АШУҮИС-ийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-66” Анагаах ухааны салбар хуралдаан 2024 оны 4 дүгээр сарын 04 өдөр зохион байгуулагдана. Салбар хуралдаанаас шалгарсан бүтээл 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэгдсэн хуралдаанд хэлцэгдэнэ.

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-66” нэгдсэн хуралдаанд зочин илтгэлүүд, салбар хуралдааны шилдэг илтгэлүүд хэлэлцэгдэж, АШУҮИС-ийн 2023 оны “Шилдэг судлаач”-ийг шалгаруулах, 2023 онд Elsevier компанийн “SCOPUS” олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй Эрдэм шинжилгээний сэтгүүлд хариуцлагатай зохиогч, нэгдүгээр зохиогч, хамтран зохиогчоор бүтээл хэвлүүлсэн багш судлаачдад бүтээлийн урамшуулал, батламж олгох үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Нэгдсэн хуралдаанд зориулан “Эрдмийн чуулган-66” эрдэм шинжилгээний илтгэлийн эмхэтгэл, салбарын эрдэм шинжилгээний шилдэг өгүүллээс бүрдсэн “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан“ сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэж, багш судлаачдын хүртээл болно.

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-66” ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Илтгэлийн хураангуйг хүлээн авах холбоос:

https://docs.google.com/forms/d/10qLG2-oLFpaDeWmr0oKuzkDqK6_eVhnXEBLJgi0RPl4/viewform?pli=1&pli=1&fbclid=IwAR191aF9c_fg6Psyg_ulT0dBEu5BJ155k48B4WbFGCxTk8mAhmS-7IqAWxo&edit_requested=true

Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага харах холбоос:

https://drive.google.com/file/d/1jQjcn3Oc1QoZoY9ZWN_7fmwjsJhaKjHU/view?fbclid=IwAR1g0uG3pwvxwdQxu8ZQEQX9i1ARMrZKjUuh1TSWmu0YUZgkHtrKg0xz1mk

АШУҮИС-ИЙН 66 ДАХЬ ЭРДМИЙН ЧУУЛГАНЫ АНАГААХ УХААНЫ САЛБАР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.