Тэнхимийн тухай
АШУҮИС-ийн АУС-ийн ууган тэнхимүүдийн нэг болох Халдварт өвчин судлалын тэнхим нь эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор, тэргүүлэх зэргийн эмч В.Нямцэнгэл, АШУ-ны доктор профессор, МАУА-ийн гишүүн, академич, зөвлөх зэргийн эмч О.Баатархүү, АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч Р.Оюунгэрэл, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Г.Хоролгарав, АУ-ны магистр Э.Энэрэл, АУ-ны магистр Б.Мөнх-Ундрах,  АУ-ны магистр Б.Номин нарын 7 багш, туслах ажилтан Л.Пүрэвсод нарын бүрэлдэхүүнтэйгээр төгсөлтийн, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн чиглэлээр үйл ажиллагааг явуулж байна. Халдварт, сүрьеэ, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр мэргэжлийн эмчийн зөвлөгөө, эмнэлгийн тусламж үйлчилгээг Монгол улсын хэмжээнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдэд зориулан гүйцэтгэж байна. Тэнхимийн багш нарын дотор профессор 1 (14.3%), дэд профессор 2 (28.6%), АУ-ны доктор 3 (42.9%), АУ-ны магистр 4 (57.1%), зөвлөх зэргийн эмч 2 (28.6%), тэргүүлэх зэргийн эмч 2 (28.6%) буюу тэнхимийн багш нарын 42.9% эрдмийн зэрэг цолтой, 57.1% мэргэжлийн зэрэгтэй байна.

Тэнхимийн түүх
1932 оноос зохион байгуулсан “Тахлын мэдээлэгч санитар” гэх анхан шатны албанд 30 гаруй мэргэжилтнийг курсээр бэлтгэн голомт бүхий нутгуудад ажиллуулснаар Монгол улсад Халдварт өвчин судлалын мэргэжлийн сургалт анх эхэлсэн. МУИС-ийн 1946-1947 оны хичээлийн жилийн багшлах боловсон хүчний төлөвлөгөөнд 1947 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтэн В.Н.Чернова, 1953 оны 9-р сарын 1-нээс Анагаах ухааны дэд эрдэмтэн Ю.М.Михайлова нар тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. БНМАУ-ын СнЗ-ийн 1954 оны 01-р сарын 17-ны өдрийн 21-р тогтоолоор МУИС-ийн Анагаах ухааны салбарын дэргэд “Хүүхэд ба халдвартын тэнхим” байгуулж, тэнхимийн эрхлэгчээр Анагаах ухааны доктор, доцент Д.Намсрайжав ажиллаж байв. 1956 оны 8-р сарын 28-ны өдрөөс Микробиологи, халдварт өвчний тэнхим болон зохион байгуулагдаж, 1958 оны 7-р сарын 1-ний хооронд дэд эрдэмтэн Т.А.Страхова, 1959-1960 онд Г.Жамба микробиологи халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгчээр ажилласан. МАХН-ын Улс төрийн товчооны 1961 оны 5-р сарын 17-ны өдрийн 179-р тогтоол, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1961 оны 8-р сарын 16-ны өдрийн 431-р тогтоолоор 1961-1962 оны хичээлийн жилээс МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийг АУДэС болж тусгаарлан байгуулагдахад, үүний дараа  1964-1977 онд дэд эрдэмтэн Г.Дуламсүрэн, 1963-1964, 1977-1984 онуудад дэд эрдэмтэн Л.Дамдинсүрэн нар Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байв. 1984-1994 онд Монгол улсын Гавъяат багш Г.Цэрэндагва тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд АУ-ны доктор С.Олзвой (1986 оноос), Профессор Я.Дагвадорж, АУ-ны магистр Б.Байгал (1988 оноос), АУ-ны доктор дэд профессор, тэргүүлэх зэрэгтэй эмч Г.Зулхүү, АУ-ны доктор Н.Хоролсүрэн, АУ-ны доктор Д.Жаргалсайхан, АУ-ны доктор дэд профессор Б.Баярмагнай, АУ-ны доктор Р.Баяана (1989 оноос), АУ-ны доктор дэд профессор Р.Оюунгэрэл (1990 оноос),  АУ-ны доктор Ж.Баярмаа (1993 оноос) нар тэнхимийн багшаар тус тус ажиллаж эхэлсэн. 1995 онд Анагаах ухааны доктор Я.Дагвадоржийг тэнхимийн эрхлэгчээр томилохын хамт тус тэнхимд тархвар судлалын салбарыг нэгтгэсэн ба дэд профессор Т.Гомбосүрэн, клиникийн профессор Ц.Чулуунбаатар, багш Б.Ганбат, 1997 оноос Г.Даваа, 2001 оноос О.Баатархүү нар тус тэнхимд багшаар ажиллаж эхэлсэн. 2012-2016 онд АШУ-ны доктор, профессор О.Баатархүү, 2016-2025 онд АУ-ны доктор, дэд профессор Р.Оюунгэрэл, 2025 оноос АУ-ны доктор, дэд профессор В.Нямцэнгэл Халдварт өвчин судлалын тэнхимийн  эрхлэгчээр ажиллаж байна. Тус тэнхимийн залуу халааг бэлтгэн, 2017 оноос АУ-ны магистр Э.Энэрэл, 2020 оноос АУ-ны магистр Б.Мөнх-Ундрах,  2021 оноос АУ-ны магистр Г.Хоролгарав, 2025 оноос АУ-ны магистр Б.Номин нар багшаар ажиллаж байна. Тэнхимийн туслах ажилтнаар Н.Нацаг-Юм, 1960 оноос н.Тэрбиш, 1970-1980 онд Н.Долгор, 1980-1990 онд Н.Ариунаа, 1989-2019 онд С.Ганцэцэг, 2019-2020 онд Ч.Отгонжаргал, 2021-2025 онд З.Цэрэннадмид, 2025 оноос Л.Пүрэвсод нар  ажиллаж байна.

