Бидний тухай
Бөөр судлалын тэнхим нь 6 багштайгаар  ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх дипломын өмнөх сургалт гүйцэтгэх төдийгүй, тус орны эрүүл мэндийн салбар бэхжин хөгжихөд шаардлагатай судалгаа хийж, мэргэжлийн заавар, зөвлөмж, гарын авлага зэргийг санаачлан боловсруулж, нийт хүн амд үзүүлэх эмнэлгийн болон анхан шатны тусламжийг гардан гүйцэтгэж буй өрх, сум орон нутгийн эмч, дотрын болон бөөрний нарийн мэргэжлийн эмч бэлтгэх, тэднийг мэргэшүүлэх, давтан сургах, магистрантур, докторантурын сургалтаар судалгаа шинжилгээний арга барил эзэмшүүлэх зэрэг дипломын болон дипломын дараах сургалт явуулах үүргийг  тэнхимийн эрхлэгч ахлах багш АУ-ны магистр, МУ-ын зөвлөх зэргийн эмч  Ж.Энхтуяа, АУ-ны доктор, профессор, МУ-ын зөвлөх зэргийн эмч Т.Ариунаа,  ахлах багш АУ-ны доктор, ахлах зэргийн эмч  Ш.Гансувд, багш АУ-ны магистр Б.Батпүрэв,  багш АУ-ны магистр Т.Балжинням, багш АУ-ны магистр Э.Энхтамир  нар гүйцэтгэж байгаад багш Б.Батпүрэв сонгон шалгаруулалтанд амжилттай оролцож 2021 оноос Япон улсад докторантурт суралцаж байна.

Тэнхимийн эрхлэгч ахлах багш АУ-ны магистр, МУ-ын зөвлөх зэргийн эмч  Ж.Энхтуяа, АУ-ны доктор, профессор, МУ-ын зөвлөх зэргийн эмч Т.Ариунаа,  багш АУ-ны магистр Т.Балжинням, ахлах багш АУ-ны доктор, ахлах зэргийн эмч  Ш.Гансувд, багш АУ-ны магистр Б.Батпүрэв

Сургалт
Төгсөлтийн өмнөх сургалт
Хүний их эмч: Анагаахын суурь боловсролын дамжаа II- Дотрын онош зүй IA, Анагаахын III дамжаа- Дотор өвчний онош зүй IB, Анагаахын III дамжаа- Блок 2, Анагаахын IV дамжаа- Блок3, Анагаахын VIдамжаа- Дадлагажигч эмчийн сургалт
Уламжлалт анагаах ухааны их эмч: Монголын уламжлалт анагаахын V дамжаа-Бөөр судлал, Зүү төөнө заслын V дамжаа- Бөөр судлал, Уламжлалт анагаах ухааны засалчийнIII дамжаа-Дотор өвчний эмгэг судлал
НАСС ангийн V дамжаа: Дотор өвчний эмгэг судлал
Био- Анагаах судлаач III дамжаа: Дотор өвчний эмгэг судлал
Төгсөлтийн сургалт: Магистрын сургалт, Докторын сургалт
Төгсөлтийн дараах сургалт: Дотрын үндсэн мэргэшлийн сургалт, Бөөр судлалын нарийн мэргэжил эзэмшүүлэх 1 жилийн сургалт, Мэргэжлийн нийгэмлэг холбоо болон сургалтын байгууллагуудтай хамтарсан богино хугацааны сургалтууд

Эрдэм шинжилгээ
“Бөөрний архаг өвчний эрсдэлт хүчин зүйлс, тархалт, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” – тэнхимийн эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлээр судалгаа хийж байна.

