АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Англи хэл дээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн IV ба V дамжаанд суралцаж буй 10 гадаад, 10 Монгол нийт 20 оюутан удирдагч багшийн хамт 2024 оны 7-р сарын 1-нээс 30-ны хооронд буюу 1 сарын хугацаанд БНСУ-ын Чун Ан их сургуулийн Хьюндэй эмнэлэгт эмнэлзүйн дадлага хийж амжилттай дуусгалаа.
Оюутнууд тухайн дадлагын хугацаанд Мэс засал, Гэмтэл согог, Яаралтай тусламж болон Дотрын өвчин судлалын чиглэлээр лекц, дадлагын хичээлүүдэд хамрагдахаас гадна тухайн тасгуудын үйл ажиллагаатай танилцаж долоо хоног тутмын эмч нарын яриа, журнал клубын үйл ажиллагаанд хамрагдаж орчин үеийн дэвшилтэт технологи, оношилгоо эмчилгээний аргуудтай танилцав.
АШУҮИС-ийн АУС-ийн оюутнууд БНСУ-ын Чун Ан их сургуулийн Хьюндэй эмнэлэгт эмнэлзүйн дадлага хийлээ