Сургалтын үйл ажиллагаа
Төгсөлтийн өмнөх сургалт
1. Анагаах ухааны сургууль
– Хүний их эмч
– Хүүхдийн их эмч
2. Монгол анагаах ухааны олон улсын сургууль
– Уламжлалт анагаахын их эмч
– Зүү төөнийн их эмч
– Уламжлалт анагаахын засалч
3. Нийгмийн эрүүл мэндийн сургууль
– Нийгмийн эрүүл мэнд судлалч
– Эрүүл мэндийн хоол зүйч
– Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч
– Эрүүл ахуйч, тархвар судлалч
4. Нүүр ам судлалын сургууль
– Шүдний их эмч
5. Био-Анагаахын сургууль
– Био-Анагаах судлаач
Төгсөлтийн дараах сургалт
1. Үндсэн мэргэшлийн сургалт:
– Халдварт өвчин судлалын их эмч
– Сүрьеэ судлалын их эмч
2. Төрөлжсөн мэргэшлийн сургалт
– БЗДХ, ХДХВ, ДОХ судлалын эмч
– Хүүхдийн халдварт өвчин судлалын эмч
Мэргэжил дээшлүүлэх сургалт
– Халдварт өвчин
– Сүрьеэ
– БЗДХ, ХДХВ, ДОХ
Төгсөлтийн сургалт
– Халдварт өвчин, сүрьеэ, БЗДХ-ын чиглэлийн магистр, докторын сургалт
– Сайбер Олон улсын сургуультай хамтран цахим магистрын сургалт


