Бидний тухай
АШУҮИС, Анагаах Ухааны Сургуулийн Хавдар судлалын тэнхим нь хавдар судлалын мэргэжлийн болон мэргэшсэн тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай эмч бэлтгэхийг үндсэн үйл ажиллагаагаа болгон нээлттэй, цахим үйл ажиллагааг эрхэмлэсэн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байна. Тэнхимийн үндсэн бүрэлдэхүүнд 4 багш ажилладаг бөгөөд ерөнхий хавдар судлал, хавдрын мэс засал судлал, хавдрын хими, бай эмчилгээ, хавдрын хөнгөвчлах эмчилгээний орчин үеийн оношилогоо эмчилгээний асуудлыг эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна. Mөн АШУҮИС-ийн харьяа Монгол-Япон эмнэлэг, ХСҮТөвтэй мэргэжлийн үйл ажиллагаанд хамтран ажилладаг.

Тэнхимийн түүх
Хавдар судлалын тэнхмийн анхны суурь нь 1982 онд АУДэС –д хавдар судлалын мэргэжлийн багш бэлтгэж эмчилгээний, хүүхдийн, шүдний, уламжлалт анагаахын факультетуудад хавдар судлалын хичээл зааж эхэлсэн үе юм. Нарийн мэргэжил олгох дамжаа хичээллүүлж улмаар 1985 онд анхны Хавдар судлаач эмч нар бэлтгэгдэн гарсан. Мөн хөдөө орон нутгийн эмч нарт сургалт явуулдаг болсон. 2010 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр ЭМШУИС-н Анагаах Ухааны Их Сургуульд Хавдар судлалын тэнхим шинээр байгуулагдаж тэнхмийн эрхлэгчээр Монгол Улсын Хүний гавъяат эмч, АУ–ны доктор, профессор Р.Сандуйжав ажиллаж эхэлсэн юм.
Сургалтын үйл ажиллагаа
Төгсөлтийн өмнөх сургалт
1. Анагаах ухааны сургууль: /Хавдар судлал /, Хүний их эмч, Хүүхдийн их эмч
2. МУАОУСургууль: /Хавдар судлал /, Монголын уламжлалт анагаахын эмч, Зүү төөнүүр засалч,
3. Нийгмийн эрүүл мэндийн сургууль: /Хавдар судлал /, Шим тэжээл судлаач, хоол
4. Нүүр ам судлалын сургууль: /Хавдар судлал /, Нүүр ам судлалын их эмч /
Төгсөлтийн сургалт
Магистр
Доктор сургалтуудыг удирдан явуулдаг.
Төгсөлтийн дараах сургалт
АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институт үндсэн, төрөлжсөн мэргэшлийн сургалт болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулдаг.
– Хавдар судлалын үндсэн мэргэшлийн их эмч – 2 жил
– Хавдрын хими эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн эмч – 6 сар
– Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн эмч – 6 сар
Эрдэм шинжилгээ
Тэргүүлэх чиглэл
– Хүн амын дунд зонхилон тохиолддог хавдрын эмнэлзүйн асуудлууд, хавдрын тархвар судлал, бусад эмнэлзүйн салбаруудтай хамтран судалгаа хийх
– 2021-2022 онд хорт хавдрын бай болон дархлаа эмчилгээний чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааг түлхүү хийсэн.
– 2023 оноос хиймэл оюун ухаанд суурилсан чиглэлд судалгаа шинжилгээний ажлыг хийхээр төлөвлөсөн
Тэнхимийн бүтэц бүрэлдэхүүн

Хасбазарын Ариунаа
Хавдар судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, Хими эмчилгээний зөвлөх эмч, клиникийн профессор
Төгссөн их сургууль:
• 1983-1993 он Өвөрхангай аймаг , Хужирт сум , II арван жилийн сургууль
• 1994-2000 он АУИС , Хүний их эмч
• 2002 он ХСҮТ , Хавдар судлаач эмч
• 2008 он ХСҮТ , Хавдрын хими эмч
• 2009 он Сингапур улсад хими эмчилгээний эмчийн сургалт , Хавдар судлаач эмч “Ахлах зэрэг “
• 2012 он АУ-н магистр , Хавдар судлаач эмч “Тэргүүлэх зэрэг “
• 2016 он БНСУ Хими эмчилгээний эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалт
Ажил эрхэлсэн байдал:
• 2000-2020 он ХСҮТ , Хими эмчилгээний тасгийн эмч
• 2020-2021 он ХСҮТ , Хими эмчилгээний тасгийн эрхлэгч
• 2021 оноос АШУҮИС-ийн Хавдрын тэнхимийн эрхлэгч
Зааж буй хичээлүүд:
– АУС-4 блок Хавдар судлал
– МАУОУС – 5 дамжаа хавдар судлал ,
– АУС V дамжаа – Өрхийн анагаах – Хөнгөвчлөх эмчилгээ
– АУС VI дамжаа- ДЭС-н тойролт
– Доторын 1 дамжааний резидентийн хөнгөвчлөх эмчилгээний сургалт
– Мэргэжил дээшлүүлэх институт: Хөнгөвчлөх эмчилгээний эмчийн сургалт
– Мэргэжил дээшлүүлэх институт: Хавдар судлалын үндсэн мэргэшлийн сургалт

