Халдварт өвчний мэрэгжлийн чадавхийг сайжруулах сэдэвт вебинар зөвлөлгөөнийг зохион байгуулав.

Халдварт өвчин судлалын тэнхим Рафаэл Олон улсын байгууллага болон БНСУ-ын Халим Их сургуулийн Халдвартын профессор Жэкоб Ли-тэй хамтран 2024 оны 5-р сарын 24-ний өдөр “Халдварт өвчний мэрэгжлийн чадавхийг сайжруулах” сэдэвт вебинар зөвлөлгөөнийг зохион байгуулав. Зөвлөлгөөнд Дэд профессор Р. Оюунгэрэл “Нярайн халдвар”-ын, ахлах багш В. Нямцэнгэл “Мэдрэлийн тэмбүү”-ийн эмнэлзүйн тохиолдлыг танилцуулж зөвлөлдөв. Вебинар зөвлөлгөөнд хот, хөдөөгийн халдварт өвчин судлалын чиглэлийн 40 гаран эмч мэргэжилтэн, төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж буй суралцагсад оролцов (Зураг 1).

Зураг 1 а. “Халдварт өвчний мэрэгжлийн чадавхийг сайжруулах” сэдэвт вебинарын хөтөлбөр

Зураг 1 б. “Халдварт өвчний мэрэгжлийн чадавхийг сайжруулах” сэдэвт вебинарт оролцогсод

Халдварт судлалын тэнхимийн дэд профессор Р. Оюунгэрэл, Ахлах багш В. Нямцэнгэл, Лабораторийн тэнхимийн дэд профессор Т. Хосбаяр нар  2024 оны 5-р сарын 27-30-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хотод  “Халдварт өвчний Олон улсын 9-р симпозиум”-д оролцлоо (Зураг 2). Энэхүү симпозиум нь БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтран гүйцэтгэж буй “Өндөр эрсдэлтэй халдварт өвчинд зориулсан нөөцийг Хими-хамгаалах Олон улсын сүлжээг өргөжүүлэх, ашиглалт” сэдэвт төслийн хүрээнд хамтран ажилладаг Солонгос, Малайз, Лаос, Тайланд, Бутан, Саудын Араб, Узбекстан, Монгол, Индонез зэрэг 10 гаран улс орны 50 гаран судлаачид болон БНСУ-ын Их дээд сургуулийн төлөөлөл, биотехонлогийн компаний төлөөлөл оролцлоо. Хурлын үеэр оролцогчид бизнес уулзлалт хийж хамтын ажиллагаагаа өргөтгөн тэлэх талаар ярилцсан (Зураг 3, 4). Монгол улсыг төлөөлсөн АШУҮИС-ийн багтай 5 байгууллага уулзаж халдварт өвчнийг оношлох, сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцов. Дашрамд тус хуралд оролцогч улс орны анагаахын сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгч нь бие даан хамтын ажиллагааг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж байгаа нь судалгааны эрх чөлөөнд дэмжлэг үзүүлсэн томоохон шийдэл болохыг харуулж байв.

Зураг 2. “Халдварт өвчний Олон улсын 9-р симпозиум”-д оролцсон Монголын төлөөлөгч нар: Зүүн гараас Дэд профессор Т. Хосбаяр, дэд профессор Р. Оюунгэрэл, Ахлах багш АУ-ны доктор В. Нямцэнгэл

Зураг 3. Р. Оюунгэрэл, Т. Хосбаяр нар бизнес уулзлалтын үеэр БНСУ-ын Жеонбүүк Их сургуулийн профессор Хо-Сеонг Чу-гийн хамт

Зураг 4. Р. Оюунгэрэл, Т. Хосбаяр нар бизнес уулзлалтын үеэр БНСУ-ын Чосун Их сургуулийн профессор Дун-Мин Кимийн хамт

Халдварт өвчний мэрэгжлийн чадавхийг сайжруулах сэдэвт вебинар зөвлөлгөөнийг зохион байгуулав.