    Ванганы Нямцэнгэл
    Тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тэргүүлэх зэргийн эмч
    Төгссөн сургууль
    1995-2001, АУИС, Хүний их эмч
    2001-2002, АУИС, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эмч
    2005-2009, ЭМШУИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхим, АУ-ны магистр
    2011-2015, БНХАУ, ӨМИС, Байгалийн шинжлэх ухааны сургууль, АУ-ны доктор
    2017-2018, Harvard Medical School, Medical education, T2T training
    Ажил эрхэлсэн байдал
    2025-одоо АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч
    2007-2025, АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхимд багш
    2003-2007, ХӨСҮТ, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба, их эмч
    2002-2003, ХӨСҮТ, ХӨТМА-ны Халдварт өвчний тандалт судалгааны алба, их эмч
    Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
    Халдварт өвчний тандалт, сэргийлэлт
    БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тандалт, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлтийн чиглэлээр ДЭМБ, ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл, НҮБ-ын Хүүхдийн сан, KOICA байгууллага, ХӨСҮТ-тэй хамтран хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй үйл ажиллагаа
    Зааж буй хичээл: БЗДХ, ХДХВ, ДОХ судлал

    Ойдовын Баатархүү
    АШУ-ны доктор, профессор, МАУА-ийн гишүүн академич, ОХУ-ын Эрхүүгийн АУИС-ийн Хүндэт Профессор, Халдварт өвчин судлалын Зөвлөх зэргийн эмч
    Төгссөн сургууль
    1988-1994, АУИС, Хүний их эмч
    1994-1995, АУХ, Сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлгийн эмч
    1998, АУИС, АУ-ны Магистр
    2001, АУИС, Халдварт өвчин судлалын эмч
    2006, АУИС, АУ-ны доктор
    2015, Удирдлагын Академи, Төрийн удирдлагын менежер
    2023, Шинжлэх Ухааны академи, АШУ-ны доктор
    Мэргэжил дээшлүүлсэн байдал
    Халдварт өвчний иммунологи, молекул биологи, биотехнологи, халдварт өвчний тандалт, дотрын анагаах ухаан болон элэг судлалын чиглэлээр Швейцарын Люзаны их сургууль, Базелийн Swiss Tropical Institute, БНСУ-ын Ионсей их сургууль, Австрийн Венийн их сургуулийн Дотрын III тэнхим ба AKH эмнэлгийн Элэг судлалын төв, Австралийн Сидней их сургуулийн Элэг судлалын төв, Австралийн Doherty институтийн ДЭМБ-ын лавлагаа лаборатори, Канадын Калгарийн их сургууль зэрэг олон улсын их сургуулиудад мэргэжил дээшлүүлсэн.
    Ажил эрхэлсэн байдал
    2020-одоо АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхимийн Профессор
    2020 онд, АШУҮИС, Анагаах Ухааны Сургуулийн захирал
    2016-2020, АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхимийн Профессор
    2012-2016, АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч
    2006-2007, ХӨСҮТ, Эрдэмтэн нарийн бичгийн дарга
    2001-2012, ЭМШУИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхим, багш, ахлах багш
    1998-1999, ЭМНХ-ын Сайдын туслах бөгөөд СЗНБД
    1994-1998, Шастины нэрэмжит Клиникийн 3-р эмнэлэг, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч
    Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
    Вируст гепатит, элэгний архаг өвчин, элэгний хавдрын молекул эпидемиологи, генотипийн тархалт, эмнэлзүй, эмчилгээ, оношилгоо, генетикийн онцлог
    Шинэ болон сэргэж буй халдварын молекул эпидемиологийн онцлог, оношилгоо, эмчилгээ
    Халдварт өвчний тандалт, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлтийн чиглэлээр БНСУ-ын Ионсей их сургууль, Ази Номхон далайн орнуудын Элэг судлалын холбоо, Японы Элэг судлалын холбоо, Австрийн Венийн их сургууль, АНУ-ын Элэг судлалын холбоо, Европын Элэг судлалын холбоо, Австралийн Сидней их сургууль, Туркийн Анкарагийн их сургууль, ОХУ-ын Эрхүүгийн улсын Анагаах ухааны сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхим, Канадын Калгарийн их сургуультай хамтран эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлж байна
    Зааж буй хичээл: Халдварт өвчин судлал

