар судлаач нарийн мэргэжлийн эмч бэлтгэхэд оруулсан хувь нэмэр”, АУС-ийн Хавдар судлалын тэнхимийн багш, ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, АУ-ны магистр, Ахлах зэргийн эмч П.Баттулга “Багшаас суралцахуй” сэдвээр тус тус лекц уншиж ментор, менти багш шавийн хамтын ажиллагааны замналынхаа талаар чөлөөт ярилцлагыг өрнүүллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол-Япон эмнэлгийн удирдлага, эмч нар болон Анагаах ухааны хүрээлэн, Өргөө амаржих, Хүрээ амаржих, Амгалан амаржих төвөөс эмч төлөөллүүд болон ХСҮТ-н Эмэгтэйчүүдийн тасгийн эмч нар, АУ-ы доктор, профессор, МУ-ын Хүний гавъяат эмч, МУ-ын Зөвлөх эмч Д.Авирмэд багшийн гэр бүл болон олон олон шавь нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.
СУДЛААЧ ЭМЧ – БАГШ БИДНИЙ ТУРШЛАГА, ХАВДАР СУДЛАЛЫН ТЭНХИМ