Алсын хараа:
Олон улсын стандартын дагуу дэлхийд өрсөлдөх чадвар бүхий ирээдүйн эмч мэргэжилтнийг бэлтгэх

Эрхэм зорилго:
Их сургуулийн алсын харааг биелүүлэхэд чиглэсэн ASIIN (Математик, Байгалийн ухаан, Мэдээлэл зүй, Инженерийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийн магадлал итгэмжлэлийн Олон Улсын агентлаг) -аар магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр өөрийн болон бусад орны оюутнуудыг бэлтгэхэд оршино. Бид Олон Улсад хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн эмч нарыг бэлтгэхийг зорьж байна.

Хөтөлбөрийн тухай
АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрт Солонгос, Канад, Орос, Япон болон Монголын 140 гаруй оюутан суралцаж байна.
III дамжаанаас эхлэн оюутнууд Монгол–Японы эмнэлэг болон үндэсний төв эмнэлгүүдээс гадна АНУ, БНСУ-ын түнш байгууллагуудад эмнэлзүйн дадлага хийх боломжтой бөгөөд энэ нь мэргэжлийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд эзэмших нөхцөлийг бүрдүүлдэг.


MBBS ийн хөтөлбөр
Хөтөлбөр нь “блок сургалтын тогтолцоог” ашиглан сургалтын үр дүнг дээшлүүлэх зорилготой.
Суралцагчид Монгол болон АНУ-д эмчлэх эрхийн лицензийн шалгалтанд бэлтгэгдэх түвшинд мэдлэг, ур чадвар эзэмшдэг.
Манай зорилго бол дэлхийн эрүүл мэндийн салбарт өрсөлдөх чадвартай эмч мэргэжилтэн төлөвшүүлэх явдал юм.

Онцлох боломжууд

Олон улсын дадлага, сургалт:
Оюутнууд АНУ-ын Сант-Антонио дахь Методистийн эмнэлэг, Жорж мужийн их сургууль, Тексасын их сургууль болон БНСУ-ын Чун-Анг их сургуулийн Хьюндэй эмнэлэгт зуны дадлага хийх боломжтой.
“2+4” хөтөлбөр:
АНУ-ын Жорж мужийн их сургуультай хамтран хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар оюутнууд эхний 2 жилд суурь, дараагийн 4 жилд эмнэлзүйн хичээлүүдийг судалж, нийт 186 багц цагийн сургалтаа дүүргэнэ.
Дэлхийн түвшний хамтын ажиллагаа:
Өмнөд Солонгосын Чун-Анг их сургуулийн Хьюндэй олон улсын анагаахын боловсролын төв болон АНУ-ын Техасын их сургуулийн Анагаахын төвтэй байгуулсан харилцан ойлголцлын хүрээнд багш, оюутан солилцоо, судалгааны хамтын ажиллагаа өрнөж байна.

Сургалтын орчин
Бүх хичээл англи хэлээр явагддаг бөгөөд зориулалтын лаборатори, эмнэлзүйн ур чадварын төв, эмнэлзүйн дадлагын баазуудтай.

Төгсөгчдийн боломж
Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөр нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн, төгсөгчдөд мэргэжлээрээ дэлхийн хаана ч өрсөлдөх, гадаад оронд ажиллах, цаашид мэргэшиж суралцах өргөн боломжийг олгодог.

Энэхүү хөтөлбөр нь дэлхийн стандартад нийцсэн боловсролоор дамжуулан Монголын анагаахын ирээдүйн мэргэжилтнүүдийг төлөвшүүлэх зорилготой юм.

Англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн зохицуулагч багш нарын мэдээлэл
1. Хөтөлбөрийн менежер АУ-ны магистр Э.Сарнай
2. Сургалтын албаны мэргэжилтэн Б.Марал
3. 1А блокийн координатор АУ-ны доктор, дэд профессор А.Отгонбат
4. 1Б блокийн координатор АУ-ны доктор О.Зэсэмдорж
5. 2-р блокийн координатор АУ-ны магистр Н.Мэнджаргал
6. 3-р блокийн координатор АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунтөгс
7. 4-р блокийн координатор АУ-ны доктор, дэд профессор Д.Түвшинжаргал
8. 5-р блокийн координатор АУ-ны магистр Б.Баасандорж
9. 6-р блокийн координатор АУ-ны магистр Б.Оюунцацрал 10. Дадлагажуулах эмнэлзүйн сургалтын координатор АУ-ны доктор Д.Өлзий

Student guidebook
Block 1A syllabus
Block 1B handbook
Block II Student Guidebook
Block III Student guidebook
Block IV. Surgical disease guidebook
Block V student guidebook
Block VI student guidebook