    Равжирын Оюунгэрэл
    АУ-ны доктор, дэд профессор, Халдварт өвчин судлалын Зөвлөх зэргийн эмч
    Төгссөн сургууль
    1983-1989, АУДэС, Хүүхдийн их эмч
    1990-1991, АУИС, Халдварт өвчин судлалын эмч
    1998-2001, ИЕСПИ англи хэлний дунд болон гүнзгийрүүлсэн шатны курс
    2001-2004, Удирдлагын академи, Нийгмийн удирдлагын менежер
    Мэргэжил дээшлүүлсэн байдал
    Халдварт өвчин, тухайлбал халдварт өвчний тандалт, Сүрьеэ, ДОХ, цар тахал, дархлаажуулалтын чиглэлээр Нидерланд, Филлипин, Япон, Орос, Казакстан, Герман, Австри, Солонгос, Япон, Хятад, Филлипин, Тайланд зэрэг орнуудад, Удирдлагын чиглэлээр Герман улсад мэргэжил дээшлүүлсэн.
    Ажил эрхэлсэн байдал
    2025-одоо АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхимийн дэд профессор
    2016-2025, АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч
    2011-2013, ЭМШУИС, АУС, Эрдэм шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал (орон тооны бус)
    2004-2015, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Эрдэмтэн нарийн бичгийн дарга
    2001-2004, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Клиник эрхэлсэн дэд захирал
    1998-2001, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Чанарын менежер
    1990-2016, АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхимийн багш, ахлах багш
    1989-1990, Дорноговь аймаг, Хар–Айраг сум, Сум дундын нэгдсэн эмнэлэг, хүүхдийн болон халдвартын эмч
    Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
    Халдварт өвчний тандалт, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлт /КОВИД-19, хепатит, сүрьеэ, суулгалт халдвар, эмэнд тэсвэржилт, хиймэл оюун ухааны технологи/ чиглэлээр дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй үйл ажиллагаа.
    Зааж буй хичээл: Халдварт өвчин судлал

    Ганбаатарын Хоролгарав
    АУ-ны магистр, Халдварт өвчин судлалын тэргүүлэх зэргийн эмч
    Төгссөн сургууль
    2001-2007, ЭМШУИС, АУС, Хүний их эмч
    2009-2010, ЭМЯ, ЭМХТ, Халдварт өвчин судлалын эмч
    2016, ЭМЯ, ЭМХТ,  Халдвартын эмчийн  мэргэжил дээшлүүлэх курс
    2021, АШУҮИС, АУС, АУ-ны Магистр
    2022-2023, “Wall Street English” англи хэлний анхан ахисан дунд шатны сургалт
    2022-одоо АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхимийн докторант
    2023-2024, АШУҮИС, АУС, БЗДХ, ХДХВ/ДОХ судлалын эмч
    Ажил эрхэлсэн байдал
    2021-одоо АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхимийн багш
    2021 онд, ХӨСҮТ, эрэгтэй НХЦГ тасгийн эрхлэгч
    2010-2021, ХӨСҮТ, САЭЭТ, ХАЯТТ, НХЦГ-ийн эмэгтэй тасгууд, эмч
    2008-2010, БГДЭМ Нэгдэл 6-р төв, дадлагажигч эмч
    2007–2008, БГД-ийн 9-р хорооны “Их-Амгалан”  өрхийн эмнэлэг, өрхийн эмч
    Эрдэм шинжилгээний чиглэл хамтын ажиллагаа Улаанбурхан, вируст гепатит, КОВИД-19 чиглэлээрЗааж буй хичээлүүд: Халдварт өвчин судлал

