АШУҮИС нь “Эмнэлгийн менежмент” сэдэвт олон улсын сургалт, семинарыг 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Сургалт, семинар 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 08:00-16:00 цагт, АШУҮИС-ийн төв байрны лекцийн 111 тоот танхимд танхим, цахим хосолсон хэлбэрээр, англи, монгол орчуулгатай зохион байгуулагдана. Тус олон улсын сургалт семинарийг АШУҮИС, Франц улсын Клермонт Оверни их сургууль, Аль-Фарабигийн нэрэмжит Казакын үндэсний их сургууль, Турк улсын Анкарагийн их сургууль, Тайван улсын Каошюн анагаах ухааны их сургуулийн эрдэмтэн, профессорууд удирдан зохион байгуулна. Багц цагийн гэрчилгээг эрүүл мэндийн хөгжлийн төвийн hr.hdc.gov.mn вебсайтын багц цагийн сургалт хэсгээс үйл ажиллагааны менежментийн 2 кредит цагийн сургалтад бүртгүүлснээр авах боломжтой юм.
Та бүхэн оролцохыг хүсвэл https://forms.gle/EDMkXcnoU99QrbC1A формыг бөглөнө үү.
Эмнэлгийн менежмент олон улсын сургалт, семинар