Өнгөрсөн долоо хоногийн “Өглөөний цай уух зуур” уулзалтанд БХДХ-ийн хүрээнд “Судлаач багш-миний туршлага” хүндэтгэлийн лекцийг зохион байгуулах тухай ярилцаж, санал бодлоо солилцсон багш нартаа их баярлалаа. Энэ долоо хоногоос эхлэн тэнхимүүд хуваарийн дагуу “Өглөөний цай уух зуур” уулзалтыг зохион байгуулах болсон. Маргааш буюу 11 сарын 15-ны Лхагва гаригийн өглөө 07:00-08:00 цагт АУС-ийн 610 тоот өрөөнд хуваарийн дагуу Мэс заслын тэнхим зохион байгуулна.
Та бүхэн маань, энэхүү өглөөний уулзалтыг чөлөөтэй, халуун дотно яриа өрнүүлэх орон зай, цаг хугацаа болгон ашиглаарай. Тэнхимээрээ цуглаж ажлаа амжуулах ч боломжтой. Тэнхим бүрийн өглөөний уулзалтад Я.Энхтөр захирал өөрөө аль болох оролцон та бүхний санал бодлыг сонсч, тэнхимийн тулгамдсан асуудлаас тодорхой хэмжээнд шийдэх боломж бүрдүүлэх тухайгаа хэлсэн байгаа. Хамтдаа цайлангаа сонирхолтой яриа өрнүүлдэг, өдрийг эрч хүчтэй эерэг энергитэй эхлүүлдэг энэхүү уламжлалаа хадгалан, тасралтгүй хөгжүүлэхийг хүсье ээ!