Анагаах ухааны сургуулийн Арьс судлалын тэнхим, Арьс Судлаачдын Монголын Нийгэмлэг болон Арьсны өвчин судлалын үндэсний төв хамтран Арьс Судлаачдын Монголын Нийгэмлэгийн 15 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Арьс судлал, гоо заслын салбарын дэвшил” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотын Корпорайт зочид буудлын хурлын зааланд 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулав. Энэ жилийн намрын хурал нь нийгэмлэгийн 15 жилийн ойтой давхцаж, Солонгос, Япон, АНУ, Словак, Узбекистан зэрэг олон улсын эрдэмтэн судлаачид оролцсоноороо онцлог байлаа. Тус хуралд Арьс Судлаачдын Монголын Нийгэмлэгийн 300 гаруй эмч, мэргэжилтнүүд идэвхтэй оролцсон.
Хуралд гадаад, дотоодын эрдэмтэн, багш судлаач нарын эрдэм шинжилгээ, судалгааны илтгэлүүд, арьс судлал, гоо сайхны салбарын сүүлийн үeийн ололт амжилтууд, эмнэлзүйн тохиолдлууд танилцуулагдсан нь шинэлэг байсан болно.