Багш нар танилцуулга

Тэнхимийн эрхлэгч, ахлах багш АУ-ны магистр Жамбалдоржийн Энхтуяа

1994 онд АУИС-ийг хүний их эмч
1996 онд Нефрологийн мэргэжил олгох курс
2000 онд Дотрын эмч
1999 онд БНСУ-ын Ёнсей Их Сургууль
2007 онд Тайванийн Үндэсний Их сургууль
2008-2009 онд Австралийн Мейлбурны Их сургуулийн эмнэлэгт нефрологи-гемодиализын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
2013-2016 онд БНСУ-ын Сеүлийн Үндэсний Их сургуулийн эрхтэн шилжүүлэн суулгах төвд нефрологи-трансплантацийн чиглэлээр судлаачаар суралцсан
2017, 2018 онуудад Япон улсын Токушима Их Сургуулийн эмнэлэг, Эхиме Их сургуулийн эмнэлгүүдэд “Эмнэлгийн удирдлага,эрүүл мэндийн тусламжийн чанар аюулгүй байдал, халдварын хяналт” чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
1996 онд “Нефроз хам шинжийн үеийн өөх тосны солилцооны байдал“ сэдвээр АУ-ны магистр
2009 АУ-ны боловсрол судлалаар “Problem Based Learning-PBL”
2018 Харвардын Анагаахын Сургуулийн “Training to teachers-Т2Т” /2018/ хөтөлбөрт амжилттай суралцсан
2021 онд бөөр судлалын чиглэлээр МУ-ын Зөвлөх эмч
1995 оноос АУИС-д багш, ахлах багш, 2023 оноос тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байна. Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэг

Тэнхимийн багш АУ-ны доктор, профессор Тогтохын Ариунаа

1984 онд АУДэС хүний их эмч
1988 онд нефролог эмчийн мэргэжил олгох курс
1993 онд ОХУ-ын Москва хотноо дотрын эмчийн мэргэжил олгох курс
1993 онд Москвагийн АУ-ны Академи
1996-1997 онд АНУ-ын Юта-ийн их сургуульд нефрологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх курс
2000 онд Тайландын Сонкла их сургуульд эмнэлгийн менежмент
2002 онд Малайзын Кебангсангийн их сургуульд эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалт, 2008-2010 онд Итали улсад бөөр судлалаар постдокторын сургалтыг тус тус дүүргэсэн.2011 онд Дотрын өвчин судлалын чиглэлээр  МУ-н Зөвлөх эмчийн зэрэг хамгаалсан.
1995 онд АУДэс-д АУ-ны магистр
1999 онд ОХУ-н Москвагийн Анагаах Ухааны Академид “Прогнозирование развития ХПН и организация специализированной помощи больным с хронической почечной недостаточностью” сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалсан
2008 онд ЭМШУИС-ийн дэд профессор 
2014 онд АШУҮИС-ийн профессор цол хүртсэн.
1984-1987 онд Октябрийн районы Нэгдсэн эмнэлэгт дотрын эмч
1987-1991 онд АУ-ны Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1991 оноос АУИС-ийн дотрын тэнхимд багш
2000 оноос АУИС-ийн Эрдмийн болон мэргэжлийн сургалтын алба Мэргэжил дээшлүүлэх институт-д эмч нарын мэргэжил дээшлүүлэх, докторантур, магистрантурын асуудал хариуцсан ахлах арга зүйч
2008-2023 он тэнхимийн эрхлэгч, профессорын багийн ахлагчаар ажилласан. 2003 оноос АУС, Бөөр судлалын тэнхимд багшаар ажиллаж байна.
ЭМЯ-ны Дотрын зөвлөлийн бөөрний мэргэжилтэн, УКТЭ-ийн нефрологийн тасгийн Зөвлөх эмчээр ажиллаж байна.
Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэг
Зүүн Азийн бүсийн орнуудын салбар зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ази номхон далайн орнуудын бөөрний эмч нарын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Тэнхимийн ахлах багш  АУ-ны доктор Шагдарсүрэнгийн Гансувд

