Арьс судлалын тэнхимийн хамтын ажиллагаа

2024.01.29-02.01-ний өдрүүдэд АУС-ийн захирал, Профессор Я.Энхтөр, Арьс судлалын тэнхимийн Профессор Б.Хандсүрэн болон тэнхимийн багш нарын бүрэлдэхүүнтэй БНСУ-ын Дэжон хотын СА Арьсны эмнэлэг болон Сөүл хот дахь Ихуа эмэгтэйчүүдийн их сургуулийн Анагаах Ухааны Сургууль болон Их Сургуулийн эмнэлэгт албан айлчлал хийж хамтын ажиллагааны санамж бичигт тус тус гарын үсэг зуран гэрээ байгууллаа. Тус санамж бичигт 2 талын хамтарсан сургалт, эрдэм шинжилгээ судалгаа хийх, багш, резидент эмч нарыг мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтанд хамруулах, харилцан туршлага солилцох цаашдын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх талаар тусгагдлаа.

Арьс судлалын тэнхимийн хамтын ажиллагаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн