Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Анагаах ухааны сургуулийн Арьс судлалын тэнхимийн урилгаар БНСУ-ын Дэжон хотын “СА Арьс судлалын клиник”-ийн захирал, профессор Ки Бом Су тэргүүтэй эмч, мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, арьс судлалын резидентурт суралцаж буй эмч нарыг чадавхжуулах “The latest trends in diagnosis and treatment of atopic dermatitis” сэдэвт сонирхолтой лекцийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр танилцуулав.
Анагаах ухааны сургуулийн захирал АУ-ны доктор, профессор, Я.Энхтөр, Арьс судлалын тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор Ө. Дугармаа болон тус тэнхимийн багш нар БНСУ-ын Дэжон хотын “СА Арьс судлалын клиник”-ийн захирал, профессор Ки Бом Су тэргүүтэй эмч, мэргэжилтнүүдтэй ажил хэргийн уулзалт зохион байгуулж, Анагаах ухааны сургууль, Монгол-Японы эмнэлэг болон ЭМШУ-ны Төв номын сантай танилцуулан, хоёр талын цаашдын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар тохиролцсон болно.