    Энхбаярын Энэрэл
    АУ-ны магистр
    Төгссөн сургууль
    ● 2006-2008, ЭМШУИС, лицей
    ● 2008-2009, ОХУ, ИГТУ, хэлний бэлтгэл
    ● 2009-2015, ОХУ, ИГМУ, Хүний их эмч
    ● 2015 онд ОХУ, Москва хот, ИГМУ, Анагаах ухааны магистр
    ● 2017-2019, АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын эмч
    ● 2019 онд АШУҮИС, НЭМС, Тархвар судлаач эмч
    ● 2019-2020, “Harvard Medical School”, Training to Clinicians (T2C) Mongolia program
    ● 2019-2020, “Wall Street English” англи хэлний дунд болон гүнзгийрүүлсэн шатны сургалт
    ● 2022 онд АШУҮИС, АУС, Хүүхдийн халдвартын эмчийн төрөлжсөн мэргэжил
    Ажил эрхэлсэн байдал
    ● 2021-2024, АШУҮИС, Төв эмнэлэг, Халдварын сэргийлэлт хяналтын албаны дарга
    ● 2020-2021, АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг, Гэрээт эмч
    ● 2017-одоо, АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхимийн багш
    ● 2016 онд НҮБ-ын “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5-р судалгааны төсөл, Хүүхдийн дотоод шүүрлийн эмч
    ● 2015-2017, БСШУСЯ, АХБ-ны “Дээд боловсролын шинэчлэл” төсөл, Гэрээт судлаач
    Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
    ● Халдварт өвчин тэр дундаа гэдэсний халдварт өвчний тандалт, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлт
    Зааж буй хичээлүүд: Халдварт өвчин судлал

    Батмөнхийн Мөнх-Ундрах
    АУ-ны магистр
    Төгссөн сургууль
    2010-2016, АШУҮИС, АУС, Хүний их эмч
    2017-2019, АШУҮИС, АУС, АУ-ны магистр
    2018-2020, АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын эмч
    2021-2022, АШУҮИС, БАС, Эмнэлзүйн дархлаа судлаач эмч
    2024 он, АШУҮИС, АУС, Сүрьеэ  судлалын эмч
    Ажил эрхэлсэн байдал
    2020-одоо АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхимийн багш
    2016-2018, БГД-ийн 15-р хорооны Усан түрүү ӨЭМТ, өрхийн эмч
    Эрдэм шинжилгээний чиглэл хамтын ажиллагаа
    КОВИД-19, Хиймэл оюун ухаан технологийг цээжний рентген шинжилгээнд ашиглах н
    Зааж буй хичээл: Халдварт өвчин судлал, Сүрьеэ судлал

    Буянхишигийн Номин
    АУ-ны магистр
    Төгссөн сургууль
    2009-2015, АШУҮИС, АУС, Хүний их эмч
    2020-2021, ГУИС, Эрүүл мэндийн бодлого удирдлагын магистр
    2021-2023, ЭМЯ, ЭМХТ, Халдварт өвчин судлалын эмч
    2024-2025 он, ЭМЯ, ЭМХТ, Тархвар судлаач эмч
    Ажил эрхэлсэн байдал
    2015-2017, Чингэлтэй дүүргийн Мэндцолмон ӨЭМТ, өрхийн эмч
    2017-2019, Новартис Олон Улсын Байгууллага, эмч төлөөлөгч
    2023-2024, Олон улсын судалгааны төсөл, судалгааны зохицуулагч
    2024-2025, ХӨСҮТ, Амбулаторийн тасаг, халдвартын эмч
    2025-одоо АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхимийн дадлагажигч баг
    Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа
    Халдварт өвчний тандалт, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлтийн чиглэлээр
    Зааж буй хичээлүүд: Халдварт өвчин судлал

    Лхагвасүрэнгийн Пүрэвсод
    Тэнхимийн туслах ажилтан
    Төгссөн сургууль

    2017-2023, АШУҮИС, АУС, Хүний их эмч
    2023-2025, АШУҮИС, АУС, Халдварт өвчин  судлалын эмч
    Ажил эрхэлсэн байдал
    2025-одоо АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхимийн туслах ажилтан
    Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа Вируст гепатит, Шинэ болон сэргэж буй халдварт өвчин