Пүрэвдоржийн Баттулга
Хавдар судлалын тэнхмийн багш, магистр
Төгссөн их сургууль:
• 2006-2012 он ЭМШУҮИС Хүний их эмч
• 2012-2014 он АШУҮИС Мэргэжил дээшлүүлэх институт:Хавдар судлаач резидент эмч
• 2014-2016 он АШУҮИС Мэргэжил дээшлүүлэх институт: Мэс заслын эмч
• 2016-2018 он АШУҮИС-Анагаах ухааны магистр
Ажил эрхэлсэн байдал:
• 2013-2017 он АШУҮИС, АУС Хавдар судлалын тэнхимд , гэрээт багшаар
• 2017- АШУҮИС, АУС Хавдар судлалын тэнхимд,багшаар
• 2019-оноос АШУҮИС-Монгол-Японы эмнэлэгт Хавдрын эмч

Дамдинсүрэнгийн Энхзул
Хавдар судлалын тэнхмийн багш , магистр
Төгссөн их сургууль:
• 2007-2013 он ЭМШУҮИС Хүний их эмч
• 2014-2016 он АШУҮИС Мэргэжил дээшлүүлэх институт:Хавдар судлаач резидент эмч
• 2015-2016 он АШУҮИС Мэргэжил дээшлүүлэх институт:Хөнгөвчлөх эмчилгээий эмч
• 2016-2018 он АШУҮИС-Анагаах ухааны магистр
• 2019-2020 он АШУҮИС Мэргэжил дээшлүүлэх институт:Хими эмчилгээний эмч
Ажил эрхэлсэн байдал:
• 2013-2014 он Сэлэнгэ аймаг Мандал сум Зүүн-Хараа нэгдсэн эмнэлэгт их эмч
• 2017- 2018 он ХСҮТ, Хөнгөвчлөх эмчилгээний их эмч
• 2017-оноос АШУҮИС, АУС Хавдар судлалын тэнхимд ,багшаар ажиллаж байна.
• 2019-оноос АШУҮИС-Монгол-Японы эмнэлэгт Хавдрын эмч
Зааж буй хичээлүүд:
• АУС-4 блок Хавдар судлал ,
• МАУОУС – 5 дамжаа хавдар судлал ,
• АУС V дамжаа – Өрхийн анагаах – Хөнгөвчлөх эмчилгээ
• АУС VI дамжаа- ДЭС-н тойролт
• Мэргэжил дээшлүүлэх институт: Хавдар судлалын үндсэн мэргэшлийн сургалт

Батдоржийн Батхүү
Хавдар судлалын тэнхмийн багш, АУ-ны магистр
Төгссөн их сургууль:
2010-2016 он АШУҮИС Хүний их эмч
2016-2018 он АШУҮИС Мэргэжил дээшлүүлэх институт: Хавдар судлаач резидент эмч
2020-2021 он АШУҮИС Мэргэжил дээшлүүлэх институт: Хими эмчилгээий эмч
2024 он Таньжины Анагаахын Сургууль- Анагаах ухааны магистр
2025 он АШУҮИС Мэргэжил дээшлүүлэх институт: Хөнгөвчлөх эмчилгээний эмч
Ажил эрхэлсэн байдал:
2016 он- Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ЭМТ-д хүний их эмч
2018-2024 он Өвөрхангай аймаг БОЭТ, Хавдар судлаач эмч
2024-оноос АШУҮИС, АУС Хавдар судлалын тэнхимд, багшаар
2024-оноос АШУҮИС-Монгол-Японы эмнэлэгт Хавдар судлаач эмч
Зааж буй хичээлүүд:
АУС-III, V дамжаа Хавдар судлал,
НАСС- V дамжаа Хавдар судлал,
АУС VI дамжаа- ДЭС-н тойролт Мэргэжил дээшлүүлэх институт: Хавдар судлалын үндсэн мэргэшлийн сургалт
