АНУ-ын Юта мужийн Сенатчдын танхимын ерөнхийлөгч, Ютагийн их сургуулийн захирал тэргүүтэй зочид, төлөөлөгчид энэ оны 9 дүгээр сарын сүүлээр АШУҮИС-д айлчилж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон. Уг хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн АУС-ийн багш, ажилчид, оюутнуудын Англи хэлний түвшинг нэмэгдүүлэх, багш ажилчдыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний мэдлэг үнэлэх IELTS, TOEFL зэрэг шалгалтуудад бэлтгэх зорилготой үнэ төлбөргүй, ахисан түвшний сургалтыг Birmingham-ийн их сургуульд Англи хэл сурган заах арга
зүйд суралцсан Америк багш удирдан явуулахаар боллоо. 2024 оны 11 дүгээр сараас эхлэн 6 сарын хугацаанд үргэлжлэх энэхүү сургалт нь багш, ажилчдад болон оюутанд зориулагдсан 2 хэсгээс бүрдэнэ.
АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургууль АНУ-ын мэргэшсэн багш нарыг урьж багш, ажилчид, оюутнуудын Англи хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулна