АШУҮИС-ийн АУС-ийн Зүрх судлалын тэнхимийн багш нарын хамтарсан
судалгааны өгүүлэл нь АНУ-ын Нью-йорк хотын ”Nova science” хэвлэлийн
компаниас 2024 оны 1-р улиралд гаргасан ”Дэлхийн Зүрх судасны Судалгааны
Хүрээ” номын нэг бүлэг болж нийтлэгдлээ. “Монголын өндөр эрсдэлт хүн амын
дундах цацалтын фракц хадгалагдсан зүрхний шинж тэмдэггүй дутагдлын эрт
илрүүлэг” сэдэвт бүтээлийг Ө.Цолмон, Х.Чингэрэл, Ө.Ганчимэг, С.Наранчимэг,
Х.Алтайсайхан нарын эрдэмтэд туурвисан.

Энэхүү бүтээл нь Eleanor H Bennington-ы хянан тохиолдуулсан “Horizons in
World Cardiovascular Research” сэдэвт цуврал номны 26 дахь ботийн 10-р бүлэгт
нийтлэгдсэн болно. ”Nova science” хэвлэлийн компани нь жил бүр дэлхийн нэр
хүндтэй их сургуулиудын эрдэмтэн, судлаачдын 1000 гаруй шинэ бүтээлийг сонгон
авч цуврал ном болгон хэвлэдэг уламжлалтай.

Horizons in world cardiovascular research

Номын танилцуулга