2007 онд ЭМШУИС-ийг хүний их эмч
2009-2011 онд Улсын Клиникийн төв эмнэлэгт дотрын эмчийн мэргэжил эзэмших сургалт
2011-2012 онд ЭМШУИС-ийн нефрологийн мэргэжил олгох сургалт
2014 онд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн гемодиализийн мэргэжил дээшлүүлэх сургалт
2007-2009 онд Улаанбаатар хотын БЗД-ийн 6-р хорооны өрхийн эмнэлэгт өрхийн эмч
2015-2016 онд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Бөөр, дотоод шүүрлийн булчирхай судлалын тасагт багш-эмч
2011 оноос АШУҮИС, АУС, Бөөр судлалын тэнхимд багшаар ажиллаж байна.
2014 онд “Хавсаргын C5a анафилатоксины C5aR болон C5L2 рецепторуудыг хүний атеросклерозын товрууны үе шатуудад тодорхойлсон нь” сэдвээр АУ-ны магистр
2019 онд “Атеросклерозын эмгэг жамд  хавсаргын С5а анафилатоксин, түүний рецепторуудын үзүүлэх нөлөө” сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалсан.  Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэг

Тэнхимийн багш АУ-ны магистр Энхтүвшин овогтой Энхтамир

2009 онд    ЭМШУИС-ийг хүний их эмч 
2012 онд    Дотрын эмч
2013 онд   УНТЭ, Бөөрний нарийн мэргэжлийн эмч 
2013 онд БНСУ, Сөүлийн “Kyung Hee university medical center” эмнэлэгт мэргэжил дээшлүүлсэн
2023 онд дотрын ахлах зэргийн эмч
2011 онд “Бөөрний архаг өвчний үед түүдгэнцрийн шүүлтийн хурдыг судасны хөшүүн байдалтай уялдуулан судалсан дүн” сэдвээр АУ-ны магистрын зэрэг хамгаалсан.
2012 АУ-ны боловсрол судлалаар “Problem Based Learning-PBL”
2012-2015 “Бөөрний түүдгэнцрийн үрэвслийн оношлогоо дархлаа-эмгэг судлалын цэгнүүр үзүүлэлтийг тодорхойлж, алгоритмыг боловсронгуй болгох нь” сэдвээр төсөлт ажлыг хийж гүйцэтгэн, докторантурд суралцаж байна
2009 онд Баянзүрх дүүргийн 6р хороонд өрхийн эмч
2009 -2011 онд Монгол метал майнинг компанид уурхайн эмч
2011 оноос хойш  АШУҮИС-АУС-д “Бөөр судлал”-ын тэнхимд багшаар одоог хүртэл ажиллаж байна
2022 оноос “МЯЭ”-т Бөөрний эмч

Тэнхимийн багш АУ-ны магистр Баттулгын Батпүрэв

2009 онд ЭМШУИС-ийг хүний их эмч
2010-2012 онд ЭМШУИС-ийн дотрын резидентурын сургалт
2012-2013 онд Бөөрний төрөлжсөн нарийн мэргэжил олгох сургалт
2017-2018 онд БНСУ-ын “Yonsei University, Gangnam Severance hospital” эмнэлэгт мэргэжил дээшлүүлсэн.
2016 онд “Гемодиализийн өвчтөнүүдийн бөөрний хэмжигдэхүүний өөрчлөлтийг бөөрний үйл ажиллагааны зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судалсан нь“ сэдвээр АУ-ны магистрын зэрэг хамгаалсан.
2009-2012 онд УБТЗ-ын эмнэлэгт эмч., сургалт,
2012 оны 09 сараас Бөөр судлалын тэнхимийн дадлагажигч багш, багшаар ажиллаж байгаа бөгөөд  2021 оноос Япон улсад докторантурт суралцаж байна. Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэг

Тэнхимийн багш АУ-ны магистр Түвшинжаргалын Балжинням

2013 онд ЭМШУИС-ийг хүний их эмч
2013-2015 онд ЭМШУИС-ийн Дотрын резидентур
2015-2016 онд АШУҮИС-ийн Бөөрний төрөлжсөн нарийн мэргэжил олгох сургалт
2018 онд “Бөөр, шээсний замын эмгэгийн оношлогоо эмчилгээний асуудалд“ сэдвээр АУ-ны магистр
2013 оны 09 сараас тэнхимийн гэрээт багш
2014-2016 онд Анагаах ухааны сургуулийн ур чадварын төв хариуцсан ажилтан
2017 оноос дадлагажигч багш
2021 оноос багшаар  ажиллаж байна. Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэг